Sun store - Online shop

Sun store - Online shop Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sun store - Online shop, Vitamin Supplement Shop, Ulaanbaatar.

Яагаад энгийн D витамин биш D3+K2 уух ёстой вэ?Ургийн өсөлтөөс эхлээд өтөл нас хүртэл амьдралын бүхий л үе шатанд витами...
12/05/2025

Яагаад энгийн D витамин биш D3+K2 уух ёстой вэ?
Ургийн өсөлтөөс эхлээд өтөл нас хүртэл амьдралын бүхий л үе шатанд витамин D3, K2-ийн цусан дахь түвшинг хангалттай хэвийн байлгах нь маш чухал.

Д аминдэм өдөр бүр уух шалтгаан:
-Сэтгэлзүйн эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй буюу сэтгэл гутралаас сэргийлнэ. Хөгшрөлтийн эсрэг тархийг хамгаалж, ерөнхий ой санамж, танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг.
-Дархлааны эсүүдийг идэвхжүүлсэнээр аливаа өвчин эмгэгээс сэргийлнэ.
-Кальцийн зөөвөрлөгчийн үүрэг гүйцэтгэж, цусанд шимэгдэхэд нь чухал үүрэгтэй. Яс сийрэгжилтэнд кальци ууж байгаа бол D витамин хамт ууж байж шимэгдэнэ гэсэн үг.
-Эр, эм дааврын ялгаралтанд чухал нөлөө үзүүлдэг.

Витамин К2 нь тосонд уусдаг витамин бөгөөд эрүүл яс, үе мөч, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих чухал тэжээл юм. Мөн түүнчлэн шүдний эрүүл мэнд, кальцийн солилцоо, дааврын тэнцвэр, дархлааны үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг.

К2 витамин нь Д аминдэмийн үйл ажиллагааг дэмжиж, био хүртэхүйг нь сайжруулаад зогсохгүй кальцийг ясанд хүргэж, ясны нягтралыг нэмэгдүүлдэг.

Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхэд бүх насныхан чанартай D3, K2 витаминуудыг эрүүл байхын тулд ӨДӨР БҮР хамтад нь хэрэглэж байх ёстой зүйл юм!

⭕️Сайн чанарын D3+K2
1 сарын хэрэглээ 35 000₮

Хэхэ унтах гэсэн  ганц хоёр хүний бичсэн коммент бодогдоод нэг пост тавья гэж бодоод босоод ирлээ. Намайг Ч. Байгаь гэдэ...
02/04/2025

