Family Clinic

Family Clinic Шинэлэг тогтолцоо бүхий Гэр бүлийн эмнэлэг ТАВТАЙ МОРИЛНО УУ!

"Фамили Клиник" нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч буй хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэх болсонтой холбоотой бид 2017 онд өөрийн шинэ салбараа Баянзүрх дүүрэгт нээн, ажиллуулж байна.
Манай эмнэлэг нь Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ үйлчилгээгээ улам ойртуулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна.
Эмнэлгийн орчин маань сүүлийн үеийн өнгө дизайны өндөр шийдэл бүхий, халдвар хамгааллын шаардлагыг бүрэн хангасан, агаар сэлгэлтийг дэвшилтэт технологиор шийдсэнээрээ онцлог юм.
ХҮНДЭТГЭСЭН: ФАМИЛИ КЛИНИК-ийн хамт олон.

🇲🇳 **“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан**Манай эмнэлэг **09:00–15:00** цагийн хооронд ажиллахыг мэдэгдэж байна.📌 Х...
20/11/2025

🇲🇳 **“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан**
Манай эмнэлэг **09:00–15:00** цагийн хооронд ажиллахыг мэдэгдэж байна.

📌 Хүндэт үйлчлүүлэгч та бүхэн
Үйлчилгээ авах цагaa **урьдчилан захиалж** үйлчлүүлэхийг хүсье.

АРТЕРИЙН ДАРАЛТ ЯАГААД ИХЭСДЭГ ВЭ?Тархинд цус харвалт болон зүрхний шигдээсний эрсдэлээс сэргийлье!Артерийн даралт (АД) ...
19/11/2025

АРТЕРИЙН ДАРАЛТ ЯАГААД ИХЭСДЭГ ВЭ?
Тархинд цус харвалт болон зүрхний шигдээсний эрсдэлээс сэргийлье!

Артерийн даралт (АД) нь зүрх агших үеийн **систолын**, сулрах үеийн **диастолын** даралтыг илэрхийлдэг бөгөөд хэвийн үзүүлэлт нь **120/80 ммМУБ** юм.
👉 **130/80 ммМУБ-аас дээш** байвал даралт ихсэнд тооцогдоно.

📌Даралт ихсэх шалтгаан ба эрсдэлүүд
• Даралт хэт өндөр байх нь зүрх, тархи, бөөр, нүд зэрэг бай эрхтнийг гэмтээдэг
• Даралт ихсэлт ихэнхдээ шинж тэмдэггүй — *хэмжиж байж л мэдэгддэг*
• Нас, удамшил, стресс, давс ихтэй хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь эрсдэл нэмэгдүүлдэг
• Гэрийн нөхцөлд тогтмол хянах нь өвчнийг эрт илрүүлэхэд тустай

💙Зөвлөгөө:
👉 “ФАМИЛИ КЛИНИК”-ийн зүрх судасны өвчлөл илрүүлэх **хөнгөлөлттэй багц шинжилгээнд** хамрагдан, мэргэжлийн эмчийн үзлэг авч эрсдлээ бууруулаарай.

https://familyclinic.mn/өндөр-нарийвчлалт-зүрхний-өнгөт-эхо/

🏥Ажлын цаг:
Даваа–Баасан: 09:00–19:00
Бямба, Ням: 09:00–18:00

📍Байршил: БЗД - Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлын зүүн талд, 64-р байр
📞Утас: 7611-5555, 7713-5555

#ФамилиКлиник #АртерийнДаралтИхсэлт #АртерийнГипертензи

Фамили Клиник эмнэлэгт дараах нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, өдрийн эмчилгээ үйлчилгээнүүдийг хүргэж байна:✅ Дотор,...
19/11/2025

Фамили Клиник эмнэлэгт дараах нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, өдрийн эмчилгээ үйлчилгээнүүдийг хүргэж байна:

✅ Дотор, зүрх судасны нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
✅ Дотор, дотоод шүүрлийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
✅ Бүх төрлийн лабораторийн шинжилгээ
✅ Дотрын эхо
✅ Зүрхний эхо
✅ Зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ)
✅ Өдрийн эмчилгээний багцууд
✅ Мэргэшсэн сувилагчийн хяналт

🩺 Өдрийн эмчилгээний багцууд:
• Амьсгалын замын өвчлөлүүд
• Зүрх судасны өвчлөлүүд
• Элэг, цөсний өвчлөлүүд
• Нойр булчирхайн үрэвсэлт өвчин
• Бөөр, шээсний замын үрэвсэл
• Чихрийн шижин, хордлого тайлах багц
• Насжилтын эсрэг, бодисын солилцоо дэмжих багц
• Жирэмсний болон бусад төрлийн хордлого тайлах багц

https://familyclinic.mn/өдрийн-эмчилгээ/

📍Байршил: БЗД — Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлын зүүн талд, 64-р байр
📞Утас: 7611-5555, 7713-5555

🌍 “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр” – Жил бүрийн 11-р сарын 14Чихрийн шижин өвчин дэлхий даяар өсөн нэмэгдэж байгаа...
14/11/2025

🌍 “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр” – Жил бүрийн 11-р сарын 14
Чихрийн шижин өвчин дэлхий даяар өсөн нэмэгдэж байгаа тул хүн бүр өөрийгөө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах нь маш чухал.

📊 Монгол дахь нөхцөл байдал
• 1999 онд хийсэн судалгаагаар 35-аас дээш насныхны 3.1% нь Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин илэрч байсан бол
• 2019 оны ижил аргачлалтай судалгаагаар энэ тоо 10.8% болж 3 дахин өссөн байна.
• Мөн чихрийн шижинтэй 2 хүн тутмын 1 нь өөрийгөө өвчтэйг мэддэггүй гэсэн дүгнэлт гарсан.

⚠️ Дараах шинж тэмдэг илэрвэл анхаараарай:
• Ам ихээр цангах
• Шээс ойр ойрхон хүрэх, ялангуяа шөнө олон шээх
• Ядарч сульдах, нойрмоглох
Эдгээр шинж тэмдэг нь чихрийн шижингийн эрт үеийн илрэл байж болзошгүй.

🩺 Зөвлөгөө:
Хэрэв танд дээрх шинж тэмдгийн аль нэг илэрч байгаа бол чихрийн шижинг эрт илрүүлэх багц үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалаарай.

📍Манай эмнэлэг “ФАМИЛИ КЛИНИК” Эмнэлэг нь Даваа-Баасан 09-19 цаг, Бямба, Ням гарагт 09-18 цагийн хооронд ажиллаж байна.
📞 7611-5555, 7713-5555

#ЧихрийнШижин #ЭрүүлМэнд #УрьдчиланСэргийлэлт #ЭртИлрүүлэлт

10/11/2025

🌬 Амьсгалын замын халдвараас сэргийлье!
Хүйтэн сэрүүний улирал эхэлж буй энэ үед амьсгалын замын халдвар нэмэгддэг тул
🫶 Өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалаарай!
✅ Гараа тогтмол угаах
✅ Маск зүүх
✅ Ханиадтай хүнтэй ойр байхгүй байх
✅ Дархлаагаа дэмжих

#АмьсгалынЗамынХалдвар #Сэргийлье #ЭрүүлМонгол #ДархлаагааДэмжье

10/11/2025

🌬️ Чимээгүй хатгалгаа буюу “Walking Pneumonia” гэж юу вэ?

Хатгалгаа өвчин ихэнхдээ халуурах, ханиалгах, амьсгаадах, цээжээр өвдөх, ядарч сульдах шинжээр илэрдэг.
Гэхдээ зарим үед энгийн ханиад шиг бүлээрэх, нусгайрах, хааяа ханиах байдлаар илэрч, 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилдэг бол энэ нь чимээгүй хатгалгаа байх магадлалтай ⚠️

🩺 Чимээгүй хатгалгаа нь хатгалгааны хөнгөн хэлбэр бөгөөд хүн өдөр тутмын ажлаа хийж, сургуульдаа явж чаддаг учраас “чимээгүй” гэж нэрлэдэг.
Гэвч энэ өвчин рентген эсвэл компьютер томографийн шинжилгээгээр илрэх нь олон.

