Аарцаг нурууны бариа засал

Аарцаг нурууны бариа засал Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Аарцаг нурууны бариа засал, Doctor, Ulaanbaatar.

СУУДЛЫН МЭДРЭЛ ДАРАГДСАН үед хийх үр дүнтэй дасгалууд
21/07/2025

СУУДЛЫН МЭДРЭЛ ДАРАГДСАН үед хийх үр дүнтэй дасгалууд

ТАНЫ МӨР ДЭЭР ДООР, УУЦ НУРУУГААР ЧИЛЖ ҮЕ ҮЕ ӨВДДӨГ БОЛ АНХААРЛАА ХАНДУУЛААРАЙ Нурууны жийргэвч нь амаржины үүрэг гүйцэт...
26/05/2025

ТАНЫ МӨР ДЭЭР ДООР, УУЦ НУРУУГААР ЧИЛЖ ҮЕ ҮЕ ӨВДДӨГ БОЛ АНХААРЛАА ХАНДУУЛААРАЙ
Нурууны жийргэвч нь амаржины үүрэг гүйцэтгэж байдаг. Нурууны жийргэвчийн 80 хувь нь усан бүтэцтэй байдаг. Гэвч нас ахих тусам усны агууламж багасч нуруун дээр ирэх ачааллыг даахгүй болж, урагдаж эхэлдэг. Ингэснээр нуруу өвдөж байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Урагдсан хэсгээс гел маягийн зүйл ялгардаг. Тэрхүү гел нь үрэвсэл үүсгэдэг учир нуруу орчмын мэдрэлийн судсыг дарснаар хөл рүү дагаж өвдөх, нуруу тэнхэлгээрээ хазай муруйх шинж тэмдэг эхэлдэг.
Нуруун дээр хэт их ачаалал ирснээр нурууны суулт үүсдэг. Гэрийн нөхцөлд нурууны суултыг багасгахын тулд суултыг бий болгож байгаа хүчин зүйлүүдээс холдох хэрэгтэй. Тухайлбал, биеийн жингийн илүүдэл, хүнд зүйл өргөх, удаан хугацаанд нэг байрлалаар суудаг бол эдгээрээс татгалзах хэрэгтэй. Нөгөө талаас нуруунд ирж байгаа ачааллыг нурууны эргэн тойронд байрлах булчингууд зохицуулж байдаг учир тэдгээр булчингуудын үйл ажиллагааг сэргээж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд тохирсон дасгал хөдөлгөөн хийж, усан спортоор хичээллэх , бариа засал хийлгэх зэрэг амьдралын идэвхтэй хэв маягийг баримтлах ёстой. Гэрийн нөхцөлд нурууны суултын хамгийн гол эмчилгээ бол дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр нурууны өвдөлт багасч нурууны суултаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Нурууны муруйлс ар талаасаа харагдах байдал :
-Толгой нэг талруу далийсан
-Хоёр дал, мөр нэг түвшинд биш
-Нурууны нугалам, булчин тэгш биш мурийсан харагдах
-Таазаараа тэгш биш харагдах
-Нуруу бөгтийх , мөр урагшаа хумж харагдах
Нурууны муруйлт урдаасаа харагдах байдал :
-Цээж хавирга тэгш бус харагдах
-Суухдаа нэг тал руу далийх зэрэг шинж илэрнэ.
Нурууны мурийлт нь нурууны хэлбэрийг алдагдуулаад зогсохгүй , дотор эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
Танд дээрхи шинж тэмдэгүүд байгаа бол манай бариа заслын төвд хандаарай. Зөвөлгөө мэдээлэл авах утас: 99081786

ХҮЗҮҮ ХӨШИЖ, ГАР БАДАЙРЧ МЭДЭЭ АЛДАХ ШАЛТГААНХүний нуруунд 26 нугалам 31 хос захын мэдрэлийн судас байдаг. Хүзүүний C1-C...
09/10/2024

ХҮЗҮҮ ХӨШИЖ, ГАР БАДАЙРЧ МЭДЭЭ АЛДАХ ШАЛТГААН

Хүний нуруунд 26 нугалам 31 хос захын мэдрэлийн судас байдаг. Хүзүүний C1-C7 шохойлжилтод өртөмтгий, Сээр нурууны T1-T12 гулзайлт муруйлт бөгтөр үүсэх нь элбэг, Бүсэлхий нурууны L1-L5 суулт өгч Суудлын мэдрэлийн хам шинж үүсгэдэг, Ууцны S1-S5 гэсэн ерөнхий бүтэцтэй байдаг.

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг захын мэдрэлийн 31 хос мэдрэл байдаг.
Эдгээр захын мэдрэлийн судасууд дарагдсанаар үе болгон дээр дараах шинж тэмдэгүүд илэрнэ.
👁️‍🗨️Хүзүүний С1 үе хоорондын мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.
➡️Хүзүүний С2 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.
➡️Хүзүүний С3 үе хоорондын мэдрэл дарагдахад: Шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.
➡️Хүзүүний С4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Дал ,мөр лүү хөшиж өвдөх зовиур илрэнэ.
➡️Хүзүүний С5 үе хоорондын мэдрэл дарагдахад: Хоолой өвдөх сөөх зовиур илэрнэ. ➡️Хүзүүний С6 Хүзүү хөших, гар бадайрах шинж илрэнэ.
➡️Хүзүүний С7 үе хоорондын мэдрэл дарагдахад: Мөр , тохой чилэх зовиур илэрдэг тус тус илэрдэг.

👁️‍🗨️Сээр нурууны T1-T2 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад: Гар сарвууны өвдөлт, Шуу , сарвуу , бугуй , хурууны өвдөлт, амьсгалын бэрхшээл , астм, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх шинжүүд илэрнэ.
➡️Сээр нурууны T3-T4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Уушги цээж болон амьсгал саадтай байх , Цөсний хүүдийн эмгэг , цөсний өтгөрөх, арьсны тууралтын шинж илрэнэ.
➡️Сээр нурууны T5-T6 үе хоорондын мэдрэл дарагдахад: элэгний эмгэг, цусны даралтын эмгэг, цуман хангамж багасна, Хоол шингээлт муудах , цээж хорсох, зовиур илрэнэ.
➡️Сээр нурууны T7-T8 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нойр булчирхай ,12 нугалаа гэдэс , дэлүүний үйл ажиллагаа муудах, дархлаа сулардаг.
➡️Сээр нурууны T9-T10 үе хоорондын мэдрэл дарагдахад:Харшил , таргалалт , бөөрны эмгэг, судасны хатууралууд үүсдэг.

➡️Сээр нурууны T11-T12 үе хоорондох мэдрэл дарагдахад:Бөөр шээсниы зам, экзем , цэврүүт тууралт, нарийн гэдэс, тунгалгын урсгал , гэдэс дүүрэх шинж илэрдэг. 👁️‍🗨️БҮСЭЛХИЙ нурууны L1 үе хоорондын мэдрэл дарагдахад:
➡️Бүдүүн гэдэс , цавины сувгын өвчин үүсдэг.
➡️Бүсэлхийн L2 үе хоорондын мэдрэл дарагдахад: олгой үрэвсэх, хэвлий ташаа булчингийн өвдөлт, венийн судасны өргөсөлт илэрдэг.
➡️Бүсэлхийн L3 үемэдрэл дарагдахад: бэлэг эрхтэн, умай , давсаг, сарын тэмдгийн өвдөлт, бэлгийн сулрал, өвдөгний өвдөлтийн шинжүүд илрэнэ.

➡️Бүсэлхийн L4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Түрүү булчирхайн үрэвсэл, нурууны өвдөлт мэдрэгдэнэ.
➡️Бүсэлхийн L5 үе хоорондын мэдрэл дарагдахад:Нурууны доод хэсэг өгзөг ташаа , өтгөн хаталт, суудлын мэдрэлийн дарагдал, гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.

Танд дээрхи шинж тэмдэгүүд байгаа бол манай бариа заслын төвд хандаарай. Зөвөлгөө мэдээлэл авах утас: 99081786

Багана нуруу болон аарцагны булчинг суллах үр дүнтэй дасгалууд
06/07/2024

Багана нуруу болон аарцагны булчинг суллах үр дүнтэй дасгалууд

Scoliosis буюу Нурууны муруйлтНурууны жийргэвч нь амаржины үүрэг гүйцэтгэж байдаг. Нурууны жийргэвчийн 80 хувь нь усан б...
05/06/2024

Scoliosis буюу Нурууны муруйлт

Нурууны жийргэвч нь амаржины үүрэг гүйцэтгэж байдаг. Нурууны жийргэвчийн 80 хувь нь усан бүтэцтэй байдаг. Гэвч нас ахих тусам усны агууламж багасч нуруун дээр ирэх ачааллыг даахгүй болж, урагдаж эхэлдэг. Ингэснээр нуруу өвдөж байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Урагдсан хэсгээс гел маягийн зүйл ялгардаг. Тэрхүү гел нь үрэвсэл үүсгэдэг учир нуруу орчмын мэдрэлийн судсыг дарснаар хөл рүү дагаж өвдөх, нуруу тэнхэлгээрээ хазай муруйх шинж тэмдэг эхэлдэг.

Нуруун дээр хэт их ачаалал ирснээр нурууны суулт үүсдэг. Гэрийн нөхцөлд нурууны суултыг багасгахын тулд суултыг бий болгож байгаа хүчин зүйлүүдээс холдох хэрэгтэй. Тухайлбал, биеийн жингийн илүүдэл, хүнд зүйл өргөх, удаан хугацаанд нэг байрлалаар суудаг бол эдгээрээс татгалзах хэрэгтэй. Нөгөө талаас нуруунд ирж байгаа ачааллыг нурууны эргэн тойронд байрлах булчингууд зохицуулж байдаг учир тэдгээр булчингуудын үйл ажиллагааг сэргээж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд тохирсон дасгал хөдөлгөөн хийж, усан спортоор хичээллэх , бариа засал хийлгэх зэрэг амьдралын идэвхтэй хэв маягийг баримтлах ёстой. Гэрийн нөхцөлд нурууны суултын хамгийн гол эмчилгээ бол дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр нурууны өвдөлт багасч нурууны суултаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Нурууны муруйлс ар талаасаа харагдах байдал :

-Толгой нэг талруу далийсан
-Хоёр дал, мөр нэг түвшинд биш
-Нурууны нугалам, булчин тэгш биш мурийсан харагдах
-Таазаараа тэгш биш харагдах
-Нуруу бөгтийх , мөр урагшаа хумж харагдах

Нурууны муруйлт урдаасаа харагдах байдал :

-Цээж хавирга тэгш бус харагдах
-Суухдаа нэг тал руу далийх зэрэг шинж илэрнэ.

Нурууны мурийлт нь нурууны хэлбэрийг алдагдуулаад зогсохгүй , дотор эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Танд дээрхи шинж тэмдэгүүд байгаа бол манай бариа заслын төвд хандаарай. Зөвөлгөө мэдээлэл авах утас: 99081786

Мэдрэлийн цэгүүдийг дарж , булчинг зөв суллаж өгснөөр  мэдрэлийн эсүүд сэргэж , бие махбодийн үйл ажиллагаа сайжирах бол...
03/06/2024

Мэдрэлийн цэгүүдийг дарж , булчинг зөв суллаж өгснөөр мэдрэлийн эсүүд сэргэж , бие махбодийн үйл ажиллагаа сайжирах болно.

07/05/2024

Нуруу бөгтөр бол маш үр дүнтэй дасгал

03/05/2024

Нүдний мэдрэлийн цэг

Төрөл төрлийн ном унших үнэгүй сайтууд. 📚🇬🇧🇺🇸, дуртай номоо орж уншаарай 😍 📕 📖 1. https://openlibrary.org/Уран зөгнөл, н...
08/12/2023

Төрөл төрлийн ном унших үнэгүй сайтууд. 📚🇬🇧🇺🇸, дуртай номоо орж уншаарай 😍 📕 📖
1. https://openlibrary.org/
Уран зөгнөл, намтар, түүх, анагаах ухаан, урлаг гэх мэт бүх төрлийн номыг та бүхэн эндээс уншиж болно

2. https://www.gutenberg.org/
Богино өгүүллэгүүд, роман, адал явдалт, уран зөгнөлт, түүхээс эхлээд эрдэм шинжилгээний хүртэлх олон номыг эндээс уншиж болно.

3. https://librivox.org/
Та номоо мөн сонсохыг хүсэж байна уу?
Энэхүү сайтын ном бүр нь аудио файлтай. Та бүхэн номоо mp3-аар татаж болно.

4 https://manybooks.net/
50,000 гаруй номын сонголттой ба та бүхэн номоо нэрээр нь болон зохиолчийнх нь нэрээр хайх боломжтой.

5. https://bookboon.com/
Боловсрол болон бизнесийн чиглэлийн ном хайж байгаа бол та энэхүү сайтнаас уншиж болно. Мэдээж бусад төрлийн бүх номнууд байгаа.

6. https://www.feedbooks.com/
Сонгодог зохиолуудаас эхлээд нийгмийн шинжлэх ухаан хүртэлх төрөл бүрийн сэдвээр үнэгүй номнуудыг унших боломжтой. Мөн шинэ номнуудыг төлбөртэй уншиж болно.

7.https://www.free-ebooks.net
Цаг үеийн шилдэг номууд болон бүх цаг үеийн шилдэг номууд гэсэн ангилалтай.

8. https://www.smashwords.com/
Адал явдалт, бизнес, сонгодог, уран зөгнөл, түүх, шашин, философи гэх мэт жанрууд багтсан болно.Үнэгүй гэсэн товчон дээр даран номоо үнэгүй уншаарай.

9. https://www.pdfbooksworld.com/
Ашиглахад хялбар бөгөөд агуулгыг уран зохиол, эрдэм шинжилгээний гэж ангилсан болно.

10. https://www.bookyards.com/en/welcome
Энэхүү сайт нь олон мянган үнэгүй ном, уран зураг, намтар, компьютер, уран зохиол, түүх гэх мэт төрөл бүрийн аудио номуудыг сонсох боломжтой.

11 https://www.hathitrust.org/
АНУ болон дэлхийн номын сангийн олон тооны эрдэм шинжилгээний эх үүсвэрүүд энд байдаг ба татах боломжтой.

12. https://en.wikibooks.org/wiki/Main_Page
Хүмүүнлэг, Инженерчлэл, Тооцоолол, Шинжлэх ухаан, Хэлний болон бусад эрдэм шинжилгээний сэдвүүд бүхий цахим номнуудыг та эндээс уншиж болно.

Өнөөдөр нэг сайхан зураг олж үзээд та бүхэндээ хуваалцахыг хүсэв. Хархөвүүний ГААДАНХархөвүүний Гаадан нь 1923 оны 7-сар...
25/05/2023

Өнөөдөр нэг сайхан зураг олж үзээд та бүхэндээ хуваалцахыг хүсэв.

Хархөвүүний ГААДАН

Хархөвүүний Гаадан нь 1923 оны 7-сарын 01-нд Увс аймгийн Сагил сумын нутагт Боршоон гол хэмээх газар малчин ардын гэр бүлд төржээ. 4 настайдаа ээжээсээ хоцорч эмэг эхийн гар дээр 7 нас хүрээд эмэг эхийг нас барахад Санров ламын гар дээр очсон байна. 1930 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт байсан Төгсбуянтын хүрээнд сууж Санров ловонгоор уншлага ном заалгаж улмаар тэр хийдийн Чойнзон хамбаас “гэцүл” сахил хүртэж, 1937 он хүртэл шавилан сууж байгаад хүрээ хийд хураагдахад хөдөө гарчээ.

🪖 1942-1946 онд Ховдын хязгаарт заставт цэргийн алба хааж, харийн түрэмгийлэгчдийн эсрэг зэвсэгт тулгаралтад оролцсон юм. Ийнхүү 4 жилийн дараа хугацаат цэргийн албыг хааж дуусгаад цаг үеийн байдлын улмаас хэсэг хугацаанд нам, улсын байгууллагад ажиллаж сургуульд суралцах зэргээр амьдарч байв. 1947-1951 онд Намын шинэ хүчний дээд сургууль, 1957-1962 онд МУИС-ийг Түвд хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн байна.

Тэрбээр 1951-1957 онд Увс аймгийн намын хорооны суртлын хэлтэст зааварлагч, Ховд аймгийн намын хороонд лектор, МАХН-ын Төв хорооны хэвлэлийн редакци, намын түүхийн институтад эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил хийж байлаа. 1963-1977 онд МУИС-д түвд хэлний багш, 1977-1980 онд Энэтхэгийн Дели хотын Неругийн нэрэмжит их сургуульд монгол хэлний багш, 1980-1981 онд Гандан хийдэд лам, 1981 оноос Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбаар сууж, 1991 он хүртэл 10 жил хамба ламын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн амьдралынхаа 40 гаруй жилийг Монгол, Энэтхэг, Түвд шашин номын ухаанд зориулсан номч байлаа.

🙏 Монголын эртний соёлын өв Мэгжид Жанрайсиг Бурханыг бүтээх шашны зөвлөгч байж тэр тухай бүтээл туурвисан юм.
Мөн МУИС-ийн намын үүрийн дарга, Монголын соёлын сангийн ерөнхийлөгч, АБЭТБХ –ын 2 дахь Ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон амжилттай ажиллаж байсан юм.
Эрдэмтэн Х.Гаадан нь МУИС-д багшилж байх хугацаандаа эртний Энэтхэгийн яруу найргийн онол болох Зохист аялгууны толийг судлаад “Дандины Зохист аялгууны толин дахь адилтгал, зүйрлэл” диссертаци (1976) бичиж хэл бичгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалж, мөн Дандины “Зохист аялгууны толь”-ийг хэвлэн нийтлэж, орчин цагийн монгол хэлнээ орчуулж, үг болоод утгын тайлбар хийж, утгын чимгээр жишээ шүлэг туурвисан байна.

Түүний Энэтхэг, Түвд хэлний шинжлэлд болон шашин, энх тайвны үйлсэд оруулсан гавъяаг нь үнэлж 1990 оны 2-р сард Энэтхэгийн Сарнатын санскрит түвд хэлний их сургуулиас «Хэлний эрхэт» хэмээх хүндэт доктор цолыг дагалт жуух, жанч нөмрөг сэлтийн хамтаар олгосон байна. 1990 оны 4 сард хамба ламын үүргээс чөлөөлөгдөн өндөр насны тэтгэвэрт суух болжээ.

🎖 Түүний гавьяа зүтгэлийг Төр засгаас өндрөөр үнэлж 1982 онд Алтан гадас одон, 1993 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1996 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнасан байна.

Бичвэрийг “Мөнхөд дуурсагдах дайчид” хэмээх нүүр номны хуудасаас хуулбарлав.

Address

Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аарцаг нурууны бариа засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category