Сонгинохайрхан дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Сонгинохайрхан дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс

Сонгинохайрхан дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сонгинохайрхан дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Medical and health, Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэрчний Эвлэлийн гудамж, 62 дунд сургуулийн урд, Ulaanbaatar.

07/11/2022
09/02/2022

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 67 тоот тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 2 дах хэсгийн 2.16, 2.17, 2.18-т заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын Дотор, Мэдрэл, Мэс заслын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Төрөлжсөн мэргэжлийн эмч нь даатгуулагч (иргэн)-д бодит үзлэг хийх, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүн болон холбогдох эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комисс-ын саналд үндэслэн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих асуудлыг магадлан хэлэлцэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
Төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах ерөнхий шаардлага:
• Эмчлэх эрхийн лицензтэй;
• Эмчийн ахлах зэргээс дээш мэргэжлийн зэрэгтэй;
• Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй;
• Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай, эрүүл мэндийн байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлаг бүхий;
• Мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй;
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шаардлага хангасан;
Бүрдүүлэх материал:
• Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт;
• Нэр дэвшүүлсэн байгууллагаас гаргасан ажил байдлын болон мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй тухай тодорхойлолт;
• Нэр дэвшүүлсэн байгууллагын санал (Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоо, нийгэмлэгүүд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст ажиллах эмч нарын нэрийг дэвшүүлнэ);
• Нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл;
• Цахим үнэмлэхийн хуулбар;
• Анкет (төрийн албан хаагчийн 1-р маягтаар)
• Боловсролын диплом, мэргэжлийн болон мэргэшлийн зэргийн үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн мэргэжилтнийг сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

Нэр дэвшигчийн материалыг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар авна.
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 203 тоот өрөө, сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг 70173259, 89001244 утсаар холбогдон авч болно.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

17/01/2022

Нэр дэвшигчийн материалыг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар авна.
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 203 тоот өрөө, сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг 70173259, 89001244 утсаар холбогдон авч болно.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН
ХЭЛТЭС

17/09/2021

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам, аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран “Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян”-ыг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Хяналт, шалгалтын аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны “Орон нутгийн дэд ажлын хэсэг байгуулах тухай” А/554 тоот захирамжаар батлагдсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шийдвэрлүүлэхтэй холбоотой болон хяналт шалгалтын аяны талаарх санал хүсэлтээ 91176517 дугаарт ирүүлнэ үү.

25/06/2021
17/05/2021

МЭДЭГДЭЛ

2021 оны тав дугаар сарын 17-ны 12:00-17:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийгдэж байгаа тул дээрх хугацаанд иргэдэд үйлчлэх боломжгүйг анхаарна уу

Иргэд даатгуулагч та бүхэн зөвлөгөө мэдээлэл авах бол Хөтөч байцаагчийн 70173261 болон 👇

Тэтгэвэр 70175959
Орлого шимтгэл 70171129
Сангийн нягтлан бодогчид 70171124 дугаараас лавлана уу!

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС 2021.05.17

21/12/2020

Address

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэрчний Эвлэлийн гудамж, 62 дунд сургуулийн урд
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонгинохайрхан дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх жишиг төв"

Сонгинохайрхан дүүргийн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх жишиг төв"-ийн байрны засварын ажил 80 хувьтай явагдаж байна.