22/08/2017
Урт сормуустай болох 5 дүрэм:
Зуны халуун өдөр, бороотой өдөр нүүрээ будгаар хүрээлэх нь тийм ч сайхан сонголт биш. Тиймээс жилийн 4 улиралд урт сормуустай байх нь сайхан биш гэж үү.
1. Сормуусаа дэрвийлэгч буюу eyelash curler хамгийн чухал.
Сониа Кашук, Sonia Kashuk Beauty-г үүсгэн байгуулагчийн хэлснээр сормуус дэрвийлэгч нь эмэгтэй хүнд "wow" мэдрэмжийг төрүүлдэг гэж хэлсэн бөгөөд сормуусны будгаа тавихаасаа өмнө заавал сормуус дэрвийлэгчээ ашиглаарай гэж зөвлөсөн байна.
2. Сормуусаа будахдаа хэсэгчлэн буд
Энэ арганд бага зэрэг туршлага, тэвчээр шаардагдана. Ингэснээр сормуус тань амьсгалах боломж олгодог билээ.
3. Аалзны хөл шиг сормуусаа будхаас зайлсхийгээрэй.
Үүний тулд сормуусаа будсаны дараа зориулалтын самаар самнана.
4. Хэд хэдэн өөр төрлийн сормуусны будаг ашиглахгүй байхыг зөвлөе.
Учир будаг бүр нь өөр өөр формулаас тогтдог учир зарим тохиолдолд хоорондоо бөөгнөрөх магадлалтай.
5. Ангижруулагч, өдөр тутам арчилгаа хий.
Яг таны үс шиг сормуусанд бас арчилгаа шаардагддаг. Зориулалтын ангижруулагч нь таны сормуусийг өнгөлөг зөөлөн болгож будхад илүү хялбар болдог байна. Мөн сормуусны эмчилгээнүүд байдаг ба эд нар нь сормуусны ургах циклийг нэмэгдүүлж өтгөн урт болгодог.
Амжилт хүсэе бүсгүйчүүдээ.
Ишлэл:
http://stylecaster.com/beauty/mascara-tips/
Skip the falsies and try these simple tricks.