Солонгост Эмчлүүлэх Иргэдэд Зөвлөгөө

Солонгост Эмчлүүлэх Иргэдэд Зөвлөгөө Smartkorea international компани нь: 89042535 , 7000-0737
Солонгост эмчилүүлэх иргэдэд зөвлөгөө

Сайн байна уу
Танд энэ өдрийн амар амагаланг айлтгая
Манай : smart korea international компани

- Визний зөвлөлгөө
- Баталгаат орчуулга
- Эмнэлэгт цагийн захиалга хийх
- Эмчилгээний виз
- Төлбөр зардлын мэдээлэл өгөх

• Солонгос улсын үзэсгэлэнт байгаль, далайн аялал
• Сөүл хот доторх болон бусад хотуудын аялал
Бид таньд эелдэг боловсон,хариуцлагатай ,найдвартай түргэн шуурхай үйлчилгээ хүр

гэхийг гол зорилгоо болгож байна.
Бидэнтэй холбогдох хаяг
1. Монгол дахь компань
- Smartkorea international llc
- майл хаяг: smartkoreamongolia@naver.com

- iВэб хуудас: http: www.BTMEDI.com
- утас : 89042535 70000737
- хаяг : улаанбаатар хот сүхбаатар дуурэг,
8-р хороо, оюутаны гудамж 16/3
Ж энд Д төвийн ,2 -р давхарт, 205 тоот

2. БНСУ- дахь компани
- BTMEDI llc
- майл хаяг: btmedi@naver.com
- messenger : medikorea@yahoo.com
- iВэб хуудас: http: www.BTMEDI.com
- утас: 82- (31) – 810-9395
- Факс: 82 (031) - 903 -3355
- хаяг : 3006-ho,3F,SK M-CITY TOWER,195,BAENGMA-RO,ILSANDONG-GU, GOYANG-SI,GYEONGGI-DO,KOREA 410-839

🏥 Гадаад иргэдийн Олон улсын эмнэлгийн координаторын сургалт📌 Сургалтын хугацаа: 2026.03.21 ~ 06.20(Бямба бүр, нийт 100 ...
06/02/2026

🏥 Гадаад иргэдийн Олон улсын эмнэлгийн координаторын сургалт

📌 Сургалтын хугацаа: 2026.03.21 ~ 06.20
(Бямба бүр, нийт 100 цаг)
• Танхим + онлайн хосолсон сургалт
• Англи, Хятад, Япон, Орос, Араб, Монгол, Вьетнам, Тайланд
• Элсэх тоо: Хэл тус бүр 5 хүн

📌 Элсэх шаардлага
• Солонгос хэлний чадвартай
( TOPIK 4↑ эсвэл түүнтэй дүйцэх)
• Их дээд сургууль төгссөн / төгсөх гэж буй
эсвэл Солонгост 5 жилээс дээш оршин суусан
• Солонгост оршин суугаа гадаад иргэн

💰 Сургалтын төлбөр
• 300,000 вон (улсын дэмжлэгтэй)

📝 Бүртгэлийн хугацаа:
2026.02.03 ~ 02.18 (17:00 хүртэл)
• Бүртгүүлэх сайт: edu.kohi.or.kr

🎓 Сургалт төгссөний давуу тал
• E-7 (мэргэжлийн ажил) виз мэдүүлэхэд ашиглах боломжтой

📞 Холбоо барих: 043-710-9326

06/02/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

БНСУ-д оршин суугаа иргэдийн дунд урт хугацаанд оршин суух статус бүхий “G-1, D-10-2 виз гаргаж өгнө”, “дүрвэгчийн виз баталгаатай гаргана”, “урт хугацаанд, саадгүй оршин суулгана” гэх мэт агуулгатай Солонгос, Монгол иргэдийн хамтарсан визийн брокерын хууль бус зуучлалын зар, мэдээллийн мөрөөр хохирох, гэмт хэргийн холбогдогч болох тохиолдол гарч байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг иргэд Та бүхэнд хүргэж байна.
Дээрх брокер, зуучлагчид нь ихэвчлэн цахим сүлжээ, мессенжер, фейсбүүк группын хуудас, танилын хүрээгээр дамжуулан иргэдтэй холбоо тогтоож, оршин суух зөвшөөрлийг баталгаатай гаргаж өгнө гэсэн бодит үндэслэлгүй амлалт өгч, худал хуурмаг шалтгаан бүхий дүрвэгчийн өргөдөл, хуурамч бичиг баримтыг өмнөөс нь бүрдүүлж өгөх зэргээр иргэдийг хохироож, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг эрсдэл үүсгэж байна.
G-1 ангиллын виз нь БНСУ-д онцгой нөхцөл байдлын улмаас түр хугацаанд оршин суух зайлшгүй шаардлагатай гадаадын иргэдэд олгодог виз юм. Тухайлбал, шүүх болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогч, холбогдогчоор оролцож буй этгээд, урт хугацааны эмчилгээ зайлшгүй шаардлагатай иргэн, хүчирхийллийн хохирогч зэрэг албадан гаргах боломжгүй нөхцөл үүссэн иргэдэд тухайн байдлыг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр БНСУ-ын Цагаачлалын байгууллагаас олгодог.
G-1 визийн оршин суух хугацаа нь ихэвчлэн 6 сар, сунгалт хийх эсэхийг тухайн нөхцөл үргэлжилж байгаа эсэх, холбогдох нотлох баримтын бүрдэл хангагдсан эсэхэд үндэслэн цагаачлалын байгууллагаас шийдвэрлэдэг. Уг виз нь ажил эрхлэх болон байнгын оршин суух эрх олгодоггүй.
Иргэд визийн брокер, зуучлагчдын заавраар худал мэдээлэл бүхий бичиг баримт бүрдүүлэх, зохиомол түүхээр өргөдөл гаргах, эсхүл бусдыг хамруулсан хамтын хүсэлт гаргасан тохиолдолд виз олгогдохгүй байх төдийгүй Таныг суугаа орны хуулийн байгууллагаас шалгах, саатуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, албадан гаргах зэрэг ноцтой хууль зүйн үр дагаварт хүрэх эрсдэлтэй.
БНСУ-ын Цагаачлалын хяналтын тухай хуульд “оршин суух статус өөрчлөх зөвшөөрөл авахтай холбоотойгоор хуурамчаар үйлдсэн, эсхүл засварласан баримт бичгийг нотлох материал болгон бүрдүүлэх, хууль бус аргаар визийн хүсэлт гаргах, түүнчлэн ийм үйлдлийг зуучлах, ятгахыг хориглоно” гэж заасан байдаг. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд 3 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял, эсхүл 30 сая хүртэлх воны торгууль ногдуулах зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.
Иймд иргэд Та бүхэн аливаа зуучлал, төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, виз болон оршин суухтай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас авах, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Манай үйлчилгээг сонгож, бидэнд итгэж хамт байсан танд баярлалаа.Ирж буй шинэ он таны амьдралдэрүүл энх, аз жаргал,амжил...
31/12/2025

Манай үйлчилгээг сонгож, бидэнд итгэж хамт байсан танд баярлалаа.
Ирж буй шинэ он таны амьдралд
эрүүл энх, аз жаргал,
амжилт бүтээл,
мөрөөдсөн аялал бүрийг тань авчрах болтугай ✈️✨

Цаашид ч бид танд
шуурхай, найдвартай, чин сэтгэлээсээ визийн үйлчилгээг үзүүлэх болно.

Шинэ ондоо сайхан шинэлж,
сайхан аялж,
аз жаргалаар дүүрэн байгаарай! 🌈

Хүндэтгэсэн,
Smart korea international llc

🇰🇷 БНСУ-ын  #эмчилгээний  #визний журамд орсон өрчлөлтүүд🏥🏥Мэдээлэл : 8904-2535 7000-07371️⃣ Виз татгалзсан бол 3 сарын ...
13/12/2025

🇰🇷 БНСУ-ын #эмчилгээний #визний журамд орсон өрчлөлтүүд🏥🏥

Мэдээлэл : 8904-2535 7000-0737

1️⃣ Виз татгалзсан бол 3 сарын дараа дахин мэдүүлж болно. (Өмнө нь 6 сар хүлээдэг байсан.)

2️⃣ Эмчилгээний виз (C-3-3)–ийг одооноос зөвхөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төв (KVAC)-д мэдүүлнэ. 13 зуучлагчид өгөхгүй.

3️⃣ Яаралтай өвчтөнүүдэд зориулсан “Fast Track” буюу хурдан шийдэх журам нэвтэрч, KVAC дахь C-3-3 визний зөвлөх хэсэгт хүсэлтээ гаргана.

4️⃣ Эмчилгээний визд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолт олгодог эмнэлэг 11 болж нэмэгдсэн

– Шинээр: Монгол Хьюндай Эмнэлэг, Агапе Христийн Эмнэлэг.

5️⃣ Шинэчилсэн Visa Finder журам KVAC болон холбогдох цахим хуудсанд тавигдана.

#Эхсурвалж:

https://www.facebook.com/share/p/16UGhBM2nU/?mibextid=wwXIfr

12/12/2025

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15(Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу.

1.Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг 3 сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визны татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын виз мэдүүлэх боломжтой.

2.Эмчилгээ(C-3-3)-ний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-д нээж ажиллуулахаар болов. Иймд цаашдаа монгол иргэд эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төвд хандан мэдүүлэх шаардлагатай.

3.Мөн өвчтөний яаралтай байдал, виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээ(C-3-3)-ний визийг цаг алдалгүй, хурдан олгох “Шуурхай гарц”(Fast Track)-ыг шинээр бий болгож буй тул монгол иргэд “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)” дэх эмчилгээ(C-3-3)-ний визний зөвлөгөөг өгөх хэсэгтэй холбогдохыг хүсэж байна.

4.Түүнчлэн өмнө нь эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг 9 эмнэлэг олгож ирсэн бол энэ удаа шинээр Монгол Хьюндай Эмнэлэг, Агапе Христийн Эмнэлэгийг нэмснээр цаашид 11 эмнэлэгээс тодорхойлолт авах боломжтой боллоо.

5.Иймд дээрх агууллагуудыг тусгасан “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын шинэчилсэн журам(visa finder)” –ыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-ын албан ёсны цахим хуудас зэрэг холбогдох цахим хуудсуудад тавих тул тэдгээр цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь цаашид үргэлжлүүлэн монгол иргэдийн БНСУ-д зорчих визтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн БНСУ-д зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно гэжээ.

11/12/2025

Солонгосын эрүүл мэндийн аяллын виз мэдүүлэхэд нилээн таатай нөхцөлүүд бүрджээ. Дээр нь виз татгалзаад 6 сар хүлээдэг хугацааг 3 сар болгосон байна шүү~

03/12/2025
🇰🇷 Өршөөл зарлагдсан бна шүү👍🇲🇳Асуугаад байсан хүмүүс маань холбогдоорой. Нутаг буцах хүсэлт хийж өгч байгаа шүү. БНСУ-ы...
28/11/2025

🇰🇷 Өршөөл зарлагдсан бна шүү👍
🇲🇳Асуугаад байсан хүмүүс маань холбогдоорой. Нутаг буцах хүсэлт хийж өгч байгаа шүү.
БНСУ-ын Сайн Дураар Нутаг Буцах Тусгай Өршөөлийн Аян (2025.12.01 ~ 2026.02.28)
Хамрагдах Иргэд: Аяны хугацаанд сайн дураар нутаг буцаж буй хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд. Торгуулиас чөлөөлж, дахин Солонгост орох эрхийг хязгаарлахгүй.

2024 онд Монгол Улсын нийт 25 мянга гаруй иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорьж, 13.8 тэрбум вон буюу ойро...
27/11/2025

2024 онд Монгол Улсын нийт 25 мянга гаруй иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорьж, 13.8 тэрбум вон буюу ойролцоогоор 33.5 тэрбум төгрөг зарцуулсан болохыг “Yanolja” судалгааны байгууллага тооцоолсон байна.

Тайлангаас харахад 2021 оноос хойш тус улсыг зорьж эрүүл мэндийн үйлчилгээ авах монгол иргэдийн тоо тасралтгүй өссөөр байгаа аж. Тухайлбал 2022-2024 он хүртэлх хоёр жилийн хугацаанд 81.8 хувиар өсжээ. Ингэснээр БНСУ-д иргэд нь хамгийн олноор эрүүл мэндийн үйлчилгээ авдаг улсуудаас Монгол Улс долоодугаарт бичигдэж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2024 онд Монголоос 170 мянга гаруй иргэн БНСУ руу зорчсон нь өмнөх оноосоо 22.3 мянгаар буюу 15.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

2024 онд гадаадын нийт 1.1 сая иргэн БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчсон бөгөөд гадаадын иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн үйлчилгээнээс төвлөрсөн нийт хөрөнгийн хэмжээ нь 1.24 их наяд вон хүрсэн байна.

БНСУ нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахим нэвтрэх системийг нэвтрүүлж  хэрэгжүүлэхтэй холбоотойгоор, хи...
27/11/2025

БНСУ нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахим нэвтрэх системийг нэвтрүүлж хэрэгжүүлэхтэй холбоотойгоор, хилээр нэвтрэхээс 3 хоногийн өмнө нэвтрэх мэдүүлгийн хуудсыг цахимаар урьдчилан бөглөх боломжтой боллоо.
Иймд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цаасан нэвтрэх хуудсыг ашиглахгүй болно

Address

Хаяг : МУИС-ын 2 ойролцоо Хуучинаар Залуучууд зочид буудлын хойно Камин галлерей 3 давхарт 28тоот
Ulaanbaatar
16051

Alerts

Be the first to know and let us send you an email when Солонгост Эмчлүүлэх Иргэдэд Зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Солонгост Эмчлүүлэх Иргэдэд Зөвлөгөө:

Share