30/04/2026
Өөрийн энергиэ амжилтын давтамж руу шилжүүл
Чиний энерги өсөхөд амьдрал чинь дагаад өсдөг.
“1” гэж бичээд
үнэгүй сургалтын мэдээлэл аваарай
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нүүдэлчдийн Бясалгал / Nomadic Meditation, Meditation Center, Баянгол дүүрэг, 28-хороо, 10 хороолол, Эрүүл Оршихуй тоосгон барилгын 3 давхарт, Ulaanbaatar.
Баянгол дүүрэг, 28-хороо, 10 хороолол, Эрүүл Оршихуй тоосгон барилгын 3 давхарт
Ulaanbaatar
Be the first to know and let us send you an email when Нүүдэлчдийн Бясалгал / Nomadic Meditation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Send a message to Нүүдэлчдийн Бясалгал / Nomadic Meditation:
16 настай, дөнгөж 10 жилээ төгссөн надад ээж, ах дүү нар маань Конкурсаа сайн өгөөд том нэр хүндтэй сургуульд орж дипломтой болох Хэрэгтэй! МУИС-т ор ШУТИС-т ор ХААИС-т ор гэхчилэн бла бла.... Тэдэнд миний юу сонирхдог юу хүсдэг үнэндээ сонин биш. Тэдэнд юу сонин бэ гэвэл нэр хүндтэй сургууль төгсөөд л нэг дипломтой, за тэгээд өндөр цалинтай ажил, гайгүйхэн машин байр болоо... Тэгээд? Тэгээд!? Тэгээд яана гэж? Бүгд л ийм зүйл хүсч, бүгд л хүүхдээ ийм болох ёстой мэт хандаж байсан. Би ч тэдний хэлснээр ХААИС-д орж сургуулиа 2-р курсээсээ хаясан. Яг үнэндээ надад энэ бүгд утгагүй байсан. Үүнээс үүдэж “Би ер нь яах гэж амьдраад байгаа юм бэ.? Би хэн юм бэ.? Хүмүүс ер нь яах гэж амьдрана вэ?” гэх бодлууд дотор минь төрж хариултыг нь олж чадахгүй байгаадаа Бачимданн байлаа. Бясалгалд явбал тайвширдаг хэн нэгнээс дуулснаар Хариулт олох найдлага тээсээр Рейки гэх японы бясалгалд явж эхэлсэн юм. 1-р шат 2, 3-р шат бүр багшлах эрхийг нь хүртэл авлаа. Яг үнэндээ би өшөө олон хариултгүй асуултуудад живэх болсон... Заа японы бясалгал япон хүндээ л таарсан байдаг байх Монгол хүнд тохирохгүй эсвэл надад тохирохгүй юм байна!? Тийм учир л би хариултаа олж чадсангүй гэж өөрийгөө тайвшруулан Монгол хүнд таарсан Монгол бясалгал хайж эхлэв. Энэ л Эрэл дунд би өөрийн бүх асуудал асуултын зангилааг Монголын Үүх Түүх Өв Соёлоос тодроно гэж төсөөлж ч явсангүй. Би энэ дундаас өөрийгөө олж, өөрийгөө бүтээж Монгол хүн болж төрсөндөө бахархан омогшиж, гүн утга нарийн зангилаа бүрийг ухаарах бүрт Монгол өв соёл уламжлалд улам бүр Дурласан. Би дэлхийг эзэлсэн Чингис Хаанаараа зүгээр л хий омогшиж цээжээ дэлддэг байжээ. Одоо харин энэ хүн, энэ үндэстэн үнэхээр эрхшээхээс өөр аргагүй аугаа гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс хойш Монгол хүн, Үүх түүх, Өв соёл, ёс уламжлал, зан заншил, Монголчуудын ахуй амьдралыг сонирхон судалж явсан миний эрэл явсаар өөртэйгөө адилхан хүсэл сонирхол нэгтэй залуусыг олсон. Тэдэнтэй үзэл бодол, оюун санаа нэгдэн УУХАЙ МОНГОЛ НЭГДЭЛ ийг хамтран байгуулж Монголчуудыг Өөрсдийн гэсэн онцлогтой, Өөрийн гэсэн үнэ цэнэтэй ямар агуу суу билигт ард түмэн гэдгийг ойлгуулах, Өв соёлоор нь нэгтгэх, эрмэлзлэлээр олон үйлсийг бүтээн Өвөг ДээдЭсийн үг захиас, ур ухаан дээр өдлөн өндийж, дэвшин дээшилсээр өнөөг хүрж. Эргээд харахад Галын бясалгал, Огторгуйн БИшилгал зэрэг Монгол хүн байх мөн чинар луу чиглэсэн хичээл заан 4 жил болжээ. Энэ бүх хугацаанд би Монголчууд БиГээ Шилган(Бясалгал) НЭГүүдэлийн Соёлоор, амьдрал ахуйгаараа Гэгээрсэн ард түмэн гэдгийг танин мэдэж, Байгал Хүмүүн хоёрын шүтэлцээ сүлэлдээг бишрэн алмайрч, Бахархан Омогшиж ирлээ. Магадгүй танд ч бас МОНГОЛ гэдгээрээ ОМОГШИХ мэдрэмж төрдөг Монголдоо ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэл байдаг бол хэзээ нэгэн өдөр уулзаж хамтдаа Өвөг Дээдэс, Үр Хойчисынхоо төлөө хийж бүтээх их үйлсэд Уухайлан орно гэдэгтэй итгэж байна. Өөрийн Туулж мэдсэн жаахан ойлголт ухаарлаа та бүхэнтэй хуваалцаж түгээх гэсэн оролдлогын минь нэгээхэн хэсэг нь энэхүү Гэрлийн НэгДэлХий Page хуудас минь юм.
Таны зүрхэнд МОНГОЛ ОМОГШИЛЫГ хүргэнэ гэдэгт итгэлтэй байна