IVCO Тарилгын Эмийн Үйлдвэр

IVCO Тарилгын Эмийн Үйлдвэр Тарилгын эмийн үйлдвэр "Эрүүл энхийн шинэлэг шийдэл"
“Innovative solutions for better health"

18/05/2026
07/05/2026

АЮУЛГҮЙ ХИЙН ТҮЛШ – АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙ

ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ТҮЛШ аюулгүй хэрэглээ, өрхийн аюулгүй байдал, хариуцлагатай хэрэглээний мэдлэг түгээх аяны хүрээнд зохион байгуулагдаж буй бүтээлч, шинийг санаачлагч (creative and innovative) санаа, сошиал медиа богино контентийн уралдаан

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Сургуульд суурилсан хийн аюулгүй хэрэглээний мэдлэг олгох, сургалт, нөлөөллийн аян”-ы зорилгын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хүүхэд, багш, эцэг эхчүүдийн дунд хийн аюулгүй хэрэглээ, өрхийн аюулгүй байдал, эрчим хүчний хариуцлагатай хэрэглээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээл, сошиал медиа богино контентийн уралдааныг зохион байгуулах гэж байна.

ҮНДЭСЛЭЛ
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад өрхүүд нүүрснээс шингэрүүлсэн хийн түлшид шилжих явц нэмэгдэж байна. Энэхүү шилжилт нь байгаль орчин, эрүүл мэндийн хувьд эерэг нөлөөтэй хэдий ч хийн түлшийг буруу ашиглах, аюулгүй ажиллагааны зааврыг хангалттай мөрдөхгүй байх нь галын аюул, хий алдагдал, дэлбэрэлт зэрэг ноцтой эрсдэлийг бий болгох магадлалтай байна. Иймд хэрэглэгчдийн, ялангуяа хүүхэд, гэр бүлийн гишүүдийн хийн аюулгүй хэрэглээний талаарх мэдлэг, дадлыг сайжруулах шаардлага тулгарч байна.
Хүүхэд нь зөвхөн мэдлэг хүлээн авагч төдийгүй өрхийн зан төлөв, дадалд нөлөөлөх чадавхтай оролцогч юм. Сургуулийн орчинд олж авсан мэдлэг, ойлголтыг хүүхдүүд гэр бүлдээ дамжуулж, аюулгүй хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс сургуулийг түшиглэсэн, хүүхдийн оролцоонд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэх нь мэдлэгийг өрх, олон нийтэд хүргэх үр дүнтэй арга зам гэж үзэж байна. Энэхүү арга хэмжээ нь боловсрол, оролцоо, нөлөөллийг хослуулсан байдлаар хэрэгжих бөгөөд хийн түлшинд шилжиж буй өрхүүдийн аюулгүй байдлыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.

НААДМЫН ТУХАЙ
Бид хүүхдийн шинжлэх ухаанч байдлыг дэмжих, оюуны болон биет бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах зорилгоор ХҮҮХДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН НААДАМ-ыг 2026 оны 05 сарын 28, 29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
"ДӨЛХӨН" ДУЛААН ГЭР - ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ төсөл
НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар
Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Ногоон Титэм ХХК

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
Шинжлэх Ухааны Академи
МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ:
Монголын үндэсний олон нийтийн телевиз,
Монголын үндэсний олон нийтийн радио,
Монгол телевиз 'ӨГЛӨӨ' хөтөлбөр
Тэнгэр телевиз,
Боловсрол телевиз,
Шинжлэх ухаан сонирхогчдын нэгдэл

ХАМРАХ ХҮРЭЭ
Чингэлтэй дүүргийн 149, 39, 57, 61, 49, 72, 37-р ЕБС болон Баянгол дүүргийн Сэтгэмж, Оюуны тулга, 28-р ЕБС-уудын 6-11-р ангийн сурагчид оролцоно.
Шинжлэх ухааны бүтээлийн наадамд 6-11-р ангийн сурагчид,
Богино хэмжээний контентын урадаанд 9-11-р ангийн сурагчид оролцох боломжтой.

ТАВИГДАХ ШАЛГУУР
Cурагч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
● Зорилтот 10-н ерөнхий боловсролын сургуулийн 6-11-р ангийн сурагч байх
● Багаар (4-өөс ихгүй гишүүдтэй) эсвэл ганцаараа оролцох эрхтэй
● 1 сурагч/ 1 баг нь зөвхөн нэг бүтээлээр оролцох боломжтой

Энэ арга хэмжээ нь хүүхдүүдийг хамарч байгаа тул жинхэнэ шингэрүүлсэн хийн түлш, гал, асаалт, гоожилтын туршилт, бодит баллон /редуктор /плиткатай харьцах үйл ажиллагааг сурагчдаар хийлгэхгүйг АНХААРНА УУ.
Зөвшөөрөх хэлбэрүүд
• судалгааны жижиг ажил, асуулга, ярилцлага
• аюулгүй хэрэглээний талаар танин мэдэхүйн постер, инфографик
• өрхийн эрсдэлийн үнэлгээний загвар
• аюулгүй хэрэглээний дүрэм, чеклист
• хүүхдэд зориулсан тайлбар, зөвлөмж, мэдээллийн самбар
• дүр эсгэсэн үзүүлбэр, богино жүжиг
• хөдөлгөөнт зураг, тайлбар видео
• эрсдэлийн тухай танин мэдэхүйн илтгэл
• багшийн хяналттай, бодит хий ашиглахгүй туршилтын загварчлал, макет
Хориглох зүйлс
• сурагч өөрөө шингэрүүлсэн хийн түлшний баллон, редуктор, хийн зуухтай харьцах
• хий алдах, асаах, шатаах туршилт
• бодит галтай үзүүлбэр
• гэртээ эсвэл сургууль дээрээ аюултай туршилт хийх
• олон нийтийн сүлжээнд аюултай үйлдлийг сурталчлах видео хийх

ШАЛГАРУУЛАЛТ
БЭЛТГЭЛ ҮЕ ШАТ:
● Зар, удирдамж тараах, багууд бүтээлээ хийж бэлтгэл хангах.
1-Р ШАТ:
● Бүртгэл цахимаар явагдах ба зар тавигдсан өдрөөс 2026.05.20-ны өдрийн 09:00 цаг хүртэл хийнэ.
● Судалгаа, туршилт, бүтээлийн тухай мэдээллээ оролцогч цахим байдлаар үнэн зөв бөглөнө.
● Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/1oqSqPL1cfkL6b0VWHpR4BFSPZar9mslJ6IwU0VVmwZs
● Мөн сургууль бүрийн сургалтын менежер болон байгалийн ухааны багш нараас бүртгэлийн линк, QR код харж болно.
● Холбоо барих утас: 80018262
2-Р ШАТ:
● Биет болон постер үзэсгэлэн 2026.05.28-ны Пүрэв гарагт сургууль бүр дээр танилцуулагдах болно. Энэ өдөр БҮТЭЭЛЭЭ ЗААВАЛ өөрийн биеэр авчирсан байх шаардлагатай. Шүүгчдийн бүрэлдэхүүн үзэсгэлэнгийн үеэр бодит бүтээл, танилцуулгыг үзэж, шалгуурын дагуу үнэлж дүгнэнэ.
3-Р ШАТ
● Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбай /Хуучнаар Ялалтын талбай/-д нэгдсэн үзэсгэлэн, видео танилцуулга, шагнал гардуулах үйл ажиллагаа 2026.05.29-ний Баасан гарагт зохион байгуулагдана.

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
Биет болон постер үзэсгэлэнгийн үеэр дараах 3 бүсэд хуваагдаж үйл ажиллагаа болно.
Уралдаанд оролцогч нарын бүс: Сурагчид өөрсдийн бүтээлээ байрлуулж, танилцуулах бүс
Интерактив, танилцуулга бүс: Шинжлэх ухааны салбарыг дэмжигч байгууллагууд – олон улсын байгууллагууд, Төслийн танилцуулга хийх талбар
Тайзны бүс: Уралдааны нээлт, хаалт, шагнал гардуулах үйл ажиллагаа, шинжлэх ухаан танин мэдэхүйн сонирхолтой видео, танилцуулга

НААДМЫН ЖУРАМ
Наадмыг зохион байгуулахад доорх журмыг баримтална.
● Бусдын ажлыг хуулбарлахыг хориглоно. Оролцогчийн өөрийн санаа, бүтээл байх ёстой.
● Дүрс бичлэг хийлгэхээр ирэхдээ бүртгэлийн хуудас дээр хавсаргасан “ЗӨВШӨӨРЛИЙН ХУУДАС”-г асран хамгаалагч гарын үсэг зурж баталгаажуулан, биетээр авчирч зохион байгуулагчид өгнө.
● Биет болон постер үзэсгэлэнгийн үеэр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана. Мөн бусдын бүтээлийг гэмтээлгүйгээр болгоомжтой үзэж танилцана.
● Наадмын ялагчдыг нэгдсэн үзэсгэлэн, шагнал гардуулахүйл ажиллагааны үеэр зарлана.
● Багаар оролцох тохиолдолд:
- Баг нь 4 болон түүнээс доош гишүүнтэй байна.
- Сургуулиуд нэгээс олон багийг оролцуулж болно.
● Бүртгэлийн хуудсыг үнэн зөв бөглөж ирүүлснээр оролцогчид энэхүү ерөнхий журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцогдоно.
● Тус наадамд оролцоход ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

БҮТЭЭЛИЙН ШАЛГУУР
А. Шинжлэх ухааны үзэсгэлэн
Шингэрүүлсэн хийн түлшний аюулгүй хэрэглээтэй уялдсан байдал, агуулгын үнэн зөв, ойлгомжтой байдал, шинжлэх ухаанч хандлага, судалгааны логик, бүтээлч байдал, мэдлэг түгээр чадвар, оролцогч/ сурагч бүтээл хийхдээ олж авсан, мэдлэг ур чадвараа хэрхэн сайжруулсан байдал, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээр бүтээгдсэн эсэх

Б. TikTok / богино контент
Мессежний зөв байдал, аюулгүй зан үйлийг ойлгомтой харуулсан эсэх, олон нийтэд нөлөөлөх чадвар, бүтээлч байдал, техникийн ур чадвар, хүртээмжтэй байдал олон янзын оролдлого, хичээл зүтгэлээр бүтээгдсэн эсэх
НААДМЫН ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
Бүтээлүүдээс шүүгчдийн бүрэлдэхүүн хүснэгтэд харуулснаар шалгаруулж, ангилал тус бүрт шагнал олгоно.
НААДМЫН ШАГНАЛ
№ Ангилал Тэргүүн байр Дэд байр Гуравдугаар байр
● Өргөмжлөл
● 500,000 төгрөг
● Гарын бэлэг /гишүүн бүрт/ ● Өргөмжлөл
● 300,000 төгрөг
● Гарын бэлэг /гишүүн бүрт/
● Өргөмжлөл
● 200,000 төгрөг
● Гарын бэлэг /гишүүн бүрт/

1 6 анги ✔ ✔ ✔
2 7 анги ✔ ✔ ✔
3 8 анги ✔ ✔ ✔
4 9 анги ✔ ✔ ✔
5 10 анги ✔ ✔ ✔
6 11 анги ✔ ✔ ✔

Наадамд бүтээлээ бүртгүүлж, үзэсгэлэнд оролцсон эхний 500 оролцогчдод гарын бэлэгтэй. /Гарын бэлэгт шинжлэх ухааны холбогдолтой бүтээгдэхүүн байна/

Богино хэмжээний контентын уралдааны ангилал тус бүрт зөвхөн Тэргүүн байр шалгаруулах бөгөөд ӨРГӨМЖЛӨЛ, 500,000 төгрөг, багийн гишүүн бүр гарын бэлэг гардуулах болно.

Нээлттэй ажлын байр:- Нягтлан бодогч Доорх линкээр CV-ээ илгээнэ үү. https://shorturl.at/rSYyj
07/05/2026

Нээлттэй ажлын байр:
- Нягтлан бодогч

Доорх линкээр CV-ээ илгээнэ үү.
https://shorturl.at/rSYyj

Address

АйВиКо Тарилгын Шингэний Үйлдвэр, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Эв Нэгдлийн гудамж, Өөрийн байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677115730

Alerts

Be the first to know and let us send you an email when IVCO Тарилгын Эмийн Үйлдвэр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to IVCO Тарилгын Эмийн Үйлдвэр:

Share