24/04/2021
Бор зүрхээрээ яваа Монгол бизнес танд хаяглах нь :
Миний нэрийг Ганжавхлан гэдэг сошиалд идэвхитэй нэгэн. Би өөрөө Jack's Coffee хэмээх үндэсний үйлдвэрлэлийг 8 дахь жилдээ эрхэлж кофег хуурч савлаж борлуулдаг. Бизнесийн жаргал зовлонг гадарлана. Тийм ч учраас энэ хөл хорионы үеэр бизнесүүд хэрхэн сөхөрч унаж, босохоор тэмцэж байгааг харж ойлгож байна. Тийм учраас ийм нэг санаачилга гаргалаа. Би сошиалд 171.000 дагагчтай, бас бус хуудастай. Яг энэ цаг үе бол хүмүүсийн сошиалийн хамгийн өндөр хэрэглээтэй тийм мөчлөг. Би таны бизнесийг өөрийн сошиал хуудас, хаяг дээрээ үнэгүй постлож сурталчилж өгье. Сайхан цаг ирэх байх, наана нь нэг ч гэсэн хүнд хүрч түгээж л байвал сайн тийм үү ? Маркетинг гэдэг чинь бас их зардал ордог зүйл шүү, өдөрт л миний хуудсанд тэдэн төгрөгөөр ингэж постлоод шээрлээд өгөөч гэсэн маш их хүсэлт ирдэг би постолж байгаагүй. Харин энэ удаа өөрөө санаачилан түгээе гэж бодож байна. Өөр цар тахалд хийж чадах зүйл алга. За тэгэхээр үүний талд та бас нөгөө талаас хичээх хэрэгтэй. Өөрийнхөө бизнесийг илэрхийлж чадах 3-4 зураг, 200-500 үгийн хооронд өөрийн бүтээгдэхүүн, бизнесээ, түүхээ хэлэх гэсэн санаагаа, үнэ ханшаа мэдээллээ бичиж бэлдэнэ, яг пост хийхэд бэлэн байхаар гэсэн үг, тэгээд jack@humannetwork.mn мэйл руу явуулах хэрэгтэй. Би зөвхөн ерөнхийд нь уншиж танилцаад тэр чигээр нь пост хийнэ, шээрлэнэ. Тэгэхээр та өөрөө сайн бичих хэрэгтэй, хариуцлагатай хандах ёстой. Монголчууд, үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес, хүнд ээлтэй бизнес л бол бүгдийг нь дэмжих болно. Мэдээж архи алкохол, газтай ундаа, эмийн бүтээгтэхүүн, хүүхдэд ээлтэй бус зүйлийг пост хийхгүй анхнаасаа мэйл явуулсны хэрэггүй шүү.
За тэгээд бүгд хамтдаа хичээцгээе. Чаддаг чаддагаараа нэгэндээ туслацгаая, сошиал нэтворкийг ч гэсэн элдэв дэмий зүйлд биш үр дүнтэй зөв ашиглацгаая.
Хүндэтгэсэн Ч.Ганжавхлан
Хюман нетворк ХХК үүсгэн байгуулагч