Tenuun & Itgel

Tenuun & Itgel Ухаантэнүүн, Итгэлтэнүүн хоёрын амьдралын аялал

Унтахын өмнөх амттай яриа..Тэнүүн хүү: Би том болоод гоё хувцас өмсөөд, ээж цагаан урт цамц өмсөөд хамт хурим хийнэЭэж: ...
28/08/2024

Унтахын өмнөх амттай яриа..

Тэнүүн хүү: Би том болоод гоё хувцас өмсөөд, ээж цагаан урт цамц өмсөөд хамт хурим хийнэ
Ээж: Үгүй ээ. Ээж, хүү 2 хурим хийж болдоггүй юм. Миний хүү том болоод өөр хөөрхөн охинд хайртай болоод хуримаа хийнэ шдээ. Ээж нь хуриман дээр нь гоё даашинз өмсөөд баяр хүргэе ээ, ээж нь баяртай байнаа гэж сууж байнаа.
Тэнүүн хүү: Баяртайгаар инээснээ.. Тэр охиныг хэн гэдэг юм? Хэдэн настай вэ? Хаана байна? Гэж шалгааж асууж өглөө.

Зүв зүгээр байсан би бэрийн өрөнд оровшт кк.
Би: Том болоод учирнаа. 25 настайдаа л хуримаа хийгээрэй гэж захилаа.
2024.08.28

#5настныНууцлагЕртөнц

02/01/2024

ШИНЭ ОН БА НЭМЭГДСЭН НАС

Шинэ он гарахаар хүн бүрийн нас 1-ээр нэмэгддэг гэж өвөө эмээ нь заав.
2 хүү гэрийнхээ бүх хүний насан дээр 1-ийг нэмлээ.
Тэнүүн ах: Би 4 биш, 5 настай
Бүгд: Зөв бна, мундаг шүү
Итгэл дүү: Би 3 биш, 6 настай 😂😂
Бүгд: Биш ээ, 4 шдээ
Итгэл дүү: Үжүү, би 6 настай

Ингээд он гарснаар Итгэл хүү ахаасаа их настай болсийм даа кк. Он гарснаас хойш зөрүүдлээд 6 л гээд байгаа 💁

27/12/2023

Өнөө өглөө 1 юм анзаарлаа..
Зарим 1 "гуйлгын" амьдрал дуусч л байгаа юм байна.
Шээс гуйна
Хоол идэхийг гуйна
Томоотой байхыг хааяа гуйна
Тоглоомоо хураахыг гуйна.... Гуйх зүйл мундахгүй.

Эхнээсээ шээс гуйх цаг өнгөрснийг өнөөдөр анзаарлаа.
Өмдөнд нь, орондоо, хивсэн дээр хусуулахгүйн тулд их ч гуйсандаа хаха.
Зүгээр шээх үү? гэдэг үг тоохчгүй.

Миний гуйдаг байсан арга:
Шээх үү? Шээх үү? Шээх үү? гэж дуулна.
Өөдөөс:
Үжүү үжүү үжү 😂😂

19/11/2023

Тэнүүн хүү нуруугаа маажуулав.
Ээжээ: Гоё байна уу?
Тэнүүн: Аанха, "Ухайййй" гэж үү 😂😂

"Эмээгийн нөлөө" гэж кк. 4 настангаас ийм реакц авна гэж төсөөлөөгүй бсан би шокров кк

Хүүхдийнхээ IQ-г хэрхэн хөгжүүлэх вэ? Хөвгүүд машинаар тоглох үед нь бороо орвол яах уу? Түгжрэл үүсвэл яах уу? Гэж асуу...
01/11/2023

Хүүхдийнхээ IQ-г хэрхэн хөгжүүлэх вэ?
Хөвгүүд машинаар тоглох үед нь бороо орвол яах уу? Түгжрэл үүсвэл яах уу? Гэж асуудал дэвшүүлж байгаарай. Тэгвэл шийдвэр гаргах чадвартай болно гэнэ шүү.

Хүүхдийг суралцах чадварт сургах талаар ярьж байна. Гоё подкаст байна. Эхний 20 минут дээр явж байна. Хамтдаа сонсьё

Холбогдох хаяг: Faccebook: https://www.facebook.com/profile.php?id=100034751994408&mibextid=LQQJ4d

30/10/2023

Цастай өдрийн мэнд ээ..
Тэнүүн хүү шинэ жилээр авах бэлгээ яриад байхаар нь өвөл болоод, цас ороод, Шинэ жилийн өмнө Санта ирээд миний хүүд бэлэг өгнө гэж хэлснээс хойш өглөө бүр сэрээд цонхоор хардаг болсон.
Тэнүүн: - "Өө, цас ороогүй байна" гэж өдөр бүр хүлээснийх өнөө өглөө цастай угтлаа.
Одоо өдөр бүр шинэ жилийг хүлээж хоног тоолох нь ээ.. 10 сар сүүл мушгиж байдаг, 12 сар даанч хол санагдана даа..

Цаг хугацаа минь хурдан өнгөрөөрэй 🤗

28/10/2023

Асуудлыг шийдэхүй..

Нус нийх, тоглоом хураах, гараа угаах, унтахын өмнө ус уух зэрэг нь анх асуудлууд байдаг байсөөн.
Зэрлэг аргууд угаасаа нөлөөлөхгүйг мэдэх болохоор 1 мэргэн санаанууд орж ирсэн.
😵‍💫 Нус нийх
Өмнө нь үг дуугүй шууд сорогчоор сордог байсан болохоор нус нийх маш дургүй байсан.
Одоо нус сорогч, сальфетка хоёрыг зэрэг бариад "Алийг нь сонгох уу?" гэж асуугаад л асуудал шийдэгдсэн дээ. Мэдээж сальфетканд нийхийг сонгож, маш сайн нийж байгаа.
😵‍💫 Тоглоом хураах
Өмнө уламжлал ёсоор үглэж өгдөг байсан. Сүүлд олсон санаа маань "Хүмүүс орондоо унтдаг. Харин тоглоомнууд хаана унтдаг бол?" гэж асууж ярилцсан.
"Тоглоомнууд тоглоомын хайрцгандаа унтдаг. Хайрцгандаа унтахгүй бол айгаад уйлна" гэснээс хойш Тэнүүн их уриалгахан тоглоомоо хураадаг болсон. Итгэл хүү жоохон дурамжхан хэвээрээ байгаа.
😵‍💫 Гараа угаах
Гаранд нь нян бактер байгаа. Угаахгүй бол болохгүй гэж учирлаад гаднаас орж ирээд хамгийн түрүүнд угааж хэвшсэн.
😵‍💫 Унтахын өмнө ус уух
Унтах бэлтгэл жин тан болоод яг унтахын өмнө ус ууя гэдэг дээ тэ.
Хэвтэхээсээ өмнө ус уухыг асуугаад, хэвтсэний дараа ус нэхвэл "Ээжээ хэвтсэн бол бандан пад" гэдгийг сургасан. Үнэхээр ам цангасан бол өөрсдөө яваад уу гэдэг болсон. Ханиндаа утасны гэрэл асаагаад хөөрхөн хөтлөөд явдаг.

Том болохын хэрээр асуудлууд ч ундарч байна. Аль болох зөвөөр шийдвэрлэхийг, сургахыг хичээж байна даа.
Цаашдаа шийдэх асуудлууд ч байна2 💪💪.

Ээж нь хэд хоног эмнэлэгт хэвтээд тарианы сорви, хөхрөлт арилаагүй байгаан. Сүртэй өвдөөгүй 'урсгал засвар' хийлгээд, са...
22/10/2023

Ээж нь хэд хоног эмнэлэгт хэвтээд тарианы сорви, хөхрөлт арилаагүй байгаан. Сүртэй өвдөөгүй 'урсгал засвар' хийлгээд, сайхан амраад гарсиймөө.
Тариулж байсан газруудаа харуулсан чинь хоёулаа байн байн үнсээд, илээд, эвийлээд бөөн хайран дунд умбаж бнөө 🥰🥰.
Тэгснээ бас болоогүй бие биенийхээ гарын булчин, гарын ар, бөгсийг шалгаад тарианы ёоёо байхгүй гээд байгаамаа.

Хайр халамжаар дүүрэн залуучууд жүү 😍😍
2023.10.23

21/10/2023

Хүүхдийн хоолой идээлэх шалтгаан..

21/10/2023

Постууд маань та нарт хамааралгүй ч байж мэднэ. Пэйжийн зорилго маань 2 хүүгийнхээ нандин үеийг бичиж үлдээх зорилготой юм шүү.. 2 хүүгийн маань фенүүд Follow дарж нэгдээрэй 🤩🤩

Зарим залуу ээжүүдэд санаа авч болох зүйлс болж магадгүй ээ 🤗🤗

Манай залуучууд Тоон блок хүүхэлдэйн киноны улаан фен нь..Энэ хүүхэлдэйн киноны ачаар тооны мэдлэг нь их тэлээд, бүх хэм...
21/10/2023

Манай залуучууд Тоон блок хүүхэлдэйн киноны улаан фен нь..
Энэ хүүхэлдэйн киноны ачаар тооны мэдлэг нь их тэлээд, бүх хэмжүүрийг тоогоор илэрхийлдэг болсон.
Их сүү ууя гэвэл "100 сүү ууя"
Их хайртай гэвэл "ээж ээ, 100 хайртай шүү"

Сүүлийн үед хайрынх нь хэмжээ ихэссэн үү? Тооны мэдлэг ихэссэн үү? "Ээж ээ, арван зуун мянга хайртай шүү" гэдэг болсон 🥰

Address

Ulaanbaatar
976-13370

Telephone

+97680097092

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tenuun & Itgel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Tenuun & Itgel:

Share