Энх мэдрэлийн эмнэлэг / Enkh medreliin emneleg

Энх мэдрэлийн эмнэлэг / Enkh medreliin emneleg Мэдрэлийн эмчийн үзлэг, оношлогоо (тархины цахилгаан бичлэг (ЭЭГ), судасны бичлэг (ДОППЛЕР, ДУПЛЕКС)

Тархиа хайрлая, эрүүл мэндээ хамгаалъя!Манай эмнэлэгийн эмчийн  үзлэгт :1. Эмчийн нарийн асуумж, бодит үзлэг- Ой тогтоол...
08/09/2025

Тархиа хайрлая, эрүүл мэндээ хамгаалъя!

Манай эмнэлэгийн эмчийн үзлэгт :

1. Эмчийн нарийн асуумж, бодит үзлэг
- Ой тогтоолт, анхаарал төвлөрөл
- Яриа, сэтгэхүйн үнэлгээ
- Тархины 12 хос мэдрэл
- Хөдөлгөөн болон мэдрэхүй
- Рефлекс, булчингийн хүч, тэнцвэр зохицуулалт

2. Тархины судасны цусан хангамжийн үнэлгээ

Тархины судасны бичлэг /өнгөт эхо Допплер/Дуплекс шинжилгээгээр
* Цусны урсгалын хурд, чиглэл
* Нарийсал, бөглөрөл, үрэвсэл
* Атеросклероз, нуугдмал харвалтын эрсдэлийг илрүүлнэ
Зовуурь байгаа эсэхээс үл хамааран судасны эрсдэлтэй хүмүүс ( цусны даралт , чихрийн шижин ,өөх тос ихсэлт, тамхи татдаг, таргалалт, хөдөлгөөний дутагдал) заавал хамрагдах шаардлагатай.
*өвдөлтгүй , хурдан, өндөр нарийвчлалтай
*урьдчилан сэргийлэх ач холбогдолтой

3.Лабораторийн шинжилгээ
( ЦЕШ, сахар, HbA1c , Холестерин, триглицерид, Витамин D, B12, кальци, кали, Бамбайн даавар )

4. Амьдралын хэв маяг зөвлөгөө
Эрүүл хооллолт
Тогтмол дасгал
Нойрны дэглэм
Цусны даралт, сахараа хянах
Архи, тамхинаас татгалзах

5. Нэмэлт оношилгоо
- EEG ( сэрүүн болон нойрны )
- Дензитометр ( Яс сийрэгжилт )
- MRI, CT шинжилгээг зөвхөн эрсдэл илэрсэн шаардлагатай тохиолдолд заалт гаргаж өгнө.
"Энх" мэдрэлийн эмнэлэг”
Байршил: 1-р эмнэлгийн хойд талд, Авзага Трейд байр, 5 давхар, 508 тоот
утас : 99034009, 99094343

ТАРХИНЫ ЦАХИЛГААН БИЧЛЭГ (ЭЭГ) Манай эмнэлэг Сэрүүн болон Унтаж байх  үеийн ЭЭГ шинжилгээ хийж байна.* Таталт , Ухаан ал...
29/08/2025

ТАРХИНЫ ЦАХИЛГААН БИЧЛЭГ (ЭЭГ)

Манай эмнэлэг Сэрүүн болон Унтаж байх үеийн ЭЭГ шинжилгээ хийж байна.

* Таталт , Ухаан алдалт
* Нойрны асуудал
* Хүүхдийн хөгжлийн хоцрогдол
* Сэтгэцийн өөрчлөлт
* Толгойн гэмтлийн дараах хяналт
* Элилепсийн эмийн үр дүн, эмчилгээний явцын хяналт үед ЭЭГ шинжилгээ шаардлагатай байдаг.

1. Энгийн ЭЭГ (Waking EEG) – Сэрүүн үед тархины гадрын эсүүдийн биоцахилгаан идэвхижил, тэнцвэржилт , танин мэдэхүй дээд мэдрэлийн үйл ажиллагааны байдал , эпилелси уналт таталтын хэлбэрүүд болон гавлын дотоод даралтын шинж байгаа эсэх зэрэг мэдрэлийн өвчнийг оношлоход ашиглагддаг өндөр ач холбогдолтой оношилгооны арга юм.

2. Нойрны ЭЭГ (Sleeping EEG) – Унтаж байх үеийн тархины долгион үйл ажиллагааг илүү нарийн оношлох , илүү урт хугацааны бичлэг ба зөвхөн унтаж байх үед гардаг зарим эмгэг болон уналт таталтыг илүү нарийвчлалтай илрүүлдэг.

Шинжилгээний өмнөх бэлтгэл анхаарах зүйлс : (Толгой угаасан байх; Кофе, кафейн агуулсан ундаа 12 цаг дотор уухгүй байх; Эмийн хэрэглээний талаар эмчдээ мэдэгдэх; Нойрны ЭЭГ бол тусгай заавар авах өмнөх орой нь нойроо хасах )

*Туршлагатай мэдрэлийн эмчийн дүгнэлт
*Урьдчилан цаг товлох

"Энх" мэдрэлийн эмнэлэг”
Хаяг: 1-р эмнэлгийн хойд талд, Авзага Трейд байр, 5 давхар, 508 тоот
Утас: 99034009, 99094343

02/08/2025

Манай эмнэлэг нь тархины судасны өнгөт эхо Допплер, Дуплекс болон тархины цахилгаан бичлэг ЭЭГ шинжилгээг Олон улсын стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийж шинжилж байна.
📞99034009; 99094343

ИНЭЭМСЭГЛЭ😃😃😃 - Энэ бол үнэгүй эмчилгээ юм.
30/04/2025

ИНЭЭМСЭГЛЭ😃😃😃 - Энэ бол үнэгүй эмчилгээ юм.

"Энх" мэдрэлийн эмнэлэг:Та компьютер дээр удаан суудаг уу?Зөв суух хэв маяг — мэдрэлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх эхн...
23/04/2025

"Энх" мэдрэлийн эмнэлэг:
Та компьютер дээр удаан суудаг уу?
Зөв суух хэв маяг — мэдрэлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх эхний алхам!

Зөв суух зөвлөмж:
✔ Нуруугаа тэгш, тулгууртай байлгах
✔ Гараа 90° өнцгөөр тавих
✔ Өвдөг ба гуя ч мөн 90° өнцөг үүсгэх
✔ Хөл газарт тогтвортой хүрч байх

"Энх" мэдрэлийн эмнэлэг — толгой, нуруу, хөл өвдөлт, булчин чангаралт, стрессийн эсрэг мэргэжлийн зөвлөгөөг танд үзүүлж байна.

Хаяг: 1-р эмнэлгийн хойд талд, Авзага Трейд байр, 5 давхар, 508 тоот
📞 99034009, 99094343

Таньд дараах зовиурууд илэрвэл мэдрэлийн эмчид хандаарай⬇️✴️ Толгой, хүзүү, мөр өвдөх;✴️ Нуруу, гар, хөл өвдөх, бадайрах...
12/04/2025

Таньд дараах зовиурууд илэрвэл мэдрэлийн эмчид хандаарай⬇️
✴️ Толгой, хүзүү, мөр өвдөх;
✴️ Нуруу, гар, хөл өвдөх, бадайрах, сулрах:
✴️ Булчин татвалзах;
✴️ Хөдөлгөөн хязгаарлагдах;

Бид танд туслахад бэлэн байна.
"Энх" Мэдрэлийн эмнэлэг
Хаяг: 1-р эмнэлгийн хойд талд Авзага трейд байр, 5 давхарт 508 тоот
Дэлгэрэнгүй мэдээллийг чаат мэссэжээр аваарай.
Утас: 99034009; 99094343

09/04/2025

ӨГЛӨӨ БОСОХОД ЯАГААД ТОЛГОЙ ӨВДДӨГ ВЭ ГЭЖ ҮҮ? 👩‍⚕️ХАРИУЛЪЯ🙂 ХЭД ХЭДЭН ШАЛТГААНТАЙ байж болно. Зарим түгээмэл шалтгаанууд нь:

1. Нойрны дутагдал: Хэрвээ шөнө хангалттай сайн унтаж амраагүй бол, энэ нь толгой өвдөхөд хүргэдэг. Нойр дутах нь тархины үйл ажиллагааг алдагдуулж, толгой өвдөлт үүсэх шалтгаан болдог.

2. Усны дутагдал: Биеийн усны тэнцвэр алдагдсан үед (ялангуяа шөнийн хугацаанд), өглөө сэрэхэд толгой өвдөх нь түгээмэл тохиолддог. Өглөөд ус уух нь чухал.

3. Стресс эсвэл сэтгэл санааны байдал: Өнгөрсөн өдрийн стресс, сэтгэл санааны дарамт өглөөний толгой өвдөхөд нөлөөлж болох юм.

4. Хэрэв та кофе эсвэл кофеин агуулсан бусад ундаа хэрэглэдэг бол өглөөний толгой өвдөх нь кофеин дутагдлаас болж байж болно.

5. Шүдээ хавирах: Зарим хүмүүс шөнө унтаж байхдаа шүдээ хавирдаг. Энэ нь эрүүгийн булчинг хэт ачаалалд оруулж, өглөө толгой өвдөлт үүсгэж болно.

6. Мигрень: Мигрень өвчин нь өглөөний үед илэрч болох ба энэ нь унтах хэв маягаас үүдэлтэй байж болно.

7. Цусны даралт өөрчлөгдөх: Өглөө сэрэхэд цусны даралт өөрчлөгдөх нь бас толгой өвдөх шалтгаан байж болно. Зарим хүмүүсийн хувьд, сэрэхээс өмнө хэт өндөр эсвэл хэт доогуур даралттай байх нь толгой өвдөхөд нөлөөлдөг.

Хэрэв өглөө толгой байнга өвдөж, таны амьдралын чанарт нөлөөлж байвал эмчид хандаж, илүү нарийвчилсан шинжилгээ хийлгэх нь зүйтэй.

Толгой өвдөх, толгой эргэх, даралт ихсэх, мартах, хүзүү, нуруу өвдөх, нойр хямрах гэх мэт шинж тэмдэгүүд илэрвэл Энх мэд...
18/01/2025

Толгой өвдөх, толгой эргэх, даралт ихсэх, мартах, хүзүү, нуруу өвдөх, нойр хямрах гэх мэт шинж тэмдэгүүд илэрвэл Энх мэдрэлийн эмнэлэг / Enkh medreliin emneleg -т хандаарай. Утас 99034009, 99094343

12/12/2024

Нийт үйлчлүүлэгчид болон нүүр номын найзууддаа шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу🎄🎄🎄 Та бүхэндээ ЭРҮҮЛ ЭНХ-ийг хүсэн ерөөе❤️

24/09/2024

Тархины судасны хатуурал, нарийслаас урьдчилан сэргийлье

"Энх" мэдрэлийн эмнэлэг
1-р эмнэлэгийн хойно Утас:99094343

Манай "Энх" мэдрэлийн эмнэлэгт  хийж байгаа Тархины судасны өнгөт хэт авиан шинжилгээ буюу Дуплекс нь тархины судаснууды...
13/03/2024

Манай "Энх" мэдрэлийн эмнэлэгт хийж байгаа Тархины судасны өнгөт хэт авиан шинжилгээ буюу Дуплекс нь тархины судаснуудын дотор ханын байдлыг бодитоор харж дүрсэлсэнээр судасны хатуурлын байдал,нарийслын зэрэг,бөглөрөлийг тогтоож тархины цусан хангамжийг үнэлдэг сүүлийн үеийн шинэ технологи дээр суурилсан шинжилгээ юм.

Address

1-р эмнэлэгийн хойно Авзага трейд байранд, 5 давхар 508 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+97699034009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Энх мэдрэлийн эмнэлэг / Enkh medreliin emneleg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Энх мэдрэлийн эмнэлэг / Enkh medreliin emneleg:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category