Монгол орны усны тухай

Монгол орны усны тухай All useful info you will need

Манай орны хамгийн том  #25 нуурУвс нуурХөвсгөл нуурХар-Ус нуурХяргас нуурБуйр нуурХар нуурДөргөн нуурАчит нуурБөөнцагаа...
19/07/2025

Манай орны хамгийн том #25 нуур
Увс нуур
Хөвсгөл нуур
Хар-Ус нуур
Хяргас нуур
Буйр нуур
Хар нуур
Дөргөн нуур
Ачит нуур
Бөөнцагаан нуур
Үүрэг нуур
Тэлмэн нуур
Улаан нуур (Зарим жил ширгэдэг)
Сангийн далай нуур
Айраг нуур
Орог нуур (Зарим жил ширгэдэг)
Яхь нуур (Зарим жил ширгэдэг)
Улаагчны Хар нуур
Толбо нуур
Хурган нуур
Даян нуур
Баян нуур
Хар-Ус нуур (Намирын)
Ойгон нуур
Тэрхийн цагаан нуур
Хөх нуур
МО-ны нуур видеог үзэх 👉https://www.youtube.com/watch?v=hK3EVyfHawk
Мэдээллийг бэлтгэсэн Спорт аялал жуулчлал
#МонголОрныБайгалийнГайхамшиг

29/06/2025

Таны хань ижил бол амьдралын тань бас нэгэн тулаан бус, харин таны амар амгалан, аюулгүй байдлын орон зай байх учиртай. Тэд эмх замбараагүй амьдралд айдас дарамт бус, харин зүрх сэтгэлд тань тайвшралыг авчирдаг цорын ганц хүн байх учиртай.

Амьдрал өөрөө хангалттай олон сорилтыг тулгадаг. Тэдний нэг нь таны хань, эсвэл та өөрөө байх учиргүй. Таны гэр хэзээч таны тэсвэр тэвчээр, хүч чадал, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тань дахин дахин шалгадаг газар байх учиргүй гэдгийг санаарай.

Хайр гэдэг бол тасралтгүй маргаан, сэтгэлийн савлагаа, шарх, өөрийн үнэ цэнийг нотлох гэсэн оролдлого биш юм. Та хайртай хүнийхээ дэргэд байхдаа сэтгэлээ шавхан туйлдах учиргүй.

Хайр гэдэг бол дэмжлэг, итгэлцэл, тайвшрал, харилцан ойлголцол, хүндлэл юм. Энэ бол эргэн тойронд бүх зүйл нурж байсан ч та гэртээ байгаа мэт амар амгалан, аюулгүй байдлыг мэдэрдэг газар юм.

Зүрх сэтгэлээсээ хайрлаж буй нэгэн бусдад амар амгалан, аюулгүй байдлыг авчирдаг. Тэд хэзээч таныг алдах нөхцөл байдлыг үүсэгдэггүй. Тэд таны амьдралыг хүндрүүлэх бус, харин хөнгөвчилдөг.

Хэрвээ таны харилцаа хайрын ариун талбар болох аюулгүй, амар амгалангийн орон зай бус, харин дайны талбар мэт санагдаж байвал энэ үнэхээр хайр мөн үү, эсвэл та өөрийгөө алдаж буй дайны талбарт байна уу гэдгийг өөрөөсөө асуугаарай.
—BEVERLY DORJSUREN

01/04/2025

🎬: When Life Gives You Tangerines

04/03/2025

Аяа, охин минь янагш сонсогтун!

Хуран үүссэн бүхэн мөнх бус гэж
Хутагт дээдэс номлосныг мэднэ биз ээ
Модны навч насад модтойгоо үл ханилна
Хүний үр насад аав ээжтэйгээ үл сууна.

Луугийн дуу хэдий их дуурьсавч хоосорч одно
Ертөнцийн алдар хэдий их доргиловч улирч одно
Солонгын өнгө үзэсгэлэнтэй дуртавч замхарч арилна
Идэр залуу гоо бие байвч өтөлж хуучирна.

Голди мянган зүүд зүүдлэвч сэрэх цагт хоосон
Гоомой энэ насны явдал бүхэн үхэх цагт худал
Нар өнгөрвөл шөнө ирнэ
Нас өнгөрвөл үхэл ирнэ.

Далавчтай шувуу шиг дутааж гардаггүй
Далд газар халхалж болдоггүй
Цэцэн үгээр тэмцэж болдоггүй
Цэвэрхэн башраар хуурч болдоггүй.

Аргын сайнаар цагийг хойшлуулж болдоггүй
Амрагийн зэргээр нөхрийг дагуулж болдоггүй
Олз эдийн ихээр зольж болдоггүй
Омог хүчний ихээр эсэргэлж болдоггүй.

Үймэх салхинд зүг чиг бий юу
Үхэх цаг ирэхэд болзоо хэмжээ бий юу
Тэр мэт үхэл ирэхийн цагт
Ном буянаас өөр тустай юм огт үгүй.

Чин зүрхний амраг нөхөртөө боол эм мэт биширч яв
Зэргийн олон хатадтай шувууны далавч мэт атаагүй яв
Хичээлийг цангасан заан усанд орох мэт буцалтгүй бай
Хянал сэрэмжийг хаширсан мий мэт сэргийлж бай.

Мишээх өнгө царайг лянхуа мэт үзэсгэлэн болго
Эелдэг занг мяндас магнаг мэт уяхан болго
Туст сэтгэлийг огторгуй мэт уужим тэл
Саруул билгийг далай мэт гүнзгий хөгжүүл.

Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт бос
Галуу зулзгаа усанд дагуулах шиг үр хүүхдээ буянд сурга
Энэрэлт бодь гөрөөс шиг өнчин хүний өмөг болж яв
Эвэршээл анагаах эм шиг зовлонт амьтны амьсгал уужруулж яв.

Говийн Ноён хутагт Данзанравжаа

21/02/2025
18/02/2025

УХААНТАЙ БАЙ МИНИЙ ХҮҮ
Дорой амьдарвал дээрэлхэнэ
Дориун бай миний хүү
Дотогшоо шаналбал бэтгэрнэ
Гаргаж бай миний хүү
Зүдэр, ядар өөрийгөө ял
Зүтгэлтэй бай миний хүү
Шантрахыг чинь би үзэхгүй
Шартай бай миний хүү
Тэсэр, задар өөрийгөө чөлөөл
Тэмцэлтэй бай миний хүү
Ухрахыг чинь би харахгүй
Урагшилж бай миний хүү
Унш, бясалга өөрийгөө чөлөөл
Урмын үгээр сэтгэлээ хоолло
Уйтгарлахыг чинь би үзэхгүй
Ургаж бай миний хүү
Тэвэр, нөхөрлө өөрийгөө нээ
Тийм яруу амьдар миний хүү
Хоргүй, харгүй, цагаахан дээрээ
Хорвоо ямар сайхныг мэдэр
Итгэ, инээ, хуурт хүнийг тань
Эгэл даруухан амьдар миний хүү
Хайрла, дурла, алд, харамс
Хагацлын гашууныг эртхэн амс
Билэг танхай, хээ гүндүүгүй ч
Биеэ зөв авч яв, омголон орш
Мөргөлчин бишдээ сүсэгт хүлэгдэлгүй
Мөрөөдөл шигээ гэгээн амьдар
Их түүдгийн дөл бай
Их сүлдний хөл бай
Их нүүдлийн хөтөч бай
Эх орныхоо хоточ бай
Андын сайныг шилж нөхөрлө
Амрагийн сайхныг сорьж ханил
Бүгдийн дотроос олж дотнос
Бүхний эхэнд хүндэлж харьц
Худал хуурмагаас хол хөндий
Нэр бүтэн л явдаг юм шүү
Хулгайч луйварчидаас зай барь
Мөр цагаан л явдаг юм шүү
Амьдрал өөрөө тэмцэл шүү
Авхаалжтай бай миний хүү
Аз жаргал гэдэг хоромхон шүү
Амжиж хүрт миний хүү
Тэмцэл гэдэг тэвчээр шүү
Тэнхээтэй бай аавын хүү
Ялалт гэдэг богинохон шүү
Ямагт сэрэмжтэй бай миний хүү
Үрэхийн тулд олдог юм шүү
Үүнийг санаж яваарай
Үлдээхийн тулд үндэслэдэг юм шүү
Үрийн буяныг хайрлаж яваарай
Баялаг хураагаад авч явахгүйгээс хойш
Байгаагаа бусадтай хуваалцаарай
Залхуу ажилгүйг ивээн тэтгэж
Заяагаа битгий хиртүүлээрэй
Ханилсан бол хаяж явахгүй
Халамжтай бай миний хүү
Нөхөрлөсөн бол муу хэлэхгүй
Нөмөртэй бай миний хүү
Шийдэхээсээ өмнө олон эргэцүүл
Шийдвэртээ харин үнэнч бай
Хэлэхээсээ урьтаж сайтар бод
Хэлсэндээ харин хүрч бай
Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт
Нөхөж сайжруулж хурдан зохиц
Хөшүүн хад шиг байрандаа байлгүй
Хөгжлийн түүчээ болж цэцэглэ
Чадал муутанг бүү дээрэлх
Чанга бай миний хүү
Балмад мунхагт бүү хонзогно
Барилтай бай миний хүү
Дараа гэж эрдэмд залхууралгүй
Дайчин бай миний хүү
Эхлүүлсэн бол эцэсийг нь үзэхээр
Эрмэлзэж бай миний хүү
Туулах зам чинь урт шүү
Тууштай бай миний хүү
Туйлбаргүй зан алдаа шүү
Тунгааж бай миний хүү

