22/09/2025
С-ВИТАМИН БА ХОЛЕСТЕРИН
Холестерин ихтэй хүн болгонд холестеринийг багасгадаг эм болох статинийг эмч нар бичиж өгдөг. Үүнийг уугаад зүрхний шигдээсээс сэргийлж чаддаггүй. Сэргийлдэг бол өнөөдөр зүрхний шигдээс байхгүй болчихсон байх ёстой. Холестерин нь шигдээсийн үндсэн шалтгаан биш хоёрдогч шалтгаан юм. Үндсэн шалтгаан нь судасны хананд тэжээлийн бодис дутагдсанаас болж гэмтэх явдал юм. Усан гахайг хоёр бүлэг болгож нэг бүлэгт нь С-витамин ихээр уулгаж, нөгөө бүлэгт нь бага дозтой С-вит уулгаж байгаад судасны хатуурал үүсгэдэг бодисуудаар хооллоход С-витамин их ууж байсан бүлэгт судасны хатуурал үүсээгүй харин бага уусан бүлэгт нь судасны хатуурал их хэмжээтэй үүссэн байжээ. Хүнээр тооцвол эхний бүлэгт нь 5 гр , нөгөө бүлэгт нь 60мг С-витамин уулгасан байв. Энэ судалгаа С-витамины дутагдал судасны хатуурлын шалтгаан болж байгааг харуулсан олон судалгааны нэг юм.
Иймэрхүү олон судалгаагаар С-витамины дутагдал судасны хатуурал үүсгэдэг болохыг баталсан байдаг.
С-витамин нь судасны хананы холбогч эдэд эластин, коллаген үүсэхэд оролцдог ба
С-витамингүйгээр коллагений ширхэг үүсэж, бэхжиж чаддаггүй.
С-витамин дутагдахад судасны хананы коллагены ширхэгүүд тасарч жижигхэн шарх үүсдэг ба үүн дээр холестерин наалдаж шархыг битүүлж дараа нь цусны болон дархлааны эсүүд, кальци нэмэгдэж судасны ханыг улам хатуу болгодог. Судасны хатуурлын бүтцэд амьтны гаралтай өөх тос байдаггүй бөгөөд хатуурлын 80% нь кальци байдаг тул ясны бүтэцтэй ойролцоо маш хатуу зүйл болдог.
Dr. Matthias Rath Гамбургийн Их Сургуульд ажиллаж байхдаа липопротеин(а) гэдэг наалдамхай бодис судасны хананд LDL-г аваачиж нааж судасны ханыг бэхжүүлж “нөхөөс” тавьдаг гэдгийг 1987 онд нээсэн байна. Липопротеинийг судасны гэмтсэн хэсгийг нөхдөг биологийн “шархны лент” гэж эрдэмтэд нэрлэсэн байна. Судасны хананд гэмтэл их байвал Lipоprotein(a) цусанд их болдог байна. Холестерин, 3-глицерид нь судасны хананд наалдаж тэнд үүссэн шарх томрохоос хамгаалдаг, организмын өөрийнх нь үүсгэсэн “биологийн цавуу” юм. Тиймээс энэ 2 бодистой тэмцэж шигдээсээс хамгаалахгүй харин судасны ханын гэмтлийг арилгадаг тэжээлийн бодисуудыг организмд оруулах хэрэгтэй.
С-витамин уухад цусанд ихэссэн байсан липопротеин(а) багасдаг болохыг Dr. Rath бас баталсан байна.
Профессор Карлсон өдөрт 2-4гр В3-витамин уухад цусанд байгаа липoproteин(а) 36% багасдаг болохыг баталсан байна.
Лизин, пролин гэдэг 2 аминхүчил бас липoпротеинийг багасгадаг байна.
Эдгээр бодисууд судасны хананд үүссэн шархыг эдгээдэг тул элэг холестерин, 3-глицерид зэргийг үүсгэх шаардлагагүй болдог байна.
Ингээд энэ судалгааг амьтан дээр туршиж судасны хатуурал үүсгэсэн хулганд С-витамин, В3-витамин, Лизин 2 сар уулгахад хулганы судасны хатуурлын 80% нь арилсан байжээ. Ингэж анх удаа натурал бодисоор судасны хатуурлыг арилгаж болдог гэдгийг баталж үүндээ Dr, Rath эмч патент авсан байна. 1990-д оны эхэн үед Нобелийн 2 удаагийн шагналт Linus Pauling энэ эрдэмтнийг АНУ-д урьж өөрийнхөө лабораторид ажиллуулсан байдаг. Одоо энэ эрдэмтэн өөрийнхөө эрдэмтдийг удирдан хувийн лабориторидоо АНУ-д судалгаагаа хийж байгаа.
Лизин, пролин нь судасны хананы холбогч эдийн гэмтлийг багасгадаг тул энэ 2-г уухад цусанд ихэссэн липопротеин(а)-г багасгадаг байна.
С-витамин дутагдахад судасны хананы коллагены ширхэг тасарч тэнд микро шарх үүсэх ба үүн дээр нь липопротеин(а) наалдаж тэр шархыг нөхдөг ба үүн дээр нь дархлааны эсүүд болон кальци хуралдаж улам бат бэх болгодог.
Липотротеин(а)-г ондоогоор апопротеин гэж нэрлэдэг.
Липопротеин(а) зүрхний шигдээс болох эрсдэл байгааг холестеринаас 10 дахин илүү хэлж чаддаг үзүүлэлт гэж сүүлд судалсан эрдэмтэд хэлсэн байдаг.
Dr. Sokoloff өдөрт 2000-3000мг С-витамин уухад 3-глицерид 50-70% багасч байна гэж баталсан байдаг.
Судасны хатуурал үүсэхэд холестерин ямарч хамаагүй бөгөөд өөх тос бүр ч хамаагүй. Холестерин ихэссэн үед түүнийг буулгах эмчилгээ нь ямарч логикгүй эмчилгээ бөгөөд харин судасны хананы шархыг эмчилж коллагенийг нь бат бэх болгодог тэжээлийн бодис л хэрэгтэй.
Тиймээс холестериныг багасгаж шигдээс, цус харвалтаас хамгаалах ямар ч шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Энэ бол зөвхөн эмийн концернууд мөнгө хийх л арга юм.
Холестериныг багасгадаг эм статиныг уухаар элгэнд холестерин үүсэхийг багасгаж холестерин судасруу бага очдог болоход түүний оронд кальцийн ион судасны гэмтэлтэй газарт их хэмжээгээр бөөгнөрч судасны хатуурлыг улам ихэсгэдэг. Үүнийг мэдэхүү манай эмч нар ?
Статин хавдар үүсгэдэг болохыг баталсан эрдэмтдийн судалгаа 1996 оны 1сарын 3-нд Journal of the American Medical Association сэтгүүлд хэвлэгдсэн байдаг.
Статин удаан уухад диабет-2 өвчлөх магадлал ихэсдэг гэсэн судалгаа ч бий.
Статин зүрхний дутагдлыг улам ихэсгэдэг гэдгийг ч эрдэмтэд баталсан байгаа.
Статин нь юуг ч эмчилдэггүй, юунаас ч хамгаалдаггүй эм. Хүний төлөө биш эмийн концерний төлөө хийгдсэн эм.
Холестерин ихэссэн үед С, Е, В1, В2,В3, В5, В6, В7, В9 витаминууд болон карнитин уух шаардлагатай. Энэ витаминуудыг өндөр тунгаар ууна.
Өвөл ичдэг амьтдын холестерин нь хүнийхээс хэд дахин их байдаг боловч цус харвалт, зүрхний шигдээс болно гэж байдаггүй. Үүнийг тэдний биед үүсдэг С-витаминаас болж байна гэж эрдэмтэд тайлбарладаг. Тэр ч байтугай туршилтын хулганд С-витамин үүсгэдэг генийг нь дарангуйлахгүй бол судасны хатуурал үүсдэггүй гэнэ. Амьтдын биед GLO (Gulono-laktone-oxidase) ферментийн нөлөөгөөр глюкозоос С-витамин үүсдэг.
Хүнд энэ фермент байхгүй тул С-витаминыг заавал гаднаас авах ёстой. 1950-д онд 2 эрдэмтэн хүн өдөр тутмын хүнснээс хангалттай С-витамин авч чаддаггүй болохыг баталсан байдаг.
Өөр эрдэмтэд судасны хатуурал нь С-витамины архаг дутагдал байгааг үзүүлдэг үзүүлэлт гэж баталсан байдаг.
С-витамин судасны хатуурлыг багасгаж зүрх судасны өвчнийг 50% багасгадаг гэж эрдэмтэд баталсан байдаг.
С-витамин тогтмол хэрэглэх нь цус харвалтыг эрс багасгаж чаддаг гэдгийг Финлянд улсад 2400 өвчтөнд 10 жил хийсэн судалгаа, Японд 2000 өвчтөнд 20 жил хийсэн судалгаа харуулж байна.
Зөвхөн зүрхээр тогтохгүй коллагенийг бэхжүүлдэг бусад бодисуудтай хамт хэрэглэж байвал хорт хавдраас ч хамгаалж чадна. Хойд Африкийн нэгэн гүрвэлд хийсэн судалгаагаар коллаген сайтай амьтад хорт хавдраар өвчилдөггүй болохыг баталсан байдаг. Түүнээс гадна С-витамины дутагдал организмыг хөгшрүүлэх нэг шалтгаан гэж үздэг.
Организмд бидэнд мэдэгдэхгүй нууц үрэвсэл байнга явагдаж байдаг ба үүнийг С-вит маш сайн зогсоож чаддаг байна.
Тиймээс С-витаминыг байнга ууж хэвших хэрэгтэй , харин витамин мэдэхгүй эмч нар С-витамин ходоодны шарх үүсгэнэ ч гэх шиг худлаа ярихаа болиорой. Шигдээс болсон, хавдраар өвчилсөн хүмүүс бүгд Д болон С-витамины дутагдалтай байдаг.
Витамин ярихаар ямар хугацаагаар уух вэ гэж хүмүүс асуугаад байдаг, би насан туршдаа ууна гэж бодож байгаа. Үхэл ихтэй өвчнүүдийг хагас дутуу эсвэл худлаа мэдлэгээр эмчлэхгүй тул бид үүнийг маш сайн мэдэх ёстой.
Доорхи зурган дээр судасны хөндлөн зүслэгийг томруулан үзүүлсэн ба коллагены олон ширхэгүүд байгаа нь харагдаж байгаа, нөгөө талд нь судасны хананд байгаа коллагены торон бүтэц нь харагдаж байна. Үүнийг л тасрахгүй болгочихвол зүрхийг эмчилж шигдээсээс айлтгүй боллоо гэж хэлж болно. Холестерин, статин, цус шингэлэх арга, судас цэвэрлэх эмчилгээ гэх мэт шигдээстэй холбоотой олон сэдэв өмнөх жилүүдэд бичсэн байгаа.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
20-08-2025. Польш
Applied
C Vitamin 1000 (200 уулттай)