Хэхэ унтах гэсэн ганц хоёр хүний бичсэн коммент бодогдоод нэг пост тавья гэж бодоод босоод ирлээ. Намайг Ч. Байгаь гэдэг, 2010 онд ЭМШУИС-ийг Хүний их эмчээр төгсөөд Монголдоо 6 жил ажиллаж байгаад бас резидэнтээ төгсөөд Солонгост ирээд Анагаах ухааны магистрт суралцан төгсөж, одоо энд хувиараа бизнес эрхэлж, 7 жил тасралтгүй энэ витамин эрдэс бодисын талаар өдөр бүр суралцаад явж байгаа, бас хажуугаар нь Бизнесийн удирдлагаар сургуульд сурч байгаа жирийн нэгэн Монгол эмч эмэгтэй байгаамаа. Яагаад гэнэт би ингээд мэдээлэл өгөөд эхлэх болсон бэ гэвэл би хамтран ажилладаг эмч, болон багийнхандаа сургалтын материал буюу олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн амин дэмтэй холбоотой, өвчлөлтэй холбоотой орчин үеийн судалгаа хайж цуглуулж байгаад Витамин Д дутагдалтай ээжээс Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд төрөх магадлал 2 дахин их байдаг гэсэн 2023 онд хийгдсэн судалгаа уншаад би бараг шоконд ороод, яанаа манай Монголд сүүлийн үед Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд их болж байгаа даа гэсэн бодол орж ирээд л бушуухан ийм ийм судалгаа гараад байна гэдгийг зөвхөн багийнхаа эмч нартаа биш, иргэддээ бас өгөх юм сан гэж бодоод л, 1 ээж ч гэсэн одоо мэдээд авчихмал Д витамин аа уугаад эрүүл хүүхэдтэй болвол ямар сайхан бэ л гэж бодож өнөөдрөөс энэ группт орчин үеийн судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан мэдээ, мэдээлэл оруулж байгаа юм аа. Та хэддээ хэрэгтэй байх гэж бодсон орчин үеийн судалгаануудын агуулгыг та бүхэндээ хүргэнэ, бас та нартаа Д витаминтай холбоотой мэдээлэл өгнө өө. Миний зорилго бол та нар минь яг Д витаминаа уух ёстой гэдгээ мэдэж байгаа хүмүүс нь зөв витамин аа сонгоод, зөв тунгаар уугаад, зөв тооцоолоод сурчихвал дараа дараагийнхаа гэр бүлийнхэндээ бас заагаад үлгэрлээд бүр уухгүй итгэхгүй бол энэ хар ийм ийм судалгаа гарсан байна гээд л явна гэж бодож байна. Миний нэг давуу тал одоо нилээн том их сургуулийн эмнэлэгтэй, хавдрын төвтэй улсын сургуульд сурч байгаа болохоор номын сангийнхаа сайтаар үнэгүй ороод судалгааны материал үнэгүй авах боломжтой байгаа юм. Тэгэхгүй бол сайн судалгааны материалууд татаад уншья гэхээр зарим нь бүр 250$ гэх мэт янз бүрийн үнэтэй байдаг. Ийм судалгааг үнэгүй унших боломж байгаа дээрээ хэдүүлээ хамтдаа сураад, хамтдаа эрүүлжээд, хамтдаа нэгнээ аливаа өвчнөөс хамгаалья.

Монгол Хүн Бүр Эрүүл байх болтугай. Д витамин аа цусанд тогтвортой хэвийн барихад 200 гаруй өвчнөөс бид өөрсдийгөө хамгаалж чаддаг тийм ээ.

Германд 56000 хvнийг хорт хавдраас ангижруулж чадсан улаан манжингийн жорыг та бүхэндээ хүргэж байна.Орц:        Алим - ...
13/03/2025

Германд 56000 хvнийг хорт хавдраас ангижруулж чадсан улаан манжингийн жорыг та бүхэндээ хүргэж байна.
Орц:
Алим - 1 ш
Лимон - 1/2 ш
Улаан манжин(түүхий)
- 300 гр
Алимаа үрэгчээр үрээд лимоны шүүсэндээ 30 аас дээш минут дэвтээнэ. Энэ хооронд улаан манжингаа хальсалж үрнэ.
Дараа нь бүгдийн нь хольж хутгаад болно.
Уйгагvй идээд vзээрэй манайхан(копидов)

✅️Кальци 🦴 + Магни🦵 +Цайр+ 🌞Д комплекс + K2  витамин13 наснаас дээш бүх хүн хэрэглэх боломжтой🌿Энэ витамин нь хүний яс б...
13/03/2025

✅️Кальци 🦴 + Магни🦵 +Цайр+ 🌞Д комплекс + K2 витамин
13 наснаас дээш бүх хүн хэрэглэх боломжтой
🌿Энэ витамин нь хүний яс болон шүд эд эсийг кальциар дутагдахаас сэргийлж яс, үе мөчийг бат бөх байдлыг хадгалахад тусална.
🌼Ийм асуудалтай ээжүүд байвал кальци, магни, Д агуулсан энэ витаминыг сонирхоод үзээрэй.
❣️Яагаад Калци болон Д-г хамтад нь уух ёстой вэ?
🌸Яагаад гэвэл Д витамин нь Кальцийг яс руу зеегдехед гол vvрэг гvйцэтгэж, кальцийг биенд шингэхэд тусалдаг. Кальци их уулаа ч Д дутагдвал биен дэх Кальци шингэж чадахгүй байсаар ясны сийрэгжилтэнд хүрэх эрсдэлтэй.
Ясны хамгийн сайн хамгаалагч юм.
🌼Магни - мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаанд, шүд болон шүдний пааланд хэрэгтэй. Магни хэрэглэснээр стрэсс багасдаг.
💕К витамины өөр нэгэн ашиг тус нь артерийн судасны хатуурал болон Алцгеймерийн өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ Түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлдаг аж.
✅️Тус витамин нь :
🌟300 мг Кальци
🌟150 мг Магни
⭐️8,5 мг Цайр
⭐️200IU Bитамин D агуулсан.
💫 70Мг Витамин К агуулсан
Хэрэглэх заавар:
Өдөрт 1 удаа 1 ширхэг ууна.
90 ширхэг 3 сарын хэрэглээ.
Үнэ. 50.000₮

☎️ 89790707.

