15/02/2023
Харамсах зүйл хийхгүй, эсвэл хийсэн зүйлдээ харамсахгүй байх нь гоё мэдрэмжүүдийг байнга мэдрэх эх үүсвэр... гэхдээ бид төгс биш шүү дээ! Тэгсэн хэрнээ бараг л өөрийн мэдэлгүй бусдыгаа төгс байхыг хүсээд шаардаад байдаг... бас хэн нэгэнд гомдохоороо түүнийг заавал харамсуулахыг хүсдэг нь хүн бүрд л төрдөг бяцхан нууцхан бодол мэдрэмж... /би зүгээрээ, ёстой яршиг л байна, алба биш гэсэн хэрнээ л дотроо бол арай өөр/ ... өөрийгөө яг ямар байсан бэ гэдгээ биш тэр хүн юу гэсэн бэ гэдэг дээр түлхүү фокуслаад байдаг гэхүү дээ... хүмүүс өөртэйгээ холбоотой асуудлуудад дандаа л субьектив хандах нь элбэг байдаг. Нэг бодлын хэн л өөрийнх нь буруу байсан гэж бодохыг хүсэхэв дээ... гэхдээ ийм байдал удаан үргэлжилбэл буюу бурууг, асуудлыг дандаа бусдаас хайгаад тэр нь дадал болчихбол дараа нь харамсаад, харамсаад барахгүйгээр асуудал тань хэт томорсон байх вий... Юу гэх гээд байна вэ гэхээр "Харамсаж болно оо" харин харамсах шалтгаанаа дахиж давтахгүй байхад л болох юм... Нөгөө талаараа зоригтой хүмүүс л ингэж чадна! Учир нь энэ нь жинхэнэ үнэнтэйгээ нүүр тулж, хүлээн зөвшөөрч буй нэгэн хэлбэр юм.
Ер нь үнэн байдал, түүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс л сэтгэлийн эрүүл байх, амар амгалан байх эхэлдэг.
Үүний дараагаар токсик хортой хүмүүсээс хол байж, харилцаагаа тасалж сурах хэрэгтэй... учир нь хүн зөв газраа, зөв хүмүүс дунд байдаг бол дээрх асуудал бараг л гарахгүй. Хүмүүс бидний зовлон шаналал, асуудлуудын бараг 90% нь ХАРИЛЦААНААС л үүсдэг гээд л бодоорой 🙃
"You can't change the people around you, but you can can change the people around you"