Enerel-dent Dental clinic

Enerel-dent Dental clinic Энэрэл-дент шүдний эмнэлгийн албан ёсны хуудас Амны хөндийн эрүүл мэндийн цогц үйлчилгээ. We provide multi functional dental service.

English, Russian and Japanese languages are available.日本語が話せる歯科衛生士と歯科医師がいます。

Эрхэм үйлчлүүлэгч нарын анхааралд :Манай эмнэлэг нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болон Бүгд найрамдах улс тунхагл...
20/11/2025

Эрхэм үйлчлүүлэгч нарын анхааралд :
Манай эмнэлэг нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болон Бүгд найрамдах улс тунхагласан өдөр буюу 2025.11.21 болон 2025.11.26-ний өдрүүдэд хэвийн хуваарийн дагуу ажиллах тул үйлчлүүлэгч та урьдчилан 11458847 дугаарт хандан цаг авч үйлчлүүлээрэй.

🦷 “Гажиг заслын эмчилгээг хэзээ эхлэх нь зөв бэ?” 🤔Эцэг эхчүүдээс бидний хамгийн их сонсдог асуулт бол —“Хүүхдийнхээ шүд...
30/10/2025

🦷 “Гажиг заслын эмчилгээг хэзээ эхлэх нь зөв бэ?” 🤔

Эцэг эхчүүдээс бидний хамгийн их сонсдог асуулт бол —
“Хүүхдийнхээ шүдийг хэзээ гажиг заслын эмчид үзүүлэх вэ?”

✅ Хариулт нь — эрт оношлуулах тусам илүү үр дүнтэй!

📅 Хүүхдийн сүүн ба байнгын шүд холилдож ургаж эхэлдэг 6–7 насанд (өөрөөр хэлбэл холимог зуултын үеэс эхлэн) гажиг заслын эмчийн анхны үзлэг, хяналт зайлшгүй шаардлагатай байдаг.

👩‍⚕️ Энэ үед шүдний зуулт, эрүү, нүүрний ясны хөгжил ид явагдаж байдаг тул
эрт оношилгоо хийснээр гажгийг бага насанд нь авагддаг болон авагддаггүй зэмсгээр хялбар засах боломж бүрддэг.

📸 Зурган дээрх тохиолдолд хүүхдийн гажгийг эрт илрүүлж, шат дараатай эмчилгээ хийсний үр дүнд
📆 2 жил 6 сарын дараа шүд, зуулт нь зөв байрлалд орсон байна.

💡 Хэрэв таны хүүхдийн шүд бөөгнөрсөн эсвэл зай ихтэй, зуулт буруу байгаа мэт санагдаж байвал цаг алдалгүй гажиг заслын эмчид үзүүлээрэй.

☎️ Зөвлөгөө, цаг авах: 11458847

🏥 Манай хаяг:
📌 БЗД, 3-р хороо, 12-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө 28-2
📌 ХУД, 15-р хороо, TARA CENTER

27/10/2025

🦷 Энэрэл дент эмнэлэг онлайн цаг авах системээ амжилттай нэвтрүүллээ!
Одоо та эмчилгээ, үзлэгийн цагаа хэдхэн хоромд, хаанаас ч товлох боломжтой.
📲 Танд илүү ойрхон, илүү хялбар үйлчилгээ

📍 САЛБАРУУДЫН БАЙРШИЛ
1️⃣ Төв салбар – Баянзүрх дүүрэг
🏙 Хаяг: БЗД, 3-р хороо, 12-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө 28-2

🕘 АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
📅 Даваа – Баасан: 08:30 – 19:30
📅 Бямба: 09:00 – 17:00

2️⃣ Хан-Уул салбар
📍 Хаяг: ХУД, 15-р хороо, TARA CENTER

🕘 АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
📅 Даваа – Баасан: 08:30 - 20:30
📅 Бямба: 09:00 - 17:30
⛔ Ням гаригт амарна

🪥 Чанартай үйлчилгээ, туршлагатай эмч нар таныг хүлээж байна!
#ЭнэрэлДент #ШүднийЭмнэлэг #ЭрүүлШүдЗөвТөрх #БаянзүрхСалбар #ХанУулСалбар

14/10/2025

Шүд саатаж ургах нь маш олон шалтгаантай байж болно…

#СаатсанШүд #ШүднийҮзлэг #АмныХөндийнЭрүүлМэнд #ШүднийЭмчЗөвлөжБайна

#ШүднийЭрүүлМэнд
#ШүднийАрчилгаа
#ЭрүүлШүдЭрүүлАмьдрал
#ИнээмсэглэлээХамгаалъя
#ШүднийАсаргаа
#АмныХөндийнАрчилгаа
#ШүднийЗөвлөгөө
#Инээмсэглэл










Цаг захиалахад илүү хялбар боллоо!Байнгын үйлчлүүлэгч та манай онлайн цаг олголтын системийг  www.enereldent.com ашиглан...
24/09/2025

Цаг захиалахад илүү хялбар боллоо!

