Бэлгийн замын өвчний оношилгоо, зөвлөгөө

Бэлгийн замын өвчний оношилгоо, зөвлөгөө Бэлгийн замын халдварууд ямар шинж тэмдэгээр илрэх вэ?. Бидэнд хандаж оношилгоо зөвлөгөө аваарай.

23/05/2025

БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАР
/ ХЛАМИДЫН ХАЛДВАР /

Нууц үе буюу шинж тэмдэг илэртлээ дунджаар 7-14 хоног байдаг.
🙍Эрэгтэйчүүдэд ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг ба шээхэд ирвэгнэх, хорсох зовиур илэрч, шээсний сувгийн амсар улайж бага зэрэг салсархаг ялгадас гарах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.
Эмчилгээг бүрэн төгс хийхгүй бол төмсөг түүний дайврын үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл , үргүйдэл үүсэх шалтгаан болдог.
🧑‍🦳Эмэгтэйчүүдэд бэлэг эрхтний үрэвсэл, бага аарцгийн эрхтнүүдийн үрэвсэл, наалдацын улмаас үргүйдэл, умайн гаднах жирэмслэлт зэрэг хүндрэл үүсч болзошгүй юм.

23/05/2025
Манай Уужим мед эмнэлэг 4d/5d эхо оношилгоо, шинжилгээ :✅ Дотор эрхтний эхо (давсаг түрүү, булчирхай)-40К✅ Хүүхдийн зула...
25/09/2024

Манай Уужим мед эмнэлэг 4d/5d эхо оношилгоо, шинжилгээ :
✅ Дотор эрхтний эхо (давсаг түрүү, булчирхай)-40К
✅ Хүүхдийн зулайн эхо-38К
✅ Эрэгтэй багц-45К
✅ Хөхний эхо-40К
✅Бамбайн эхо-38К
✅Жирэмсний эхо, зөвлөгөө-35К
✅Хромсомын эрт илрүүлгийн NT/NB харах, эрсдэлийн тооцоолол хийх
✅Ургийн анатомийн бүтэц үнэлэх (гажиг илрүүлэлт) -60К
✅Эмэгтэйчүүдийн эхо, зөвлөгөө-30.0 төг
✅Өндгөвчний нөөц тодорхойлох-30к
✅Жирэмснээс хамгаалах урт хугацааны хэрэгсэл 70-110К. 👲🧕 Бэлгийн замын халдварын PCR-165K
🕰️ДАВАА-БААСАН 09:00-19:00
БЯМБА, НЯМ: 10:00-16:00
📍100 АЙЛЫН ЗАМЫН УРД ТАЛД, СБД 11-Р ХОРООЛОЛ АВТОПЛАЗАГААС ЗҮҮН ТИЙШ 100 МЕТРТ, ӨВӨР МОНГОЛ РЕСТОРАНЫ БАРУУН УРД, 1-Р БАЙР УУЖИМ МЕД . . .
📲89034099, 89684099

06/05/2024

🧪Мазок шинжилгээ юуг хэлж байна вэ?
🧫Мазокийн шинжилгээ буюу үтрээний наалдацын шинжилгээ: Энэ шинжилгээ нь эмэгтэйн үтрээнээс арчдас аван нөхцөлт эмгэгтөрөгч нян, мөөгөнцөр, бэлгийн замын халдварт өвчин үүсгэгч илрүүлэхээс гадна цагаан эс, хучуур эс, салст зэргийг тусгай будагч бодисын тусламжтай микроскопоор🔬 харан тодорхойлно.
‼️Мазокийн шинжилгээг хэзээ хийлгэх вэ?‼️
Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү шингэн ялгарах
Эвгүй үнэр гарах
Загатнах
Яр, цэврүү гарах
Шээх үед өвдөх
Бэлгийн харьцааны үед өвдөх
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
Халуурах
Шинжилгээний хариуг юу хэлж байна вэ?
🦠1. Диплококк буюу Заг хүйтэн
Диплококк илрэх нь заг хүйтэн өвчин байгааг илэрхийлнэ. Энэ үед эмэгтэйд умайн хүзүүний үрэвслээр илрэх ба зовиур багатай, балархай хэлбэрээр (75%) элбэг тохиолдоно.
🦠2. Флор кокк илрэх
Энэ хэвийн нянгийн үржил байгааг илэрхийлнэ Ялангуяа дархлаа сулрах, ажлын ачаалал ихтэй байх, ядрах үед ихэсэж , үтрээнээс ялгарах цагаан юмны өнгө шаргал туяатай болж, бага зэргийн эвгүй үнэр гарах зэрэг зовиур илэрнэ
🦠3. Трихомоназ илрэх
Трихомоноз илэрсэн бол заавал эмчийн заавраар эмчилгээг хийнэ. 4 шилбүүртэй хөдөлгөөнтэй эгэл биетэнээр үүсгэгдсэн бэлгийн замаар дамждаг халдварт өвчин.
Эмэгтэйчүүдэд бэлгийн уруул, үтрээний үрэвсэл үүснэ, эвгүй үнэртэй, шар ногоон өнгөтэй ялгадас гарна Хосуудыг хамтад эмчилнэ
🦠4. Мөөгөнцөр илрэх:
Эмэгтэйчүүдийн 75% нь мөөгөнцрөөр өвчилдөг, олон удаа сэдэрдэг, 80% candida albicans-аар, үлдсэн 20% нь бусад candida krusei candida tropicalis- гэсэн мөөгөнцөр үүсгэгчээр үүсгэгдэнэ.
🦠5.Гарднелла нян илрэх
Гарднелла нян ихэснээс болж нянгийн шалтгаант үрэвсэл үүснэ.
18 наснаас дээш эмэгтэйчүүдэд үтрээс ялгадас гардаг гол шалтгаан нь болно. Биений юм үзэгдэхийн өмнө, эсвэл бэлгийн хавьталын дараа үтрээнээс загасны эвгүй үнэртэй, цайвар шаргал шингэн юм гарна.
🦠6. Лейкоцит илрэх
Үтрээний мөөгөнцөр, нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл, трихомоназын халдварын үед ч лейкоцит их хэмжээтэйгээр илэрнэ.
🦠7. Лактобацилл багасах, алга болох
Лактобацилл нян нь үтрээний бичил биетийн эрүүл, хэвийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг байгалийн ариутгагч болдог.
Энэ нянгийн тоо маш бага болвол үтрээний нянгийн шалтгаант үрэвслээр өвддөг . Лактобацилл нянгийн тоо бууруулахад нөлөөлөх хүчин зүйлс
✅Урьдчилан сэргийлэлт:
✅1.Үтрээ, умайн хүзүү, өндгөвчийг эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд үтрээний угаалгыг өдөр бүр цэвэр бүлээн усаар угааж, ариун цэврийг сайтар сахихад оршдог . Иймээс өдөрт 1 удаа цэвэр бүлээн усаар урдаас арагш чиглэлтэй байдлаар урсгал усаар угаана. Ямар нэг саван хэрэглэх шаардлагагүй байдаг бөгөөд хэрэв хэрэглэхээр бол ph шүлтлэг савангаар угаагаарай.
✅2. Үтрээний орчинг эрүүл байлгах 2 дахь зүйл бол амьдралын зөв хэв юм. Зөв амьдралын хэв маяг гэдэгт аминдэмээр баялаг хоолыг өдөр бүр хэрэглэх, дархлаагаа сайн дэмжин, витамин С , Д зөв тунгаар тогтмол хэрэглэх, стрессээ зөв тайлж сурах, хорт зуршилгүй байх , зөв бэлгийн амьдралтай байх зэрэг ордог.
🕰️ДАВАА-БААСАН 09:00-19:00
БЯМБА, НЯМ: 10:00-16:00
📍100 АЙЛЫН ЗАМЫН УРД ТАЛД, СБД 11-Р ХОРООЛОЛ АВТОПЛАЗАГААС ЗҮҮН ТИЙШ 100 МЕТРТ, ӨВӨР МОНГОЛ РЕСТОРАНЫ БАРУУН УРД, 1-Р БАЙР УУЖИМ МЕД
📲89034099, 89684099

👩🏻‍⚕️Эмэгтэйчүүдийн PCR-ийн шинжилгээ яагаад чухал вэ?👩🏻‍⚕️    🧬🧪Эмэгтэйчүүдийн PCR шинжилгээ нь нэг сорьсноос 13 төрлий...
05/04/2024

👩🏻‍⚕️Эмэгтэйчүүдийн PCR-ийн шинжилгээ яагаад чухал вэ?👩🏻‍⚕️
🧬🧪Эмэгтэйчүүдийн PCR шинжилгээ нь нэг сорьсноос 13 төрлийн бактер 🧫болон 🦠вирус үүсгэгчийг нэг зэрэг богино хугацаанд илрүүлэх боломжтой, шинжилгээний мэдрэг чанар өндөр, нарийвчлал 100% ✔️байдаг.

✅PCR ШИНЖИЛГЭЭГ ЯМАР ҮЕД ӨГӨХ ВЭ? ✅
🚫Ураг өсөлтгүй,
🚫Зулбалт,
🚫Ураг амьгүй,
🚫Умайн гадуурах жирэмслэлт болж байсан ужиг өгүүлэмжтэй эмэгтэйчүүд;
🗓️🤰🏻Жирэмслэхээр төлөвлөх үед;
✔️Цитомегаловирус илрүүлэх;
✔️Бэлгийн замаар халдварлах HPV вирус илрүүлэх;
✔️Бэлэг эрхтэн дээр тууралт гарах;
✔️Ямар нэг хэвийн бус шинж тэмдэг бүдэг үед эрт илрүүлэх;
✔️Бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх;
✔️Хосын хамт эмчилгээний үр дүнг хянах гэх мэт зорилгоор эмэгтэйчүүдийн PCR шинжилгээг өгдөг.
⏳Цагийн хуваарь:
Даваа-Баасан: 9:00-19:00
Бямба, Ням: 10:00-18:00
📍Хаяг: СБД, 100 АЙЛЫН ЗАМЫН УРД, 11-Р ХОРООЛОЛ АВТОПЛАЗАГААС ЗҮҮН ТИЙШ 100М-т, ӨВӨР МОНГОЛ РЕСТОРАНЫ БАРУУН УРД 1-Р БАЙР УУЖИМ МЕД ЭМНЭЛЭГ
📲ХОЛБОО БАРИХ УТАС: 89034099, 89684099
#эмэгтэйчүүдийнэмнэлэг, #ШИНЖИЛГЭЭ

Шээс бэлгийн замын микоплазмын халдварБэлгийн замын микоплазмын халдвар нь Mycoplasma genitalium -аар үүсгэгддэг бэлгийн...
25/12/2023

Шээс бэлгийн замын микоплазмын халдвар
Бэлгийн замын микоплазмын халдвар нь Mycoplasma genitalium -аар үүсгэгддэг бэлгийн замаар дамждаг халдвар юм.
Нууц хугацаа: 3 хоногоос 3-5 долоо хоног
🙋🏻‍♂️Эрэгтэйд: Ихэвчлэн шинж тэмдэггүй хэлбэрээр тохиолдоно.

🙋🏻‍♂️Эрэгтэйд илрэх гол шинж тэмдэг:
✅ Бага зэрэг загатнах
✅ Шээсний сүв, түүний амсар орчимд хорсоно ирвэгнэнэ
✅ Шээсний сүв улайж хавагнана, ялгадас гарна.

🙋🏻‍♀️Эмэгтэйд илрэх гол шинж тэмдэгүүд:
✅ Үтрээ, умайн хүзүүний үрэвсэл, бартолины булчирхайн үрэвсэл байдлаар илэрнэ.
✅ Умайн салстын үрэвсэл үүссэн үед сарын тэмдэг алдагдах, үргэлжлэх хугацаа уртсах

Мөөгөнцөрийн халдварМөөгөнцөрийн халдварын үүсгэгч болох мөөгөнцөрүүд нь эрүүл хүний биед ялангуяа эмэгтэйчүүдийн үтрээн...
06/12/2023

Мөөгөнцөрийн халдвар
Мөөгөнцөрийн халдварын үүсгэгч болох мөөгөнцөрүүд нь эрүүл хүний биед ялангуяа эмэгтэйчүүдийн үтрээнд хэвийн бичил орчинг бүрдүүлэн оршиж байдаг эгэл биетэн.
Антибиотик их хэрэглэх, үтрээг химийн бодис ихтэй савангаар тогтмол угаах, дархлаа сулрах болон жирэмсэн үед үтрээний хэвийн хүчиллэг орчин саармагждаг.
Хэвийн хүчиллэг орчин нь өөрчлөгдөхөөр үтрээнд буй нян, өвчин үүсгэгчийг устгаж өсөлтийг зогсоох үйл явц алдагдаж саармаг орчинд мөөгөнцөр, бактер үржих таатай нөхцөл бүрдэнэ.
Хамгаалалтгүй бэлгийн харьцаа болон дээрхи шалтгааны улмаас бэлэг эрхтэн орчмоор хорсож ,улайж , хавдах, ээдэм шиг ялгадас ихээр гарах, гадна бэлэг эрхтэн орчмоор загатнах нь ихэнхдээ мөөгөнцөрийн халдвар байдаг тул эмчид хандах хэрэгтэй. Уужим мед эмнэлэг утас 8903-4099

04/12/2023

Бэлгийн замын халдварууд ямар шинж тэмдэгээр илрэх вэ?. Бидэнд хандаж оношилгоо зөвлөгөө аваарай.

Address

Sukhbaatar District
Ulaanbaatar
976

Telephone

+97697117001

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бэлгийн замын өвчний оношилгоо, зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share