Жигүүр Гранд Группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан Грандмед эмнэлэг нь Монгол улсынхаа иргэдэд олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр төвшинд үйлчилгээ үзүүлэхийн тулд дэлхийн анагаах ухааны шилдэг технологийг эрдэм шинжилгээ, судалгаатай хослуулан ажиллах зарчмыг баримтлан, нуруу нугас, үений мэс зас
лыг дурангийн мэс заслаар олон улсын төвшинд хүрч, Монгол улсын эрүүл мэндийн салбарт загвар болсон шилдэг эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байна.
Манай эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг багасгах, гадаадын иргэдийг нутагтаа эмчлэх боломжийг нээн ажиллаж байна. Мөн удирдлагын арга барилыг шинэ шатанд гаргах, удирдлагын манлайллыг хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан, заавал нэвтрүүлэх угтан авах, зөвлөх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлдэг.
Өнөөдөр нуруу нугас, үений дурангийн мэс заслаар Монгол улсдаа төдийгүй олон улсад тэргүүлж, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлж байна.
Та бүхний өмнө манай эмнэлгийн хаалга үргэлж нээлттэй байх ба таны эрүүл мэндийн төлөө бид чадах бүхнээ хийх болно. Грандмед эмнэлгийн хамт олны өмнөөс та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.