Байнгын үйлчлүүлэгч та манай онлайн цаг олголтын системийг
www.enereldent.com
ашиглан гар утсаараа нэвтрэн цагаа захиалаарай.

Шинэ үйлчлүүлэгчдэдээ зориулан хөгжүүлэлт хийж байгаа тул утсаар цагаа баталгаажуулаарай.

Эрүүл шүд – зөв төрхийг бүтээнэ 🦷
📍 Манай хаяг:
• БЗД, 3-р хороо, 12-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 28-2
• ХУД, 15-р хороо, TARA CENTER

📞 Цаг авах: 11458847

Сайн байцгаана уу?🤗 🦷Шүдний утас ашиглах зөвлөгөө. Хүүхэдтэйгээ хамт уншаарай.👦👧 Эрүүл шүд – зөв төрхийг бүтээнэ” 🦷📍 Ман...
17/09/2025

Сайн байцгаана уу?🤗

🦷Шүдний утас ашиглах зөвлөгөө. Хүүхэдтэйгээ хамт уншаарай.👦👧

Эрүүл шүд – зөв төрхийг бүтээнэ” 🦷

📍 Манай хаяг:
• БЗД, 3-р хороо, 12-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 28-2
• ХУД, 15-р хороо, TARA CENTER

📞 Цаг авах: 11458847

📚✨ Хичээлийн шинэ жилдээ инээмсэглэл дүүрэн орцгооё! ✨📚“Эрүүл шүд – зөв төрхийг бүтээнэ” 🦷👦👧 Хүүхдийнхээ шүдний ургалт, ...
01/09/2025

📚✨ Хичээлийн шинэ жилдээ инээмсэглэл дүүрэн орцгооё! ✨📚

“Эрүүл шүд – зөв төрхийг бүтээнэ” 🦷

👦👧 Хүүхдийнхээ шүдний ургалт, зөв байрлалд анхаарч эрүүл, итгэлтэй инээмсэглэлийг бэлэглээрэй.

📍 Манай хаяг:
• БЗД, 3-р хороо, 12-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 28-2
• ХУД, 15-р хороо, TARA CENTER

📞 Цаг авах: 11458847

🦷 Таны хүүхдийн шүд ургахгүй удаад байна уу❓👉Шүд саатсанаар зөвхөн инээмсэглэлд нөлөөлөөд зогсохгүй, хооллолт, эрүү боло...
29/08/2025

🦷 Таны хүүхдийн шүд ургахгүй удаад байна уу❓

👉Шүд саатсанаар зөвхөн инээмсэглэлд нөлөөлөөд зогсохгүй, хооллолт, эрүү болон зуултын хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

📸 Бидний хуваалцаж буй энэхүү үр дүн нь саатсан шүдийг гажиг заслын авагддаггүй зэмсгээр зөв байрлалд гаргаж ирсэн тохиолдол юм.

🕐 Эмчилгээний хугацаа: 1 жил 1 сар

💡 Хэрэв танай хүүхдийн шүд ургахгүй эсвэл буруу байрлалтай гарч ирж байгаа бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

☎️ Зөвлөгөө, цаг авах: 11458847

🏥 Манай хаяг:
📌 БЗД, 3-р хороо, 12-р хороолол, Энхтайвангийн өргөн чөлөө 28-2
📌 ХУД, 15-р хороо, TARA CENTER

✨Нүдэнд үл харагдах шүдний “Aligner” аппарат ✨Clear Aligner авагддаг тунгалаг аппарат нь Гажиг Заслын эмчилгээний шинэ ч...
28/07/2025

✨Нүдэнд үл харагдах шүдний “Aligner” аппарат ✨

Clear Aligner авагддаг тунгалаг аппарат нь Гажиг Заслын эмчилгээний шинэ чиг хандлага бөгөөд тус аппарат нь

✔️Өнгөгүй тунгалаг учраас шүдний аппарат зүүсэн нь мэдэгдэхгүй
✔️Авч цэвэрлэх боломжтой
✔️Цөөн шүдэнд хүч өгдөг тул өвдөлт зовиур багатай, эмчилгээний үр дүн хурдан
✔️Хүссэн хоолоо идэхэд саадгүй
✔️Амны арчилгаанд саад болохгүй
✔️Эмнэлэгт ирэх давтамж хол
✔️Холгож нухахгүй
✔️Шүдний имплант болон бүрээс хийлгэсэн хүмүүст ч ашиглах боломжтой аппарат юм.

Та манай эмнэлгийн нарийн мэргэшсэн Гажиг Заслын эмч нарт үзүүлэн үзлэг зөвлөгөө аваарай.

