Nara zuu zasal emneleg

Nara zuu zasal emneleg "NARA-ЗҮҮ ЗАСАЛ" эмнэлэг, сувилал нь 1993 оноос уламжлалт ан

“NARA-ЗҮҮ ЗАСАЛ” СУВИЛЛЫН ТАНИЛЦУУЛГА

“Nara-ЗҮҮ ЗАСАЛ” эмнэлэг, сувилал нь 1993 оноос үйл ажиллагаагаа явуулж энэ хугацаанд давхардсан тоогоор 80 мянга гаруй хүнд үйлчилсэн ба 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай байгууллага нь Монгол уламжлалт анагаах ухааны онолын үндсэн дээр өвдөхөөс урьдчилан сэргийлэх анагаах ухааныг шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулахаар алсын хараагаа

болгож, эрүүл зөв хэмнэлтэй амьдардаг гэр бүлийг олноор бий болгох зорилт тавьж ирсэн.
Манай баримталдаг зарчим, давуу тал нь:
• Үйлчлүүлэгчдэдээ урт, бүтээлч, оюунлаг амьдрал бэлэглэхийн тулд хүний бие организмыг цогц утгаар нь авч үзэн:

Цэгцэрсэн оюун ухаан..
Тэнцвэртэй бие...
Төгсгөлгүй төгөлдөржилт... тусгай хөтөлбөрөөр хувь хүнд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажилладаг.
• Архаг өвчний ээнэгшлийн хугацааг уртгасан өвчилсөн эрхтний элэгдэл хорогдлыг багасгахад хүний биед иж бүрэн ханддаг
• Эмчилгээ сувилгаандаа монгол, хятад, европ анагаах ухааны аргыг хослуулан мэргэшсэн эмчилгээ, сувилгааг ур чадвар гарган богино хугацаанд үр дүн гаргаж үзүүлэх нь манай хамт олны чадварыг харуулна гэж үздэг
• Монгол уламжлалт анагаах ухааны онолд тулгуурлан цаг улирлаа даган биеэ энхрийлэх сургалтыг шүтэн, үйлчлүүлэгчдэдээ ойлгуулж сувилгааг тухайн хувь хүнд тохируулан хийж цаашид авах арга хэмжээг зааж уг хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийдэг
• Эмчилгээ, сувилгааны үр дүнг үйлчлүүлэгчтэйгээ хамтран дүгнэж сэтгэл ханамжийг тодорхойлдог
• “Биеэ энхрийлье” хуанли-г жил бүр эрхлэн гаргаж эмчилгээ сувилгааны үргэлжлэл болгон үйлчлүүлэгчтэйгээ эргэх холбоотой ажилладаг зэрэг нь манай давуу тал юм
“Nara-ЗҮҮ ЗАСАЛ” эмнэлэг, сувилал хүмүүсийн эрүүл мэнддээ хандах хандлагыг өөрчлөх тал дээр бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн үүнд зорилго нэгтэйгээр Этүгэн дээд сургуультай хамтран ажиллаж байна.
Одоо УАУ-ны үүдэн эмнэлэг, 20 ортой УАУ-ны сувилал, байгалийн сайхан Харзтайд зуны сувилал ажиллуулж байна.
Тус байгууллагын бүх ажилтан, ажилчид эрүүл мэндийн зааварлагчийн түвшинд бэлтгэгдсэн ба Оточ-Манрамба АУДС, ОХУ, БНХАУ-ын дээд сургуулийг төгссөн клиникийн профессор, магистр, бакалавр зэрэгтэй эмч нар ажиллаж байна.
Танай гэр бүлд эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийх чин хүсэлтэй хөдөлмөрч хамт олныг зорин ирэх танд баярлалаа.
ХАРИЛЦАХ УТАС: 77078830

20/12/2023
25/05/2023
19/04/2023

Намайг инээж явахад дурлах хүн олон
Нулимстай суухад минь ялгаагүй хайрлаарай...СГЗ Ц.ХУЛАН

19/04/2023

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Д.ЦООДОЛ гуай гэргий ЦЭВЭЛМААДАА зориулсан шүлэг. Тэд 60 жил ханилсан билээ.
"ЧАМДАА БИ ӨРТЭЙ"
Хол ойрын замд хуучтай юм шиг оройтож
Хором хоромоор нойрыг чинь үргээсэн хүн
Хонгорхон үрээ бүлээрэхэд дахиад л эзгүй
Хоолойгий чинь өчнөөн удаа зангируулсан хүн
Надаас өөр байхгүй
Найз минь чамдаа би өртэй
Хувцасны янзнаас амтай юм шиг хоцроож
Худалдааны дараалалд жамтай юм шиг зогсоож
Халуун зуух ээлжгүй галч шиг мануулж
Хагархай цоорхойгоо энэ насаараа шидүүлсэн хүн
Хорвоод надаас өөр байхгүй
Хонгор минь чамдаа би өртэй
Сувд хоргойгоор чамайгаа гоёж чадаагүй явтал минь
Сул хар үсийг чинь орчлон хяруугаар чимлээ.
Жаргаана даа чамайгаа жаргаана гэж санасаар явтал
Жаахан чиний минь өвөр дээр ач нар тонгочлоо
Энэрэлийг чинь мартсангүй, жаргааж л амжсангүй
Энхрийхэн чамдаа би өртэй.

19/04/2023
25/06/2022

"Йогачны гэр" подкастын зочноор оролцож Монгол ээж хүний эрүүл мэндийн тухай ярилцлаа.

04/02/2020
Давсан өрөөний ашиг тус болон та үүнд орох 3 шалтгаанДалайн эргийн сандал дээр тухалж, далайн давсархаг зөөлөн агаар амь...
03/02/2020

Давсан өрөөний ашиг тус болон та үүнд орох 3 шалтгаан

Далайн эргийн сандал дээр тухалж, далайн давсархаг зөөлөн агаар амьсгалхыг хүсэхгүй хэн байх билээ. Хэрвээ бид далайн эрэг дээр ингэж тухалж чадахгүй бол яах вэ? Тэгвэл та манай давсан өрөөний үйлчилгээг сонирхоорой.

Таны амьсгал чөлөөтэй болно (Halotherapy буюу амьсгалах эмчилгээ)
Давсан дахь тоосонцорын хасах ионыг та уушгиндаа авснаар:
- Үрэвслийг дарж, цэрийг гадагшлуулна
- Салстын бөглөрөл, астма, харшилын өвчинийг анагаана
-Давс нь өөрөө ханиадны вирусын болон мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй тул эдгээрээс урьдчилан сэргийлэлтболно.

Таны арьсыг гайхалтай болгоно
Магадүй та давс таны арьсыг хуурайшуулдаг гэж бодож болох юм. Гэтэл эсэргээрээ давсан өрөө нь өөртөө ойролцоогоор 84 эрдэс агуулдаг учраас та эдгээр эрдэсээр бүх биеийн арьсаа тэжээх болно. Мөн цаашилаад арьсны харшил, эгзема, псориазыг арилгана.

Таны уйтгар гунигийг хөөнө
Давсан өрөөн мэргэжилтнүүд давсан өрөөнд 40 минут л суухад далайн эрэг дээр 2 өдөр болсонтой тэнцэх энергийг авна гэж батлажээ. Иймээс давсны эсрэг ион нь таны энергийг тэнцвэржүүлж, стресс, санаа зовинол, нойргүйдлийг эмчилнэ.

Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 24 дүгээр байрны өргөтгөл. "Анаржин төв"
Утас: 77078830

03/02/2020

Бөх нуруу өргөсөн мэт бөөрөө бэхжүүлье
Таны далд ухамсарт өгч буй өвчлөхүй эдгэрэхийг, өвчинд ялагдахгүй ялахын дасгал юм.
Иймд та бясалгалыг өглөө, орой 2 хийхийг хичээгээрэй.Утсандаа бичээд давхар унших боломжтой.Дасгал нь биеийн байрлал, авиа ашиглан эсийг доргиож эсийн давтамжийг зөв болгох замаар эрхтнүүдийг эрүүлжүүлдэг байна.
Авиан дасгалыг хийхэд зориулалтын хувцас, байр орон хэрэггүй.Харин хүн саад болохгүй газар тайван амаглан хийх нь зүйтэй. Амьсгал чөлөөтэй, өөрийнхөөрөө байна. Хүчлэх хэрэггүй. Бэлтгэл байдлын амьсгал авч гаргахад 2 уруул нийлсэн, хамар, хацрын хөндийнүүдээр зөөлөн агаар орж гарах ёстойг анхаарна уу. Хөлийг мөрний хэмжээтэй зайд тавьж өвдгөөр үл ялиг нугалсан байдалтай нуруу эгц байна. Таны хол доошоо 9 м газрыг нүхлэн орж байна гэж бодно. Биеийн жингийн 70% нь өсгийд ирсэн байх ёстой. Харин хуруунууд газартай сайн наалдаж өргөгдөөгүй байх ёстой.
Дасгалд бэлдэхийн тулд хөлийн хуруунуудаараа газрыг базаж буй хөдөлгөөнийг 3 удаа хийнэ. Тэгээд бүх биеэ дасгалдаа зориулна.
1. Нүүрэнд үл ялиг инээмсэглэл тодруулахын тулд завьжийг дээш өргөж нүдээ аньж хөмсөг, нүүрний булчинг суллана.
2. Амьсгал авах болон эрүүлжүүлэх авиаг хэлэхдээ хэлний үзүүрийг дээд шүдэнд тулган байрлуулна.
3. Энерги авч дэлгэгдэхийн тулд доод эрүүг үл ялиг суллан унжуулна.
4. Мөрийг суллан 2 гарыг биеийн дагуу унжуулна.
5. Хэвлийн доод хэсгийг суллана.
6. Амьдралын эрч хүч, энергийг биеэр гүйлгэхдээ чадвал дүрслэн харвал сайн.
Манай хаяг: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 24 дүгээр байрны өргөтгөл. "Анаржин төв"
Утас: 77078830

https://updown.mn/61047.html
22/10/2019

https://updown.mn/61047.html

Мэдрэлийн мэс засалч Влад Сиуреа тархиа амраахын тулд юу хийх аргын талаар ийнхүү ярьж байна. “Би мэ

Address

Ulaanbaatar
ХАН-УУЛДҮҮРЭГ,1-РХОРОО,24ДҮГЭЭРБАЙРНЫӨРГӨТГӨЛ."АНАРЖИНТӨВ" УТАС:77078830

Telephone

+97677078830

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nara zuu zasal emneleg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Nara zuu zasal emneleg:

Share

Category