👉 Хэрвээ таны ханиад, ханиалгах, бие тавгүйрхэх зовиур 14 хоногоос дээш үргэлжилж байвал:

Энгийн ханиад биш байж болзошгүй
Заавал эмчид үзүүлж, оношлуулж, эмчилгээ хийлгээрэй!

💡 Ханиад эдгэхгүй удаж байгаа бол өөрийгөө зүгээр гэж бодолгүй, эмчийн зөвлөгөө аваарай.

📍Манай эмнэлэг “ФАМИЛИ КЛИНИК” Эмнэлэг нь Даваа-Баасан 09-19 цаг, Бямба, Ням гарагт 09-18 цагийн хооронд ажиллаж байна.
📞 7611-5555, 7713-5555

#ЧимээгүйХатгалгаа #ЭрүүлМэндийнМэдээлэл #ХаниадБишХатгалгаа #ЭмчидХандаарай

Шинэлэг тогтолцоо бүхий Гэр бүлийн эмнэлэг

25/10/2025

💊 Эмийг зөв хэрэглэе - Элгээ хамгаалья!
Ханиад, томууны улиралд халуун бууруулах, өвчин намдаах эм болон антибиотикийн хэрэглээ огцом нэмэгддэг. Гэвч эмийг буруу, хяналтгүй хэрэглэх нь дараах эмгэгээр өвчлөх эрсдэлтэй 👇
⚠️ Эмний хамааралт элэгний гэмтэл (DILI)
⚠️ Эмийн хамааралт бөөрний гэмтэл (DIKI)
⚠️ Эмийн хордлого, гаж нөлөө
⚠️ Гэдэсний бичил орчны алдагдал (Disbacteriosis)
________________________________________
🚫 Буруу хэрэглээний шалтгаанууд:
• Эмтэй хамт хангалттай ус уухгүй байх
• Эмчилгээний үед спирт хэрэглэх
• Олон эмийг нэг дор уух, эсвэл өлөн уух
• Эмийн заавар зөрчих
• Хэт өндөр тунгаар, удаан хугацаанд хэрэглэх
• Элэг, бөөрний архаг өвчлөлтэй байх
________________________________________
🩺 Хэрэв дараах шинж илэрвэл анхаараарай:
😩 Ядарч сульдах 🤢 Дотор муухайрах 🟡 Арьс шарлах 🤮 Бөөлжих, суулгах зовиур илэрвэл, удаан хугацаанд антибиотик болон эмийн эмчилгээ хийлгэж байгаа бол:
👉 Энэ тохиолдолд “ФАМИЛИ КЛИНИК”-ийн элэг, бөөрний хөнгөлөлттэй багц шинжилгээнд хамрагдаж, мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
📍Манай эмнэлэг “ФАМИЛИ КЛИНИК” Эмнэлэг нь Даваа-Баасан 09-19 цаг, Бямба, Ням гарагт 09-18 цагийн хооронд ажиллаж байна.
📞 7611-5555, 7713-5555

Шинэлэг тогтолцоо бүхий Гэр бүлийн эмнэлэг

🌿 ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ? 🌿Шээсний шинжилгээ нь бөөр, шээсний замын өвчин төдийгүй зүрх, элэг, бодисын сол...
24/10/2025

🌿 ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ? 🌿
Шээсний шинжилгээ нь бөөр, шээсний замын өвчин төдийгүй зүрх, элэг, бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх зорилгоор хийгддэг хамгийн түгээмэл шинжилгээ юм.
Гэвч шинжилгээнд буруу бэлтгэснээс болж алдаатай онош тавигдах эрсдэл байдгийг та мэдэх үү?

