Power Nutrition

Power Nutrition Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний Power Nutrition Монгол брэндийг бүтээгч, үндэсний Power Nutrition ХХК

03/07/2025

Үйлчлүүлэгчдийн анхааралд!
Бид илүү сайн үйлчилгээ үзүүлэх үүднээс үйл ажиллагаагаа түр зогсоож, шинэчилж байгаа болно. Тун удахгүй эргэн ирж, таны фитнесс аялалд хамтрах болно 🫡

06/04/2025
🌸 Хаврын хямдрал! 🌼✨ 30%, 25%, 15% хямдралтай үнээр бүтээгдэхүүнээ аваарай 🎉2025.04.15 дуустал Циркийн баруун талд UB Ce...
06/04/2025

🌸 Хаврын хямдрал! 🌼

✨ 30%, 25%, 15% хямдралтай үнээр бүтээгдэхүүнээ аваарай 🎉

2025.04.15 дуустал

Циркийн баруун талд UB Central байрны 1 давхарт

Утас:: 77123344

12/03/2025

Гал тогоонд уйлаад сууж байтал хүү маань ирж тэврээд "Та тарганаасаа болж уйлаад байгаа юм уу?" гэж шивнэн асуув.
Одоо би 2 шалтгаанаас болж уйлж сууна.

XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье! 🐍Сар шинэдээ сайхан шинэлээрэй . LunarNewYear...
01/03/2025

XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье!
🐍Сар шинэдээ сайхан шинэлээрэй . LunarNewYear2025

Би 9 сек гүйхийн тулд 4 жил бэлтгэл хийдэг байсан. Гэвч хүмүүс үр дүн үзэхгүй 2 сар болоход шантрах юм.. (Усэйн Болт)
10/02/2025

Би 9 сек гүйхийн тулд 4 жил бэлтгэл хийдэг байсан. Гэвч хүмүүс үр дүн үзэхгүй 2 сар болоход шантрах юм..
(Усэйн Болт)

Нямка байна уу?
06/02/2025

Нямка байна уу?

18/12/2024

💪Фитнессээр дөнгөж хичээллэж байгаа хүмүүс
-Хэрхэн хичээллэж эхлэх вэ?
-7 хоногт хэдэн өдөр, хэдэн цагаар хичээллэх хэрэгтэй вэ?
гэдэгт тус болъё...


☑️1) Булчингийн давталтыг хэтрүүлэхгүй байх
-Том булчин 7 хоногт ⏳120 давталт
-Жижиг булчин 7 хоногт ⏳70 давталт

☑️2) Нэг булчин 7 хоногт 2 удаа ачаалал авахад хангалттай
Өдөр бүр шахам бэлтгэл хийдэг хүмүүс булчиндаа амрах, нөхөн сэргэх цаг зав өгөлгүй хэт ачаалал өгч дасгалаа үр дүнгүй болгож өөрсдийгөө давхар ядаргаанд оруулж байдаг.
Хэтрүүлж хийж байгаа хүмүүсийн хувьд кортизол гормон нь ихсэх магадлал өндөр.
⚠️Энэ нь булчинг нураах, хүч ахихгүй байх сөрөг нөлөөтэй.

☑️3) Булчингийн нөхөн сэргээлт 🕑2 хоног
Өөрөөр хэлбэл 48 цагийн турш биед байгаа амино хүчлүүдээр хангагдаж булчинг нөхөн сэргээх процесс явагддаг.

4) Булчин ургалт 🕑2 хоног
Урт хугацаанд спортоор хичээллэн сайжирч дунд, ахисан шат болох тусам булчин нөхөн сэргэлтийн хугацаа нь улам ойртож илүү богино хугацаанд нөхөн сэргээддэг болно.

☑️5) Хослуулах булчингууд
Булчингаа ажиллуулахдаа том булчингаа түрүүлж ажиллуулаад залгуулаад жижиг булчингаа хослуулан ажиллуулах нь илүү үр дүнтэй.

Жишээ нь: Цээжний дасгал хийхэд гарын 3 толгойт булчин давхар ажиллаж маш сайн халдаг учраас цээж хийчихээд араас нь 3 толгойт булчинг хослуулан хийвэл маш тохиромжтой.

Харин нуруу далбааны дасгалыг гарын 2 толгойт дасгалтай хослуулахад тохиромжтой буюу өнөөдөр гараар түлхдэг дасгалуудаа хийгээд дараа өдрөө гараар татдаг дасгалуудаа хийнэ гэх мэт…

☑️6) Үндсэн дасгалуудыг орхигдуулж болохгүй
Цээж, хөл, нуруу зэрэг том суурь булчингуудаа тогтмол ачааллаж ажиллуулах.
⚠️Ялангуяа нурууг их мартдаг шүү.