12/01/2025

Манай бүтээгдэхүүнүүдэд Lactose буюу сахар байхгүй. Lactobacillus бактер агуулдаг. Lactose, Lactobacillus энэ 2 огт өөр зүйл шүү.

Хэмжээ 120 ширхэг (4сар ууна)Хугацаа 2026 он .💙Цайртай ашигтай бактер💙😍Гэр бүлийн бүх гишүүн хэрэглэхэд тохиромжтой хори...
25/11/2024

Хэмжээ 120 ширхэг (4сар ууна)
Хугацаа 2026 он .

💙Цайртай ашигтай бактер💙

😍Гэр бүлийн бүх гишүүн хэрэглэхэд тохиромжтой хориглох заалт байхгүй маш сайн ашигтай бактер шүү. Хүүхэд ч уусан болно.

Цайрын агууламж 8.5mg

✅Ашигтай бактерийн ач тус:

💜Цайрын агууламжтай , ашигтай бактери дархлааг дэмжинэ.
💜Нянгийн гаралтай өвчнүүдийг эсэргүүцнэ.
💜Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
💜хэликобактери, хоол боловсруулах бүх л төрлийн эмгэгээс урьдчилан сэргийлнэ
💜 хоолны шингэц сайжруулна.
💜Антибиотик уух үед давхар хэрэглэнэ.
💜Хүний биед үл орших аминдэм🧬 (B1, B2, B6, K) амин хүчил нийлэгжүүлнэ.
💜үүн хүчлийн болон бусад пробиотик бактериуд нь хүчиллэг орчин үүсгэж, хортой нэгдэл, бодис, өвчин үүсгэгч бичил биетний үржил өсөлтийг дарангуйлж , гэдэсний микрофлорын тэнцвэрийг хангадаг.

✅Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа өглөө өлөн дээрээ 10гр усанд найруулаад уух эсвэл хуурайгаар нь хэлэн дээрээ тавиад уусгаж хэрэглэнэ.

Витамин дутагдсанаас биед ямар өөрчлөлт гарах вэ?Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долг...
25/11/2024

Витамин дутагдсанаас биед ямар өөрчлөлт гарах вэ?

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно.Үс унаж өнгөө алдаж, ходоодны хүчил багасна. Арьс эрт хөгширч үрчлээтнэ.

Витамин С: дутагдсанаас арьсанд толбо үүсэх, унтамхай болох, ядрах, амархан харшлах шинж илэрнэ. Буйлнаас цус гарна.Шүд хөдөлж унана.Арьсанд цус хурна.Шархны анилт муудна.

Витамин В2: дутагдвал үс тоосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болох амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ. Хараа муудаж гэрэлд гялбадаг болно.Амны жавьж болон хэлний салст бүрхэвч хагарна.

Витамин Е: дутагдсан үед тос муу шингэх, ядрах шинж илэрнэ. Булчин тэжээлийн хямралд орно. Зүрхний үйл ажиллагаа муудна.

Витамин Д: Хүүхдэд рахит үүснэ.Хүүхдэд рахит үүснэ.Насанд хүрэгчдийн ясыг хэврэгшүүлнэ.Сэтгэл санааг тогтворгүй болгоно

Витамин P: дутагдвал шүднээс цус гарна, арьс хөхөрнө, үс унана. Хялгасан судас хэврэг болно.Булчинд өвдөлт үүснэ. Бие ядарна.

Витамин РР: дутвал үс унана, арьсны уян хатан байдал алдагдана. Тархины үйл ажиллагаа муудаж уур уцаартай болно.
Витамин N (липоевийн хүчил): Булчингийн хэмжээ багасна. Өсөлт удааширна.