✅ Шинжилгээнд бэлтгэх зөвлөмжүүд:
🔹 Зориулалтын нэг удаагийн сав хэрэглээрэй.
🔹 Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаана.
🔹 Савнаас саванд юүлэхгүй /хүүхдийн хөтөвчнөөс шээс авахгүй байх/.
🔹 Өглөөний өлөн үеийн дунд хэсгийн шээснээс (100-200 мл орчим) дээж авна.
🔹 Өмнөх өдөр шээсний өнгөнд нөлөөлдөг дараах хүнснүүдийг хэрэглэхгүй байх:
• хүрэн манжин
• өнгөтэй жимс, ундаа, кофе, сироп
• шоколад, чихэрлэг зүйлс
🔹 Шээс хөөх эм, олон төрлийн мултивитаминууд хэрэглээгүй байх.
🔹 Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үед шинжилгээг хойшлуулах шаардлагатай.
🔹 Шээсний дээжийг авмагц лабораторид шууд хүргэж өгнө.

🧪 Фамили клиник эмнэлгийн лаборатори нь URIT-1000 plus бүрэн автомат шээсний анализатор ашиглан:
– Шээсний химийн болон тунадасны шинжилгээг өндөр нарийвчлалтай,
– Хүнээс хамааралтай алдааг багасгасан,
– 5 минутын дотор гардаг хариутайгаар танд үйлчилж байна.
⏱️ Таны цагийг хэмнэж, оношилгоог илүү найдвартай болгоно!
📍 ФАМИЛИ КЛИНИК
📞 7611-5555, 7713-5555
📅 Даваа–Баасан | 09:00–19:00
Бямба-Ням | 09:00-18:00

22/10/2025

💗 ЭВЕРО ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ
Үтрээний хуурайшил, хатингаршлыг үр дүнтэй бууруулна.
🌸 ЭВЕРО лазер эмчилгээ нь даавар агуулаагүй, мэсийн бус, өвдөлтгүй шийдэл бөгөөд:
💧 Үтрээний чийглэг байдлыг сэргээж
💪 Уян хатан чанарыг нэмэгдүүлж
🌿 Цусан хангамжийг сайжруулан
🌸 Үтрээний хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд хүргэдэг.
🕒 1 удаагийн эмчилгээ 20–25 минут үргэлжилж, 28 хоногийн зайтай нийт 3 удаа хийгдэнэ.
👩‍⚕️ Эмчилгээний дараа шууд өдөр тутмын хэвийн амьдралдаа орж болно.
💖 Өөртөө итгэлтэй, тав тухтай мэдрэмжийг ЭВЕРО лазераар буцаан аваарай!
📍 ФАМИЛИ КЛИНИК
📞 7611-5555, 7713-5555
📅 Даваа–Баасан | 09:00–19:00
Бямба-Ням | 09:00-18:00
https://familyclinic.mn/үтрээний-лазер-эмчилгээ/
#ЭвероЛазер #ЭмэгтэйчүүдийнЭрүүлМэнд #ҮтрээнийХуурайшил #Эмчилгээ #ЭмэгтэйчүүдийнЭмнэлэг #ЛазерЭмчилгээ #Цэвэршилт #ЭмэгтэйчүүдэдЭэлтэй

💗 ЭВЕРО ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭҮтрээний хуурайшил, хатингаршлыг үр дүнтэй бууруулна.Цэвэршилтийн болон дараах насны эмэгтэйчүүдий...
14/10/2025

💗 ЭВЕРО ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ
Үтрээний хуурайшил, хатингаршлыг үр дүнтэй бууруулна.

Цэвэршилтийн болон дараах насны эмэгтэйчүүдийн 50% орчимд үтрээний хуурайшил, уян хатан чанар алдагдах асуудал тохиолддог. Үүнээс шалтгаалж:
• Бэлгийн харьцаанд өвдөх
• Үтрээ загатнах, халуун оргих
• Үтрээний ханын унжилт
• Бага аарцгийн өвдөлт
• Шээс задгайрах
• Давсагны архаг үрэвсэл зэрэг зовиур илэрдэг.

🌸 ЭВЕРО лазер эмчилгээ нь даавар агуулаагүй, мэсийн бус, өвдөлтгүй шийдэл бөгөөд:
💧 Үтрээний чийглэг байдлыг сэргээж
💪 Уян хатан чанарыг нэмэгдүүлж
🌿 Цусан хангамжийг сайжруулан
🌸 Үтрээний хүчиллэг орчинг хэвийн хэмжээнд хүргэдэг.

🕒 1 удаагийн эмчилгээ 20–25 минут үргэлжилж, 28 хоногийн зайтай нийт 3 удаа хийгдэнэ.
👩‍⚕️ Эмчилгээний дараа шууд өдөр тутмын хэвийн амьдралдаа орж болно.

💖 Өөртөө итгэлтэй, тав тухтай мэдрэмжийг ЭВЕРО лазераар буцаан аваарай!
📍 ФАМИЛИ КЛИНИК
📞 7611-5555, 7713-5555
📅 Даваа–Баасан | 09:00–19:00
Бямба-Ням | 09:00-18:00

https://familyclinic.mn/үтрээний-лазер-эмчилгээ/

#ЭвероЛазер #ЭмэгтэйчүүдийнЭрүүлМэнд #ҮтрээнийХуурайшил #Эмчилгээ #ЭмэгтэйчүүдийнЭмнэлэг #ЛазерЭмчилгээ #Цэвэршилт #ЭмэгтэйчүүдэдЭэлтэй

Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог үрэвсэл, мөөгөнцөр, цистит дахин дахин сэдэрч байна уу?Эмчилгээ хийлгэсэн ч бүрэ...
10/10/2025

Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог үрэвсэл, мөөгөнцөр, цистит дахин дахин сэдэрч байна уу?
Эмчилгээ хийлгэсэн ч бүрэн эдгэхгүй зовоосоор байна уу?

👉 Тэгвэл “ТРИМА – Эмэгтэйчүүдийн цогц эмчилгээ” танд зориулсан шийдэл юм!
✨ Үр дүнтэй
✨ Өвдөлтгүй
✨ Дахин сэдрэхгүй

Бага аарцгийн хөндийн бүх төрлийн үрэвслийг эмчлэх тусгай курс физик эмчилгээ.

📩 Мэдээлэл авахыг хүсвэл коммент үлдээх эсвэл #пм илгээгээрэй.
📍 ФАМИЛИ КЛИНИК
☎️ 7611-5555, 7713-5555
#цистит

02/10/2025

Фамили клиник эмнэлгийн дотрын тасаг нь дараах үзлэг, оношилгоо, эмчилгээг 7 хоногийн бүх өдрүүдэд тогтмол хийж үйлчилж байна:
✅ Дотрын өвчний үзлэг, оношилгоо, Гастроэнтерологийн эмчийн үзлэг
✅ Зүрх судасны эмчийн нарийвчилсан үзлэг
✅ Өндөр нарийвчлал бүхий Зүрхний өнгөт доплер эхо
✅ Зүрхний цахилгаан бичлэг
✅ Өдрийн эмчилгээ
✅ Бүх төрлийн лабораторийн шинжилгээ
✅ Дотрын эхо

📅 Даваа–Баасан гарагт
⏰ 09:00–19:00 цагийн хооронд, Бямба-Ням гаригт 9-18 цагт ажиллаж байна.
🏥Хаяг: БЗД, Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлын зүүн талд, 64-р байр
📞Утас: 7611-5555, 7713-5555
https://familyclinic.mn/дотор/

Шинэлэг тогтолцоо бүхий Гэр бүлийн эмнэлэг

Address

Баянзүрх дүүрэг 14-р хороо. 14-р хороолол. 64-р байрны 2давхарт
Ulaanbaatar
210524

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

976 7611 5555

Alerts

Be the first to know and let us send you an email when Family Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Family Clinic:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

ТАВТАЙ МОРИЛНО УУ!

"Фамили Клиник" нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч буй хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэх болсонтой холбоотой бид 2017 онд өөрийн шинэ салбараа Баянзүрх дүүрэгт нээн, ажиллуулж байна.

Эрхэм зорилго:

ФАМИЛИ КЛИНИК нь ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН

ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛСАН