Далд засал Нэгдсэн эмнэлэг

Далд засал Нэгдсэн эмнэлэг Нэгдсэн Эмнэлэг

23/12/2025

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна.

Эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7% (1,725) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=54) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5% (51) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3% (956) байна. Өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгджээ.

✅Томуугийн улирал үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх, бага насны хүүхэдтэй өрхийн гишүүд гаднаас орж ирэхдээ ам хоолойгоо зайлж, гарын ариун цэврийг сахих зэрэг энгийн дадлуудаа хэрэгжүүлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

(2025.12.21)

23/12/2025

🦠Ханиалгах, найтаах үед амьсгалын замаар вирус, нян агаарт тархдаг. Та зөв ханиаж, найтааснаар
✅ Халдвар тараах эрсдэл буурна
✅ Бусдын эрүүл мэндийг хамгаална
✅ Өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаална👍

05/12/2025

Мэдрэлийн эмч
2025 оны 12 сарын 5,6 ны өдрүүдэд ҮНЭГҮЙ үзлэг, зөвлөгөө өгч байна

👉 ТАНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ👉QR КОДОО УНШУУЛААД МЭДЭЭ, МЭДЭЭЛЛЭЭ АВААРАЙ
01/12/2025

👉 ТАНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ
👉QR КОДОО УНШУУЛААД МЭДЭЭ, МЭДЭЭЛЛЭЭ АВААРАЙ

🧠 Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах зөвлөмж1. Идэвхтэй хөдөлгөөн хийхӨдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь стрессийг ...
30/11/2025

🧠 Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах зөвлөмж

1. Идэвхтэй хөдөлгөөн хийх
Өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь стрессийг бууруулж, сэтгэл санааг сайжруулна.

2. Гэр бүл, найзтайгаа цаг гаргах
Хамт алхах, ярилцах, тоглох зэрэг нь дэмжлэгийн орчинг бий болгож сэтгэлзүйн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.

3. Хангалттай унтаж амрах
7–9 цагийн чанартай нойр нь ядаргаа тайлж, анхаарал төвлөрөл болон сэтгэл санааг тогтворжуулна.

4. Илэн далангүй ярилцах
Сэтгэлд байгаа зүйлээ итгэдэг хүнтэйгээ хуваалцах нь дарамт, түгшүүрийг бууруулна.

5. Сэтгэл зүйчид хандах
Шаардлагатай үед мэргэжлийн тусламж авах нь асуудлыг эрт илрүүлж зөв шийдэхэд тустай.

6. Зөв, зохистой хооллох
Тэнцвэртэй хооллолт нь тархины үйл ажиллагааг дэмжиж эрч хүчийг нэмэгдүүлнэ.

✅Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхэд заавал хэрэгжүүлэх 5 дадлыг иргэд, үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна. Өдөр бүрийн ...
30/11/2025

✅Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхэд заавал хэрэгжүүлэх 5 дадлыг иргэд, үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна. Өдөр бүрийн жижиг зуршлууд таны эрүүл мэндийг хамгаална.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье.⁉️
30/11/2025

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье.⁉️

28/11/2025

27/11/2025

🫶ЯДАРГААНЫ ЭСРЭГ АЯНД НЭГДЭЖ, ӨӨРИЙГӨӨ СЭРГЭЭГЭЭРЭЙ.
🔰Өөрийн бие болон сэтгэл санааны ядаргааг таньж мэдэх, түүнийг арилгах, эрч хүчээ нөхөн сэргээхэд чиглэсэн идэвхтэй алхмуудыг хийцгээе.
📍Өөрийгөө сэргээх нь удаагийн үйл явдал биш, харин амьдралын хэв маягийг эрүүлжүүлэх, өөртөө анхаарал тавих тасралтгүй үйл явц юм.
#сэтгэцийнэрүүлмэнд #СЭМҮТ #ядралтынэсрэг #өөрийгөөсэргээгээрэй

🏠Хүн амьдралынхаа ихэнх хугацааг гэртээ буюу дотоод орчинд өнгөрүүлдөг. 🔬Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэ...
27/11/2025

🏠Хүн амьдралынхаа ихэнх хугацааг гэртээ буюу дотоод орчинд өнгөрүүлдөг.
🔬Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт:
- Гадаад орчны агаарын бохирдол
- Гэрт гал түлэх
- Тамхины утаа
- Барилгын материал болон тавилгын чанар агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

🪴Иймд дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахын тулд агаар цэвэршүүлэгч ашиглах, агаарын чанар хэвийн үед агаар сэлгэлт хийх нь өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой.

26/11/2025

Амны хаалтаа зүүж амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье.

‼️ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД ‼️ 🎈 Хэвтэн эмчлүүлэх үнэ тариф🎈"Далд засал" Нэгдсэн эмнэлэг
26/11/2025

‼️ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД ‼️
🎈 Хэвтэн эмчлүүлэх үнэ тариф
🎈"Далд засал" Нэгдсэн эмнэлэг

Address

Https://maps. App. Goo. Gl/nHqkD5bGQD8vDDVy 8
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Далд засал Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Далд засал Нэгдсэн эмнэлэг:

Share