Витамин В12:Ядарна.Цус багадана.Мэдрэлийн системд өөрчлөлт орно. Бие жихүүцнэ.

Витамин В6:Сэтгэл санаа хямарна.хоолны дуршилгүй болно, арьс загатнана,судасны хатуурал үүснэ.

Витамин В9 (фолийн хүчил):Эритроцит бий болоход саад болж цус багадна, гэдэс эвгүйрхэнэ.

Магни:Архаг ядаргаа үүсгэнэ , толгой өвдөнө, үс ба хумс хэврэгшинэ, анхаарал төвлөрөлт ба ой тогтоолт муудна, зүрх судасны ажиллагаа зөрчигдөнө.даралт буурч холестрины хэмжээ нэмэгдэнэ.

Кальци:Шүд хорхойтно, үс болон хумс хугарамтгай болох, яс сийрэгжинэ, амархан ядарна, шөрмөс татна, өсөлт болон дархлалын явц алдагдана

Цинк:өсөлт зогсоно, мэдрэл хэт хөөрөгдөлд орж амархан ядарна.Цинкийн дутагдал нь төмөр, зэс, кадьми, хар тугалга их хэмжээгээр хуримтлагдахад хүргэнэ.

Төмөр:Эд эсийн амьсгал муудна, цус багадна.Хоол хүнсэнд амьтны гаралтай уураг, амин дэм, цус төлжүүлэгч микроэлементүүдийн хангалтгүй хэмжээ төмрийн дутагдалд хүргэдэг.

Зэс:Цус багадна,үс бууралтана, хэсэгчилсэн байдлаар үс халцарна, хоолны дуршил буурна, гемоглобины хэмжээ багасна, зүрхний булчин хатангаршина.

Марганц: Нөхөн төлжих ажиллагаа алдагдана, үе мөчинд гажиг үүснэ.

Хром:Тамирдана, цусан дахь холестрин ба триглицеридийн хэмжээ нэмэгдэнэ, цусан дахь чихрийн хэмжээ өөрчлөгдөнө, чихрийн шижин өвчин үүсэх магадлал өндөр

Йод: Бамбай булчирхайны гормоны боловсруулалт ихэснэ, бахлуур үүснэ, нойрмоглоно, хавагнана, холестерины хэмжээ ихэснэ.

Молибден:Хөөрөл, уур уцаар ихтэй болно, харааны дасалт (харанхуйд) муудна, зүрхний агшилтын хэмнэл алдагдана

Селен: Үс унана, тэжээлийн дутагдлаас болж хумсны хэлбэр өөрчлөгдөнө, биеийн эсэргүүцэл суларна, элэгний ажиллагаа доголдоно.Нөхөн төлжилтийн ажиллагаа дутагдана

Дээд зэрэглэлийн DHA болон нэн чухал амин дэмийн баялаг хольцоор бүтээгдсэн, хүүхдийн өсөн нэмэгдэж буй тархи, нүд, сэтг...
12/11/2024

Дээд зэрэглэлийн DHA болон нэн чухал амин дэмийн баялаг хольцоор бүтээгдсэн, хүүхдийн өсөн нэмэгдэж буй тархи, нүд, сэтгэл зүйн хөгжилд тусгайлан зориулагдсан витаминаа захиалан хүүхэдүүддээ уулгаарай.

(Загас бага иддэг Монгол хүүхдүүдэд нэн шаардлагатай).

DHA Junior-н үр ашиг

1. Тархины торлог бүрхэвчийн хөгжлийг нэмэгдүүлж, танин мэдэхүйн үйл ажиллагааны бат бөх суурийг тавина.

2. Сэтгэцийн үйл ажиллагааг сайжруулж, суралцах, санах ойн чадварыг хөгжүүлдэг.

3. Харааг сайжруулж, нүд болон гар хурууны холбоог бэхжүүлнэ.

4. Хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгцээтэй энергиэр хангана.

5. Хүүхдийн өсөлтөд эергээр нөлөөлж, сэтгэл санааны тайван байдлыг нэмэгдүүлнэ.

