Эрүүл Мэнд Гоо Сайхан

Эрүүл Мэнд Гоо Сайхан Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрүүл Мэнд Гоо Сайхан, Doctor, улаанбаатар, Ulaanbaatar.

Фитонутриент буюу ургамлын шим гэж юу вэ?*Энэ нь органик бүрдэл нэгдэл бөгөөд ургамлыг хамгаалан тэдгээрийн хурц тод өнг...
13/08/2018

Фитонутриент буюу ургамлын шим гэж юу вэ?
*Энэ нь органик бүрдэл нэгдэл бөгөөд ургамлыг хамгаалан тэдгээрийн хурц тод өнгийг хадгалдаг. *Хүний бие махбодод таатай нөлөөтэй.
Эх үүсвэр: Бүх жимс, ногоо, шош, байгалийн жимс, самар, өвс
Яаж үйлчилдэг вэ?
*Ихэнх эрхтэн системд эерэг нөлөөтэй
*Эсийн амьдрах хугацаа, залуу байдлыг уртасган антиоксидант шиг үйлчилнэ.
*Амин дэмийн шингээлтийг нэмэгдүүлэн тэдгээрийн үйлчлэлийг сайжруулна.
***ДЭМБ аас нийт насанд хүрэгчдийг жимс ногооны хэрэглээгээ хамгийн багадаа 2 дахин нэмэгдүүлэхийг зөвлөдөг. ***
Улаан өнгийн жимс ногоо - зүрх судас
Цагаан өнгийн жимс ногоо – яс, үе мөч
Хөх/ягаан өнгийн жимс ногоо – тархи, мэдрэл
Шар өнгийн жимс ногоо – нүд, хараа
Ногоон өнгийн жимс ногоо – дархлаа
***NUTRILITE – ургамлын шим: фитонутриентийн бүхий л хүрээг хамарсан***

Яагаад заавал  NUTRILITE DOUBLE X гэж ???✅Баталгаатай ✅- Nutrilite брэнд 80 гаруй жилийн турш хоол хүнсний салбарт ажилл...
13/08/2018

Яагаад заавал NUTRILITE DOUBLE X гэж ???
✅Баталгаатай ✅
- Nutrilite брэнд 80 гаруй жилийн турш хоол хүнсний салбарт ажиллаж байгаа.
- Nutrilite Чанар аюулгүй байдал, үр дүнг хангах 15000 гаруй сорилыг сар бүр үйлдвэр дээрээ явуулдаг.
- Nutrilite 100 гаруй патентыг бүтээгдэхүүн болон түүний үйлдвэрлэлтэй холбоотой дамжлага бүр дээр авсан байна. /Үүнд баяжмал, ханд, дахин боловсруулалт, найрлага, савалгаа зэрэг хамаарна./
- Дэлхийн 50 гаруй улсад албан ёсоор борлуулагддаг.
- ГМО, глютен, лактоз агуулаагүй.
- Химийн аргаар гаргасан амтлагч, будаг, амт оруулагч болон консервант агуулаагүй.
✅Онцлог ✅
- 13 амин дэм
- 9 эрдэс
- 21 ургамлын шим
- 24 ургамлын бодис
- 5 өнгийн ургамлын бодис агуулсан
- Цогц үйлчилгээ
- Элементүүдийг зохистой хослуулсан
- Өдөрт 4ккал
- Үл орлуулах амин дэм, эрдэс, баяжмалыг бие махбодод цогцоор нь шингээнэ.
🍀 Бүтэн өдрийн турш бие махбодод тэжээлийн бодисын зохистой түвшинг барина.
🍀Шаардлагатай бүхий л амин дэм эрдэс ургамлын бодисыг нэг бүтээгдэхүүнд багтаасан.
🍀Хэт их ачааллын үед бие махбодыг эрчимтэй дэмжихээр боловсруулсан.
🍀Амин дэмийн үйлчилгээг хүчжүүлэх 24 ургамлын баяжмал агуулсан олон амин дэмт цорын ганц бүтээгдэхүүн юм.
Хэрэглэх заавар: Насанд хүрсэн хүн
Витамин - 1 шахмал
Эрдэс - 1 шахмал
Ургамлын шим - 2 шахмал өдөр 2 удаа хоол идэх үедээ эсвэл хоолны дараа ууж хэрэглэнэ.
Савлагаандаа: 1 ба 2 сарын хэрэглээ багтсан.

ЦЭВЭР УС НЭРТЭЙ НЯН ИХТЭЙ УСМэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу НМХГ-аас савласан цэвэ...
18/07/2018

ЦЭВЭР УС НЭРТЭЙ НЯН ИХТЭЙ УС

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу НМХГ-аас савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрийн 87 нэрийн дээжинд хяналт, шалгалт хийжээ.

Итгэмлэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр Батдайз ХХК-ийн "Талст", Оюуны холбоо ХХК-ийн "Хануй", Витафит инвест ХХК-ийн "Вита" нэрийн савласан цэвэр усанд нянгийн ерөнхий тоо стандартаас 10-20 дахин их байгааг тогтоожээ.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар

Хэрэгтэй мэдээлэл байна Шэйрлээд аваарай найзуудаа
31/05/2018

Хэрэгтэй мэдээлэл байна
Шэйрлээд аваарай найзуудаа

Харлаж, сайртсан тохой, өвдөг, суга, арьсийг зөөлрүүлэн цайруулах шилдэг Биеийн тодорхой хэсгүүдийн арьс хуурайшч, сайрт...
05/06/2016

Харлаж, сайртсан тохой, өвдөг, суга, арьсийг зөөлрүүлэн цайруулах шилдэг

Биеийн тодорхой хэсгүүдийн арьс хуурайшч, сайртаж, хар бараан өнгөтэй болсон байдаг. Энэхүү асуудлаас салах амархан аргууд бий.

Ялангуяа тохой, өвдөг, суга, гуяны дотор тал, цавь болон биеийн зөөлөн арьстай бусад хэсгүүдийн арьс хуурайшч, сайртсан мэт гүн хар бараан өнгөтэй болсон байдаг ба хэчнээн зүлгэж угаагаад ч арилдаггүй шүү дээ. Ийм асуудалтай ихэнхи эмэгтэйчүүд үүнээсээ санаа зовж дуртай хувцас, даашинзаа өмсөж чаддаггүй. Энэ нь тухайн хэсгийн арьсанд амин дэм, арчилгаа дутагдсанаас эсвэл буруу хооллолт, генийн удамшлаас үүдэлтэй байдаг.

Гэвч үүнд удаан санаа зовох хэрэггүй. Гэртээ байгалийн бүтээгдэхүүн ашиглан арьсийг зөөлрүүлэн цайруулах олон арга бий. Доорх аргуудыг хэрэглэхээс өмнө халуун усанд орж зориулалтын бие угаагч, биеийн савангаар тухайн хэсгийг угааж, үрж зөөллөх хэрэгтэй. Ингэвэл үйлчилгээ илүү үр дүнтэй хурдан байх болно.

1. Алое - Алоетой биеийн тос, гель эсвэл зүгээр л алое шүүсийг ашиглан хар арьстай хэсэгт түрхэж иллэг хийх маягаар 20-25 минут болгосны дараа бүлээн усаар угааж арчина. Өдөр бүр усанд орохдоо энэхүү аргыг туршаарай. Та энэхүү аргыг хэрэглэх бүрдээ үр дүн гарч байгааг анзаарах болно.

2. Хүнсний сода - 3 цайны халбага хүнсний содыг 1 цайны халбага устай хольж зуураад хар арьстай хэсэг дээр тарааж тавьж хатаана. Хатсаны дараа тэр хэсгийг сайтар зүлгэж үрээрэй. Ингээд бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Энэ аргыг 7 хоногт 2 удаа хэрэглэх ба хүнсний сода бол хамгийн шилдэг үр дүнтэй сонголт байх болно. Харлаж хатуурсан арьсийг зөөллөж, арьсны гүн хүртэл цэвэрлэж бохирдлыг гадагшлуулан цайруулах болно.

3. Нимбэг - Усанд орсны дараа тухайн хэсэгт нимбэгний шүүсийг шахаж иллэг хийх маягаар үрж 20 минут болгоод угаана. Эсвэл 1 хоолны халбана зөгийн бал, 1 бүтэн нимбэгний шүүсийг хольж маск болгоод тухайн биеийн хэсэгт түрхэж 20 минут болгоод угаана. Дараа нь биеийн эсвэл арьс зөөлрүүлэх тос түрхээрэй.

4. Өргөст хэмх - Өргөст хэмхний хэрчсэн зүсэм эсвэл өргөст хэмхний шүүс, маск зэргийг харласан хэсэгт тавьж 20 минут болгоно. Ингээд бүлээн усаар угаана. Энэхүү аргыг хүссэнээрээ хэрэглэж болно.

Дээрх 4 төрлийн арга нь таны харлаж бараантсан арьсийг цайруулан, арьсны гүнд ортол эмчилт тэжээл өгнө. Гэрэлтсэн, зөөлөн сайхан биеэ гаргаж хүссэн хувцсаа өмсөж нүүр бардам алхлаарай.
Эх сурвалж: фэйсбүүк

ЧУЛУУЖСАН ӨӨХТЭЙГЭЭ ҮР ДҮНТЭЙ АРГААР ТЭМЦЬЕСтатистикээр эмэгтэйчүүдийн 85-95 хувь нь ямар нэгэн хэмжээгээр целлюлит буюу...
06/11/2014

ЧУЛУУЖСАН ӨӨХТЭЙГЭЭ ҮР ДҮНТЭЙ АРГААР ТЭМЦЬЕ

Статистикээр эмэгтэйчүүдийн 85-95 хувь нь ямар нэгэн хэмжээгээр целлюлит буюу чулуужсан өөхтэй байдаг гэсэн судалгаа гарчээ.

“Жүржийн хальс” хэмээн нэрлэдэг энэ өөх эрүүл мэндэд аюулгүй ч гоо сайхныг гутааж, муухай харагдуулдаг тул эмэгтэй хүн бүр үүнээс салахыг хичээдэг. Дашрамд сануулахад целлюлит нь өвөл хурааж хуримтуулсан илүүдэл жинтэй хүмүүст төдийгүй туранхай бүсгүйчүүдэд ч ажиглагддаг. Үүнтэй тэмцэхийн тулд массаж, тос гээд маш их зардал гарна. Харин бид бүсгүйчүүд та бүхэндээ гэрийн нөхцөлд цаг, мөнгөө хэмнэн чулуужсан өөхөө хайлуулах аргаас толилуулж байна.

Целлилютийг ороолт хийх маягаар арилгаж болно. Энэ арга нь өнөө цагт эрүүлжүүлэн тураах СПА салонуудад түгээмэл ашиглагддаг. Үр дүн илт мэдрэгдэхээс гадна арьс толигор, зөөлөн болдог. Целлюлитийн эсрэг ороолт нь халуун хүйтэн гэсэн хоёр төрлөөс тогтдог. Халуун нь жин хасахад чиглэгдсэн тул саунд орсонтой адил үйлчилгээг үзүүлдэг. Хүйтэн нь эсрэгээрээ, цусны эргэлтийг сайжруулж, арьсны тонусыг сэргээдэг. Харин та энэ хоёр аргын алийг сонгосон байлаа ч эсрэг заалт байгааг сана. Жирэмсэн болон судас өргөссөн, арьсны өвчтэй, бөөр, зүрх судасны өвчтэй хүмүүст энэ хориг хамааралтай.

Хэрэв та ороолтыг гэртээ хийхийг хүсч байвал дараах зүйлсийг бэлдээрэй.
1. 30 см орчим өргөнтэй хүнсний бүтээгдэхүүн ороодог гялгар уут
2. Зузаан хөнжил, ноосон даавуу
3. Тусгай бэлдмэл бэлдэнэ
4. Биеийн скраб
- Эхлээд усанд ороод биеийнхээ үхэжсэн арьсаа скрабаар гуужуул. Ингэвэл үр дүн илүү өгнө.
- Хоёрт, 4 цайны халбага биеийн тос /дурын, гэхдээ целлилютийн эсрэг биш/, 4 ампул кофейн, 1 цайны халбага капсик тосон түрхлэг. Тосон түрхлэг болон кофейныг эмийн сангаас авчихна.
- Гуравт, бүгдийг нийлүүлээд сайтар хольж хутгана. Асуудалтай хэсэг дээрээ тавиад хүнсний уутаараа ороож, гадуур нь дулаан хөнжил болон алчуураар ороогоод 40-60 минут хүлээнэ. Дараа нь угаана.
- Хэрэв та маш эмзэг арьстай бөгөөд хэт төөнөх мэдрэмж төрж байвал ороолтоо больж, бэлдмэлийг усаар биш наранцэцгийн болон оливийн тосоор арчиж авна. Целлилютийн эсрэг ороолтыг дахин 1-3 хоногийн дараа хийж болох бөшөөд илүү үр дүнд хүрэхийн тулд 10-12 удаа хийх хэрэгтэй. Кофейн нь бидний бие организмаас янз бүрийн хуримтлагдсан хорт бодисыг зайлуулдаг. “Капсикийн тосон түрхлэг” нь цусны эргэлтийг сайжруулж, кофейны үйлчилгээг түргэсгэдэг. Ийм ороолт нь арьсны нүх агшааж, тослогийг багасгаж, цусны бичил эргэлтийг түргэсгэж, илүүдэл шингэнийг гадагшлуулдаг байна. Энэ бүхний үр дүнд арьсны уян хатан байдал сайжирч, чангардаг бөгөөд целлюлит ор мөргүй алга болдог юм байна.

Сайн байна уу охид бүсгүйчүүдээ14 хоногт жин хасаж тайлаараа гоолиг болгох дасгал байна шүү. Үнэхээр үр дүнтэй байнаа. Х...
15/10/2014

Сайн байна уу охид бүсгүйчүүдээ
14 хоногт жин хасаж тайлаараа гоолиг болгох дасгал байна шүү. Үнэхээр үр дүнтэй байнаа.
Хамтдаа гоё сайхан биетэй болцгооё.
https://www.youtube.com/watch?v=phLhT4IkXB0

OHIDUUUDAAA ENE UNEHEER sain SHUU! HICHEENGUI HIIGEED BAIGAARAI. AMjilt ohidoo.

08/10/2014
ЗҮРХНИЙ БАХ БУЮУ СТЕНОКАРДИЦээжний бах буюу стенокарди гэдэг нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний нэг үе шат нь юм. Ө...
27/09/2014

ЗҮРХНИЙ БАХ БУЮУ СТЕНОКАРДИ
Цээжний бах буюу стенокарди гэдэг нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний нэг үе шат нь юм. Өөрөөр хэлбэл зүрхийг цусаар ханагж байдаг судаснууд гэнэт агших үзэгдэл. Цээжний бахаар ихэвчлэн ахимаг насны эрэгтэйчүүд өвчилдөг.

