Илаарших ӨЭМТ

Илаарших ӨЭМТ 12:30-13:30 цайны цаг

Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдвар юм...
05/03/2026

Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдвар юм. Ялангуяа нярай, бага насны хүүхдэд хурдан явцтай илэрдэг.
👶 Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг:
• 38°С-аас дээш халуурах
• Уйламтгай, тайвшрахгүй байх
• Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
• Бөөлжих
• Нойрмоглох эсвэл сулрах
• Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
• Толгойн зулай товойх (нярайд)
• Гар, хөл хүйтэн болох
• Таталт өгөх
Анхаарах: Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой.
🚨 Цаг алдалгүй эмнэлэгт хандаарай
Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс нэг болон хэд хэд нь илэрвэл:
→ Яаралтай түргэн тусламж дуудаж,
→ Хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандана уу.
Менингококкт халдвар нь цаг, минуттай уралддаг өвчин тул эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна.
📢 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн
Хүүхдийнхээ биеийн байдлыг анхааралтай ажиглаж, эргэлзээ төрсөн тохиолдолд өөрөө эмчлэх гэж оролдохгүйгээр мэргэжлийн эмчид хандаарай.

Менингококкт халдвараас сэргийлэх энгийн аргуудын нэг нь бэлтгэсэн уусмалаар хоолойгоо зайлах юм.                       ...
05/03/2026

Менингококкт халдвараас сэргийлэх энгийн аргуудын нэг нь бэлтгэсэн уусмалаар хоолойгоо зайлах юм. 🟡 1. НИМБЭГНИЙ БҮЛЭЭН УУСМАЛ
🍋 Орц:
• 1 стакан (200–250 мл) бүлээн ус
• 1–2 хоолны халбага шинэхэн нимбэгний шүүс
🫗 Хэрэглэх арга:
1️⃣ Найруулж сайтар хутгана
2️⃣ 20–30 секунд хоолой зайлаад нулимна
3️⃣ 3–5 удаа давтана
⏰ Өдөрт 1–2 удаа
⚠️ Хэт исгэлэн байвал цочроож болзошгүй.
🟢 2. СОДЫН УУСМАЛ
🥄 Орц:
• 1 стакан (200 мл) бүлээн ус
• ½ цайны халбага хүнсний сода
🫗 Хэрэглэх арга:
1️⃣ Бүрэн уустал хутгана
2️⃣ 20–30 секунд зайлаад нулимна
3️⃣ 3–4 удаа давтана
⏰ Өдөрт 2 удаа
⚠️ Хэт их сода хийж болохгүй.
🔵 3. ДАВСНЫ УУСМАЛ (хамгийн энгийн)
🧂 Орц:
• 1 стакан (200–250 мл) бүлээн ус
• ½ цайны халбага давс
🫗 Хэрэглэх арга:
1️⃣ Давсаа бүрэн уусгана
2️⃣ 20–30 секунд зайлаад нулимна
3️⃣ 3–5 удаа давтана
⏰ Өдөрт 2–3 удаа
⚠️ Хэт давсархаг байж болохгүй. Эдгээр уусмалуудын аль нэгээр хоолойг зайлж, 10 хоног завсарлан үргэлжлүүлэн зайлна.

⚠️ Том хүн нян тээгч байж болно👃 Менингококк нян хүний хамар залгиурт байрладаг📊 Насанд хүрэгчдийн 5–10% нь шинж тэмдэгг...
05/03/2026

⚠️ Том хүн нян тээгч байж болно

👃 Менингококк нян хүний хамар залгиурт байрладаг
📊 Насанд хүрэгчдийн 5–10% нь шинж тэмдэггүй нян тээгч байдаг

⚠️ Тиймээс:

🚫 Хүүхдэд амнаасаа хоол, унд өгөхгүй байх
🚫 Нэг халбага, аяга, сав суулга хамт хэрэглэхгүй байх
😷 Ханиах, найтаахдаа ам хамраа таглах

👶 Хүүхдийг халдвараас хамгаалцгаая

ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАТаргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш — нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэ...
05/03/2026

ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш — нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт болоод байна.
Энэ нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин, хүнсний орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай тулгамдсан асуудал болоод байна.