03/12/2024
Намайг хайрлаач гэж хэнээс ч битгий гуй. Намайг хүндлэ гэж хэнийг ч бүү албад. Хүмүүжил сайтай хүн хэнийг ч байсан хүндэ...
12/09/2024

Намайг хайрлаач гэж хэнээс ч битгий гуй.
Намайг хүндлэ гэж хэнийг ч бүү албад.
Хүмүүжил сайтай хүн хэнийг ч байсан хүндэлдэг.
Сэтгэл сайтай хүн хэн ч байсан хайрладаг.
Сонгосон зам чинь зөв бол ганцаараа ч хамаагүй урагшаа зоригтой алх.
Зөвийг угаасаа олон хүн дагана.

Төрсөн үрээ байнга үгийн дээдээр хэлэхэд үйлс нь өөдрөг, төөрөг тавилан нь жаргалтай байдаг юм шүү.
Сайхан сэтгэл гэдэг чинь хүн бүрт байдаг ч тэрийгээ чин сэтгэлээсээ гаргах нэгэн тун ховор.
Хуурамч байх тусам чиний тойрог жижгэрч, үнэнч байх тусам чиний тойрог томорч байдаг.
Хүний сэтгэлийг дуусгадаг биш цэнэглэдэг хүн нь байгаарай.

Туулаад дуусах амьдралаа тунгалаг байлгахыг хичээгээрэй.
Төрсөн ганц биеийнхээ эрүүл мэндийг бодоорой.
Дандаа сайхан зүйл ярьдаг хүнтэй уулзаж бай.
Сэтгэлд чинь буй буртаг нэг л мэдэхэд сарниад алга болно 💚

04/08/2024

ӨӨДЛӨХ хүн андашгүйдээ
Ууж идэх, унтаж хэвтэх, аялаж зугаалах нь бүгд хэмжээ хязгаартай. Юмсыг хэмжээнээс нь хэтрүүлэхгүй байхаа бас хэзээ болих хэзээ эхлэхээ сайн мэддэг.
УРУУДАХ хүн андашгүйдээ
Унтуулаад л байвал унтаад л байна, идүүлээд л байвал идээд л байна. Зогсох, болих, ханах хэмжээ огт байхгүй. Өөрийгөө хазаарлах, удирдах чадамж маруухан.

Монгол Улсын хамгийн том  #25 нуур1. Увс нуур2. Хөвсгөл нуур3. Хар-Ус нуур4. Хяргас нуур5. Буйр нуур6. Хар нуур7. Дөргөн...
22/07/2024

Монгол Улсын хамгийн том #25 нуур
1. Увс нуур
2. Хөвсгөл нуур
3. Хар-Ус нуур
4. Хяргас нуур
5. Буйр нуур
6. Хар нуур
7. Дөргөн нуур
8. Ачит нуур
9. Бөөнцагаан нуур
10. Үүрэг нуур
11. Тэлмэн нуур
12. Улаан нуур (Зарим жил ширгэдэг)
13. Сангийн далай нуур
14. Айраг нуур
15. Орог нуур (Зарим жил ширгэдэг)
16. Яхь нуур (Зарим жил ширгэдэг)
17. Улаагчны Хар нуур
18. Толбо нуур
19. Хурган нуур
20. Даян нуур
21. Баян нуур
22. Хар-Ус нуур (Намирын)
23. Ойгон нуур
24. Тэрхийн цагаан нуур
25. Хөх нуур

МО-ны нуур видеог үзэх 👉https://www.youtube.com/watch?v=hK3EVyfHawk

Мэдээллийг бэлтгэсэн Спорт аялал жуулчлал
#МонголОрныБайгалийнГайхамшиг

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол орны усны тухай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Монгол орны усны тухай:

Share