Magic Moly Rio Mongolia

Magic Moly Rio Mongolia Нуруу нь өвдөөд байна уу?💙 Тэгвэл НААШИР💙

1. Байшинтай болъё гэвэл газар авахаас эхэлдэг2. Галбиржихыг хүсвэл эрүүл хооллолтоос эхэлдэг3. Ухаан сууя гэвэл ном унш...
28/10/2025

1. Байшинтай болъё гэвэл газар авахаас эхэлдэг
2. Галбиржихыг хүсвэл эрүүл хооллолтоос эхэлдэг
3. Ухаан сууя гэвэл ном уншихаас эхэлнэ
4. Дэлхийгээр аялахыг хүсвэл мөнгөө хэмнэхээс эхэлдэг
5. Аз жаргалтай байхыг хүсвэл талархахаас эхэлдэг
6. Хөрөнгөтэй байя гэвэл санхүүгээ удирдахаас эхэлдэг
7. Сайн удирдагч байхыг хүсвэл эхлээд өөрийгөө удирдахаас эхэлнэ
8. Сайн эцэг эх байхыг хүсвэл зөв үлгэр дуурайлал болохоос эхэлнэ
9. Амжилтад хүрье гэвэл жижиг алхам хийхээс эхэлдэг
10. Өөртөө итгэлтэй байхыг хүсвэл өөртөө итгэхээс эхэлнэ
11. Шинэ ур чадварт суралцъя гэвэл өдөр бүр хичээллэж эхэлдэг
12. Бүтээлч байхыг хүсвэл шинэ зүйл туршиж үзэхээс эхэлдэг
13. Хүндлүүлэхийг хүсвэл бусдыг хүндлэхээс эхэлдэг
14. Бат бөх харилцааг бүтээе гэвэл итгэл даахаас эхэлдэг
15. Зорилгодоо хүрье гэвэл түүнийгээ тодорхой тавихаас эхэлдэг
16. Эрх чөлөөтэй байхыг хүсвэл айдсаа орхихоос эхэлдэг
17. Өөрчлөлт хийхийг хүсэж байвал эхлээд өөрийгөө өөрчлөхөөс эхэлнэ
18. Марафонд гүймээр байвал өдөр бүр алхахаас эхэлдэг
19. Бусдад туслахыг хүсвэл өөртөө эхлээд туслахаас эхэлдэг
20. Хэл сурах гэж байгаа бол өдөр бүр тасралтгүй хичээллэ
21. Үр бүтээлтэй байя гэвэл цагаа зөв зохицуулахаас эхэлдэг
22. Мэдлэгтэй болъё гэвэл асуулт асууж эхэлдэг
23. Эрүүл байхыг хүсвэл дасгал хөдөлгөөн тогтмол хийхээс эхэлдэг
24. Амар тайван байя гэвэл өс хонзон тээхгүй байхаас эхэлдэг
25. Хүчтэй байя гэвэл сорилтыг итгэлээр тэвчиж эхэлдэг
26. Эелдэг байхыг хүсвэл эхлээд өөртөө эелдэг хандахаас эхэлдэг
27. Нөлөөлөхийг хүсвэл жинхэнэ байхаас эхэлдэг

Амжилт нэг шөнийн дотор тохиолддоггүй бөгөөд ямар нэгэн чухал зүйлд хүрэхэд тууштай хичээл зүтгэл хэрэгтэй. Урдах зорилгынхоо төлөө бүү сэтгэлээр уна. Эхний алхам, дараа дараагийн алхмаа хийхэд анхаарлаа төвлөрүүл. Гол нь бага гэлтгүй эхлэх, тууштай байх хэрэгтэй. Итгэсээр л бай, тэгвэл ахиц дэвшил гарна.💪🏻💯🔥

 .Хүний 2 хөлөнд :-- 6 булчин -- 40 шөрмөс -- 52 яс-- 60 үе-- 66 зүүний цэг--72 рефлексологи -- 7200 мэдрэлийн төгсгөл б...
02/09/2025

.
Хүний 2 хөлөнд :
-- 6 булчин
-- 40 шөрмөс
-- 52 яс
-- 60 үе
-- 66 зүүний цэг
--72 рефлексологи
-- 7200 мэдрэлийн төгсгөл байдаг.

Анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичигдсэн байдаг нь зүгээр нэг тохиолдол биш юм.

💗 1. ХӨЛ НҮЦГЭН ЯВАХ.

Аль болох хөл нүцгэн явах хэрэгтэй.Мэдээж байгальд хөл нүцгэн явах нь мянган тустай.Хэрэв энэ нь боломжгүй бол ядаж гэртээ хөл нүцгэн явах хэрэгтэй.Шал тань хүйтэн байсан ч гэрийн шаахайгаа тайлаад 10-15 мин өдөрт 3 удаа гэртээ хөл нүцгэн яваарай.

💗 2. ХӨЛИЙН ӨСГИЙ БОЛОН ӨЛМИЙГӨӨР ГИШГЭЖ ЯВАХ

Өсгий ба өлмийгөөр,мөн хөлийн улны гадна болон дотор талаар тогтмол явж хэвших хэрэгтэй.Энэ нь хөлний яс,судас шөрмөсийг бэхжүүлдэг,цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй үүний үр дүнд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа илт сайжирдаг.Ингэж явах нь тийм хэцүү биш туршаад үзээрэй,ашиг тус нь арвин шүү.

💗 3. ХӨЛИЙНХӨӨ УЛЫГ ЮМААР ТОВШИХ

Өнөөдрөөс эхлэн хөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр товшиж эхлээрэй.Гурилын элдүүр,хоосон шилэн сав ч болно.Хөлийн хуруунуудаас эхлэн зөөлөн цохиж товш.Хэсэг хугацааны дараа бүх л биеэр халуун бүлээн урсах таатай мэдрэмж,тайвшралыг мэдрэх болно.Хятадууд энэ аргыг зөвхөн хөлнийх төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг.

💗 4. ЮН-ЦЮАНЬ ЦЭГИЙН МАССАЖ

Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-Цюань гэж нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол массаж хийхийг зөвлөдөг.Энэ цэг нь хөлийн хурууны ард хөлний нумны голд оршдог.Энэ массаж хөлний булчин шөрмөсийг суллаж,цусны эргэлтийг сайжруулдаг.Өглөө,оройд хийхэд тохиромжтой.Энэ массажыг хийх 2 арга бий: хуурай ба нойтон.Хуурай хийх арга нь: Энэ цэг дээр зүгээр л 20 удаа тасралтгүй дарах арга.Хоер хөлөө ээлжлэн цэг дээр дарна.Нойтон арга нь: саванд 38 градусын халуун ус хийгээд хөлөө улайхыг хүлээнэ.Үүний дараа 2 хөлийнхөө энэ цэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дарна.Эцэст нь хөлийн улыг гараараа 3-5 мин илэх хэрэгтэй.

💗 5. ХАЛУУН,ХҮЙТЭН УСААР ЭЭЛЖЛЭН БУЛХАХ

Энэ арга бидний хөлөнд маш хэрэгтэй.Цусны эргэлтийг сайжруулж,хөлний чадлыг ихэсгэж,хөгшрөлтийг удаашруулдаг.2 хөлөө эхлээд халуун,дараа нь хүйтэн усаар ээлжлэн булхаж хэвшээрэй.

Эцэст нь аль болох их алхаж,хөлөө хөдөлгөж,хөлөө арчилж түүнд залхуурал бүү олгоорой.

АМЬДРАЛ БОЛ ХӨДӨЛГӨӨН гэдгийг бүү март!

17/08/2025

#Цистит гэдэг нь давсагны салст үрэвсэл бөгөөд ихэнхдээ шээсний замын халдвар (ШЗХ)–аас үүсдэг.
Гол шинж тэмдэг нь:

-Олон дахин шээх хүсэлтэй болох

-Шээх үед шатах, өвдөх

-Доод хэвлийн доогуур хөндүүрлэх

-Шээс булингартай, заримдаа цустай болох

-Ядарч сульдах



-Бактери (ихэвчлэн E. coli) халдварлах

-Бэлгийн харьцааны дараах бохирдол

-Дулаан хувцас өмсөхгүй даарч хөрөх

-Ус бага уух, шээс удаан барих



👉 Хэрэв өндөр халуурч, нуруу руу өвдөлт дамжвал бөөрний үрэвсэл (пиелонефрит) болж хүндрэх эрсдэлтэй тул яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.

Эмчилгээ, арчилгаа

Эмчийн заавраар антибиотик хэрэглэнэ (өөрөө дураараа уухгүй байх хэрэгтэй).

Өдөрт 2–3 литр ус ууж, шээсийг сайн гадагшлуулах.

Дулаан хувцаслаж, хэвлий, бөөр орчмыг дааруулахгүй байх.

Кофе, архи, хийжүүлсэн ундаа, халуун ногоотой хоол түр хугацаанд зайлсхийх.

Клюква (cranberry) болон хатаасан жимс, С витаминтай хүнс хэрэглэх нь дэмжлэг болно.

⚠️ Давтамжтай эсвэл архаг циститийн үед заавал шээсний шинжилгээ, эмчийн үзлэг хийлгэх нь зөв.

💕 #АНИОН+  #ЧИП-тэй эрүүл мэндийн ариун цэврийн хэрэглэл захиалга авч байна.💕Хэрэглэлээ хэрэглээд хэрэгтэй бүх эмчилгээг...
30/03/2025

💕 #АНИОН+ #ЧИП-тэй эрүүл мэндийн ариун цэврийн хэрэглэл захиалга авч байна.
💕Хэрэглэлээ хэрэглээд хэрэгтэй бүх эмчилгээг өөртөө зориулая💝💝💝

💕 #Анион+ чип= Динамик сөрөг Ион + Соронз + Нано мөнгөлөг + Fib хэт ягаан туяа + Хятад анагаах эмчилгээний еев модны найрлага

:
-- Бактерийн бохирдлоос хамгаална, бохирдолыг гадагшуулна
-- Ашигтай бактерийг тэнцвэржүүлнэ
-- Үрэвсэлийг дарна
-- Үнэрийг дарна
-- Арьсыг амьсгалуулна
-- Цусны эргэлтийг сайжруулна
-- Сарын тэмдэгийг тогтворжуулна
-- Цэвэршилтээс сэргийлнэ
-- Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг арилгана
-- Нойрыг сайжруулна
-- Соронзон чанар нь жирэмслэлтэнд умайн орчныг цэвэрлэж бэлдэнэ
-- Хуурай мэдрэмж буюу 3 дахин шингээх чадамжтай Япон технологиор хийгдсэн бүтээгдэхүүн

💕Багцын үнэ: 45.000₮
/ 30ш / /10ш / / 8ш /
⏰️Оройн цагаар хүргэлттэй буюу 21:00-23:00 цагийн хооронд
#Хүргэлт: 5000₮

☎️8910-1012

30/03/2025
Бүсэлхий ууц нуруунд өвдөлт үүсгэж байгаа өвчнүүдийн ялгааг товч тайлбарлая.Булчин чангарах- Эвгүй байрлалд, тухайлбал х...
27/07/2024

Бүсэлхий ууц нуруунд өвдөлт үүсгэж байгаа өвчнүүдийн ялгааг товч тайлбарлая.

Булчин чангарах- Эвгүй байрлалд, тухайлбал хэт удаан бөхийж тонгойж суух, бөхийж зогсох, хүнд юм огцом бөхийж өргөх, нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан суух хэвтэх үед булчин хэт чангарна. Ийм үёд булчин суллах бариа хийлгэж болно. Заримдаа огцом эвгүй хөдөлгөөн хийхэд булчин чангарна.
Нурууны шохойжилт- Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг, зохистой хөдөлгөөн хийдэггүй эсвэл бага хийдэг хүмүүст урт хугацааны турш булчин чангарч, бүсэлхийн нугалмуудыг хооронд нь ойртуулан шахаж байсаар нугалмуудын хооронд орших зөөлөн эд шохойжиж хатуурснаас уян хатан чанараа алдах үйл явц юм. Бариа хийлгэж булчин суллахаас гадна үёний цусан хангамжыг сайжруулах эмчилгээ, хөдөлгөөн засал хавсруулан хийх ёстой. Шавар тавиулах, шарлага хийлгэх, бүлээн жин тавих нь цусны эргэлтийг сайжруулан шохойжих явцыг удаашруулна.

Багана нурууны хэвийн хэлбэр алдагдах- гэмтэл , ажил амьдралын буруу дадал, хэт хөдөлгөөнгүй байдал зэрэг олон шалтгаанаар бүсэлхийн хэвийн хотгор арилах ,тэгшрэх, хэт хотойх, эсрэг тийшээ хотойлт үүсэх, нуруу мурийх зэрэг өөрчлөлт үүсдэг. Бариа хийлгэж булчин суллахаас гадна тусгай техникүүдийг ашиглан бүсэлхий хэсгийн нугалмуудыг зөв хэлбэрт нь оруулах засал хийх, нуруу засалч эмчийн удирдлагаар ивээс эмчилгээ хийх ёстой. Ийм өөрчлөлтүүдийг дан бариагаар засах боломжгүй.

Цүлхийлт үүсэх- Нурууны дээрх өөрчлөлтүүд улам хүндэрснээс үе хоорондын жийргэвч шахагдан цүлхийж нугаснаас нугалам бүрийн хоорондоос хоёр тийш салаалан гардаг захын мэдрэлүүдийг шахаж өвдөлт үүсгэнэ. Улам хүндэрсэн тохиолдолд фиброзон цагираг урагдан жийргэвчийн гель маягийн цөмихэсэг шахагдан гарч ивэрхий үүсгэдэг нь зарим үед нугасыг дардаг.
Их хүнд буюу нугас дарагдах аюултай тулгарсан, өөрөөр хэлбэл цүлхийлтийн улмаас нугас дарагдсанаас доод мөчнүүд саажилт аюул үүссэн үед яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Мэс заслын эмч сэргээн үүсэх эмчилгээ зөвлөсөн бол захын мэдрэл дарагдсан ч нугас дарагдах аюулгүй гэж үзэж бариа, уламжлалт ба сэргээн засах эмчилгээ хийлгэхээс гадна нурууны үенд цүлхийлт үүсгэж байгаа гол шалтгаан болсон хэлбэрийн өөрчлөлтүүдийг хэвийн болтол нь нуруу нугалмын засалч мэргэшсэн эмчээр засуулах, амьдралын буруу дадал хэвшлээ өөрчлөхөд суралцах шаардлагатай.
Бүсэлхий нурууны L4-5 нугалмуудын түвшинд мэдрэл дарагдсан үед хонго, гуяны ар болон хажуугаар дагаж өвдөх, хөл бадайрах шинж илэрдэг.

Бүсэлхийн нугалмуудын гулсалт- Голдуу бүсэлхийн L4-5 нугалмууд урагшаа гулсдаг. Гулсалтын зэрэг их бол бэхэлгээ хийх хагалгаанд орох ёстой. Гулсалтын зэрэг бага бол нугалмын хөдөлгөөнт заслын аргаар гулссан нугалмыг байранд нь оруулах шаардлагатай.

Дарагдлын хугарал- Нурууны хотгор арилан бөгтийсөн үед огцом бөхийх,хүнд юм өргөх зэргээр хэт ачаалал авсанаас, осол гэмтлээс нугалам шахагдаж дарагдлын хугарал үүссэн үед хөдөлгөөнгүй хэвтрийн дэглэм сахиж яс бэхжүүлэх үйлчилгээтэй эм бүтээгдэхүүн хэрэглэх ёстой.

Тэгэхээр та мэргэжлийн нурууны эмчид үзүүлж, шаардлагатай бол илүү нарийвчилсан шинжилгээ өгөх, зөвхөн өөрт тохирсон эмчилгээ сонгох шаардлагатайг ойлгосон байх гэж найдъя.

Address

Ulaanbaatar BZD 4r Khoroo
Ulaanbaatar

Telephone

+97688057915

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Magic Moly Rio Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Magic Moly Rio Mongolia:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram