04/02/2026
ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
🇲🇳 Монгол Улсад хорт хавдар нь
нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна.
📊 2024 онд
4755 хүн хорт хавдрын улмаас нас барж,
нийт нас баралтын ойролцоогоор 1/5-ийг эзэлж байна.
📈 Мөн 2024 онд 8 169 шинэ тохиолдол бүртгэгдэж,
өмнөх оноос 13%-иар өссөн байна.
Үүнд:
Элэгний хорт хавдар
Ходоодны хорт хавдар
Уушгины хавдар
Улаан хоолойн хорт хавдар Умайн хүзүүний хорт хавдар
хамгийн түгээмэл тохиолдож, ихэнх нь хожуу шатандаа оношлогдож байна.
👉 🛡️Иймд ард иргэд та бүхэн
🩸 Жил бүр эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах
💉 Элэгний В вирус, ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдах
🚭 Архи, тамхины хэрэглээг хязгаарлах
🥗 Эрүүл, зөв хооллох
🏃♀️ Биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг уриалж байна.
💚 Эрт илрүүлэг, эрүүл дадал эрүүл мэндийг хамгаална.