Hypnobirthing Mongolia

  • Home
  • Hypnobirthing Mongolia

Hypnobirthing Mongolia Жирэмсэн ээжүүд өвдөлтгүй төрөх ховсын арга, техник

2021 ондоо талархаж буйгаа хэлээд шинэ оноо сайхан угтаарай🥰 Төрөлт бүхэн гайхамшигтай
31/12/2021

2021 ондоо талархаж буйгаа хэлээд шинэ оноо сайхан угтаарай🥰

Төрөлт бүхэн гайхамшигтай

Ховс гэдэг нь ерөнхийдөө ухамсарын төлөв байдлаа алдахгүй удаан төвлөрөхийг хэлдэг. Ховс бол өөрийгөө гүн тайвшруулах, н...
03/12/2021

Ховс гэдэг нь ерөнхийдөө ухамсарын төлөв байдлаа алдахгүй удаан төвлөрөхийг хэлдэг. Ховс бол өөрийгөө гүн тайвшруулах, нойрны эмчилгээ хийх, өөрийгөө засах эмчилгээ болдог. Ховс нь хүүхэд төрүүлэх үед тухайн хүний хүсэж буй сэтгэлийн төлөв байдлыг бий болгодог.

Тэгвэл ээж өөрийгөө ховстсоноор ээж ба хүүхдийн төрөлтийн үр дүн сайжирдаг. Жирэмсэн байх хугацаандаа өдөр бүр ховсын дасгал хийснээр төрөх үеийн айдас, сэтгэлийн түгшүүрийг бууруулж, таны бие өөрөө жам ёсоороо төрөх боломжийг олгодог.

Шинэ мэдээ 👏👏👏Админ нь 2017 онд анх ээж болсон билээ. Тэр үед жирэмсэн ээжүүдэд болон нярайн асаргаан тухай сургалт, зөв...
11/10/2021

Шинэ мэдээ 👏👏👏

Админ нь 2017 онд анх ээж болсон билээ. Тэр үед жирэмсэн ээжүүдэд болон нярайн асаргаан тухай сургалт, зөвөлгөө өгдөггүй, ээжүүд хоорондоо ам дамжсан яриагаар бие биедээ зөвлөгөө өгдөг талаар мэдээд их сэтгэл зовниж билээ.

Тэгээд 2019 оноос Жирэмсэн эхийн хөтөч групп нээж нотолгоонд суурилсан мэдээлэл өгдөг болъё гэж энэхүү групп, пэйжээ нээж байсан ч ганцаараа хөтөлдөг болохоор нэг л урагшгүй, чанаргүй байсан. 🤌 Харин саяхнаас аппликэйшн гарч жирэмсэн ээжүүд болон 0-2 насны хүүхэд хөгжлийн талаарх бүх мэдээлэл, зөвлөгөөг чадварлаг эмч нартай хамтран хийхээр болжээ. 🎊🎉

Миний хувьд тухайн аппликэйшнд ховсоор өвдөлтгүй төрөх арга болон, уламжлалт анагаах ухаан талаас тохирсон зөвлөгөө, сургалт хийж хувь нэмрээ оруулах болсон нь нэр төрийн хэрэг билээ. 😊

Цаашид энэ хуудсаа ховстой төрөлтийн талаар хөтлөн явуулах болно.

Ээжийн үүрэг хайраас эхэлдэг.Жирэмсэн ээжүүдэд танхимийн сургалтаа эхлүүллээ. 😁Сургалтанд:-Жирэмсэн эхийн хооллолт болон...
14/05/2021

Ээжийн үүрэг хайраас эхэлдэг.
Жирэмсэн ээжүүдэд танхимийн сургалтаа эхлүүллээ. 😁
Сургалтанд:
-Жирэмсэн эхийн хооллолт болон төрсний дараах хооллолт (зөвхөн өөртөө тохирсон хооллолтын зааврыг авна)
-Төрөхийн өмнө хөхөө бэлтгэх болон төрсний дараах хөх арчилгаа
-Хярзангийн урагдлаас хэрхэн сэргийлэх тухай
-Амьсгалын дасгал (маш чухал)
-Дуншилт гэж юу вэ
-Ховсын аргаар өвдөлтгүй төрөх тухай
-Зөв дүлэх технологи
-Төрлөг 1,2,3
-Гам барих тухай
-Сэтгэл зүй хямрахаас сэргийлэх арга
-Нярайн асаргаа
Эдгээр сэдвийг Уламжлалт анагаах ухаантай хослуулан хүргэх болно. Судас оношилгоо үнэгүй.
Төлбөр 60к
Данс: 5127046729 Мөнгөнтуяа Хаан банк
Хүний тоо: 5.
Хэзээ: 5 сарын 17 болон 5 сарын 21 нд тус тус орно
Цаг: Өглөө 11:00, Орой 17:00 цагт
Хаана: Bluesky зүүн талд Гранд оффис 3 давхар 32 тоот
Утас: 89818850
Жич: Нэг дор их мэдээлэл өгөх учраас дэвтэр, балтай ирээрэй.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД ЗУРГААН АМТЫГ ӨӨРИЙН БИЕ МАХБОДДОО ТОХИРУУЛЖ ХООЛЛОХЫГ ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭДЭГ. ЖИШЭЭ НЬ: БАДГАН ИХЭ...
08/05/2021

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД ЗУРГААН АМТЫГ ӨӨРИЙН БИЕ МАХБОДДОО ТОХИРУУЛЖ ХООЛЛОХЫГ ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭДЭГ.

ЖИШЭЭ НЬ: БАДГАН ИХЭДСЭН БОЛ ДАВСЛАГ, АМТЛАГ, ЭХҮҮН АМТТАЙ ЗҮЙЛСИЙГ ХОРИГЛОСНООР БИЕ МАХБОД ХЯМРАХГҮЙ ЭРҮҮЛ БАЙНА.

ЗИА ТА НАР МИНЬ БИЧЭЭД БАЙГААРАЙ.

ДАРАА НЬ САЙХАН ТАЙЛБАРЛААД ӨГНӨӨ 🥰

02/05/2021

Жирэмсэн үеээсээ эхлээд мэдлэгтэй, мэдээлэлтэй мундаг ээж болоорой. Ээж бүрийн үүрэг хайраас эхэлдэг.
#Жирэмсэнэхийнхөтөч

25/03/2021

🚺🤱🏻Дарагдсан товчтой хөх гэж юу вэ? 🤷🏻‍♀️☝🏻Хэрхэн хэвийн болгох энгийн арг🤍Зарим эмэгтэйн хөхний товч хавтгай буюу "урва...
16/10/2020

🚺🤱🏻Дарагдсан товчтой хөх гэж юу вэ?
🤷🏻‍♀️☝🏻Хэрхэн хэвийн болгох энгийн арг

🤍Зарим эмэгтэйн хөхний товч хавтгай буюу "урвасан" байдалтай байдаг бөгөөд өөрөөр хэлбэл хөхрүүгээ хонхойж орсон юм шиг байдаг. ❗️Ийм тохиолдолд арга хэмжээ авахгүй бол хүүхдээ хөхүүлж хооллоход хүндрэлтэй болдог.
✅💁🏻‍♀️Хэрхэн урагш төвийлгөн гаргах вэ?
☝🏻💟Хөхний толгой хэсгийг имэрч, оролдож толгойг нааш товойлгон гаргана.
😱Хэрэв ингэсэн ч болохгүй байвал😱👉🏻
💡🧨Жирэмслэлтийн сүүлийн хэдэн долоо хоногт тусгай хуванцар хөхний "аяганцар" углана.
🌸Үүнийг хөхний даруулгадаа хийнэ.
🌼Товчны сууринд "аяганцар" дарж , гадагш хөхөж гаргана.

🧚🏻‍♀️Коммэнт хэсгээс хөхний толгой гаргагч аяганцарын зургийг харна уу❤️

🥴Жирэмсэн үеийн өтгөн хаталт😭       💁🏻‍♀️⛑Ходоод гэдэсний замын хоол боловсруулах үйл ажиллагаа жирэмслэлтээс шалтгаалан...
11/10/2020

🥴Жирэмсэн үеийн өтгөн хаталт😭
💁🏻‍♀️⛑Ходоод гэдэсний замын хоол боловсруулах үйл ажиллагаа жирэмслэлтээс шалтгаалан удааширдаг 🐌
🔔Үүнээс шалтгаалаад цагаан мах эргэхэд хүрдэг байна. 💊Зарим тохиолдолд төмрийн бэлдмэл ч гэсэн өтгөн хатах шалтгаан болдог.
😍✅Тэгвэл өтгөн хаталттай яаж тэмцэх вэ?
🥛Өдөрт уух шингэний хэмжээг нэмэх
🥮Хэвэгний бэлдмэл хэрэглэх
🧘🏻Дасгал хөдөлгөөн хийх
❌🍞Цагаан гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
✅Эслэг идэх🥕🌽🥬🥦🍎🍌
🍶Мөн хар чавганы шүүс уух нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж өтгөн хатахыг зогсооно.
‼️ Хэрэв эдгээр зүйлсийг хэрэгжүүлсэн хэдий ч таны өтгөн хатсаар байвал заавал эмчид хандан зөвлөгөө аваарай💟

👭🏻Ихэр хүүхэд төрүүлэх нь удам дагадаг уу? ✅Мэдээж хэрэг тийм.  💁🏻‍♀️Ихэр эмэгтэйчүүдийн 58 төрөлт тутамд нэг ихэр төрдө...
06/10/2020

👭🏻Ихэр хүүхэд төрүүлэх нь удам дагадаг уу?

✅Мэдээж хэрэг тийм.
💁🏻‍♀️Ихэр эмэгтэйчүүдийн 58 төрөлт тутамд нэг ихэр төрдөг гэсэн судалгаа байдаг. 👯‍♀️Хэрэв та ихэр ээжтэй бол ихэр хүүхэдтэй болох магадлал улам өсөх юм.
😍Өөр нэг судалгаагаар:
👩🏻Эх нь ихэр 24 тохиолдлын нэг нь ихэр
👦🏻Эцэг нь ихэр 60 тохиолдлын нэг нь ихэр байсан байна.
👉🏻💟Харин та өөрийгөө ихэр хүүхэд төрүүлэх магадлалтай гэж үзэж байвал жирэмсний дунд 3 сард хэт авиан шинжилгээ хийлгээрэй.

Address

Chingeltei District

976

Telephone

+97689818850

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hypnobirthing Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram