Ариун Ар Үр Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг

  • Home
  • Ариун Ар Үр Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг

Ариун Ар Үр Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ариун Ар Үр Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг, Hospital, .

Манай Ариун Ар Үр уламжлалт эмнэлэг нь 2018 оноос эхлэн уламжлалт анагаах ухааны оношлогоо эмчилгээгээр үйлчилж байна.
Хаяг: СБД 13 дугаар хороо рашааны 4-238тоот
32н тойргоос хойш Тод оймсны үйлдвэрийн зүүн талд байрлаж байна.

09/07/2025

Манай эмнэлэг 8сарын 4-өөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
Та бүхэн минь сайхан наадаарай

Зүрхний хий дарах Задь-5 тан Заалт:            Зүрх дэлсэх            Сэтгэл санаа тогтворгүй байх            Дотор бачи...
04/07/2025

Зүрхний хий дарах Задь-5 тан
Заалт:
Зүрх дэлсэх
Сэтгэл санаа тогтворгүй байх
Дотор бачимдах
Амьсгаа давчидах
Зүрхний хэм алдагдах
Нойргүйдэх үед хэрэглэнэ.
Та уламжлалтын эмчид судсаа бариулж өөрт тохирох тангаа хүртээрэй 😊

Зүрхний цусан хангамжийг сайжруулж, хийг тэгшитгэх монгол танЗаалт:           Невроз           Невроз төст эмгэг        ...
03/07/2025

Зүрхний цусан хангамжийг сайжруулж, хийг тэгшитгэх монгол тан
Заалт:
Невроз
Невроз төст эмгэг
Янз бүрийн шалтгаант зүрхний өвдөлт
Хэм алдалт
Нойргүйдэл
Уламжлалтын эмчид хандаж тангаа зөв цагт, зөв тунгаар хүртээрэй 🙏😊

01/07/2025

Удаан хугацаагаар ханиалгаад л яваад байгаа юм биш биз. Хэрвээ ханиад эдгэрэхгүй удаад, цэртэй ханиалгаж байвал уушгины бэлчир дээр төөнүүр👇🏼 эмчилгээ хийлгээд уушгины тангаа хүртээрэй.

Вирусийн болон нянгийн гаралтай амьсгалын замын үрэвсэлт өвчнүүдийн үед ханиалга дарах, цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ....
18/06/2025

Вирусийн болон нянгийн гаралтай амьсгалын замын үрэвсэлт өвчнүүдийн үед ханиалга дарах, цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ.
Жич: Уламжлалтын эмчид үзүүлж өөрт тохирох тангаа хүртээрэй.

Зуны улиралд хур бороотой сэрүүн байдаг учир хий өвчин хөдөлдөг. Хийн орон болох зүрх судас болон бөөр, олгойн өвчин илү...
17/06/2025

Зуны улиралд хур бороотой сэрүүн байдаг учир хий өвчин хөдөлдөг.
Хийн орон болох зүрх судас болон бөөр, олгойн өвчин илүү хөдөлдөг.
Энэ үед нируха буюу бүдүүн гэдэс цэвэрлэх эмчилгээг хийлгэх нь тустай.
Хаяг : 32-н тойргоос хойш Тод ойсмны үйлдвэрийн зүүн талд байрлаж байна.
Утас: 91117903

Монгол эм     Банжин-15Хоолой өвдөх, ханиад томууны үед ууж болон хоолойгоо зайлж хэрэглэнэ.
17/06/2025

Монгол эм Банжин-15
Хоолой өвдөх, ханиад томууны үед ууж болон хоолойгоо зайлж хэрэглэнэ.

12/06/2025

Нируха буюу бүдүүн гэдэс цэвэрлэгээ

✅Цэгэн бариа✅         ✅Сувгийн бариа нь✅      ❤️Таны биеийн мэдрэлийг сэргээж тайвшруулж,Цус тунгалагийн эргэлтийг эрчим...
09/06/2025

✅Цэгэн бариа✅
✅Сувгийн бариа нь✅

❤️Таны биеийн мэдрэлийг сэргээж тайвшруулж,Цус тунгалагийн эргэлтийг эрчимжүүлэн ДАРХЛААГ тэтгэж өгдөг.

❤️Хөлийн ул, гарын алга, чихэн дээр хүний биеийн бүх эд эрхтэн,тэдгээрийн хийн холбоосууд байдаг учир бариа хийх нь таны бөөр, зүрх, уушиг зэрэг дотор эрхтнүүдийн ачааллыг багасгаж амраан, үйл ажиллагааг сайжруулна.

❤️Мөн бүх эрхтэн, эд, эсийн бодисын солилцоо идэвхижиж ШИНЭ ЗАЛУУ ЭС үүсэх үйл ажиллагаа нэмэгдэнэ.

❤️Биенд хуримтлагдсан илүүдэл хортой зүйлс биеэс хурдан зайлуулагдаж бие хөнгөрнө.

❤️Хий, шар,бадгана тэнцвэржин, биеийн үндсэн том 7 хүрд, бусад туслах хүрднүүд идэвхижиж, ГЭРЛЭН БҮРХҮҮЛ гэрэлтсэн, бүтэн, зөв хэлбэртэй сайхан болж өөрчлөгдөнө.
☝️Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэнэм

🏥Манай хаяг: 32 - н Тойргоос 7 буудал орох замд Тод оймсны зүүн талд


☎️☎️ 91117903

02/06/2025
Ариун Ар Үр Уламжлалт эмнэлгээс   зөвлөж байна... Зуны улирал эхэлмэгц махан хоолыг багасгаж цагаан идээгээ хэрэглэх хэр...
29/05/2025

Ариун Ар Үр Уламжлалт эмнэлгээс зөвлөж байна.
.. Зуны улирал эхэлмэгц махан хоолыг багасгаж цагаан идээгээ хэрэглэх хэрэгтэй. Долоо хоногт 2 удаа махан хоол идэхэд тэжээлээ бүрэн авч чадна. Түүнээс биш зуны улиралд долоо хоногийн 7 өдөр махан хоол идэх нь ходоодонд маш муу.

Монголчууд улиралтайгаа зохицуулж зундаа тараг, хярам ууж, өрөм ааруулаа иддэг нь ходоодны галын илчтэй зохицоод тэжээлээ авч чадна. Хийгээ хямартал өлсөж болохгүй. Халууны улирал учраас галын илчээ алддаг, ам их цангадаг. Тиймээс амны цангаагаа тайлахдаа цэв хүйтэн усаар тайлж болохгүйг анхаарах хэрэгтэй. Бүлээн зүйлээр цангаагаа тайл. Амны цангаа тайлах хамгийн тохиромжтой унд бол хярам. Зун сүүтэй цай уух нь бас хүнддэнэ. Тиймээс тараг, хярам уух нь тохиромжтой. Зуны улиралд маш их хэмжээний хүйтэн ус, ундаа жүүс уух нь буруу юм. Зөгийн балтай ус ууж болно. Зуны улиралд махан хоол, тостой хоолоо багасгах хэрэгтэй.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

📌 ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа-Баасан: 08:30-17:30
Бямба: 10:00-15:00
Ням: Амарна

📌ХОЛБОО БАРИХ УТАС: 91117903

26/05/2025

ЙОДООР ТОРЛОХ ЭМЧИЛГЭЭг хийсний дараа миний нуруу, үе мөч болон өөр бусад өвчин бүгд эдгэрсэн.

Йодоор торлох эмчилгээг үндэслэгч нь И.С.Колбасенко хэмээх орос эмч. Тэрээр 20р зууны эхнээс уг эмчилгээг судлан эмчилгээндээ “хөх йод”ыг хэрэглэдэг байж. Ингээд йодоор торлох эмчилгээний аргыг анх боловсруулжээ. Энэ тухай ч одоог хүртэл яригдсаар байгаа бөгөөд олон арван судалгаанд нийтлэгдсэн байна.
- Хэрхэн үйлчилдэг.
Йод түрхсэн газарт судасны хана тэлж улмаар цусны эргэлт сайжирдаг. Ийнхүү цусны эргэлт сайжирснаар бодисын солилцоо ч мөн түргэсэн, дархлааны эсүүд олширдог. Үр дүнд бие организмд байгаа бүх зовиур өвчин эдгэрдэг. Йодоор сараалжлан, тор үүсгэн зурах нь хүний эрүүл мэндэд тустай төдийгүй дор хаяж 12 төрлийн өвчнийг эмчилдэг гэж үздэг гэнэ.
Йодон саралж нь:
- Нуруу, хүзүүны өвдөлтөнд сайн
- Үе мөчны өвчин эмчлэх
- Бие организм дахь йодын дутагдлыг арилгаж нөхөх
- Ханиалга эмчлэх
- Ханиад томуу болон хамар битүүрэлтэнд тустай
- Бэртэл гэмтлийг идгэрэлтийг түргэсгэнэ
- Жирэмсэн үеийн эмчилгээнд ашиглах зэрэг давуу талуудтай.
Йодоор торлон эмчилгээг хийхүй. Йодоор торлох эмчилгээг хийхдээ ердийн чих ухдаг эсвэл гоо сайхны зориулалтаар ашигладаг ердийн хэрэглээний хөвөнтэй савхыг ашиглан арьсандаа түрхэнэ. 5%ийн йодын уусмалд хөвөнтэй савхаа дүрж сараалж, тороо хэвтээ болон босоо байдлаар огтлолцуулан зурна. Ингэж сараалж, торыг зурахдаа нэг нүд нь ойролцоогоор 1 см квадрат байхаар тооцно. Арьсанд йод нь ийнхүү шингэснээр булчин болон судасны хананд нөлөөлж, эмгэг төрүүлэгч бичил биет болон нянгуудыг устгадаг. Сараалж, торны гол нууц нь нүдний хэмжээнд оршдог. Учир нь төгс хэмжээтэй нүд зурснаар нянгууд бие биенээсээ тусгаарлагдаж хялбархан устгах боломжтой болдог. Сараалжилж, торлон зурахдаа зураасууд бие биетэйгээ перпендикуляр болон параллель байхыг санаарай. Хүний биед арьсаар нэвтэрдэг нянгуудыг йод нь маш сайн устгадаг. Хэрэв та өмнө нь йод хэрэглэж байгаагүй бол заавал нимгэн арьстай хэсэгтээ урьдчилан тестэлж шалгаарай. Танд таагүй мэдрэмж төрсөн л бол хэрэглэхгүй байсан нь дээр.
Бие организм йодоор дутсан үед хийх торлог эмчилгээ. Статисткийн судалгаанаас үзэхэд дэлхийн бөмбөрцгийн хүн амын бараг 1/3 нь йодын дутагдлаас болж бамбай булчирхайн эмгэгтэй болох, түүнчлэн жирэмсэн үедээ йод дутвал оюуны хомсдолтой хүүхэд төрүүлдэг гэсэн дүгнэлт байдаг. Иймээс бие организм йодыг хоол хүнснээсээ бүрэн нөхөж авч буй эсэхийг тодорхойлохын тулд йодоор торлох эмчилгээг туршаад үзэхэд гэмгүй. Гуяныхаа дотор хэсэгт йодоор сараалжлан зураад 3 цагийн дараа түүнээс юу ч үлдэлгүй шингэсэн бол та яаралтай эмчид очиж үзүүлэн йод дутагдлын эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэнэ. Хэрвээ йод арьсанд 6-8 цагийн дараа бүрэн шингэж байвал нэг их асуудалгүй бөгөөд өдөр тутмын хоолны дэглэмэндээ далайн гаралтай бүтээгдэхүүн, загас, далайн байцаа, йодоор баялаг хүнсийг хэрэглэхэд тохиромжтой. Харин цоо эрүүл хүмүүст уг сараалж маань бүтэн хоногийн дараа ул мөргүй арилдаг.
Ханиад томуу болон хамар битүүрэлтийн үед йодоор торлох эмчилгээний ач тус.
Дээрх тохиолдолд йодыг маш нарийн зураас байдлаар хамрын хянга болон хамрын хоёр хажуу хэсэгт торлон зурна. Нүүр хүзүүндээ хүргэлгүй болгоомжтой түрхэхгүй бол йод түлэх аюултай. Ханиад томуу туссан үед хөлийнхөө уланд эсвэл хөлийн бүдүүн булчингийн ар хэсэгт торлож зурна.
Бэргэл гэмтлийн үе хийх йодон торлог. Бэртэл гэмтлийн үед буюу бэртсэний дараа шууд хэрэглэж болохгүй тул гэмтсэнээс хойш ядаж хоногийн дараанаас хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ зөөлөн эдийн гэмтэлд шууд хэрэглэхээс илүүтэй мөсөөр жин тавьж, хаванг буулгаснаас хойш хоногийн дараа йодон торлог эмчилгээг хийвэл тохиромжтой гэж үздэг. Жирэмсэн үеийн йодон эмчилгээ. Эмэгтэйчүүд ээж болохдоо бэлдэж, бие организмынхоо йодын дутагдлыг нөхөх зорилгоор йодон сараалжийг хийвэл зохистой. Мөн ханиад томууны үед ч хэрэглэхэд тустай. Йод нь өөрөө байгалийн гаралтай, цэвэр, аюулгүй эмэнд тооцогддог.
АНХААР:
- Йодыг дотуур буюу ууж хэрэглэхийг хориглоно.
- Хүүхэд эмчийн зааваргүйгээ хэрэглэхийг хориглоно.
- Йодонд мэдрэг, эмзэг арьстай хүнд тохиромжгүй.

Address


Opening Hours

Monday 09:30 - 17:30
Tuesday 09:30 - 17:30
Wednesday 09:30 - 17:30
Thursday 09:30 - 17:30
Friday 09:30 - 17:30
Saturday 10:30 - 15:00

Telephone

+97691117903

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ариун Ар Үр Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram