15/03/2026
📌БАМБАЙН ДААВРЫН ДУТМАГШИЛ ба ИОГ
🦋Хүзүүний урд хэсэгт байрлах эрвээхэй хэлбэртэй булчирхайг БАМБАЙ БУЛЧИРХАЙ гэх бөгөөд 📍тетраиодтронин-Т4, 📍трииодтронин-Т3 гэх даавруудыг ялгаруулдаг. Эдгээр дааврууд нь амьдралын амин чухал үүргийг гүйцэтгэдэг🫀.
Бүх бие махбодын бодисын солилцоог эрчимжүүлж⚡, эсийн доторх хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлнэ. Биеийн бүх эсийн уургийн нийлэгжилтийг эрчимжүүлж, эдийн ялгарал, биемахбодийн өсөлт хөгжилтөнд оролцоно. Хүүхдийн бие бялдрын өсөлтийг түргэсгэх ба ялангуяа тархины хэвийн хөгжилд чухал үүрэгтэй.
📍Төрөлхийн болон олдмол олон төрлийн шалтгааны улмаас бамбайн булчирхайд өөрчлөлт орж бамбайн Т3, Т4 даавруудын ялгаралт багассанаар БАМБАЙН ДААВРЫН ДУТМАГШИЛ буюу ГИПОТИРЕОЗ үүсгэдэг.
✅ Бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал насанд хүрсэн хүмүүст тохиолдвол бүх бодисын солилцооны үйл явц удааширч, гадаад орчны цочролд хариулах чадвар буурна. Арьс цайрна. Амархан ядарна. Даарна. Жин нэмнэ.
✅Хүүхдэд тохиолдвол биеийн, оюуны хөгжил зогсонгшино.
✨Бамбайн дааврын дутмагшилтай хүмүүс багадаа 3-6 сарын хугацаанд тогтмол иогоор хичээллэсэнээр дааврын түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, цусан дахь өөх тосны индекст эерэг өөрчлөлт үзүүлсэн байна.
Иог нь гипотиреозыг төгс эмчлэх арга биш хэдий ч бамбайн үйл ажиллагааг тогтворжуулж, дааврын дутмагшилаас үүссэн сэтгэлзүйн хямралыг багасган, биеийн жингийн индексийг бууруулж, эмийн эмчилгээнд дэмжлэг үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байна📖.
ДААВАР ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ ИОГ 🧘🏻♀️
🗓️ Мягмар • Пүрэв гаригт
⏰ 10:30-11:40
💳 200.000₮
Багш: Г. Оюунчимэг
| RYT200, RPYT85, YACEP эрхтэй |
📍БЗД 26-р хороо May Seven оффис 3-306 тоот
☎️8699-8699 & 8811-2589