📊 Монгол улсад:
• 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай
• Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 53.0% нь илүүдэл жин, таргалалттай
• ЕБС-ийн сурагчдын 23.7% нь илүүдэл жин, таргалалттай байна. (ХТҮС VI)

⚠️ Таргалалт нь зүрх судасны өвчин,чихрийн шижин хэвшинж 2, зарим төрлийн хорт хавдар зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.

👉ХАМТДАА ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮТЭЭЕ!
Гэр бүл, сургууль, ажлын байр, орон нутаг, бодлого боловсруулагчид — бид хамтдаа эрүүл хүнсний орчин бүрдүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж чадвал таргалалтыг бууруулах боломжтой. Хураах

📣НИЙТ ОРШИН СУУГЧДЫН АНХААРАЛД:Эрүүл мэндийн сайдын 611 тушаалын дагуу ✅Иргэн та ҮНДСЭН болон ТҮР ОРШИН СУУГЧ-ийн Өрхийн...
05/03/2026

📣НИЙТ ОРШИН СУУГЧДЫН АНХААРАЛД:
Эрүүл мэндийн сайдын 611 тушаалын дагуу
✅Иргэн та ҮНДСЭН болон ТҮР ОРШИН СУУГЧ-ийн Өрхийн бүртгэлээ хийлгэнэ үү!
❗Жич: Доорх QR код уншуулах боломжгүй тохиолдолд та Өрхийн эмнэлэг дээр ирж бүртгэлээ хйилгэнэ үү
Лавлах утас: 21243002 76103002

27/02/2026

Мэдэгдэл
2026.02.21, 22-ны өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар жижүүрлэн ажилласан тул маргааш буюу 2026.02.28-ны өдөр нөхөн ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.

27/02/2026
27/02/2026

📌📌Тархвар судлагч эмч Ц.Даваажав: Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний папиллома вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинд хамрагдах шаардлагатай. #УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ЭСРЭГ САРЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛ 📌ХПВ ГЭЖ ЮУ ВЭ?
ХПВ нь Хүний Папиллома Вирусийн товчлол юм. Одоогоор ХПВ-ийн 200 гаруй хэв шинж бүртгэгдсэнээс хавдар үүсгэх эрсдэл өндөртэй, багатай гэж 2 бүлэгт ангилагддаг. ХПВийн халдвар ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг.
📌ХПВ-ИЙН ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖДАГ ВЭ?
ХПВ нь дараах замаар халдварлана. Үүнд:
1. Бэлгийн замаар
2. Аман болон анал хавьтлаар
3. Төрөх замаар (төрөх үед эхээс хүүхдэд халдвар дамжих эрсдэлтэй)
📌ХПВ-ИЙН ХАЛДВАР ТҮГЭЭМЭЛ ҮҮ?
Тийм. 10 эмэгтэй, 8 эрэгтэй хүн тутмын 1 нь амьдралынхаа туршид ХПВ-ийн халдварын нэг болон түүнээс дээш хэв шинжийн халдвар авдаг.
📌Халдварт өртөх 2 оргил үебайдаг:
25-аас доош насанд
45-аас дээш насанд
📌ХПВ ӨВЧИН ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ ЮУ?
Тийм. Энэ вирусийн өндөр эрсдэлтэй 12 хэв шинж нь умайн хүзүү, ам залгиур, хошного, шодой, гадна бэлэг эрхтэн, үтрээний хавдар зэрэг 6 төрлийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй
бөгөөд умайн хүзүүний хавдрын 100%, хошногоны хавдрын 88%, үтрээний хавдрын 78%, шодойн хавдрын 50%, ам залгиурын хавдрын 30%, гадна бэлэг эрхтэний хавдрын 25%-
ийн шалтгаан болдог.
📌Өндөр эрсдэлтэй ХПВ-ийн 16 болон 18-р хэв шинжүүд нь умайн хүзүүний хавдрын 10 тохиолдлын 7-г үүсгэдэг. ХПВ-ийн халдвар авсан эмэгтэйчүүдийн 5-10%-д халдвар
архагшиж, хавдрын урьдал эмгэг рүү шилжиж, эрт үед нь илрүүлж эмчлээгүй тохиолдолд ихэнхдээ 15-20 жилийн дараа умайн хүзүүний хорт хавдарт шилждэг.
📌БАГА ЭРСДЭЛТЭЙ ХПВ-ИЙН ХАЛДВАР ӨВЧИН ҮҮСГЭДЭГ ҮҮ?
Тийм. Бага эрсдэлтэй ХПВ нь бэлгийн үү, ургацаг үүсгэдэг. Бэлгийн үү, ургацгийн 10 тохиолдлын 9 нь ХПВ-ийн 6 болон 11-р хэв шинжээр үүсгэгддэг

27/02/2026

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ЭСРЭГ САРЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛ Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?
📌📌Умай нь их бие, ёроол, хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү гэдэг. Энэ хүзүү хэсэгт үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын 2 дугаарт ордог бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 80% нь Ази болон өмнөд Америк, Африк зэрэг хөгжиж буй орнуудад үүсдэг байна.
📌📌Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан
1. Бэлгийн хавьталтаар папиллом вирусын халдвар авах нь гол шалтгаан болдог. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 97,7% -иас илүү нь маш аюултай папиллом вирусын халдвар авсан байдаг.
2. Нас
Умайн хүзүүний хорт хавдар нь 20-оос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг ба 50-аас дээш насныхан маш эрсдэлтэй бүлэгт орно.
📌📌Шинж тэмдэг
Ихэвчлэн бэлгийн харьцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэг тохиолддог шинж тэмдэг юм. Үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар томрох тусам цус гарах нь ихэсч шархлаа нь хүндэрдэг. Халдварын 2 дугаар үед эвгүй үнэр үүснэ. Хорт хавдар томрох тусам ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцгийн хана, сүүжний ясны мэдрэл зэрэг гэмтэж шээхэд хөндүүртэй байх ба цустай гарах, шулуун гэдэснээс цус ялгарах, нуруу, хөл өвдөх хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
📌📌Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байгаагаас шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь буурна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд эрт орохгүй байх, бэлгийн олон хамтрагчаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх, бэлгийн харьцаанд ордог бүх эмэгтэйчүүд жилдээ 1 удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх нь чухал. Ялангуяа төрсний дараа тогтмол шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй бөгөөд эхэн үед нь оношлох маш чухал гэдгийг мэдэж байх ёстой

Умайн хүзүүний эсийн шинжилгээ гэж юу вэ?Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу ПАП шинжилгээ нь папилома вирусийн халдвары...
27/02/2026

Умайн хүзүүний эсийн шинжилгээ гэж юу вэ?
Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу ПАП шинжилгээ нь папилома вирусийн халдварын шалтгаантай үүсдэг умайн хүзүүний хавдар, хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх зорилготой хийгддэг шинжилгээ юм. Урьдчилан сэргийлэх зорилгоор умайн хүзүүний эсийн шинжилгээг 30 наснаас дээш 3 жил тутамд 1 удаа шинжилнэ.
✅2026 онд 1966, 1969, 1972, 1975, 1978, 1981, 1984, 1987, 1990, 1993, 1996 онд төрсөн эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд хамрагдана.
Анхаарах зүйлс:
📌Сарын тэмдэг ирээгүй байх
📌48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
📌Эмэгтэйчүүдийн лаа эмчилгээ хийлгээгүй байх
Ажлын өдрүүдэд ӨЭМТ-д авна.
Холбогдох утас: 21243002 76103002

Address

БГД 2-р хороо
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

+97621243002

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Илаарших ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Илаарших ӨЭМТ:

Share