21/04/2023
🦷🦷🦷 Имплант шүдэлбэртэй хүн MRI зураг авахуулж болохгүй юу??? Хариултыг 👇👇👇
Орчин цагт эрүүний ясандаа имплант суулгуулан хиймэл шүд хийх нь шүдгүйдлийг сэргээх хамгийн сайн арга болоод байгаа. Энэнээс сайн арга гарвал, тэр нь шинээр шүд ургуулах л арга.
Гэтэл сүүлийн үед үзүүлж байгаа хүмүүсээс шүдний импланттай хүн тархины зураг авахуулж болохгүй, MRI хийлгэж болохгүй гэсэн үг яриа их дуулдах боллоо. Манай эмнэлэгт 7 сарын өмнө шүдний имплант суулгуулсан хүн сайхан бороолж эдгэсэн имплантаа авахуулна гэв....яагаад гэтэл, хотын урд зүгт оршдог нэгэн том эмнэлгийн эмч нар шүдний импланттай хүнд MRI огт хийж болохгүй гэж буцаасан байна.
1. MRI гэж юу вэ? Magnet Resonance Imaging буюу соронзон орон үүсгэн радио долгионы тусламжтайгаар эд эрхтний зургийг авдаг шинжилгээний нэг арга. Голчлон зөөлөн эдийн шинжилгээнд ашигладаг, жишээ нь тархи, зүрх, бөөр, нойр булчирхай гэх мэт бүх л зөөлөн эрхтэнг шинжилж болдог. Рентген бол ясны зураг. Хүмүүс их андуурч эндүүрдэг.
Соронзон орон үүсгэж байгаа тул, металл агуулсан биетүүд соронзлогдон улмаар хөдлөх, эргэн тойрны эдийг гэмтээх эрсдэлтэй.
2. Имплант гэж юу вэ? Im буюу дотогш plant буюу суулгах гэсэн 2 үгнээс үүссэн, хүний биед (эрүү, хөл, зүрх гэх мэт хаана ч болно) эмчилгээний зорилгоор суулгадаг гадны биет.
Дараахь имплантууд MRI хийлгэхэд асуудал үүсгэж болзошгүй. Үүнд:
- Сонсгол сайжруулах дотор чихний имплант, сонсголын суулгацууд
- Тархины аневризмын чипүүд
- Судсан дотор суулгасан металл стентүүд
- Мэдрэл идэвхжүүлэгч програмчилдаг төхөөрөмжүүд
- Зүрхний дефибриллятор ба pacemaker
- Зүрхний хиймэл хавхлага
- Суулгасан тарианы шахуурга
- Металл хиймэл үе
- Металл хадаас, шруп (хугарсан ясыг хаддаг)
Дээрх имплантуудыг соронзон орон үүсгэдэг металл ба түүний хайлшаар хийдэг байж магадгүй тул MRIд ороход эргэлзээтэй байж магад.
Харин олон судалгаагаар шүдний металл ломбо, шүдний металл аппаратууд нь MRI хийлгэхэд ямар ч аюулгүй, гэхдээ зургийн чанарт нөлөөлж болзошгүй байдаг. Шүдний имплант бол бүр ямар ч асуудал үүсгэдэггүй. Яагаад гэвэл 99,99% титанаар хийгдсэн байдаг ба титан нь өөрөө хүний биед хамгийн нийц сайтай, муу нөлөөгүй металл ба соронзон орон огт ҮҮСГЭДЭГГҮЙ. Хүний биед хамгийн ээлтэй, хоруу чанар бараг байхгүй хамгийн их судлагдсан, судалгаагаар сайн тал нь дан танигдсан металл бол титан юм.
Манайхан өөрсдөө уншиж судлахгүй, хүний үгээр л явах юм. За тэгээд гялалзсан болгон алт гэдэг шиг металл бүхнийг л ТӨМӨР гэж нэрлэнэ. Төмөр гэдэг бол химийн феррүм гэдэг элемент. Mенделеевын үелэх системийн 26 дах элемент - Fe, зэвэрдэг. Миний мэдэхийн аманд ордог бүхий л эмчилгээний материал суулгацууд нэг дусал ч төмөр ороогүй байдаг. Төмрийн харшилтай гэж ярина, үнэндээ никелийн харшил, төмөр аппарат гэж ярина, aпаратанд төмөр лав ордоггүй, төмөр шруп гэх юм...уг нь титан имплант шүү дээ.
Манай зарим эмч нар ч үнэндээ бас мэдлэг мэдээлэл муутай байх юм....харамсалтай. Унш, судал, сур.
Мэдлэггүй эмч нарын дунд иргэд хохироод байна....
COPY...