09/12/2024
ЭНЕРГИЙН 7 ХҮРДЭНГИЙН ҮҮРЭГ ОНЦЛОГ ӨНГӨ ТӨЛӨВ
1. Гол хүрдэн буюу Амар Амгалангийн Сахасрара чакра “нэг мянга” гэсэн утгатай үг. Энэ хүрдээр 1000 сувгаар сансрын энерги цутган ордог. Энэ хүрдний доор махан биед туслах хүрд болох бинду буюу зулайн хүрд оршино. Харин энэхүү титэм хүрд нь хүний бие махбодид бодитоор бус толгой дээр агаарт оршдог. Үүний эерэг төлөв нь хоёрдмол ухамсрын хязгаараас гарах материйн гурван мөн чанар болох хүч, идэвх, ариусал юм. Харин сөрөг төлөв нь бурханд үл итгэх явдал юм. Энэхүү чакра нь гэгээрэл ариуслын бүх урсгалуудын эрхэм зорилго болох бүх чакруудаар дайран өгсөх күндалины хөдөлгөөний сүнсний ертөнцтэй уулзах бэлчир юм.
2. Мэлмийн буюу Оюун ухааны Аджна Чакра нь хөмсөгний дээд түвшинд духны голд орших сэтгэл зүйн хамгийн чухал төвүүдийн нэг. Энд ида, пингала, төв гурван судал ирж нийлдэг. Энэхүү чакра нь уртавтар тархины дээд хэсэгт байрлана. Тархины шүүрэл ялгаруулах боргоцой булчирхайтай холбоотой. Ариусал хийгээд өнчин тархины болон бусад булчирхайн хэвийн ажиллагааг хангадаг.
3. Хоолойн хэсэг, Төгс Жаргалан хүрдэн Вишдха Чакра нь хоолойн ард, уртавтар тархи болон нугасны уулзвар дээр орших ба физик биеийн хувьд нүүр, хамар, хоолой, шүд, ам, амны хөндий зэргийг хариуцах бөгөөд ханиад томуу, хамар хоолойн элдэв халдлагаас хамгаалах, тамхи татах, элдэв зүйл үнэртэх зэрэг гаж буруу зуршил, донтолтоос сэргийлдэг. Хоолойн хүрдний зүүн талын эерэг төлөв нь ахан дүүсийн эвтэй найрсаг харилцаа байдаг бол сөрөг төлөв нь хараалын үг урсгах, алдаа доголдлыг эсвэл болохгүй бүтэхгүй хэмээн ярих харин баруун талын эерэг төлөв нь өөрийн жинхэнэ “би”ээ ажиглан тандах, түүндээ үнэнч байх эрмэлзлэл, сөрөг төлөв нь ханиалга болон амьсгалын замын хүндрэлүүд, тамхи, хараал зүхээрийн үг хэлэх явдал юм.
4. Зүрхний болон Номын хүрдэн Анахата Чакра нь зүрхний төвшинд, цээжний төв хэсэгт, нурууны ясны доторхи хананд байрлана. Энэ нь зүрхний мэдрэлийн судлууд болон зүрхний мэдрэлтэй харгалзах тархины хэсэгтэй шууд холбоотой. Энэхүү хүрд сэргээгдсэнээр цэвэр ариун хайр энэрэл өндөр уулын ус лугаа хариу нэхэлгүй дэврэн бургилж эхэлнэ. Мөн өөрийгөө гэх аминч аливаа арга саамаас мууд татагдах дур хүслээсээ татгалзан, харин өөрийгөө бусдын байран дээр тавин, хүмүүсийг жинхэнэ ёсоор ойлгох болно
5. Наран хүрд Манипура Чакра нь хүйсний дээд талд нурууны дотор талын ханан дээр оршино. Уг хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, орших*йн арга нөхцөл, үнэн шударгыг билэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв нь арван цагаан буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол, архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай зууралдах, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болой.
6. Хувилгаан хүрд Свадхистна Чакра нь нурууны нугасны доод төгсгөлд орших ба энерги орох хоёр тийшээ чиглэсэн цорготой. Биеийн урагш чиглэсэн цорго нь хүйсны нүхнээс хоёр хуруу доор зайд, арын цорго нь ахар сүүлний хавьд байрлана. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл ажиллагааг хариуцна. Үүний харьяа эрхтнүүд нь бөөр, элэг, дэлүү, бөөрний дээд булчирхай, сав багтдаг. Сөрөг төлөв нь хуурамч дүр эсгэн жүжиглэх үйлд хэт татагдах, хувиа хичээх, мансууруулах бодис, архи дарсанд орох гэх мэт болой.
7. Үндэс буюу Муладхара Чакра эрэгтэй хүмүүний бэлэг эрхтэн хошногны амсарын хооронд хярзан дээр оршино. Эмэгтэйчүүдэд бол бэлгийн гадна уруулын хойд хананд байна. Уг хүрд нь бэлгийн үйл ажиллагаа, бэлгийн энергийг хариуцдаг. Үүний сөрөг төлөв нь хуял тачаал, гаж буруу с**с, материаллаг сонирхол, оюун билгийн эрэл хайгуулыг үл сонирхон чихэн дүлий байх явдал. Илрэл нь өтгөн хатах, түгжрэл, шамбарам болно.