☎️ Та 11458847 дугаарт хандан цаг авч үйлчлүүлээрэй🤗

🦷Эрүүл шүдтэй зөв төрхийг бүтээнэ.🦷

Сайн байцгаана уу? 🤗Манай эмнэлэг нь Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяртай холбоотойгоор  2025.07.10-ний...
08/07/2025

Сайн байцгаана уу?
🤗Манай эмнэлэг нь Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяртай холбоотойгоор 2025.07.10-ний өдрөөс 2025.07.17-ний өдрийг дуустал ажиллахгүй ба 2025.07.18-ний өдрөөс хэвийн хуваарийг дагуу ажиллах тул үйлчлүүлэгч та урьдчилан 11458847 дугаарт хандан цаг авч үйлчлүүлээрэй.

✨ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ИНЭЭМСЭГЛЭЭРЭЙ! ✨🦷 Дээд, доод шүдний эгнээний бөөгнөрөл, төвийн шугам зөрсөн байдлыг авагддаггүй зэмсэ...
30/06/2025

✨ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ИНЭЭМСЭГЛЭЭРЭЙ! ✨

🦷 Дээд, доод шүдний эгнээний бөөгнөрөл, төвийн шугам зөрсөн байдлыг авагддаггүй зэмсэгээр зассан үр дүнг хүргэж байна.

🕔 Эмчилгээний хугацаа 1 жил 6 сар 🦷💎

2017.11.19 ➡️ 2019.05.29

🔹 Шүдний байрлал зөв болсон
🔹 Шүдний эгнээний төвийн шугам таарсан
🔹 Инээмсэглэл илүү үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй болсон

Сонирхолтой судалгаагаар зөв эгнээтэй, гоо зүйн хувьд сайхан шүдтэй хүмүүсийн өөртөө итгэх итгэл 70%-иар өсдөг гэж тогтоогдсон байдаг. 😁

Та ч бас өөрчлөлтийг хүсч байна уу? Энэрэл Дент танд мэргэжлийн баг, орчин үеийн технологиор үйлчилнэ.

📞 Та урьдчилан 11458847 дугаараар холбогдон, цаг авч үйлчлүүлээрэй.
📍 Төв салбар: БЗД, 3-р хороо, 12-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө 28-2
📍 Тара салбар: ХУД, 15-р хороо, Tara center

🦷 Эрүүл шүд, зөв төрхийг бүтээнэ.

✅ ЗАВСРЫН ЦООРОЛ ГЭЖ ЮУ ВЭ?Шүдний утас хэрэглэдэггүй хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог асуудал бол завсрын цоорол юм. ...
27/06/2025

✅ ЗАВСРЫН ЦООРОЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Шүдний утас хэрэглэдэггүй хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог асуудал бол завсрын цоорол юм. Энэ нь шүднүүдийн хооронд үүсдэг цоорол бөгөөд эхэн үедээ харагдахгүй, өвдөхгүй тул хүмүүс анзаардаггүй. Харин цоорол гүнзгийрэх тусам:

🔹 Хоол хүнс шүдний завсраар орж гацах 🍗
🔹 Амнаас эвгүй үнэр гарах 😷
🔹 Халуун, хүйтэн зүйлд эмзэглэх 🥶🥵
🔹 Өвдөх, зовуурилах шинж илэрнэ 😣

👉 Сонирхолтой судалгаа 🧐
American Dental Association-ийн судалгаагаар шүдний утсыг өдөр бүр хэрэглэдэг хүмүүсийн завсрын цоорол үүсэх эрсдэл 40-50%-иар бага байдаг нь тогтоогджээ. Мөн шүдний утас хэрэглэдэг хүмүүсийн 65% нь амнаас гарах эвгүй үнэрээс ангижирсан гэж хариулсан байна.

Тиймээс шүдний утсыг өдөр бүр хэрэглэх нь зөвхөн цоорол бус, амны хөндийн нийт эрүүл мэндэд асар их ач холбогдолтой юм шүү! 🦷✨

Хэрвээ та шүдний завсараар хоол гацах, өвдөх, зовиурлах шинж илэрч байвал бидэнд хандаарай.

🦷 Эрүүл шүд, зөв төрхийг бүтээнэ.

📞 11458847 дугаараар холбогдон, цаг авч үйлчлүүлээрэй.
📍 Манай хаяг:
📍 Төв салбар: БЗД, 3-р хороо, 12-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө 28-2
📍 Тара салбар: ХУД, 15-р хороо, Tara center

Address

12 Horoolol
Ulaanbaatar
13370

Opening Hours

Monday 08:30 - 19:30
Tuesday 08:30 - 19:30
Wednesday 08:30 - 19:30
Thursday 08:30 - 19:30
Friday 08:30 - 19:30
Saturday 09:00 - 16:00

Telephone

+97611458847

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Enerel-dent Dental clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Enerel-dent Dental clinic:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Our Story

Амны хөндийн эрүүл мэндийн цогц үйлчилгээ. We provide dental service. English, Russian and Japanese languages are available.日本語が話せる歯科衛生士と歯科医師がいます。