Alfa Dolgion, epilepsy outpatient clinic

Alfa Dolgion, epilepsy outpatient clinic One of the only neurological diagnositic hospital specialised in Epilepsy in Mongolia

24/02/2025



Энэ удаа Альфа-Долгион Мэдрэлийн эмнэлгийн эмч Б.Сормоо
" " Сэдвээр та бүхэнд мэдээлэл бэлтгэлээ. Alfa Dolgion, epilepsy outpatient clinic эмнэлэг, Б.Сормоо эмчдээ баярлалаа.

- Олон улсад ямар уналтыг Эпилепсийн уналт, таталт гэх вэ?
- Эпилепсийн эмчилгээг аль тохиолдолд хийх вэ?
Энэ асуултуудад хариу өгөх мэдээллийг ХБХЭЭХолбоо өөрийн youtube сувагтаа байршууллаа. Та бүхэн сургалтаа үзэнгээ манай сувагт нэгдээрэй.

2р сургалтыг манай холбооны youtube суваг дээр доорх холбоос дээр дарж үзнэ үү.
https://youtu.be/3yCjkk5mtps?si=AlNPnTAkMiGMhHmT

2-3р сард Эпилепсийн зөв мэдлэг мэдээллийг Олон нийтэд хүргэх зорилгоор Монголын Неврологийн Нийгэмлэг - Mongolian Neurological Society хамтран ажиллаж байгаа билээ. Та бүхэндээ энэ сургалтуудыг цаг зав гарган хийж байгаад талархаж байна.
Асуух асуулт байвал youtube суваг (https://www.youtube.com/) дээрх сургалт тус бүрийн доор нь бичиж үлдээнэ үү. Баярлалаа.


2025 оны 2 сарын 23

26/03/2024

Манай эмнэлэг нь Урт хугацааны видео ЭЭГ мониторинг/ long term video EEG Monitoring/ хариуг (ЭЭГ/Видеог) үйлчлүүлэгч нартаа
СД/Файл хэлбэрээр, бичлэгийн дүгнэлтийг Англи/Монгол хэл дээр буулган хавсарган өгч байгаа болно.

СД/Файл хэлбэрээр байгаа ЭЭГ/Видеог ямар ч тусгай программ ашиглахгүйгээр:
• windows XP SP2
•windows vista bussiness
• windows 7 professional
• windows 10 professional
Зэрэг үйлдлийн систем хангасан комьпютэр дээр нээн уншиж болохоор хэлбэрээр та бүхэнд өгч байгаа болно.

Мөн та Видео/ЭЭГ- СД/Файл-г бусад аль ч улс оронлуу авч явах боломжтой бөгөөд ОУ-н стандартын дагуу бичигдсэн учраас , хаанаас ч, ямар ч эмч СД нээх зааврын дагуу хялбар нээн үзэх боломжтой юм.

21/03/2024

Урт хугацааны видео ЭЭГ/мониторинг хийх заалт буюу, ач холбогдол:

•Эпилепсийн хагалгааны өмнөх үе шатанд бэлтгэхийн тулд буюу pre/surgical evoluation-д бид тухайн өвчтөний таталтын хэлбэрийг бичиж авч/ Таталтын үеийн видео ЭЭГ/ Ictal EEG , уналт таталтын голомтын эхлэлийн байршлыг тодорхойлж, таталтын хэлбэрийг тодорхойлход ихээхэн ач холбогдолтой болно. (Таталтын олон хэлбэрийг видео ЭЭГ-р бичин авч, тухайн өвтөний зуршмал буюу байнгын давтагддаг таталтын хэлбэрийг тодорхойлох)

•Олон төрлийн эпилепсийн бус гаралтай хөдөлгөөн болох тик, булчин татвалзал, нярай үеийн миоклонус , захын булчингийн таталт , нойрны эмгэг гэх зэргийг видео ЭЭГ-р баталгаажулан ялган оношлох боломжтой.

• Эпилепсийн бус гаралтай психоген/ истерийн шалтгаант таталтыг мөн видео ЭЭГ-н тусламжтайгаар ялган оношилно.

• Урт хугацааны ЭЭГ- бичлэгийн захиалга өгөх, дэлгэрэнгүй мэдээлэлтэй та бүхэн өөрийн биеэр манай эмнэлэгт ирж, бичлэг хийх журам, үнийн мэдээлэлтэй танилцана уу!

Манай эмнэлэг нь Video- long term EEG monitoring/ Урт хугацааны видео ЭЭГ мониторинг хийж эхэлж байгааг дуулгахад таатай...
19/03/2024

Манай эмнэлэг нь Video- long term EEG monitoring/ Урт хугацааны видео ЭЭГ мониторинг хийж эхэлж байгааг дуулгахад таатай байна.
(24 цаг ба түүнээс дээш хугацаагаар)

Бид япон улсын Nihon kohden, Neurofax EEG-1200 олон улсын стандарт дижитал видео аппаратаар та бүхэнд үйлчлэхэд бэлэн боллоо.

23/08/2023

Үйлчлүүлэгчдийн анхааралд манай дотоод журамыг сайтар уншина уу!
Захиалга өгөх заавар, цагийн хуваарь холбоо барих дугаар, хаяг байршил тодорхой бичсэн байгаа тул сайтар уншихыг хүсье.

Жич: Үүн дээр бичсэн мэдээллийг чатаар дахин өгөх боломжгүйг анхаарна уу!

18/07/2022
08/07/2022

Манай эмнэлэг баяр наадмын өдрүүдээр 7.09-07.17 хүртэл амарна, 07.18-наас хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана!
Та бүхэн сайхан наадаарай☺️

03/05/2022

Үйлчлүүлэгчдийн анхааралд:

Захиалга авах болон ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан 10:00-17:00 цаг
Бямба- 11:00-14:00цаг
Ням- амарна

/Нойрны ЭЭГ- захиалга өдөр бүр авч байгаа болно/

Хаяг байршил: 3-р эмнэлгийн баруун урд талд, Саппоро худалдааны төвийн замын эсрэг талд Од-хийморь төвийн 1 давхарт.

Захиалга өгөхдөө:

1. Манай эмнэлэгт Анх удаа тархины цахилгаан бичлэг хийлгэх гэж байгаа бол та өөрийн биеэр болон ар гэрийнхээ явуулан, манай дотоод журамтай танилцан гарын үсэг зурж баталгаажуулан унтах цагаа бидэнтэй тохирон цаг авна уу! Утасаар болон онлайнаар цаг авахгүй!!!!!!!

Жич: Хөдөө орон нутгаас цаг авах гэж байгаа үйлчлүүлэгч нар Улаанбаатар хотод байгаа ар гэрийнхнээр дамжуулан биеэр ирж цаг авна уу!

2. Манай эмнэлэгт Давтан тархины цахилгаан бичлэг хийлгэх бол ажлын цагаар , утсаар бидэнтэй холбогдон унтах цагаа тохирон цаг авах боломжтой!
Жич: Зөвхөн манай эмнэлэгт давтан хийлгэж байгаа үйлчлүүлэгчдэд хамааралтай болно!

3. Манай эмнэлгийн хяналтанд байдаг, хяналтын хүмүүсээ бид Мягмар, Пүрэв гаригт 14:00-16:00 хооронд үзлэгийн дугаар тарааж хязгаартай үзэж байна.

Үзлэгийн дугаарыг тухайн өдөр өөрийн биеэр ирж авна уу!

Хяналтанд орох хүсэлтэй үйлчлүүлэгч нар манай эмнэлэгт өөрийн биеэр ирж, уулзан хяналтанд орох тусгай цаг тохирно уу!

Холбоо барих утас: 70170702, 99161984, 99811723, 99856422, 99928096
Анхааруулга: Зөвхөн ажлын цагаар бидэнтэй холбогдоно уу! Баярлалаа.

Address

Bayangol District, Ard Ayush Street1, Od-hiimori Center #01
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 16:00
Tuesday 10:00 - 16:00
Wednesday 10:00 - 16:00
Thursday 10:00 - 16:00
Friday 10:00 - 16:00
Saturday 11:00 - 14:00

Telephone

+97699811723

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Alfa Dolgion, epilepsy outpatient clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram