Цахим Эмч

Цахим Эмч Бие, сэтгэлийг анагаана

24/04/2026

Өө 400К дахь дагагчаа баярлуулж бөөрний эмт бүс бэлэглэе гэж бодож байсан юм. Тэгсэн чинь аль хэдийн өнгөрчихжээ. 500к дээр л том баярлуулахаас даа ккк 🤗🤗🤗

ТАНИЛЦ: БУЯНЫ ТАРГАБидэнд саяханыг болтол "дарга хүн тарган байх ёстой" гэсэн нийгмийн ухамсар сэтгэхүй давамгайлж байв....
24/04/2026

ТАНИЛЦ: БУЯНЫ ТАРГА

Бидэнд саяханыг болтол "дарга хүн тарган байх ёстой" гэсэн нийгмийн ухамсар сэтгэхүй давамгайлж байв. Бүдүүн байхыгаа зөвтгөн "Буяны Тарга" хэмээн нэрийднэ. Буяны тарга гэдгийг анагаах ухаанд хэвлийн таргалалт гэж нэрлэдэг юм.

Хэвлийн таргалалт буюу гүзээг үүсгэж байгаа зүйл бол сэмж, чацархайн өөхөн хуримтлал юм. Анагаах ухаанд visceral fat, omentum, mesenterium гэж нэрлэдэг сэмж чацархайн өөх нь биеийн жин хэвийн хүнд нимгэн цагаан цайвар өнгөтэй байдаг. Харин таргалалттай хүнд өнгө нь тод шар болж зузаарсан байдаг. Монголчууд үүнийг "шар сэмжилчихэд..." гэж ярьцгаадаг нь бас учиртай. Хэвлийн таргалалттай үед бодисын солилцоонд өөрчлөлт орж эрэгтэй хүнд эр дааврын ялгарал буурч, эм шинж давамгайлах хандлага нэмэгдэнэ. Үүний илрэл нь бэлгийн чалх муудна, үс халцрах шинж тэмдэг ихэснэ, хөрслөг бор төрх алдагдаж тарган шар төрх давамгайлна, ааш зан тунимхай гомдомхой болох зэрэг өөрчлөлтүүд гардаг.

Мөн судасны дотор хананд өөх нэвчиж хуримтлан судасны хатуурлыг үүсгэнэ. Энэ хатуурал хялгасан судаснаас эхлээд гол судас хүртэл тархана. Судасны хатуурал үүссэний нөлөөгөөр тархинд очих цусан хангамж хүртэл багасна. Тархи мэдрэлийн үйл ажиллагаа саарна. Үүнийг Монголчууд "Ухааны сүвийг тос бөглөнө" гэж ярьж иржээ. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэдгийг цухас тайлбарлахыг хичээлээ.

Буяны Таргатай хүмүүсийн мууг үзэх гэсэнгүй. Үр хүүхэд, гэр бүлдээ хайртай бол яг одоо туузан метр аваад хүйсээ тааруулаад хэмжээд үз. Ази стандартаар эрэгтэй хүний бүсэлхийн тойрог 90см-ээс бага, эмэгтэй хүнийх 80 см-ээс бага байх ёстой. Хэрвээ эдгээр хэмжээсээс хэтэрч байгаа бол танд эрүүл мэндийн эрсдэл үүссэн байна. Үр хүүхэд хань ижилээ бод!

Эрүүл явна гэдэг гэр бүлийнхнийхээ өмнө хүлээж байгаа маш том хариуцлага юм шүү!

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ 🤗🤗🤗"Орой бүр бүслээд л баймаар гоё юм. Шөнө босож шээхээ болиод сайхан байна..." гэжээБөөрний эмт...
24/04/2026

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ 🤗🤗🤗

"Орой бүр бүслээд л баймаар гоё юм. Шөнө босож шээхээ болиод сайхан байна..." гэжээ

Бөөрний эмт бүс хүргэлттэй болсон шүү 🚚🚚🚚

Шөнө давсаг чинэрч олон босож шээж байгаа бол "Бөөрний эмт бүс"-ийг халаагаад орой унтахаас өмнө 20-30 минут халаагаад х...
23/04/2026

Шөнө давсаг чинэрч олон босож шээж байгаа бол "Бөөрний эмт бүс"-ийг халаагаад орой унтахаас өмнө 20-30 минут халаагаад хэрэглээрэй. Богино хугацаанд үр дүн гарна. Үүний учрыг уламжлалт анагаах ухааны үүднээс тайлбарлаж өгье.

Шөнө олон босож шээх зовуурийг уламжлалт анагаах ухаанд "Бөөрний хүйтэн хий арвидах" буюу бөөрний галын илч буурч, хүйтэн чанар давамгайлснаар давсагны булчинг цочроож, шээс бага байсан ч гадагшлуулах нөхцөл болдог.

Бөөрний эмт бүсээр халуун бүлээн жин тавьснаар бөөрний хий тэнцвэржиж, "галын илч"-ыг дэмжихээс гадна давсаг болон бага аарцгийн булчин чангарал тавигдаж давсаг шээсийг тогтоон чадвар сайжирдаг байна.

Манайх шиг хүйтэн, сэрүүн, салхи ихтэй бүс нутгийн хүмүүст бөөрний эмт бүсийг халааж хэрэглэх нь олон төрлийн зовуур намдаах тустай даа.

Төвөдөөс ирсэн "бөөрний эмт бүс"-ийг захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой боллоо 🤗🤗🤗

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ 🤗🤗🤗"Бөөрний эмт бүс" хэрэглэж эхэлснээс хойш шөнө босож бие засдаг байсан больсон, шээс өтгөн шар...
23/04/2026

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ 🤗🤗🤗

"Бөөрний эмт бүс" хэрэглэж эхэлснээс хойш шөнө босож бие засдаг байсан больсон, шээс өтгөн шар өнгөтэй байсан одоо ус шиг өнгөтэй, үнэргүй болоод байгаа. Талахрхаж байна эмчдээ.

Гэр бүлд 1 байхад хэрэгтэй сайхан бүс шүү... гэжээ

"БӨӨРНИЙ ЭМТ БҮС" ХҮРГЭЛТТЭЙ БОЛЛОО 🚚🚚🚚📦Төлбөр хийж баталгаажсанаас хойш 24 - 48 цагийн дотор хүргэлт очино📍Улаанбаатар ...
23/04/2026

"БӨӨРНИЙ ЭМТ БҮС" ХҮРГЭЛТТЭЙ БОЛЛОО 🚚🚚🚚

📦Төлбөр хийж баталгаажсанаас хойш 24 - 48 цагийн дотор хүргэлт очино

📍Улаанбаатар хот

Орон нутаг
📍Эрдэнэт
📍Дархан
📍Баянхонгор
📍Хөвсгөл
📍Өвөрхангай
📍Өмнөговь
📍Зүүнхараа
📍Дорноговь Сайншанд
📍Замын-үүд зэрэг аймгуудруу хүргэлт боломжтой

23/04/2026

Сошиал дээр анзаараад байх нь ээ эрчүүд нь их шалчигнуур болжээ.

Анагаах ухаан талаас нь үзвэл эр бэлгийн даавар ялгарал буураад ирэхээр эр хүн булчин масс буурах, шар өөхжилт нэмэгдэх, ааш зан хувирах, тамир чалх муудах зэрэг шинжүүд илэрдэг дээ.

Чалхгүй эрчүүд шалчигнуур байдаг.

Орой бүр унтахаасаа өмнө 20-30 минут бөөрний эмт бүсээ хэрэглээд байхад чалх, тамир сайжирна шдээ.
22/04/2026

Орой бүр унтахаасаа өмнө 20-30 минут бөөрний эмт бүсээ хэрэглээд байхад чалх, тамир сайжирна шдээ.

22/04/2026

Хөх нуурлуу монгол хүн нэвтрүүлдэггүй юм билээ.

Эмч хүн байж юм зарлаа гэсэн коммент нэг биш нэлээд хэд ирсээр л... Энэ одоо ямар хандлага сэтгэхүй гээч нь вэ? Ажил мэр...
21/04/2026

Эмч хүн байж юм зарлаа гэсэн коммент нэг биш нэлээд хэд ирсээр л... Энэ одоо ямар хандлага сэтгэхүй гээч нь вэ? Ажил мэргэжлээр ялгаварлан гадуурхалт нь уу? Аль эсвэл номхон тэмээг ноолоход амар гээд нийгмийн стрессээ надад гаргаад байна уу? Аль нь ч бай ийм сэтгэхүй хандлагатай нөхдүүд нэлээд байх юм.

Миний хувьд Төвөдөөс уламжлалт анагаах онолд суурилсан "Бөөрний эмт бүс" оруулж ирээд худалдан борлуулж эхлээд удаагүй байгаа билээ. Энэ эмт бүсийг зарж эхэлсэндээ би баяртай байгаа. Учир нь энэ бүс хэрэглэсэн хүмүүст үр дүн хурдан гарч талархсан сэтгэгдлээ илэрийлэн дахиад нэгийг авья, ээждээ аавдаа авья гэсэн сэтгэгдэл хувь чатаар нэлээд ирдэг нь сайхан байдаг. Учир нь би архи, тамхи элдэв бусын эрүүл мэндэд хортой зүйл зараагүй харин ч хүний эрүүл мэндийг дэмжих хамгаалах зүйл зарж байгаадаа бахдалтай.

Хэдхэн хоногийн өмнө Төвөд дэхь энэ бүсний үйлдвэрээр нь орлоо, энэ үйлдвэрлэл эхлүүлсэн Төвөд хүнтэй биечлэн очиж уулзлаа. Энэ үйлдвэрлэл эхлүүлсэн хүн маань бага залуудаа лам байж, олон дүү нартай учир аргагүйн эрхэнд ажил хийж гэр бүлдээ туслах хэрэгцээ гарсан учир сахилаа өгч хар хүн болсон байж. Тэгээд сүүлд өөрийн бизнес эхлүүлэхээр шийдэж гэхдээ бусдад тустай үйл байх хэмээн сэтгэж лам багшаасаа нэр залж, уламжлалтын эмч нартай зөвлөлдөж энэхүү бизнесээ эхлүүлжээ. Энэ бүсний үйлдвэрлэл эхлүүлсэн Төвөд маань миний хийж байгаа бизнес хүний эрүүл мэнд тус болно гэдэг сэтгэлээр би энэ ажлаа хийдэг. Мэдээж бизнес мөн боловч мөнгө ашиг бол дараагийн зүйл тэргүүн эгнээнд хүнд тустай байх гэсэн сэдлээ чухалчилдаг хэмээн хэлж байв. Яг энэ сэдэл дээр бид нэг байгаа нь сайхан санагдаж байлаа.

Би худлаа яриагүй, хулгай хийгээгүй, бусдыг мэхлээгүй харин бусдад тустай зүйл худалдаалж байгаадаа өөртөө итгэлтэй байна. Элдэв зүйл бичээд байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд хэн ч таныг албадаагүй тул танд таалагдахгүй бол орхичих нь танд л тустай.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

21/04/2026

Хүүхдүүддээ скүүтэр суррон авч өгч байгаа эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдүүдээ тэхийн зогсоол дээрээс түлхчихэж байгаагаас ялгаагүй!

"БӨӨРНИЙ ЭМТ БҮС" ХҮРГЭЛТТЭЙ БОЛЛОО 🚚🚚🚚Төвөдөөс бэлэн ирсэн цөөн хэдийгээ хүргэлтээр явуулчихья. Төлбөр баталгаажсанаас ...
21/04/2026

"БӨӨРНИЙ ЭМТ БҮС" ХҮРГЭЛТТЭЙ БОЛЛОО 🚚🚚🚚

Төвөдөөс бэлэн ирсэн цөөн хэдийгээ хүргэлтээр явуулчихья. Төлбөр баталгаажсанаас хойш хот дотор 24 цагт, орон нутагт 24-48 цагийн дотор танд очино.

Жич: Орон нутаг - Эрдэнэт, Дархан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Зүүнхараа, Дорноговь Сайншанд, Замын-үүд хүргэх боломжтой.

Захиалах хүмүүс комментоор 1 гэж бичнэ үү 🤗🤗🤗

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим Эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Цахим Эмч:

Share

Category