Ерөнхий
Эстроген буву эм бэлгийн даавар нь судасны хананд холестерин хуримтлагдахаас бие махбодыг хамгаалж байдаг болохоор цэвэршилтээс өмнөх насны эмэгтэйчүүд барагтай бол өвчилдэггүй.
Шалтгаан
Өвчний үндсэн шалтгаан нь зүрхний артерийн судасны хатуурах юм. Зүрхийг цусаар тэжээж буй судасны дотор хананд (титэм судас / артери) нас ахихын хэрээр холестериний тунадас буюу судас хатуурлын товруу бий болдог. Ийм товруу нь нь артерийн нүхийг нарийсгасны улмаас зүрхэнд очих цусны урсгал багасна. Таргалалт, тамхи татах, удамшил, артерийн даралт ихсэх, чихрийн шижин зэрэг нь ийм байдал үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл гэж үздэг. Мөн хөдөлгөөний дутагдал, сэтгэл санааны байдал, ядаргаа нь нэмэлт хүчин зүйл болдог.
Явц
Цээжний бах хөдлөх үед нь зүрхний орчим халуу оргин хоолой боож байгаа мэт огцом өвдөлт өгдөг. Гэхдээ өвдөлт гэхээсээ илүүтэйгээр цээж бачуурч, хүнд юмаар дараад байгаа мэт мэдрэмж төрөх байдлаар илрэх нь ч олонтаа.
Зүрхний бах хөдөлсөн үед гол төлөв өвчүүний ард өвддөг ч зүүн тал руугаа, зүрхний орчим өвдөлт өгөх нь бий. Ийнхүү нэг өвдөлт өгөх нь 2-5 минут үргэлжлэх үед амьсгаа давчдах, дотор муухайрах, бөөлжүүлэх, толгой эргэх, шалтгаангүй айдас төрөх зэрэг хам шинж дагалдах нь цөөнгүй. Цээжний бах хөдөлсөн үед нитроглицерин уухад өвдөлт нь богино хугацаанд буюу 1-2 минутын дотор намддаг нь энэ эмгэгийг бас нэгэн онцлог гэж болох юм.
Энэ эмгэг нь тэр бүр илрээд байдаггүй бөгөөд зүрхний булчинд хүчилтөрөгч, шим тэжээл онцгой их хэрэгтэй үед буюу биеийн хүчний нэн их ачаалал авах үед ажиглагддаг. Ийнхүү биеийн хүчний ачааллаас үүдэлтэй цээжний бахыг ачааллын стенокарди гэдэг бөгөөд хурдан явах, уул өөд авирах зэрэгт илрээд ачаалал багасахтай зэрэгцэн аяндаа арилна. Гэвч ахиад ачаалал өгч эхлэх үед буюу явж эхлэхэд өвдөлт ахин үүсдэг. Харин тамхи татах, архи уух, хэт их идэх зэргээс үүдэлтэй зүрхний бах нь харьцангуй бага тохиолддог.
Зөвхөн тодорхой нөхцөлд үүсч, 3-5 минутаас илүүгүй өвдөлт өгдөг цээжний бахыг тогтвортой стенокарди гэдэг.
Харин тодорхой нөхцөлгүйгээр гэнэт үүсч, 10-15 минут үргэлжилдэг цээжний бахыг тогтворгүй стенокарди гэдэг. Энэ үед унтах, суух зэргээр биеийн ямар нэг ачаалал аваагүй үед цээжний бахын шинж тэмдэг гэнэт илэрнэ. Энэ нь хэзээ мөдгүй зүрхний шигдээс болж магадгүйн анхны шинж тэмдэг байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Анхны тусламж
Цээжний бахын шинж тэмдэг илэрсэн үед дараах арга хэмжээг авах хэрэгтэй:
• Өвчтөнг хэвтүүлж, тайван байлга,
• Хэлэн дор нь нитроглицерины шахмал тавьж өгөх
• Зүрхний орчимд гич буюу горчиц тавь
• Валокордин, эсвэл корвалол 25-30 дуслаар өг,
• Өвдөлт намдахгүй байгаа тохиолдолд ахин нэг нитроглицерин өгч болно.
• Хэрэв нитроглицериныг давтан өгсний дараа 10-15 минутанд стенокардийн шинж тэмдэг арилахгүй байгаа бол өвчтөнд баралгин, эсвэл спазган мэтийн өвчин намдаагч нэг ширхэгийг өгөөд яаралтай “Түргэн тусламж” дуудах шаардлагатай.
Оношлогоо
Мэдрэлийн ядаргаа, зүрхний гажиг, нурууны хүзүү цээжний хэсгийн өвчний үед цээжний бахтай төстэй шинж тэмдэг илэрдэг гэдгийг анхаарах шаардлагатай. Иймд үнэн зөв оношийг зөвхөн зүрх судасны эмч тавих боломжтой гэдгийг мартаж болохгүй. Зүрхний үйл ажиллагааг шинжлэхийн тулд биеийн хүчний ачааллын үеийн зүрхний цахилгаан бичлэг буюу тредмилл- тест, бүтэн хоногийн зүрхний цахилгаан бичлэг буюу холтер-мониторингийг заавал хийдэг.
Зүрхний шуугианыг судлахын тулд фонокардиографи хийж, зүрхний эхо графийг ашиглан зүрхний булчин ба хавхлагын/клапан байдлыг шинжлэн, зүрхний хөндийгөөр цус урсах хөдөлгөөний хурдыг дүгнэнэ. Судасны байдлыг судлахын тулд вентрикулографийн арга ашиглан судасны хананы нарийссан байдал, холестериний товрууны байрлал зэргийг тодорхойлно.
Дээрхтэй төстэй арга коронарографи нэртэй аргаар зүрхний титэм артерийн судасны байдлыг судлана. Судасны нүхний нарийслыг тодорхойлохын тулд зүрхний булчингын сцинтографийн аргыг хэрэглэнэ.
Эмчилгээ
Цээжний бах нь судас хатуурлаас үүдэлтэй зүрхний цусан хангамж хомсдох өвчний нэг үе шат тул тамхинаас гарах, жингээ нэмэхгүй байх зэрэг амьдралын эрүүл хэв маяг баримтлахтай холбоотой алхмуудыг эн тэргүүнд хийх шаардлагатай.
Цээжний бахыг эмийн болон мэс заслын аргаар эмчилдэг. Цээжний бах нь судасны нарийсалттай холбоотой байвал титэм судасны ангиопластик нэртэй хагалгаа хийж судсыг дотроос нь тэлж өгдөг.
Харин ямар нэг шалтгааны улмаас ийм хагалгаа хийх боломжгүй бол мэс заслын замаар бөглөрсөн хэсгийг тойруулан шинэ урсгал нээх хагалгаа хийдэг.
Эмийн эмчилгээ
ALOE VERA GEL
Биеэс бүх хорыг гадагшлуулж хоргүйжүүлж цэвэрлэнэ.
• Ходоод, 12 нугалаа гэдэс, бүдүүн нарийн болон шулуун гэдэсний шарх, улайлт үрэвслийг анагаана.
• Элэгний вирусын гаралтай архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний өөхжилтөнд хэрэглэхээс гадна элэнгний эд эсийг сэргээнэ.
• Архины хордлого, эмийн хордлого тайлна.
• Цус цэвэршүүлж, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулж даралт тогтворжуулна.
•Нойр булчирхайн шүүрэл, ялгаралтыг хэвийн байлгаж , цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна.
• Хэмийн болон туяа эмчилгээний хор нөлөөг багасгана.
• Бактер, вирус, мөөгөнцрийг устгах чадвартай.
• Бүх төрлийн арьсны харшилт өвчнүүд, псориаз, экзем, диатез, батга, үлд өвчний үед хэрэглэнэ.
• Эмэгтэйчүүдийн өвчин, өндгөвчний уйланхай, киста, хоргүй хавдар, умайн хүзүүний улайлт, шарх бусад үрэвслүүдэд.
• Хагалгааны өмнө ба хойно хэрэглэхэд шархны эдгэрэлтийг түргэсгэнэ.
• Эрүүл эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулна.
• Тамир тэнхээ оруулж, өвчнөөс урьдчилан сэргийлж дархлааг сайжруулна.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Өдөрт 30-40 граммаар 2 удаа ууна.
ARCTIC-SEA-SUPER OMEGA-3,9
• Эйкозапетаены хүчил /EPA-225мг/ цусны эргэлтийг сайржруулж, зүрхний титэм судасны өвчлөлүүдээс сэргийлнэ.
• Декозагексаены хүчил /DHA-150мг/ тархины эд эсийн үйл ажилгааг сайжруулна.
• Хүний биед ханаагүй тосны хүчил дутагдсанаас судасны хананд өөх хуримтлагдаж, цусны гүйдэл саатах, цус бүлэгнэх, цусны даралт ихдэх, багадах,бие махбодь хүчилтөрөгчөөр дутагдах зэрэг эмгэг өөрчлөлтүүд үүсдаг. Үүнд: Амьдарлын буруу хэв маяг болох: Тамхи татах, архи уух, таргалалт /буруу хоололт/ , хөдөлгөөний хомсдол, цусанд өөх тос /холестрин, триглицирид/-ын хэмжээ ихсэх, даралт ихдэх, стресс-бухимдал зэрэг шалтгаан ордог.
• Иймд та OMEGA-3.9-г тогтмол хэрэглэвэл өвчнөөс өөрийгөө бүрэн сэргийлж чадна.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: Өдөрт 1ш-ээр 2-3 удаа ууна. Хүүхдэд эмчийн заавраар өгнө.
FOREVER CARDIO HEALTH
Таныг зүрхний өвчнөөр өвдхөөс урьдчилан сэргийлнэ.
Цусан дахь холестрин, триглицридыг багасгаж даралт бууруулна.
Зүрхний хэм алдах, зүрхээр хатгаж өвдөх, өвчүүний араар өгсөж өвдөх, хөхрөх, амьсгаадах, зүрхний дутагдал зэрэгт ууна.
Чихрийн шижин, жин хасахад үр дүнтэй.
Цус төлжүүлнэ.
Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа 100гр ус болон Алоэны шүүсэнд уусгаж ууна.
Курс эмчилгээ хамгийн багадаа 3 сар

За манай охидын нүүр будалтын ширээ аль нь вэ?
24/09/2014

За манай охидын нүүр будалтын ширээ аль нь вэ?

Address

улаанбаатар
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

88115901

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл Мэнд Гоо Сайхан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category