6. Дархлааг бэхжүүлж, биеийн эрүүл мэндийг сайжруулна.

7. Цэлцгэнүүр бүр нь нимбэг, бөөрөлзгөнийн гайхалтай амтыг агуулсан.

DHA Junior-н онцлох орц найрлага

1. DHA: Тархи болон тархины торлог бүрхэвчийг хөгжүүлэхэд шаардлагатай омега-3 төрлийн нэн чухал тосны хүчил.

2. Цайр: Хоол боловсруулах зам, дархлааг дэмжих чухал эрдэс бодис.

3. Витамин A, C, E, B3, B6, B12, D3: Өдрөөс өдөрт өсөж буй таны хүүхдийн нэн шаардлагатай амин дэмийн нэгдлүүдийг өөртөө агуулсан бүтээгдэхүүн юм.

Хэрвээ танай хүүхдэд доорх шинж тэмдэг илэрч байгаа бол DHA-ийг хэрэглээрэй:

1. Хичээл эсвэл гэрийн даалгаврын үеэр анхаарал нь сарнидаг.

2. Уншсан зүйлээ цээжлэх, санахад бэрхшээл тулгардаг.

3. Алсын хараа муутай, эсвэл зарим зүйлийг уншиж, ойлгоход бэрхшээлтэй байдаг гэсэн гомдол хэлдэг.

4. Гутлын үдээс үдэх, зураг зурах, хоол халбагаар идэх үеийн гар, хурууны нарийн төвөгтэй үйлдлүүдийг бүрэн хийж чадахгүй байх.

5. Ихэнхдээ нойрмоглох эсвэл цовоо сэргэлэн бус болох.

6. Сэтгэцийн өөрчлөлт эсвэл стрессийн шинж тэмдэг илэрдэг.

7. Байнга өвддөг, дархлаа султай.

---

Эрүүл амьдрах нь Эрүүл болохоос илүү амархан”

Холбогдох дугаар: 89790707.

Үнэ.89900 хямдараад 59900₮

🍑OMEGA-3made in canada 🇨🇦Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаКанадын Эрүүл мэндийн газарАНУ-  ын Үндэсны эрүүл мэндийн хүрэ...
12/11/2024

🍑OMEGA-3
made in canada 🇨🇦
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага
Канадын Эрүүл мэндийн газар
АНУ- ын Үндэсны эрүүл мэндийн хүрээлэн
Америкийн Зүрх судасны холбооны олон улсад худалдаалах зөвшөөрөлтэй...
🇨🇦Канадад үйлдвэрлэсэн NATURE
OMEGA-3
EPA-420mg , DHA-280mg, VitaminD
2000mg 365 ширхэг .

Судасгүй эрхтэн гэж байхгүй захын судасны хатуурлаас үүдэлтэй зүрх судас даралт ихсэлт болдог үүнийг ганц цэвэрлэдэг зүйл нь омега3 юм. Омега3 хэдий чинээ эрт хэрэглэнэ төдий чинээ сайн уридчилан сэргийлнэ.
🍁Oмеага3 гэж юу бэ?
Омега-3 тосны хүчил. EPA ба DHA гэсэн хоёр чухал зүйл нь загасанд байдаг. Омега-3 тосны өөр нэг хүчил болох ALA (альфа-линолений хүчил) нь самар, үр зэрэг ургамлын гаралтай эх үүсвэрээс олддог. Таны бие махбодид эдгээр өөхний хүчлүүд хэрэгтэй болохоос гадна эрүүл мэндэд маш их ашиг тустай байдаг.
🍁Омега3 ууснаар таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бэ?
Цусан дахь өөх тос (триглицерид) түвшинг бууруулж чаддаг.
Цусан дахь өөх тосны хэмжээ өндөр байвал зүрх судасны өвчин, тархинд цус харвах эрсдэлтэй байдаг.
🍁Ревматоид артрит. Загасны тосны нэмэлтүүд (EPA + DHA) нь хөшүүн байдал, үе мөчний өвдөлтийг намдаадаг. Омега-3
бэлдмэлүүд нь үрэвслийн эсрэг эмийн үр нөлөөг дээшлүүлдэг байна.
🍁Сэтгэлийн хямрал. Зарим судлаачид омега-3-ийн өндөр агууламжтай хоол хүнс хэрэглэдэг соёл нь сэтгэл гутралын
түвшинг бууруулдаг болохыг тогтоожээ.
🍁Багтраа. Омега-3 агуулсан хоолны дэглэм нь астма өвчний гол бүрэлдэхүүн хэсэг болох үрэвслийг бууруулдаг
🍁Альцгеймер. Омега-3 нь Альцгеймерын өвчин, солиорлын өвчнөөс хамгаалж, хөгшрөлттэй холбоотой ой тогтоолт
аажмаар буурахад эерэг нөлөө үзүүлдэг

🍁Оmega 3 ямар хүн хэрэглэх вэ?
Илүүдэл жинтэй, турах хүсэлтэй үед...
Даралт ихсэх багасах , тогтворгүйтэх үед...
Чихрийн шижинтэй, үе мөч өвдөх үед...
Мартамхай , толгой өвддөг, зүрх өвдөх үед...
Цусан дахь өөх тосны хэмжээ их үед...
Жирэмсэн болон хөхүүл үед...
Нойргүйдэл ,сэтгэл санаа тогтворгүй

Эхэс уугаад хялгасан үрчлээ арилдаг 🤗Унжиж суларсан арьс чангардаг тийм л гоё 😊✅Эхэсийн тарилга тариулахгүй зөвхөн уугаа...
11/11/2024

Эхэс уугаад хялгасан үрчлээ арилдаг 🤗
Унжиж суларсан арьс чангардаг тийм л гоё 😊

✅Эхэсийн тарилга тариулахгүй зөвхөн уугаад л залуужих гайхамшигтай бүтээгдэхүүн юм.

✅Гоо сайхан байх эрүүл арьс нь 5цулын эрүүл мэндтэй шууд хамааралтай.Тиймээс дотор эрхтнүүдийг эрүүлжүүлэн залуужуулах ,арьсыг нөхөн төлжүүлдэгээрээ онцгой бүтээгдэхүүн билээ.🌟🌟/Архаг ядаргаа,биеийн дархлаа,үе мөч,хүний биед нөхөн сэргээх эмчилгээ хийх,нуруу нугас ,бөөр элэг /гээд тоочоод барамгүй ашиг тустай Эхэс

🟡Хонины эхэс - 27000 мг
🟡Глутатион - 40000 мг
🟡Коллаген - 3000 мг
🟡Амин хүчил - 450 мг
🟡Витамин С- 4800мг
Гайхалтай үр дүнг өгөх болно

Эхэсээ жаргаж ууж байгаа та нартаа баярлалаа 😊 Мэдрэлийн ядаргааг тайлж нойргүйдэлийг маш сайхан эмчилдэг шүү🤩




1хайрцагтаа 30ширхэгтэй 1сарын хэрэглээ 3хайрцаг нь 1курс .

🚘

🇰🇷 BOTO GLUTATHIONE 🇰🇷 🍋 ГЛУТАТИОН + КОЛЛАГЕН + ВИТАМИН С + БИОТИН + АШИГТАЙ БАКТЕРИ 🍋Уудаг синдрелла буюу өндөр тунтай ...
11/11/2024

🇰🇷 BOTO GLUTATHIONE 🇰🇷
🍋 ГЛУТАТИОН + КОЛЛАГЕН + ВИТАМИН С + БИОТИН + АШИГТАЙ БАКТЕРИ 🍋

Уудаг синдрелла буюу өндөр тунтай арьс цайруулж сэвх нөсөө толбо багасгах ✅️HACCP + ХАЛАЛ✅️ чанарын тэмдэг бүхий нимбэгний амтат ГЛУТАТИОН + Витамин С бэлэн ирлээ.

✅️ Орц найрлага:
1. Глутатион - 30,000мг
2. Витамин С - 6,600мг
3. Коллаген - 24,000мг
4. Биотин - 1,080мг
5. 17 төрлийн ашигтай бактери агуулсан.

Биед үзүүүлэх үр дүн:
1. Сэвх, нөсөө толбо арилгаж, арьсыг чийглэгээр ханган цайруулна.
2. Харласан арьсыг (суга, өвдөг, цавь зэрэг) цайруулж шинээр дахин үүсэхээс сэргийлнэ.
3. Арьсны чийгшлийг нэмэгдүүлж, уян хатан байдлыг сэргээн, арьс үрчлээтэн сулрахаас сэргийлж толигор болгоно
4. Батгашилт, үрэвсэл, арьсны хуурайшилт, экзем зэргийг эмчилнэ.
5. Биотин нь үс хумсанд маш сайн тэжээл болон ургуулж, уналтыг багасган, өнгөлөг болгоно.
6. Глутатион нь маш хүчтэй антиоксидант бөгөөд биеийн эсэргүүцлийг сайжруулж, өөх тосыг шатаан галбиржиж, жин хасагдана.
7. Биеийг эд эсийн түвшинд нөхөн сэргээж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж залуужуулна.
8. Даралт ихсэхээс урьдчилсан сэргийлэх ба зүрх судас, ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
9. Ой санамжийг сайжруулдаг, ой тогтоолт сайжирна.
10. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
11. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн зовиурыг арилгана.
12. Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
13. Бүх биеийн цусны эргэлтийг сайжруулна цус харвалтаас сэргийлнэ.
14. Архаг ядаргааг тайлж, нойргүйдлийг эмчилнэ.
15. Ходоод гэдэсний үйл ажиллагаа дэмжин дархлааны эсийг өдөөж өгсөнөөр биеийн ерөнхий эсэргүүцэл сайжирна.

❎️ Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, архаг өвчтэй, өндөр настан, 18-аас доош насны хүмүүс, жороор олгодог эм (жишээ нь, цус шингэрүүлэгч гэх мэт) хэрэглэдэг хүмүүс эмч, эм зүйчээс зөвлөгөө авч хэрэглэнэ.

✅ ️Хэрэглэх заавар: Өдөрт 1 ширхэгээр усаар даруулж эсвэл усанд уусгаж ууж хэрэглэнэ.
🥳 Хэмжээ: 30ш буюу 1 сарын хэрэглээ

👉 Үнэ: 30,000
🚕 Хүргэлт 5,000 .

 🍋🍋🍋VITAMIN C 3000🍋🍋🍋Үнэ: 55.000Хотын А бүсэд хүргэлт үнэгүйУтас: 89790707.90ширхэгХамгийн өндөр тун-3000mg -Доорх хүмү...
11/11/2024


🍋🍋🍋VITAMIN C 3000🍋🍋🍋
Үнэ: 55.000
Хотын А бүсэд хүргэлт үнэгүй
Утас: 89790707.
90ширхэг

Хамгийн өндөр тун-3000mg

-Доорх хүмүүс хэрэглэхэд тохиромжтой

🍋 Хэт их ядардаг хүмүүс
🍋 Өдрийн дэглэм барихад хүндрэлтэй
хүмүүс
🍋 Дархлаа султай хүүхэд,том хүн
🍋 Төмрийн дутагдалтай хүмүүс
🍋 Биеийг хоргүйжүүлнэ
🍋 Өдөр тутамдаа эрч хүч авахыг хүссэн
хүмүүс
🍋 Биеийн холбогч эд эсээ хэвийн
ажиллагаатай байлгахыг хүссэн
🍋 Хүч хөдөлмөр шаардсан тамирчид болон олон цагаар ажилладаг оффисын ажилчид
🍋 С витамин нь хүний бие организмын хавдар үүсэх эрсдэлээс хамгаалж, хүчтэй антиоксидант үйлчилгээ нь янз бүрийн эмгэг үүсэхээс сэргийлж, 💃🏽💃🏽 өөх шатаахад нууц ноёнтон байдлаар оролцдог.

💁🏻‍♀️Арьсыг дотроос нь гэрэлтүүлж цайруулна, сэвх нөсөө бүдэгрүүлнэ.
💁🏻‍♀️Хоолны шингэцийг сайжруулна
💁🏻‍♀️Дархлааг супер дэмжинэ

Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа хоол идсэнийхээ дараа 15 минутын дотор 200мл бүлээн усанд найруулж ууна.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sun store - Online shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram