Ходоодны уян дуран, ЭХО оношлогоо /eho, hodoodni duran/

Ходоодны уян дуран, ЭХО оношлогоо /eho, hodoodni duran/ Эхо болон ходоод, бүдүүн гэдэсний уян дурангийн оношлогооны төв
(1)

Эмчийн танилцуулга✨ Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Наранцэцэг эмчийн танилцуулгыг хүргэж байна. 🩺 Үзлэг...
17/03/2026

Эмчийн танилцуулга

✨ Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Наранцэцэг эмчийн танилцуулгыг хүргэж байна.

🩺 Үзлэг оношилгооны төрлүүд

- Хэвлийн эхо
- Бамбайн эхо
- Хөхний эхо
- Төмсөгний эхо
- Үений эхо
- Бөөрний доплер эхо
- Элэгний доплер эхо
- Судасны өнгөт доплер эхо
- Ходоодны дуран
- Бүдүүн гэдэсний дуран
Та манай эмнэлгээр үйлчлүүлсэнээр дараах давуу талуудтай.

✨ Дотрын эхо болон ходоодны дурангаар 25 жил тасралтгүй ажилласан.
✨ Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон.
✨ Үзлэг, оношилгоо, зөвлөгөө, найрсаг үйлчилгээ эмчилгээг нэг дороос авах боломжтой.

Та эхо-д үзүүлэх цаг авах бол 8088-7697 утсаар холбогдоорой.

Хаяг: UBH center /Багшийн дээдийн замын урд төв зам дагуу
/ 4-н давхар 404 тоот /

#дотрын #эхо # #ходоодны #дуран #бүдүүн #гэдэс

✨Тайвшруулалтай дурангийн шинжилгээ:Оношлогоо болон эмчилгээний ажилбарын үед тайвшруулах, нойрсуулах эмийн бодисыг хэрэ...
11/03/2026

✨Тайвшруулалтай дурангийн шинжилгээ:
Оношлогоо болон эмчилгээний ажилбарын үед тайвшруулах, нойрсуулах эмийн бодисыг хэрэглэж, таны айдас, түгшүүрийг багасгах, өвдөлтийг намдаан хөнгөн ба дунд зэргийн тайвшруулалт хийх зорилго бүхий үйлдэл юм.
✅Ач холбогдол, давуу талууд:
-Түргэн сэрнэ
-Тайвшруулах эмийн бодисын тунг ажилбарын хугацаанаас хамааран тохируулах боломжтой

🚦АНХААРУУЛГА:
-Шинжилгээний явцаас хамааран гүн тайвшруулалт, нойрсуулалт хийдэггүй
-Таны айдас, түгшүүрийг багасгах, өвдөлтийг намдаан хөнгөн ба дунд зэргийн тайвшруулалт хийдэг
-Хувь хүний онцлогоос хамааран шинжилгээний явцад хөөрлийн байдалд орох, амьсгал, зүрхний үйл ажиллагаа дарангуйлагдах хүндрэл гарсан тохиолдолд тайвшруулах эмийг зогсоодог

Тайвшруулалтай дурангийн бэлтгэл:
-Ходоодны дуран эсвэл бүдүүн гэдэсний дуранд орохоос хамаараад шинжилгээнд бэлтгэх зааврыг эмчээс асууж бэлтгэх
-Сүүлийн 7 хоног архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх -Харгалзах хүнтэй хамт ирэх

🙋🏼Тайвшруулгатай дурангийн шинжилгээ хийлгэсэн бол 24 цагийн дотор:
-Өдөрт уух шингэний хэмжээг нэмэгдүүлэх
-Машин жолоодохгүй байх
-Тоног төхөөрөмжтэй харьцахгүй байх
-Шийдвэр гаргах, хуулийн бичиг баримтанд гарын үсэг зурахгүй байх
-Сэтгэц нөлөөт болон тайвшруулах эм уухыг хориглоно -Спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Үйлчлүүлэгчийн зүгээс анхаарах зүйлс:
-Тогтмол болон сүүлийн үед ууж байгаа эмийн бодис
-Эмийн бодис болон өндөг, самарны харшилтай
-Цусны бүлэгнэлт бууруулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг (аспирин, гепарин)
-Зүрхний хавхлагын хиймэл суулгацтай
-Чихрийн шижин болон бусад архаг суурь эмгэгтэй
-Өмнө тайвшруулалт, мэдээгүйжүүлэг хийлгэж байсан эсэх ямар нэг хүндрэл гарч байсан бол ЭМЧДЭЭ ХЭЛЭЭРЭЙ

Адистит Нар Оношлогооны төв
Хаяг: UBH center 404тоот, 80887697, 88687697
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 07:00-14:00
Бямба 09:00-14:00

#ходоодныэрүүлмэнд #Ходоодны #ходоодныдуран #Ходоод #бүдүүнгэдэс #бүдүүнгэдэснийдуран #эхо #ЭрүүлМэнд #тайвшруулах

Бүдүүн гэдэсний дуранд туулга ууж бэлдэх заавар:-Та юуны түрүүнд туулгын бэлдмэлийг эмнэлгээс эсвэл эмийн сангаас авч бэ...
11/03/2026

Бүдүүн гэдэсний дуранд туулга ууж бэлдэх заавар:
-Та юуны түрүүнд туулгын бэлдмэлийг эмнэлгээс эсвэл эмийн сангаас авч бэлдэх, зааварчилгаа авсан байх шаардлагатай. -Бүдүүн гэдэс дурандуулахын өмнөх орой 15-16 цагт бүхэл биш хоол идэх
-17-18 цагт эхний туулгыг зааврын дагуу хэмжээтэй бүлээн усанд найруулан бага багаар шимж 1 цагт багтаан уух
-Туулга уусны дараа 2-3 литр бүлээн усыг 2 цагт багтаан бага багаар шимж уух, алхах, гэдэсээ илэх хөдөлгөөн хийх
-Бүдүүн гэдэс дурандуулахын өглөө 05-06 цагт дараагийн туулгын тунг зааврын дагуу хэмжээтэй бүлээн усанд найруулан бага багаар шимж 1 цагт багтаан уух
-Туулга уусны дараа 2-3 литр бүлээн усыг 2 цагт багтаан бага багаар шимж уух, алхах, гэдэсээ илэх хөдөлгөөн хийх
-Гэдэс цэвэрлэх бэлдмэлийг зааврын дагуу уух
-Ууснаас 1 цагийн дараагаас гүйлгэж эхлэнэ
-Ховор тохиолдолд эм уух явцад дотор муухай оргих шинж тэмдэг илэрдэг. Аль болох бэлдмэлээ огиж гаргахгүй байх хэрэгтэй.

АНХААРАХ ЗҮЙЛС:
-Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд орохоос 3 хоногийн өмнөөс хоолны дэглэм барина. /мах, гурил, будаа, төмс зэргийг идэж болно. Бүхэл үр, үр тариа, хүнсний ногоо, лууван, байцаа, мөөг, далайн байцаа, үртэй жимс зэргийг хориглоно/
-Шинжилгээ өгөхөөс 7 хоногийн өмнөөс аспирин болон төмөр агуулсан бэлдмэл уухгүй байх
⮚Дурандуулахаас 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүйг анхаарна уу

Үйлчлүүлэгч та гэдсээ дутуу цэвэрлэснээс шинжилгээ үр дүнгүй болох, шинжилгээний хугацаа уртсах, өвдөлт ихээр үүсэх, дахин давтан дуранд орох зэрэг нэмэлт хүндрэлүүд гарахыг анхаарна уу!

Адистит Нар Оношлогооны төв
Хаяг: UBH center 404тоот, 80887697, 88687697
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 07:00-14:00
Бямба 09:00-14:00

#ходоодныэрүүлмэнд #Ходоодны #ходоодныдуран #Ходоод #бүдүүнгэдэс #бүдүүнгэдэснийдуран #эхо #ЭрүүлМэнд

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ: Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд тусгайлсан бэлтгэл хийсний дараа уян дурангаа...
11/03/2026

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ:
Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд тусгайлсан бэлтгэл хийсний дараа уян дурангаар бүдүүн гэдэсний дотор ханыг харж үнэлэх ба эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авч шинжилдэг шинжилгэээний арга юм. Шинжилгээний явцад жижиг ургацагуудыг авах боломжтойгоороо давуу талтай.

АНХААРАХ ЗҮЙЛС:
-Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд орохоос 3 хоногийн өмнөөс хоолны дэглэм барина. /мах, гурил, будаа, төмс зэргийг идэж болно. Бүхэл үр, үр тариа, хүнсний ногоо, лууван, байцаа, мөөг, далайн байцаа, үртэй жимс зэргийг хориглоно/
-Шинжилгээ өгөхөөс 7 хоногийн өмнөөс аспирин болон төмөр агуулсан бэлдмэл уухгүй байх
⮚Дурандуулахаас 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүйг анхаарна уу.
-Шинжилгээнд орохын өмнөх өдрийн өглөө, өдөр нь амархан шингэхүйц, бүхэл биш хоол иднэ. Орой болон шинжилгээнд орох өдрийн өглөө юм идэж уухгүй.
-Туулгын бэлдмэлийг эмнэлгээс эсвэл эмийн сангаас авч бэлдэх, зааварчилгаа авсан байх шаардлагатай. Гэдэс цэвэрлэх бэлдмэлийг зааврын дагуу уух
-Үйлчлүүлэгч та гэдсээ дутуу цэвэрлэснээс шинжилгээ үр дүнгүй болох, шинжилгээний хугацаа уртсах, өвдөлт ихээр үүсэх, дахин давтан дуранд орох зэрэг нэмэлт хүндрэлүүд гарахыг анхаарна уу!
-Хэрэв та чихрийн шижин өвчний эм уудаг бол эмээ уухгүй, инсулин тариулахгүй ирэх хэрэгтэй.

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээний дараа:
-Гэдэс дүүрэх, цанхайх, базлуулах шинж тэмдэг илэрч болдог. Энэ нь шинжилгээний явцад хий шахсантай холбоотой байдаг. Та ОО ороод хийгээ гаргах эсвэл нар зөв гэдсээ илэх, алхах хэрэгтэй. Ингэснээр хий гадагшилж тайгүй байдал багасдаг.

Үйлчлүүлэгчийн зүгээс анхаарах зүйлс:
-Тогтмол болон сүүлийн үед ууж байгаа эмийн бодис
-Эмийн бодис болон бусад зүйлсэд харшилтай
-Цусны бүлэгнэлт бууруулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг (аспирин, гепарин)
-Зүрхний хавхлагын хиймэл суулгацтай
-Архаг хууч өвчтэй бол ЭМЧДЭЭ ХЭЛЭЭРЭЙ

Адистит Нар Оношлогооны төв
Хаяг: UBH center 404тоот, 80887697, 88687697
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 07:00-14:00
Бямба 09:00-14:00

#ходоодныэрүүлмэнд #Ходоодны #ходоодныдуран #Ходоод #бүдүүнгэдэс #бүдүүнгэдэснийдуран #эхо #ЭрүүлМэнд

Ходоодны дурангийн шинжилгээ:Уян дурангаар улаан хоолой, ходоод, дээд гэдсийг дотор талаас нь харж шинжлэх ба эмгэг өөрч...
11/03/2026

Ходоодны дурангийн шинжилгээ:
Уян дурангаар улаан хоолой, ходоод, дээд гэдсийг дотор талаас нь харж шинжлэх ба эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авдаг шинжилгээний арга юм.

Ходоодны дурангийн шинжилгээнд бэлдэх:
-Дурангийн шинжилгээний өмнө 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүй ба тайвшруулгатай дурандуулах бол гэр бүлийн насанд хүрсэн хүний хамт ирэх хэрэгтэй
-Дурангийн шинжилгээнд ирэхдээ өмнөх орой 18 цагаас хойш хоол сойсон байна
-Тамхи татаагүй, бохь зажлаагүй, хумсны лак, уруулын будгийг арилгасан байх
-Хелико бактерийн уреазын сорил өгөх бол өглөө шүдээ угаагаагүй, сүүлийн 14-28 хоног антибиотик, ходоодны шүүрэл дарангуйлах болон висмутын бэлдмэл уугаагүй байх хэрэгтэй

Ходоодны дурангийн шинжилгээний дараах зөвлөмж:
-Эмч хэзээнээс эхлэн, ямар зүйл ууж, идэхийг танд тайлбарлан хэлэх ба ихэнх тохиолдолд энгийн хоол хүнс хэрэглэдэг. (30минутын дараагаас бүлээн шингэн уух, 2 цагийн дараагаас хоол идэх)
-Магадгүй танд аюулхайд цанхайх зовиур илэрч болох ба энэ нь дурангийн үед ходоодны ханыг сайн харахын тулд хий шахсанаас үүүсдэг ба богино хугацааны дараа хэвийн байдалдаа ордог

Үйлчлүүлэгчийн зүгээс анхаарах зүйлс:
-Тогтмол болон сүүлийн үед ууж байгаа эмийн бодис
-Эмийн бодис болон бусад зүйлсэд харшилтай
-Цусны бүлэгнэлт бууруулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг (аспирин, гепарин) бол
-Зүрхний хавхлагын хиймэл суулгацтай
-Архаг хууч өвчтэй бол ЭМЧДЭЭ ХЭЛЭЭРЭЙ.

Адистит Нар Оношлогооны төв
Хаяг: UBH center 404тоот, 80887697, 88687697
Цагийн хуваарь:
Даваа-Баасан 07:00-14:00
Бямба 09:00-14:00
#ходоодныэрүүлмэнд #Ходоодны #ходоодныдуран #Ходоод #бүдүүнгэдэс #бүдүүнгэдэснийдуран #эхо #ЭрүүлМэнд

✨5 дахь өдөр: Шарсан ногоотой дүпүний холимог🌱Ургамлын гаралтай хоолны дэглэм баримталдаг эсвэл өндөгний хэрэглээгээ баг...
28/02/2026

✨5 дахь өдөр: Шарсан ногоотой дүпүний холимог

🌱Ургамлын гаралтай хоолны дэглэм баримталдаг эсвэл өндөгний хэрэглээгээ багасгахыг хүсдэг хүмүүст зориулж шарсан ногоотой дүпүний холимог нь гэдсэнд ээлтэй, маш сайн өглөөний цай юм.

🍥Дүпү нь ургамлын гаралтай уураг ихтэй бөгөөд хоол боловсруулах эрхтний ерөнхий эрүүл мэндийг дэмжиж, гэдэсний бичил биетийг зохицуулахад тусалдаг изофлавон агуулдаг.

🥬Бууцай, чинжүү, улаан лооль, цуккини зэрэг шарсан ногоотой хослуулан та хоол боловсруулалтыг жигдрүүлж, гэдэсний тогтмол хөдөлгөөнийг сайжруулж, гэдэсний эрүүл микрофлорыг дэмждэг олон төрлийн эслэг, витамин, фитонутриентийг авах болно.

✅Энэхүү хоол нь хөнгөн, шингэц сайтай, тэжээллэг чанартай тул хөнгөн маягийн эрүүл өглөөний цай уухыг хүссэн үед өглөөний цайнд тохиромжтой.
Бага хэмжээний бүхэл үрийн эсвэл авокадо нэмэх нь эслэг болон эрүүл өөх тосны агууламжийг улам сайжруулж, өдрийн төгс тэнцвэртэй, ургамлын гаралтай өглөөний эхлэлийг бий болгоно.

Яагаад гэдсэнд ашигтай вэ:
1. Дүфү уураг → шингэхэд хялбар, гэдэсний нөхөн төлжилтийг дэмждэг
2. Эслэгээр баялаг хүнсний ногоо → ашигтай бактерийг тэжээж, хөдөлгөөнийг дэмжинэ
3. Фитонтриент ба антиоксидант → гэдэсний үрэвсэл, исэлдэлтийн стрессийг бууруулдаг.

✨Энэхүү өглөөний цай нь зөвхөн сэтгэл ханамжтай цатгалан байлгахаас гадна гэдэс дотрыг тэжээж, эрч хүчийг тогтвортой байлгаж, амьтны гаралтай бүтээгдэхүүнгүйгээр хоол боловсруулах эрхтнийн эрүүл мэндийг дэмжих гайхалтай арга юм.

Зөв хооллолтуудаа хадгалаад аваарй, 🥗

✨Өдөр 4: Тахианы махтай өндөг: Уургаар баялаг өглөөний цай🌱Ногоогүй өглөөний цай уумаар байвал өндөгтэй тахианы мах нь м...
26/02/2026

✨Өдөр 4: Тахианы махтай өндөг: Уургаар баялаг өглөөний цай

🌱Ногоогүй өглөөний цай уумаар байвал өндөгтэй тахианы мах нь маш шимтэй, хүчтэй өглөөг эхлүүлдэг. Өндөг нь өндөр чанартай уураг, чухал амин хүчлүүдийг агуулдаг бөгөөд булчингийн нөхөн төлжилтийг дэмжин, цусан дахь сахарыг тогтворжуулж, өл даах хугацааг уртасгадаг.

🍞Бүхэл үрийн зүсэм талх нэмж өгвөл гэдэсний хөдөлгөөн, хоолны шингээлт болон өглөөний эрч хүчийг нөхөхөд туслах болно.

🥑Илүү шим тэжээлээр баяжуулахыг хүсвэл моно-ханаагүй өөх тос кали болон антиоксидантаар баялаг хагас авакадог өглөөний цайндаа нэмж болно.

✨Ингэснээр өглөөний цайнд бүх төрлийн чухал макро шим тэжээл болох уураг, эрүүл өөх тос, эслэгээр баялаг нүүрс-усыг авах юм.

Өглөөний цайнуудаа хадгалаад аваарай

✨Өдөр 3:  Ногоотой омлет, Олон үрийн талх болон шинэ ногоо🍳Ногоотой өндөгний хуймагийг олон үрийн талхтай хослуулан идэх...
25/02/2026

✨Өдөр 3: Ногоотой омлет, Олон үрийн талх болон шинэ ногоо

🍳Ногоотой өндөгний хуймагийг олон үрийн талхтай хослуулан идэх нь уураг, нүүрс-ус, витамин болон эрдсүүдийг агуулсан өдрийг эхлүүлэх төгс тэнцвэртэй өглөөний цай болдог.

🥚Өндөг нь булчингийн нөхөн сэргэлтийг дэмжих, эрч хүчтэй байдлыг удаан хадгалахад туслах өндөр чанартай уургийг агуулдаг, мөн өдөр тутмын гэдэсний эрүүл байдал болон үрэвслийн эсрэг нөлөөтэй эслэг, үл эсэлдүүлэгч /анти-оксидант/, чухал микро шим тэжээлүүдийг өнгө өнгийн ногоонууд ялангуяа бууцай, амтат чинжүү, төмс, сонгино зэрэг нь өгдөг.

🍞Олон үрийн талх нь хоол боловсруулалтыг дэмжих, цусан дахь сахарыг тогтворжуулах, өглөөний турш биеийг энергээр хангахуйц нэгдмэл нүүрс-ус, нэмэлт эслэгийг агуулж байдаг байна.

✅Шим тэжээл судлаачдын үзэж буйгаар уураг, нүүрс-ус, эслэг, шимтэй ногоонуудыг нэг хоолонд агуулж байгаа комбинац нь зөвхөн цатгаад зогсохгүй нарийн бүдүүн гэдэсний хөдөлгөөнийг дэмжих, үд дундын энергийн гэнэтийн ядралтанд орохоос сэргийлдэг гэнэ.

3 дахь өдрийн зөв хооллолтоо хадгалаад аваарай✨

✨Өдөр 2: Гадил, маалингын үртэй овъёос: Эслэгээр баялаг бас гэдсэнд сайн. 🥣Овъёос нь маалингын үр болон ногоон гадил жим...
24/02/2026

✨Өдөр 2: Гадил, маалингын үртэй овъёос: Эслэгээр баялаг бас гэдсэнд сайн.

🥣Овъёос нь маалингын үр болон ногоон гадил жимстэй маш сайн зохицдог өглөөний цай болдог ба энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, эрч хүчийг ихэсгэнэ.

Овъёос нь бетта-глюкан уусдаг эслэгээр баялаг бөгөөд энэ нь өтгөн хаталтыг бууруулж, гэдэсний хэвийн хөдөлгөөнийг идэвхижүүлж, гэдэсний эрүүл мэндийг дэмжиж өгдөг. Маалингын үр нэмэх нь хоол боловсруулах замын үрэвслийг бууруулах, гэдэсний үйл ажиллагааг бүх талаас нь дэмжиж өгдөг ургамлын гаралтай омега-3 өөхний хүчил болон эслэгээр баяжуулж байна гэсэн үг юм.

🍌Харин үл ялиг ногоон гадил жимс нь илүү ашигтай, учир нь гэдэсний бактерь, микробиомыг тогтвортой байлгахад тусалдаг цардуул, хүчтэй пребиотикийг агуулж байдаг байна.

✅Эмч Сетигийн хэлснээр эдгээр эслэгээр баялаг нэгдэл нь зөвхөн өтгөний гарцыг сайжруулах, гэдэсний ая тавыг хангаад зогсохгүй, глюкозыг цусанд шимэгдэх хугацааг уртасгаж, цусан дахь сахарыг тогтворжуулдаг.
Үр дүнд нь завгүй ажлын өдрүүдэд өглөөний турш эрч хүчийг тэнцвэртэй байлгаж, өглөөний 11 цагийн үеийн энергийн уналтаас хамгаалдаг өглөөний цай болж байгаа юм.

✨Доктор Сети нь Калифорниа хотын хоол боловсруулах чиглэлээр мэргэшсэн эмч юм. Тэрбээр Энэтхэгийн анагаахын их сургууль,...
23/02/2026

✨Доктор Сети нь Калифорниа хотын хоол боловсруулах чиглэлээр мэргэшсэн эмч юм. Тэрбээр Энэтхэгийн анагаахын их сургууль, Харвард болон Станфорд гэх дэлхийн томоохон анагаахын их сургуулиудад суралцаж, 20 жилээс дээш клиникийн туршлагатай, хооллолт ба амьдралын хэв маягийг эрс шинэчлэх арга барилыг боловсруулсан юм.

🍒Сети эмч гэдэсний эрүүл байдал нь хүний бүх биеийн эрүүл мэндтэй гүн гүнзгий холбоотой байдгийг, ялангуяа гэдэсний микро бичил биетүүд нь биеийн, оюуны болоод сэтгэл зүйн эрүүл мэндтэй нягт уялдаа холбоотой гэдгийг чухалчлан авч үздэг.

Та бүхэнд Сети эмчийн гэдэсний эрүүл мэндэд чухал нөлөөтэй хооллолтын менюг өдөр бүр цувралаар хүргэж байна.

✅Өдөр 1:
Тараг, жимсгэнэ, чиа үр

Сети эмчийн хэлснээр, өглөөний цайндаа тараг, шинэхэн жимсгэнүүд, чиа үртэй хамт идэх нь өглөөний хамгийн эхний гэдэсний эрүүл мэндийг дэмжих хамгийн үр дүнтэй арга гэнэ. Тараг нь байгалийн пробиотик ихтэй хүнс бөгөөд энэ нь гэдэсний микро бичил биетүүдийг тэнцвэржүүлдэг. Жимсгэнэ буюу нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэрэг нь антиоксидант, полифенол агуулдаг ба эдгээр нь хоол боловсруулах замын үрэвсэл бууруулах, гэдэсний эсийн исэлдэлтээс хамгаалж өгдөг давуу талтай.
Харин чиа үр нь омега-3 болон уусдаг эслэг хамтад нь агуулдаг супер хүнс бөгөөд энэ нь удаан шингэлт, хэвийн гэдэсний хөдөлгөөнийг дэмжих, эрүүл бичил бактерийн өсөлтийг дэмжиж өгдөг.

Эдгээр хүнсийг хамт өглөөний цайндаа хэрэглэх нь гэдэсний микробыг тэнцвэржүүлж, гэдэсний цочролыг багасгах, хэвлийгээр цанхайх, хийгээр дүүрэх зовиурыг багасгаж, гэдэсний хөдөлгөөнийг тогтворжуулах, өтгөн хаталтаас сэргийлэх зэргээр гэдэсний болоод биеийн эрүүл мэндэд урт хугацаанд сайнаар нөлөөлнө.

Адистит Нар Оношлогооны төв
Хаяг: UBH center 404тоот, 80887697

"Адистит нар” Уян дуран - Эхо оношилгооны төв нь улаан хоолой, ходоод болон бүдүүн шулуун гэдэсний уян дурангийн шинжилг...
31/01/2026

"Адистит нар” Уян дуран - Эхо оношилгооны төв нь улаан хоолой, ходоод болон бүдүүн шулуун гэдэсний уян дурангийн шинжилгээг унтуулгатай болон унтуулгагүйгээр хийхээс гадна шаардлагатай нөхцөлд эдийн шинжилгээ авч мөн НР тодорхойлж өгч 100% баталгаатай оношилж хүн бүрд тохирсон хоолны зөвлөгөө болон эмийн эмчилгээг зөвлөж байна.

Дурангийн шинжилгээний төрөл болон үнэ

📌🔬Ходоодны уян дуран /энгийн/ 95.000₮
📌🔬Ходоодны уян дуран /унтуулгатай/ 205.000₮
📌🔬Бүдүүн гэдэсний дуран /энгийн/ 180.000₮
📌🔬Бүдүүн гэдэсний дуран /унтуулгатай/ 295.000₮
📌🔬 Эсийн шинжилгээ /дурангаар авах/ бүдүүн гэдэс 100.000₮
📌🔬 Эсийн шинжилгээ /дурангаар авах/ ходоод гэдэс 80.000₮

Мөн бүх төрлийн ЭХО оношилгоог хийж байгаа бөгөөд 2 буюу түүнээс дээш үйлчилгээг нэг дор хийлгэвэл багцад хамруулж хямдралтай үйлчилж байна.

📌🖥 Хэвлийн эхо / элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, 2 бөөр, давсаг, умай
60.000₮
📌🖥 Бамбайн эхо 50.000₮
📌🖥 Хөхний эхо 50.000₮
📌🖥 Төмсгийн эхо 50 000₮
📌🖥 Үений эхо /өвдөг, мөр/ 50.000₮
📌🖥 Бөөрний доплер эхо 80.000₮
📌🖥 Элэгний өнгөт доплер эхо 80.000₮
📌🖥 Мөчдийн судасны өнгөт доплер эхо 80.000₮
📌🖥 Хеликобактер /амьсгал/ 70.000₮
📌🖥 Дотрын эмчийн зөвлөгөө 50.000₮

БАГЦ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД

1️⃣Ходоодны дуран, эмчийн зөвлөгөө 120.000₮, /унтуулгатай/ 230.000₮
2️⃣Ходоодны уян дуран, дотрын эхо 130.000₮, /унтуулгатай/ 240.000₮
3️⃣Ходоодны дуран, хэвлийн эхо, эмчийн зөвлөгөө 150 000₮, /унтуулгатай/ 260.000₮
4️⃣Ходоодны дуран, хелико бактери 150 000₮, /унтуулгатай/ 260.000₮
5️⃣Ходоодны дуран, хелико бактери, эмчийн зөвлөгөө 180.000₮, /унтуулгатай/ 290.000₮
6️⃣Ходоодны дуран, хелико бактери, дотрын эхо, эмчийн зөвлөгөө 210.000₮ /унтуулгатай/ 320.000₮
7️⃣Бүдүүн гэдэсний дуран, эмчийн зөвлөгөө 200.000₮, /унтуулгатай/ 330.000₮
8️⃣Бүдүүн гэдэсний дуран, дотрын эхо, эмчийн зөвлөгөө 230.000₮ /унтуулгатай/ 360.000₮
9️⃣Бүдүүн гэдэсний дуран, Ходоодны дуран 250 000₮, /унтуулгатай/ 380.000₮
🔟Бүдүүн гэдэсний дуран, ходоодны дуран,эмчийн зөвлөгөө 265.000₮, /унтуулгатай/ 395.000₮
1️⃣1️⃣Бүдүүн гэдэсний дуран, ходоодны дуран, хэвлийн эхо, 275.000₮, /унтуулгатай/ 405.000₮
1️⃣2️⃣Бүдүүн шулуун гэдэсний уян дуран, дотрын эхо 210 000₮, /унтуулгатай/ 340.000₮
1️⃣3️⃣Хеликобактер /амьсгал/ дотрын эмчийн зөвлөгөө 80,000₮

Хаяг🏥: UBH center /Багшийн дээдийн замын урд төв зам дагуу/ 4-н давхар 404 тоот.

📞Холбогдох утас: 8668-7697, 8088-7697

05/11/2025

88687697 болон 80887697 дугаараар цаг авч байгаа

Address

UBH Center 404 Toot
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 14:00
Tuesday 07:00 - 14:00
Wednesday 07:00 - 14:00
Thursday 07:00 - 14:00
Friday 07:00 - 14:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

+97688117697

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ходоодны уян дуран, ЭХО оношлогоо /eho, hodoodni duran/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ходоодны уян дуран, ЭХО оношлогоо /eho, hodoodni duran/:

Share

Category