Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Hospital, БЗД, Нам Ян Жүгийн гудамж, Ulaanbaatar.
(1)

Яаралтай тусламж: 100, 7222-4444 (1)
Амбулатори: 7222-4444 (2)
Дэмжих төв: 7222-4444 (3)
Дархлаажуулалт: 7222-4444 (4)
Тандалт судалгаа: 7222-4444 (5)
Сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ: 72779090, 7222-4444 (5)
Шуудан: 13335 УБ хот, БЗД Нам Ян Жу 32/1 Холбоо барих утаснууд:
✅Хүлээн авах яаралтай түргэн тусламж: 11-450491, 80086929
✅Амбулаторийн тусламж үйлчилгээ: 11-453849
✅Халдвартын түргэн тусламж: 100
✅Зорчигчдод өгөх зөвлөгөө авах: 80086829
✅Сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл: 72779090
🗓Ажлын цаг:
✅Даваа-Баасан 8:30-16:00


Бидний Алсын хараа:
✅"Олон улсын түвшинд халдварт өвчний бодлогыг тодорхойлогч үндэсний төв болно."

Бидний Эрхэм зорилго:
✅Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд олон улсын эрүүл мэндийн дүрэм, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэгч, хүний нөөцийн тогтвортой хөгжил, үйлчлүүлэгч, ажилчдаа дээдэлсэн үндэсний төв байна.

Бидний Чанарын бодлого:
✅Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэн, нотолгоонд суурилсан чанартай тусламж үйлчилгээг сургалт эрдэм шинжилгээтэй хослуулан, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлнэ.

Бидний Үнэт зүйлс:
✅"Хүний төлөө
Өөриймсөг сэтгэл
Санаачилгатай
Үйлчлүүлэгчээ дээдэлсэн
Тасралтгүй хөгжил"

📌📌📌Нөхцөл байдлын мэдээлэл:📌📌📌✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвч...
26/08/2025

📌📌📌Нөхцөл байдлын мэдээлэл:📌📌📌
✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎️100,119, 72224444 утсанд хандана уу.

📌📌📌ЗӨВЛӨМЖЦуврал: Халдваргүйтгэлийн бодисыг зөв хэрэглэе!!!
26/08/2025

📌📌📌ЗӨВЛӨМЖ
Цуврал: Халдваргүйтгэлийн бодисыг зөв хэрэглэе!!!

📌📌📌ЗӨВЛӨМЖЦуврал 5Зөвлөмжийг сайтар дагаж, Халдварт өвчнөөс сэргийлье!!!
22/08/2025

📌📌📌ЗӨВЛӨМЖ
Цуврал 5
Зөвлөмжийг сайтар дагаж, Халдварт өвчнөөс сэргийлье!!!

📌📌📌ЗӨВЛӨМЖ📌📌📌Цуврал 6Үер усны аюулаас сэргийлж, Халдварт өвчнөөс хамгаалъя!!!
22/08/2025

📌📌📌ЗӨВЛӨМЖ📌📌📌
Цуврал 6
Үер усны аюулаас сэргийлж, Халдварт өвчнөөс хамгаалъя!!!

📌📌📌ЗӨВЛӨМЖ📌📌📌Цуврал 4
22/08/2025

📌📌📌ЗӨВЛӨМЖ📌📌📌
Цуврал 4

21/08/2025

ЗӨВЛӨМЖ цуврал 03

📌Үерийн дараа гудамж талбай, гуу жалганд хурсан, хог хаягдлыг түргэн хугацаанд зайлуулах, тогтсон лаг шаврыг цэвэрлэж халдваргүйжүүлэн хатаах;
📌 Нүхэн жорлон, бохир усны цооног хальсан тохиолдолд усыг соруулах, шавхах, халдваргүйжүүлэх;
📌 Хог хаягдал, бохир лаг шаврыг цэвэрлэхдээ усны гутал, нүдний шил, амны хаалт, ахуйн зориулалтын цэвэрлэгээний бээлий өмсөх, цэвэрлэгээ хийж дууссаны дараа бохир хувцас, хэрэгслийг угааж цэвэрлэх;
📌Гадуур өмссөн гутал хувцсаа гэртээ орохдоо заавал тайлах;
📌Хөрсний халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
📌Хүүхдийг үерийн ус болон ил задгай шалбааг, тогтоол ус, гол горхинд тоглуулахгүй байх, эцэг эх хараа хяналтаа сайжруулах;
📌 Гудамж талбайд үхсэн амьтанд хүрэхгүй, оролдохгүй байх, хариуцсан мэргэжлийн байгууллагад хандан түргэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгэх;
📌 Ундны усны аюулгүй байдлыг ханган усыг баталгаатай эх үүсвэрээс авч, буцалгаж хэрэглэх;
📌Үер болсон газрын булаг шанд, гол горхи, хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх;
📌Ус нөөцлөх савыг ойрхон давтамжтай угааж цэвэрлэх, бохирдохоос сэргийлэх, тагтай байлгах;
📌Үерийн усаар бохирлогдсон хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй устгах;
📌 Хоол хүнсний сав суулга, хэрэгслийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх (аяга таваг угаагч шингэнээр угаасны дараа, цэвэр усаар зайлах, буцалгаж халдваргүйжүүлэх);
📌Гарын ариун цэвэр сайтар сахих, бохирдсон тохиолдол бүрт, жорлон ариун цэврийн өрөө орсны дараа, хоол хүнс бэлтгэх, хоол идэхийн өмнө гараа тогтмол угаах;
📌Үерийн усаар бохирдсон гэр ахуйн эд зүйлс, хувцас хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх;
📌Халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах

ЗӨВЛӨМЖ цуврал 02📌📌📌 Хоол хүнсний аюулгүй байдлын 5 түлхүүр зөвлөмжийг амьдралын дадлаа болгоё. Халдварт өвчнөөс сэргийл...
21/08/2025

ЗӨВЛӨМЖ цуврал 02
📌📌📌 Хоол хүнсний аюулгүй байдлын 5 түлхүүр зөвлөмжийг амьдралын дадлаа болгоё. Халдварт өвчнөөс сэргийлье📌📌📌

21/08/2025
🙌 “ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН МОНГОЛЫН СЭТГҮҮЛ”-ИЙН ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ, ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР ШИНЭЭР ТОМИЛОГДЛОО.📌...
21/08/2025

🙌 “ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН МОНГОЛЫН СЭТГҮҮЛ”-ИЙН ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ, ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР ШИНЭЭР ТОМИЛОГДЛОО.
📌 2004 оноос “Халдварт өвчин судлал сэтгүүл”, 2005 оноос “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл” (ХӨСМС)-ийг эрхлэн гаргах болсон. 2010 оноос сэтгүүл маань цар хүрээгээ тэлж, эмч нарын нийгэмлэгүүдтэй хамтран гаргадаг болсон.
📌 Сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр 2004-2007 онд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Д.Бат-Очир, Анагаах ухааны доктор, профессор Т. Алтанцэцэг, Клиникийн профессор Ц.Оюунчимэг, 2007-2016 оныг хүртэл Анагаахын шинжлэх ухааны доктор, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич П.Нямдаваа, 2017 оноос Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Наранбат нар, 2004-2017 онд сэтгүүлийн нарийн бичгийн даргаар Анагаах ухааны доктор Л.Энхбаатар, 2017-2025 онд Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Наранзул ажиллаж байсан.
📌 Тус сэтгүүл нь 2011 оноос Номхон далайн баруун бүс(НДББ)-ийн анагаахын мэдээллийн индексэд (WPRIM: Western Pacific Region Index Medicus) шалгаран бүртгэгдсэн ба 2019 оноос www.esan.mn вэб хуудсанд байрлуулдаг болж, өнөөг хүртэл тус сэтгүүлийн 119 гаруй дугаар хэвлэгдэж, 500 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэгджээ.
📌 ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын 2025 оны А/125 дугаар тушаалаар сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, Эрдмийн зөвлөлийн дарга Анагаах ухааны доктор С.Энхболд, Эрхэлсэн нарийн бичгийн даргаар ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, анагаах ухааны доктор Б.Азжаргал нар томилогдлоо.
Шинээр томилогдсон сэтгүүлийн эрхлэгч, нарийн бичгийн дарга нартаа Сэтгүүлийн буухиаг үргэлжлүүлэн, чанар чансааг улам сайжруулан авч явахыг өмнөх сэтгүүлийн удирдлагууд ерөөгөөд, эрдэм судлалын цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Address

БЗД, Нам Ян Жүгийн гудамж
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Сэрэмжлүүлэг

СOVID-19өөс сэргийлье