☑️7) Хэт бүү ядар, хэт бүү амар!
⚠️Булчин нөхөн сэргэх, ургахад хугацаа шаарддаг гээд 7 хоногт 2 удаа фитнес хийхэд хангалттай гэж бодож болохгүй. Нөгөө талдаа, хурдан томорно бакирна гээд өдөр бүр төмөр өргөөд байж бас болохгүй.
Харин ачааллаа ихдүүлэхгүй, багадуулахгүй бэлтгэлийн хувиараа өөртөө тохируулж зөв гаргах нь маш чухлын хажуугаар үр дүн сайн.

☑️Амралтын өдөр😴
Бэлтгэл хийж байх үед булчин гэмтэж, амарч байх үед нөхөн сэргэж өсөх процесс нь явагддаг.
Гол нь амарч байх үедээ өсөлтөө дэмжихийн тулд уураг, амин дэм сайтай хооллохоос гадна цусны эргэлтээ тогтмол сайн байлгах хэрэгтэй.

Жишээ нь: 2 цаг тутамд хөнгөн хөдөлгөөн хийх
Булралтын зовиураас болоод хэвтрийн дэглэм сахиад байлгүй гэрээ цэвэрлэх, гадуур алхаж ажлаа амжуулах зэрэг өдөр тутмын хөдөлгөөнөөр цусны эргэлт хурдан сайн явагдах тусам гормонууд, амин дэмүүд, амин хүчлүүд булчинд хурдан хүрч үйлчилж, төдий чинээ булчингийн нөхөн сэргээлт хурдан явагдана.📈

☑️Эмэгтэйчүүдэд🙋🏻‍♀️
Бүсгүйчүүд маань төмөртэй ноцолдохгүй харин гүйлтийн зам, шатнаас салахгүй байх талтай байдаг.

Дээрх дурдсан бэлтгэлийн систем нь зөвхөн эрэгтэйчүүд гэлтгүй жин хасах сонирхолтой эмэгтэйчүүд ч давхар хийх хэрэгтэй.

⚠️Яагаад гэвэл жин хасна гээд булчингаа ажиллуулахгүй зөвхөн кардио хийгээд байвал бие галбиржих нь битгий хэл өөрт байсан булчин массаа давхар алддаг. Зөв тэгш галбиртай болохыг хүсвэл давхар булчингуудаа ажилуулж байх шаардлагтай шүү.

☑️Бүгдэд
Хүндэвтэр бэлтгэл хийснээр даралт авсан хэсгийн яс бэхжинэ. 30-с дээш насны хүн бүрийн яс байгалиасаа сийрэгжиж эхэлдэг тул нэмэлтээр кальци болон D витамин уух, булчиндаа ачаалал өгөх хүндэвтэр дасгал хийх зэргээр ясны сийрэгжилтээс сэргийлэх нь зүйтэй.🎈

Эрүүл мэнд!🙌

Эх сурвалж: Доктор Билгүүн "Эрүүл амьдралын түлхүүр" номоос...

🔴PN бүтээгдэхүүнээ авчихсан хэрэглэгчид маань нэгтгэсэн товч, тодорхой хэрэглэх заавраа хадгалаад аваарай.🤝
13/12/2024

🔴PN бүтээгдэхүүнээ авчихсан хэрэглэгчид маань нэгтгэсэн товч, тодорхой хэрэглэх заавраа хадгалаад аваарай.🤝

Хоолны дэглэмүүд олон янз, зорилго нь ч өөр өөр.Жингийн хэлбэлзэл, эрүүл мэндийг сайжруулах, эсвэл амьдралын чанарыг нэм...
11/12/2024

Хоолны дэглэмүүд олон янз, зорилго нь ч өөр өөр.
Жингийн хэлбэлзэл, эрүүл мэндийг сайжруулах, эсвэл амьдралын чанарыг нэмэгдүүлэх гэх мэт янз бүрийн зорилготой байх тул өөрийн биеийн онцлог, амьдралын хэв маягт тохирох дэглэмийг сонгох нь чухал.❤

Address

Циркийн урд МТ колонкийн баруун талд UB Central-ийн 1 давхарт
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 12:00 - 20:00
Sunday 12:00 - 20:00

Telephone

+97677123344

Alerts

Be the first to know and let us send you an email when Power Nutrition posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Power Nutrition:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram