28/08/2023
АМНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН “АНТИБИОТИК” 👄🦷
Хоолой, шүд, буйл үрэвсэж өвддөг хүн олон бий. Антибиотикт тэсвэртэй нян үүсэх, гэдэсний ашигтай бактер устах, дархлаа сулрах зэрэг гаж нөлөө ихтэй тул антибиотик яарч уухаас зайлсхийвэл зохистой.
✅Хоолой, ам зайлдаг төрөл бүрийн бэлдмэл бий болсон.
✅Гэсэн хэдий ч эрт дээрээс уламжилж ирсэн давстай ус нь 'шалгарсан арга' гэдэг нь нотлогдсоор байна. ✅Давуу тал, найруулах жор, анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй бичлээ /Унших хугацаа 3 мин/
📌 Ам зайлах бүтээгдэхүүнүүд ихэвчлэн спирт агуулдаг тул амны хөндийн салст, ил шархыг цочроож болно. Иймд шүдний эмч нар жижиг мэс ажилбар, гүн цэвэрлэгээний дараа хаван болон өвдөлт багасгахад давстай усаар амаа зайлахыг зөвлөдөг.
Давстай ус нь:
-Амны хөндийн шарх, үрэвслийг намдааж тайвшруулна.
-Шүдний чулуу болон халдвар үүсгэдэг бичил биетний тоог багасгана.
-Амны эвгүй үнэр дарна.
➕Хүнсний содыг мөн ам зайлахад хэрэглэдэг. Давстай адил амны хөндийн халдвар үүсгэгч нянг устгах, амны салстыг цочроодог хүчиллэг орчныг багасгадаг.
👩⚕️👩⚕️Ам зайлдаг уусмал хэрхэн хийх вэ?
🧪Найрлага:
-240 мл буцалсан бүлээн ус 💦
-1 цайны халбага давс (мэдрэг бол хагас халбага) 🧂🥄
-2 цайны халбага хүнсний сод (заавал биш) 🥄🥄
🧐Хэзээ хэрэглэх вэ?
👄👅🦷 Амны хөндийн арчилгааны нэг хэсэг болох давстай усаар зайлах нь буйлны өвчин, шүд цоорох өвчин үүсгэгч бактерийн эсрэг үйлчилгээтэй.
❓Өдөр бүр угаах нь зөв үү? Өдөр бүр давстай усаар ам зайлахад аюулгүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
🦷🤕Шүд өвдөхөд
өдөрт 2-3 удаа давстай бүлээн усаар зайлах
😣Амны хөндийн шархлаа (афт)
Судалгаанаас харахад давстай усаар амаа зайлах нь амны үрэвсэлт өвчнөөс (монголчуудын хэлдэгээр хонхор шар) ангижрахад тусална. Энэ нь шархыг ариутгаж, тайвшруулахаас гадна шархны эдгэрэлтийг түргэсгэдэг.
👄👅🦷 Шүд авах эсвэл амны хөндийн мэс ажилбарын дараа давсны уусмалаар зайлахад үрэвсэл намжин, эдгэрэлт түргэсдэг болохыг судалгаа харуулж байна.
🤒🤧Хоолой өвдөхөд давстай усаар зайлах⏩ Journal of Complementary and Alternative Medical Research сэтгүүлд 2019 онд хэвлэгдсэн судалгаагаар давсны уусмалаар хоолойгоо зайлах нь хоолойн үрэвсэл (фарингит) -тэй холбоотой өвдөлт болон бусад шинж тэмдгийг бууруулахад тусалдаг болохыг тогтоожээ.
❗️❓Урьдчилан сэргийлэх
Давстай усаар амаа зайлах нь хэдийгээр аюулгүй боловч хүн бүрт тохирно гэсэн үг бишээ.
Халуурсан, хүнд хэлбэрийн үрэвслийн үед эмчид хандаарай.
Мөн хэт шорвог усаар байнга амаа зайлдаг бол шүдний паалан гэмтэх, буйл эмзэгших, даралттай хүний даралт өгсөхөд нөлөөлж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
✅Нэмж хэлэхэд…
Давстай ус дотроо #ЖАМЦ #ДАВСТАЙ #УС бол илүү ариутгах, анагаах чадвартай юм. Уг давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс бодис:
✨Кальци – ясны сийрэгжилтээс сэргийлнэ.
✨Кали – булчин болон зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
✨Хүхэр – биеийн эсэргүүцлийг сайжруулж, гадаад орчны цацраг туяанаас хамгаална.
✨Натри – бие махбодийн усны хэмжээг зохицуулна.
✨Төмөр – бие махбодийг хүчилтөрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулна.
✨Иод – уураг, өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулж, зарим чухал дааврын исэлдэх үйл явц, уургийн нийлэгжилтэнд эерэгээр нөлөөлдөг эрдэс баялагууд агуулагддаг.
Эх сурвалж: https://www.verywellhealth.com/how-to-make-saline-solution-salt-water-mouth-rinse-4109216?utm_campaign=verywellhealth&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_content=evergreen&fbclid=IwAR3k2pZsr1ZpX1bDxHoFQD-7xgNHzy_VDGmByHbJMMSVQnN-0VNsyvUdymU
#ЭрүүлАмьдрал #эрүүлмэнд #Алтанэмч #сэтгэцийнэрүүлмэнд