07/11/2025
Дасгал хийх явцад тархи өсдөг. Гайхалтай нь энэ нь булчин шиг шахагдаж чаддаг.
Хүн залбирах үед тархинд бясалгал хийж байгаа үетэй адил нөлөөлж , амьсгалыг хэвийн болдог. Мөн хүнд өвчин эдгэрэхэд тусалдаг.
Мартах нь тархинд сайн нөлөөтэй. Шаардлагагүй мэдээллүүд үгүй болох нь мэдрэлийн системийн уян хатан байдлыг хадгалахад тустай
Тархи нь бусдад гологдохыг биеийн өвчин байдлаар хүлээн авдаг.
Тархинд өдөрт ойролцоогоор 70,000 бодол орж ирдэг. Минутанд ойролцоогоор 48 бодол төрүүлдэг.
Дур тавилтын үед тархины допамин героин хэрэглэсэнтэй адил хэмжээгээр ялгардаг
Ам цангаж байвал тархи тань усны дутагдалд орсон гэсэн үг юм.
Мөрөөдөж эхлэх үед тархины ихэнхи хэсгүүд идэвхитэй ажиллаж эхэлдэг байна
Бага байхад баруун тархи илүү сайн ажилладаг бөгөөд үүний ачаар хорвоо ертөнцтэй танилцдаг.
Хүний тархины 60 хувь нь өөх тосноос бүрддэг.
Хүний тархи 25 нас хүртлээ бүрэн боловсронгуй хөгжөөгүй байдаг ба тархины хөгжил хойноосоо урагшаа чиглэлтэй явагддаг.
Таны тархины хадгалах багтаамж бараг хязгааргүй гэж тооцогддог. Хүний тархи 86 тэрбум мэдрэлийн эсээс бүрддэг. Цаг хугацаа өнгөрөхөд эдгээр мэдрэлийн эсүүд нэгдэж, хадгалах багтаамжийг нэмэгдүүлдэг.
Тархины мэдээлэл цагт 431 км хурдтай дамждаг.
Дунджаар 4 настайд нугасны хөгжил бүрэн зогсдог ба нугас нь тархинаас бүх биед мэдээлэл дамжуулах үүрэгтэй.
Тархинд 160,934 км урт цусны судаснууд байдаг.
Та хэр их бодно төдий чинээ их хүчилтөрөгчийг тархи цуснаас авч байдаг.
copy