Дөрвөн билэг 5D ЭХО

Дөрвөн билэг 5D ЭХО БҮХ ТӨРЛИЙН ЭХО ОНОШИЛГОО

Тус эмнэлэгт орчин үеийн 5D эхогоор төрөл бүрийн эхо оношилгоо (хэвлийн дотор эрхтнүүд, эмэгтэйчүүдийн үтрээний эхо, жирэмсний /ургийн/ эхо, хөхний эхо, бамбай булчирхайн эхо, төмсөг, эрэгтэйчүүдийн эхо, гар, хөл, гүрээний судасны эхо, холбоос зөөлөн эдийн эхо) хийж байна.

Манай бөхийн өргөө салбарт эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг шинжилгээ хийгддэг болоо. Та бүхэн дараах утсаар холбог...
17/09/2022

Манай бөхийн өргөө салбарт эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг шинжилгээ хийгддэг болоо.
Та бүхэн дараах утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
99078185, 86025552

🩺Манай эмнэлгийн хамт олон дараах 23 төрлийн эхо шинжилгээ хийж үйлчилж байна. Холбогдох утасны дугаар 📲📝: 1. Модны 2 са...
12/04/2022

🩺Манай эмнэлгийн хамт олон дараах 23 төрлийн эхо шинжилгээ хийж үйлчилж байна.

Холбогдох утасны дугаар 📲📝:
1. Модны 2 салбар: 80-403-403, 9918-8195 /ирсэн дараалаараа үзүүлнэ/.
2. Бөхийн өргөө салбар: 95-503-503, 9971-8908 /11:00-15:00цагийн хооронд залгаж цаг авч үйлчлүүлнэ 🕐/.🥰

Сайн байна уу, Манай бөхийн өргөө салбарт МУ-ын гавъяат эмч, Клиникийн профессор, Дотрын зөвлөх эмч Н.Чойжамц үзлэг хийж...
06/04/2022

Сайн байна уу,
Манай бөхийн өргөө салбарт МУ-ын гавъяат эмч, Клиникийн профессор, Дотрын зөвлөх эмч Н.Чойжамц үзлэг хийж байна.
Хаяг: БЗД 3-р хороо, Токио резиденс- 501тоот
Утас: 99283787

Та бүхэн манай модны 2 салбарын 80-403-403, 9918-8195 дугаараас цаг авч үйлчлүүлээрэй. Хаяг: Модны 2, Баянгол дүүргийн Э...
05/03/2022

Та бүхэн манай модны 2 салбарын 80-403-403, 9918-8195 дугаараас цаг авч үйлчлүүлээрэй.
Хаяг: Модны 2, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн шинэ төвийн урд "Хос билэг" хотхоны 35Б байр, 1 давхарт, "Дөрвөн билэг" эмнэлэг.
Цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд 9:00-16:30 цаг
Бямба гарагт 11:00-15:30 цагийн хооронд

Та бүхэн манай бөхийн өргөө салбарын 95-503-503 дугаараас цаг авч үйлчлүүлээрэй. Бөхийн өргөө салбарын хаяг:БЗД 3-р хоро...
05/03/2022

Та бүхэн манай бөхийн өргөө салбарын 95-503-503 дугаараас цаг авч үйлчлүүлээрэй.
Бөхийн өргөө салбарын хаяг:
БЗД 3-р хороо, Токиогийн гудамж, Токио резиденс 502 тоот
(Бөхийн өргөөний уулзварын замын зүүн хойно).
Цагийн хуваарь:
Даваа-Бямба: 11:00-15:30цаг

26/10/2021
Манай эмнэлэг даваа, лхагва, баасан гарагуудад 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Та бүхэн 99188195 дугаарт холб...
26/11/2020

Манай эмнэлэг даваа, лхагва, баасан гарагуудад 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж байгаа.

Та бүхэн 99188195 дугаарт холбогдож урьдчилан цаг авч, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг удаагийн бээлий, амны хаалтаа зүүж үйлчлүүлээрэй.

✅ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭ🤗Энэ удаад жирэмсний хэт авиан шинжилгээ (эхо) -ний талаарх мэдээллийг та бүхэндээ хү...
08/09/2020

✅ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭ

🤗Энэ удаад жирэмсний хэт авиан шинжилгээ (эхо) -ний талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

💞Ургийн хэт авиан шинжилгээ гэж юу вэ?
Хүний чихэнд үл сонсогдох хэт авиаг биемахбодид дамжуулж, эд эрхтний харилцан адилгүй шингээх, сарниах чанар дээр үндэслэсэн шинжилгээний арга ба жирэмсэн үед ургийн бүтэц, байрлал, хэмжээ, өсөлт зэргийг тодорхойлох зорилгоор хийгддэг. Өөрөөр хэлбэл, шинжилгээнд авиа ашигладаг, ямар нэг туяаны нөлөө үгүй юм.

💞Жирэмсний 6-10 долоо хоногтойд
Жирэмслэлт умайн хөндийд хэвийн байрлалтай эсэх
Энэ үед ургийн зүрхний цохилтыг тодорхойлох
Ихэр жирэмснийг оношлох
Жирэмсний 11-14 долоо хоногтойд:
Жирэмсний болон төрөх хугацааг нарийвчлан тогтоох. Ялангуяа биений юмны мөчлөг тогтмол бус, сүүлийн биений юм хэзээ байсныг санахгүй байгаа эсвэл хөхүүл үед БЮМ ирээгүй байхад жирэмсэлсэн зэрэг тохиолдолд жирэмсний хугацааг энэ үед нарийвчлан тодорхойлох хэрэгтэй байдаг. Ийнхүү жирэмсний хугацааг нарийвчлан тогтоох нь турайн жирэмсний цаашдын менежментэд маш чухал байдаг тул та энэ хугацаанд заавал эхонд харуулаарай.
Ихэр жирэмснийг оношлох
Эрт үеийн зулбалт, өсөлтгүй жирэмснийг оношлох
👍Ургийн гаж хөгжлийг илрүүлэх: Зарим томоохон хэмжээний гаж хөгжил энэ хугацаанд оношлогдох боломжтой байдаг.
Дауны хам шинж, бусад хромосомын эмгэгийн эрсдлийг тооцох: Жирэмсний энэхүү хугацаанд ургийн шилэн хүзүүний зайг хэмжин, эхийн цусанд 2 төрлийн даавар тодорхойлон, эрсдлийг тооцдог. Тус хэт авиан шинжилгээг тусгай эрх бүхий эмч хийх ба ургийн хамар яс, зүрхний цусны урсгалын байдал зэргийг үнэлдэг. Шинжилгээг 30-40 минут хийдэг.
Жирэмсний 18-23 долоо хоногтойд:
Ургийн бүтцийн нарийвчилсан шинжилгээг хийнэ. Хэт авиагаар ургийг шинжлэх үед ургийн тархи, нүүр, нуруу, зүрх, ходоод, гэдэс, бөөр, мөчид гэх мэт бүх бүтцийг үнэлдэг. Энэхүү шинжилгээг хийлгэхэд ойролцоогоор 30 минутаас 1 цаг шаардлагатай байдаг тул та заавал урьдчилан цаг товлосон байх хэрэгтэй.

Жирэмсний бусад хугацаанд:
Дээрхээс бусад хугацаанд ургийн байдал, өсөлтийг үнэлэх зорилгоор хэт авиан шинжилгээг шаардлагатай гэсэн үед хийдэг. Энэ үед:

Ургийн толгойн хэмжээ, хэвлийн тойрог, дунд чөмөгний уртыг хэмжин, ургийн жинг тооцдог.
Ургийн хөдөлгөөнийг үнэлдэг.
Ихсийн байрлал, хөгжлийг тодорхойлдог.
Цусан хангамжийн байдлыг үнэлэх зорилгоор умайн болон хүй, тархины артерийн судсанд Допплер шинжилгээ хийдэг.
Ургийн зүрхний хэт авиан шинжилгээ
Энэхүү шинжилгээг зүрхний эмч эсвэл тусгайлан мэргэжсэн эрх бүхий эмч хийх ба дараах тохиолдолд жирэмсний хяналтын эмч таныг илгээх болно. Үүнд:

Ургийн нарийвчилсан хэт авиан шинжилгээгээр ургийн зүрхний бүтэц хэвийн бус байх эсвэл өөр төрлийн эмгэг илрэх
Жирэмсний 11-14 долоо хоногтойд хийсэн хэт авиан шинжилгээнд ургийн шилэн хүзүүний зай ихэссэн байх
Таны өмнөх хүүхэд зүрхний төрөлхийн эмгэгтэй төрж байсан бол
Та чихрийн шижин өвчтэй бол
Та эпилепсийн эсрэг эм хэрэглэж байгаа бол
Ихэвчлэн жирэмсний 18-23 долоо хоногтойд, түүнээс дээш хугацаанд ургийн зүрхний хэт авиан шинжилгээг хийдэг ба мэргэжлийн эмч танд шинжилгээний үр дүнгийн талаар тайлбарлан хэлж, цаашдын зөвлөгөөг өгөх болно.

Умайн хүзүүний уртыг хэмжих
Өмнө нь хожуу зулбаж байсан, дутуу төрж байсан эсвэл умайн хүзүүнд мэс ажилбар хийлгэж байсан жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний 16-20 долоо хоногтойгоос эхлэн цуврал байдлаар умайн хүзүүний уртыг хэмжих хэт авиан шинжилгээг үтрээгээр хийдэг.

Ямар нэг бэлтгэл шаардлагатай юу?
Өвөрмөц, онцгой бэлтгэл ихэвчлэн шаардлагагүй байх ба умайн хүзүүний уртыг үнэлэх тохиолдолд давсганд шээсгүй байх ёстой.

Хэт авиан шинжилгээгээр ургийн гаж хөгжлийг илрүүлэх
Жирэмсэн үеийн хэт авиан шинжилгээ нь бусад багажийн шинжилгээний нэгэн адил тодорхой давуу болон сул талуудтай.

Давуу тал нь:

Үнэ хямд
Үйлчлүүлэгчдэд хүртээмж сайтай
Урагт сөрөг нөлөө бага
Шинжилгээний урьдчилсан бэлтгэл шаардагдахгүй
Оношлогооны ач холбогдол сайтай г
Сул тал нь:

Тодорхой зарим гаж хөгжлийг илрүүлэх боломжгүй. Жишээ нь: зүрхний жижиг цоорхой, тархины зарим эмгэгүүд, хараа сонсголын өөрчлөлт, эд эрхтний үйл ажиллагааны алдагдал гэх мэт
Заримдаа эмэгтэйн хэвлийн ханын зузаан зэрэг шалтгаанаар оношлогооны чадамж буурах
Шинжлэгч эмч, мэргэжилтний ур чадвараас ихээхэн хамааралтай
Хуурамч сөрөг хариу гарах магадлал өндөр
Дэлхийн анагаах ухааны практикт хэт авиан шинжилгээг 40 гаран жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байдаг. Энэхүү хугацааны туршид хэт авиа нь урагт шууд нөлөөлж, гажиг үүсгэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ та эмчийн заавраар хэт авиан шинжилгээндээ хамрагдаарай.

Зарим эмэгтэйчүүд жирэмсний хугацаанд зөвхөн эход харуулаад, жирэмсний бусад хяналтыг орхигдуулдаг тал бий. Жирэмсний хяналтын үед эмчийн үзлэг, зөвлөгөө, лабораторийн болон багажийн шинжилгээ цогц байдлаар хийгдэх шаардлагатай.

13/08/2020
04/08/2020

Түгээмэл асуулт:
2D, 3D, 4D, 5D эхонуудын аль сайн бэ? Юугаараа ялгаатай вэ?
Хариулт:
2D ( two-dimensional) эхо нь дүрсийг 2 хэмжээсээр хар ба цагаан өнгөөр дүрсэлж, тухайн эрхтний бүтэц, үйл ажиллагааг үнэлдэг хэт авиан үндсэн горим юм.
Үүнийг хар эхо гэж хүмүүс нэрлэдэг ч оношилгооны ач холбогдол өндөр тул практикт 2D- г голчлон ашигладаг.
3D( three- dimensional) эхо нь дүрсийг олон хавтгайд, олон түвшинд зүслэг хийж харах боломжтой болсон.
3D нь 3 хэмжээст дүрсийг босоо, хэвтээ, хөндлөн тэнхлэгүүдээр эзэлхүүнт дүрс (бодит) болгон харуулдаг бол 4D нь дүрсийг тухайн мөчид хөдөлгөөнтэйгөөр нь дүрслэн харуулдаг арга юм. Жишээ нь ургийн эвшээх, инээх зэргийг харах боломжтой болсон гэсэн үг.
Харин 5D эхо нь дүрсийг HD буюу өндөр нягтралтайгаар гаргах бөгөөд хагас автомат ажиллагаатай тул ургийн зүрх, тархи, урт яснууд, хүзүүний арын зай зэрэгт автоматаар хэмжилт хийнэ.
Энэ нь эмчийн ажлыг хөнгөвчлөх, үзлэгийн цагийг хэмнэх, алдаа гарах эрсдлийг багасгах зэрэг олон давуу талтай юм.
Ургийг зөвхөн 2D-ээр харвал нүүр царайг бодитоор харах боломжгүй гэсэн үг, харин зөвхөн 5D-ээр харвал нүүр царайг нь хараад дотор эрхтнүүдийг нь харж чадахгүй гэсэн үг юм.
Иймээс эмч ямар үзлэг хийж буйгаасаа хамаарч эхо аппаратныхаа 2D, 3D, 4D, 5D горимын аль алийг хослуулан ажилладаг.

30/07/2020

ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭ

Ургийн хэт авиан шинжилгээ гэж юу вэ?
Хүний чихэнд үл сонсогдох дууны долгионыг ашиглан жирэмсэн үед ургийн бүтэц, байрлал, хэмжээ, өсөлт зэргийг тодорхойлох зорилгоор хийгддэг. Шинжилгээнд ямар нэг /рентген г.м/ туяаны нөлөөлөл байхгүй. Эрсдэлгүй ба эрүүл жирэмсэн (ямар нэгэн хавсарсан эмгэггүй) хамгийн багадаа 6 удаа, эрсдэлтэй бол хамгийн багадаа 8 удаа хяналтын эмчид үзүүлэх ёстой байдаг.

Жирэмсний эхо шинжилгээний зорилго:

Жирэмсний 6-10 долоо хоногтойд
• Жирэмслэлт умайн хөндийд хэвийн байрлалтай эсэх
• Энэ үед ургийн зүрхний цохилтыг тодорхойлох
• Ихэр жирэмснийг оношлох

Жирэмсний 11-13.6 долоо хоногтойд:
• Жирэмсний болон төрөх хугацааг нарийвчлан тогтоох. Ялангуяа сарын тэмдгийн мөчлөг тогтмол бус, сүүлийн биений юм хэзээ байсныг санахгүй байгаа эсвэл хөхүүл үед сарын тэмдэг ирээгүй байхад жирэмсэлсэн зэрэг тохиолдолд жирэмсний хугацааг энэ үед нарийвчлан тодорхойлох хэрэгтэй байдаг. Ийнхүү жирэмсний хугацааг нарийвчлан тогтоох нь тухайн жирэмсний цаашдын менежментэд маш чухал байдаг тул та энэ хугацаанд заавал эхонд харуулаарай.
• Ихэр жирэмснийг оношлох
• Эрт үеийн зулбалт, өсөлтгүй жирэмснийг оношлох
• Ургийн гаж хөгжлийг илрүүлэх: Зарим томоохон хэмжээний гаж хөгжил энэ хугацаанд оношлогдох боломжтой байдаг.
Дауны хам шинж, бусад хромосомын эмгэгийн эрсдлийг тооцох скрининг шинжилгээ:
• 9-13 долоо хоногтойд эхийн цусанд хоёрлосон тест буюу PAPP-A, β-hCG дааврын шинжилгээ өгнө. Хэрэв таны нас 35-с дээш бол ЭХЭМҮТ-д 13а маягтаар энэ шинжилгээг өгч болно.
• 11-13.6 долоо хоногтойд, ургийн зулай – ахар сүүлийн уртын хэмжээ 45-84 мм байх үед nuchal translucency (NT) – ургийн шилэн хүзүүний арын тунгалаг зайн зузааныг эход хэмжүүлнэ. Уг зузаан 3.0 мм хүртэл байвал хэвийн гэж үздэг.
• NT-г зөвхөн Fetal Medicine Foundation - олон улсын сертификаттай эмч үзэж, таны ураг хромосомын гажигтай байх эрсдлийг нь тусгай программаар тооцоолж боддог.
• Программын дүгнэлт нь эрсдэл бага эсвэл эрсдэл өндөр гэж гардаг. Хэрэв эрсдэл бага гарвал таны ураг хромосомын гажигтай байх магадлал бага гэж үзнэ. Эхо шинжилгээг 30-40 минут орчим хийдэг.
Жирэмсний 16 долоо хоногтойд:
• Ургийн бүтцийг шинжилж, зарим гажигийг илрүүлэх боломжтой
• Эмч анатомийн гажигтай байх магадлалтай буюу 11-13.6 долоо хоногтойн скрининг шинжилгээгээр эрсдэл өндөр гэж үзвэл ураг орчмын шингэний шинжилгээ (амниоцентез) өгч ургийн гажигийг оношлуулна.
• Мөн энэ хугацаанд умайн доод сегмент хэлбэрждэг бөгөөд умайн хүзүүний уртыг өмнө нь хожуу зулбаж байсан, дутуу төрж байсан эсвэл умайн хүзүүнд мэс ажилбар хийлгэж байсан жирэмсэн эмэгтэйчүүдэд үтрээний хэт авиан шинжилгээгээр үзэж дутуу төрөх эрсдэл байгааг эсэхийг тогтооно.

Жирэмсний 18-22 долоо хоногтойд:
• Ургийн бүтцийн нарийвчилсан шинжилгээг хийнэ. Хэт авиагаар ургийг шинжлэх үед ургийн тархи, нүүр, нуруу, зүрх, ходоод, гэдэс, бөөр, мөчид гэх мэт анатомийн бүх бүтцийг үнэлдэг. Энэхүү шинжилгээг хийлгэхэд ойролцоогоор 30 минутаас 1 цаг шаардлагатай байдаг.

Жирэмсний бусад хугацаанд:
Дээрхээс бусад (жирэмсний 24, 28, 32, 36 долоо хоногтойд) хугацаанд ургийн байдал, өсөлтийг үнэлэх зорилгоор хэт авиан шинжилгээг шаардлагатай гэсэн үед хийдэг. Энэ үед:
1. Ургийн толгойн хэмжээ, хэвлийн тойрог, дунд чөмөгний уртыг хэмжин, ургийн жинг тооцоолдог.
2. Ургийн байрлал, хөдөлгөөнийг үнэлдэг.
3. Ихсийн байрлал, хөгжлийг тодорхойлдог.
4. Жирэмсний 32 долоо хоногтойгоос ургийн дунд чөмөгний ойролцоо ясжилтын цэг үүссэн эсэх, үүссэн бол хэмжээг тодорхойлно.
5. Цусан хангамжийн байдлыг үнэлэх зорилгоор умайн болон хүйн, ургийн тархины дунд артерийн судасны Допплер шинжилгээ хийдэг.

Ямар нэг бэлтгэл шаардлагатай юу?
Өвөрмөц, онцгой бэлтгэл ихэвчлэн шаардлагагүй байх ба жирэмсний эхний 3 сартайд эхийн давсганд бага зэрэг шээстэй байж болно, цаашид шээсгүй байх ёстой.

Хэт авиан шинжилгээний давуу ба сул тал:
Жирэмсэн үеийн хэт авиан шинжилгээ нь бусад багажийн шинжилгээний нэгэн адил тодорхой давуу болон сул талуудтай.
Давуу тал нь:
• Үнэ харьцангуй хямд
• Үйлчлүүлэгчдэд хүртээмж сайтай
• Урагт сөрөг нөлөө бага
• Шинжилгээний урьдчилсан бэлтгэл шаардагдахгүй
• Оношлогооны ач холбогдол сайтай
Сул тал нь:
• Тодорхой зарим гаж хөгжлийг илрүүлэх боломжгүй. Жишээ нь: зүрхний жижиг цоорхой, тархины зарим эмгэгүүд, хараа сонсголын өөрчлөлт, эд эрхтний үйл ажиллагааны алдагдал гэх мэт
• Заримдаа шинжлүүлэгч эмэгтэйн хэвлийн ханын зузаан /тарган/ зэрэг шалтгаанаар оношлогооны чадамж буурах
• Шинжлэгч эмч, мэргэжилтний ур чадвараас ихээхэн хамааралтай
• Хуурамч сөрөг хариу гарах магадлал өндөр
Дэлхийн анагаах ухааны практикт хэт авиан шинжилгээг 40 гаран жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байдаг. Энэхүү хугацааны туршид хэт авиа нь урагт шууд нөлөөлж, гажиг үүсгэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ та эмчийн заавраар хэт авиан шинжилгээндээ хамрагдаарай.
Зарим эмэгтэйчүүд жирэмсний хугацаанд зөвхөн эход харуулаад, жирэмсний бусад хяналтыг орхигдуулдаг тал бий. Жирэмсний хяналтын үед эмчийн үзлэг, зөвлөгөө, лабораторийн болон багажийн шинжилгээ цогц байдлаар хийгдэх шаардлагатай.

Жирэмсэн ээж нар 🤰 болон хариуцлагатай аавуудад зориулан эхоны үзлэгийн товлолт хугацаа болон товч тайлбаруудыг нийтэллэ...
30/07/2020

Жирэмсэн ээж нар 🤰 болон хариуцлагатай аавуудад зориулан эхоны үзлэгийн товлолт хугацаа болон товч тайлбаруудыг нийтэллээ. Бяцхан үрсээ товлолт хугацаанд нь үзүүлж байх нь жирэмсний хэвийн явцыг хянах болон эрсдлээс сэргийлэх боломжтой билээ. Эхо шинжилгээ нь урагт болон ээжид ямар нэг сөрөг нөлөөгүй тул доор заагдсан хугацаанаас гадна нэмэлтээр болон эмчийн заалтаар үзүүлж болно.
Хэрэгтэй мэдээллийг бусадтайгаа хуваалцаарай 🤩🥰☺️

12/07/2020

Манай эмнэлэг 15-ний 12-15 цагийн хооронд ажилна. Цаг авах утас: 99188195

"Дөрвөн билэг" эхо оношилгооны эмнэлэг нь 2020 оны 7-р сараас байршлаа өөрчлөн ажиллаж байна. Шинэ хаяг: Модны 2, Баянго...
29/06/2020

"Дөрвөн билэг" эхо оношилгооны эмнэлэг нь 2020 оны 7-р сараас байршлаа өөрчлөн ажиллаж байна. Шинэ хаяг: Модны 2, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн шинэ төвийн урд "Хос билэг" хотхоны 35Б байр, 1 давхарт, "Дөрвөн билэг" эмнэлэг. Утас: 99188195

20/10/2019
18/07/2019

🥰😍😍😍🥰

15/03/2019
7 хоногийн турш ажилласаар бүр ядарчихлаа байна шүү!  32-33 долоо хоногтой baby. Цаг агаар дулаарч байгаа тул ээж нар ми...
15/03/2019

7 хоногийн турш ажилласаар бүр ядарчихлаа байна шүү! 32-33 долоо хоногтой baby. Цаг агаар дулаарч байгаа тул ээж нар минь амралтын өдрүүдээр цэвэр агаарт гарцгаагаарай.

Өдрийн мэнд! Манай эмнэлэгт ирж үзүүлсэн ээжийн 20-21 долоо хоногтой хөөрхөн залуугийн зургийн цомгоос орууллаа.
15/03/2019

Өдрийн мэнд! Манай эмнэлэгт ирж үзүүлсэн ээжийн 20-21 долоо хоногтой хөөрхөн залуугийн зургийн цомгоос орууллаа.

09/03/2019

Дөрвөн билэг 5D эхо
цаг авах утас: 80005511
99188195

15/06/2018

😍😍😍

30/03/2018

Жирэмслэлтийн үе шат. . .
Нэг сар яах вэ.?
Нэг зураас хоёр болно.
Хоёр сард яах вэ
Хоол идэхэд хэцүү болно,
Гурван сард яах вэ
Гомдоход амархан болно
Дөрвөн сард яах вэ
Дуг нойртой болно
Таван сард яах вэ
Таарах хувцас цөөрнө
Зургаан сард яах вэ
Зулзага тонгочоод жаргал бэлэглэнэ
Долоон сард яах вэ
Дондогмаа шиг болно
Найман сард яах вэ
Нааш цааш хөдлөхөд хэцүү болно
Есөн сард яах вэ
Ерөөсөө унтаж чадахаа болино
Арван сард яах вэ
Ангаахай үрээ тэвэрнэ 😉
гэнээ :-) яг л байшдээ хэхэ

28/03/2018

Sahiusan tengeruud😍😍😍

18/12/2017

Oroin mend eejuudee 😁

24/11/2016

10 weeks baby

Address

БГД 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 35б байр
Ulaanbaatar
00976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 15:30

Telephone

+97699188195

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дөрвөн билэг 5D ЭХО posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share


Comments

Сайн байна уу Багшаа эмэгтэйчүүдийн эхо цаг авая.
Xvvxdiin bichlegtei cd ni ygd garaxgvi bgan bloo