Enkh Prenatal Yoga / Энх Жирэмсний Иог

Enkh Prenatal Yoga / Энх Жирэмсний Иог Прана Иога төвийн багш
Yoga teacher at Prana Yoga Mongolia

You are STRONG & BEAUTIFUL 🤍🫄🏻🧘🏻‍♀️
01/08/2022

You are STRONG & BEAUTIFUL 🤍🫄🏻🧘🏻‍♀️

🤰🤰🤰ЖИРЭМСЭН ҮЕД ЦЭЭЖ ХОРСОХ🤰🤰🤰Дааврын өөрчлөлтөөс болж ходоодны амсрын булчин суларч идсэн хоол хүнс маань ходоодны хүчи...
26/02/2022

🤰🤰🤰ЖИРЭМСЭН ҮЕД ЦЭЭЖ ХОРСОХ🤰🤰🤰

Дааврын өөрчлөлтөөс болж ходоодны амсрын булчин суларч идсэн хоол хүнс маань ходоодны хүчилтэй буцан улаан хоолой руу дээшлэснээс цээж хорсож, халуу оригож өвдөх, хоолны шингэц муудаж цэрдийх тохиолдол гарна. Мөн ураг томрохын хэрээр сүүлийн саруудад ходоод шахагдан улам илүүтэй илэрч мэдэх юм.
Энэ үед та дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй❗
✅ Хэт их идэхгүй байх, бага багаар шингэц сайтай хоол хүнс хэрэглээрэй
✅ Хооллосны дараа хэвтэхгүй байх
✅ Хэт хүчиллэг зүйлс идэхгүй байх
✅ Шарсан хуурсан хоол, халуун ногоо, амтлагчтай хоол хүнснээс татгалзах
✅ Гурилан бүтээгдэхүүн ихээр идэхээс татгалзах
✅ Кофе, газтай ундааг хорих
✅ Хооллох үедээ шингэн зүйл хамт уух нь хоолны шингэцийг удаашруулна
✅ Аль болох хоолоо удаан зажилан тайван тав тухтай хооллохыг хичээгээрэй

Өхөөрдөм хөөрхөн ээжүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье 🙏
Прана Иога Монголиа

06/02/2022
Оюун санаагаа өөртөө болон үрдээ төвлөрүүлж эрүүл саруул байгаадаа талархан АМАР АМГАЛАН, АЗ ЖАРГАЛ-ыг мэдрээрэй 🧡Оюун с...
05/02/2022

Оюун санаагаа өөртөө болон үрдээ төвлөрүүлж эрүүл саруул байгаадаа талархан АМАР АМГАЛАН, АЗ ЖАРГАЛ-ыг мэдрээрэй 🧡

Оюун санаанд үүссэн удаан хугацааны стресс нь сэтгэцийн, сэтгэл хөдлөлийн олон сөрөг шинж тэмдэгүүдийг бий болгодог. Жишээ нь: сэтгэл түгшүүртэй айдастай байх, сэтгэл хямрал, уур уцаар, гомдол, уйтгар гуниг, айх цочих …
Үүнийг дагаад :
-Дархлаа сулрана
-Өвчин шаналал бий болно
-Зүрх хурдан цохилж чангарал үүснэ
-Ядаргаа болон нойргүйдлээс болж булчин зангирна
-Толгой өвдөх, толгой эргэх
-Цусны даралт өндөр байх
-Булчингийн хурцадмал байдал ө.х чамархай, эрүү зангирах …
-Ходоод эсвэл хоол боловсруулах эрхтний асуудал үүсэх
-Бэлгийн харьцаанд ороход бэрхшээлтэй байх …

Заа ингээд дуусахгүйээ 😊

Prana Yoga School of Mongolia

🌸ЖИРЭМСНИЙ ИОГ УРАГТ нөлөөлөх нь🌸✅Ээжийн зүрхний хэмнэл өөрчлөгдөж цусан дахь хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэснээр  УРАГТ...
25/01/2022

🌸ЖИРЭМСНИЙ ИОГ УРАГТ нөлөөлөх нь🌸

✅Ээжийн зүрхний хэмнэл өөрчлөгдөж цусан дахь хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэснээр УРАГТ ОЧИХ ХҮЧИЛТӨРӨГЧ НЭМЭГДЭНЭ.

✅Тав тухтай орчинд зохимжит дасгал хөдөлгөөнийг эх өөрт тааламжтайгаар хийх үед хүүхэд маань мөн ТААТАЙ ХЭМНЭЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ МЭДЭРДЭГ БАЙНА.

✅Жирэмсэн үедээ тогтмол зөв, зохистой дасгал хөдөлгөөнийг хийснээр ураг тайван, амар амгалан байхаас гадна ТӨРСНИЙ ДАРАА Ч ХҮҮХЭД МААНЬ ТАЙВАН, НОЙР САЙТАЙ БАЙХ БА ХУРДАН ӨСӨЖ ТОРНИДОГ БАЙНА.

✅ХҮҮХЭД МААНЬ ХЭВИЙН ЖИНТЭЙ ТӨРДӨГ ба ТӨРӨЛТИЙН ЯВЦ ХҮҮХДЭД СТРЕСС БАГАТАЙ, ХЯЛБАР БАЙХ БОЛНО.

✅Иогийн дасгал хөдөлгөөн нь бие, сэтгэл, оюун санааны нэгдэл юм. Иогоор хичээллэж байсан ээжээс гарсан ХҮҮХДИЙН ОЮУН УХААН, СЭТГЭН БОДОХ ЧАДВАР ӨНДӨР БАЙДАГ нь судалгаагаар батлагдсан байна.

Өөртөө болон үрдээ цаг заваа гарган Иогийн гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялаарай.

"ПРАНА ИОГ" төв

☎️8699-8699 8649-8649

📍БЗД, ОЛИМП ПЛАЗА, 9-902 тоот

😍🤰🏻🌸
19/01/2022

😍🤰🏻🌸

ИОГИЙН БАГШ ТЭР ТУСМАА ЖИРЭМСНИЙ ИОГИЙН БАГШ БАЙНА ГЭДЭГ БУЯНТАЙ БАС ЭРХЭМ ХҮНДТЭЙ АЖИЛ ЮМ 💕
23/10/2020

ИОГИЙН БАГШ ТЭР ТУСМАА ЖИРЭМСНИЙ ИОГИЙН БАГШ БАЙНА ГЭДЭГ БУЯНТАЙ БАС ЭРХЭМ ХҮНДТЭЙ АЖИЛ ЮМ 💕

ЖИРЭМСНИЙ ҮЕИЙН ХАВАН       Ээжүүд жирэмсний сүүлийн саруудад хавагнах нь элбэг тохиолддог.Шагай, хөл, гарт хаван үүсэж ...
18/10/2020

ЖИРЭМСНИЙ ҮЕИЙН ХАВАН Ээжүүд жирэмсний сүүлийн саруудад хавагнах нь элбэг тохиолддог.
Шагай, хөл, гарт хаван үүсэж гутлаа өмсөж тайлах, бөгжөө сугалахад ч хэцүү болж тав тухыг нь алдагдуулна. Явдал ихдэхээр, хэт удаан суух, зогсох мөн цаг агаар халуун үед болон оройдоо шагайгаар хавагнах нь нилээд ажиглагддаг. Энэ үед өвдөх болон элдэв зовиур байх ёсгүй бөгөөд хэвийн үзэгдэл тул санаа зовох хэрэггүй.
Хичнээн аюулгүй ч энэ таагүй байдалтай тэмцмээр байвал 💌

▪Хэт удаан сууж, зогсохгүй байх амарч хөнгөн алхах
▪Хөлөө оройдоо бүлээн усанд дүрэх
▪Амрахдаа хөлөө өндөрлөж байх
▪Зүүн талаараа хэвтэх
▪Хөлний хөнгөн дасгалуууд хийх
▪Гараа өргөн хуруунуудаа атгаж тэнийлгэх
▪Хөлд эвтэй хөнгөн зөөлөн гутал өмсөх
▪Шингэн зүйлээ уухдаа бага багаар шимж уух, багасгаж болохгүй
▪Давсны хэрэглээгээ бууруулах
▪Хэвлийгээр сул, судас бүдүүрлийн эсрэг тирко өмсөх нь хаванг бууруулахад нэмэр болно
▪Хэвийн жирэмслэлт гэж хяналтын эмч нь үзсэн бол хөнгөн дасгал хөдөлгөөн хийх нь хаванг бууруулна. Алхаж хөдлөх нь хөлний цусан хангамжийг сайжруулдаг. Ялангуяа жирэмсний иог, бассейн маш их үр дүнтэй юм шүү 🎋 Мөн сайн амарч байгаарай, унтаж амрахад хөнгөн хаван маань буусан байх болно 👍

Хаван нь хэд хэдэн шалтгаанаас үүснэ.

-Жирэмсний үеийн шингэний нэмэлт хэрэгцээтэй холбоотойгоор шилбэ шагай орчмоор хаван үүсэх
-Томорсон хэвлий аарцагт даралт өгч илүүдэл усыг доош түлхэж хөлийг хавагнуулна
-Газрын татах хүчтэй холбоотойгоор орой болоход хөл илүү хавагнана
-Цусанд агуулагдах уургийн хэмжээ бусад элментүүд болон сийвэнгийн харьцаанд өөрчлөлт орсноор зарим шингэн эд рүү шилждэг
-Их хэмжээний цусны эргэлт болон томорсон умай аарцагны гол хураагуур судсыг дарж хураагуур судсыг өргөсүүлж хөл шагайг хавагнуулах шалтгаан болно.

❗Хэрэв таны биеийн жин огцом нэмэгдэж, хаван хөнгөн бус ихсэх болон хүнд шинжтэй байвал энэ нь эмгэг байдал үүссэний шинж тул та яаралтай эмчдээ хандаарай. Учир нь огцом их хэмжээний хаван нь манас таталт=хожуу үеийн хордлогын 1 шинж юм шүү.

Thank you ❤️                                                               #жирэмснийиог  #Жирэмснийиога  #жирэмсэний...
18/10/2020

Thank you ❤️ #жирэмснийиог #Жирэмснийиога #жирэмсэний_иог #жирэмснийүеийндасгал #жирэмсний_иога #жирэмсний_иогийн_анги

Хүсэн хүлээсэн ҮР минь 💌
18/10/2020

Хүсэн хүлээсэн ҮР минь 💌

Address

BZD
Ulaanbaatar
170011

Telephone

86998699

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Enkh Prenatal Yoga / Энх Жирэмсний Иог posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Enkh Prenatal Yoga / Энх Жирэмсний Иог:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category