25/11/2025
😇Анагаах ухааны чиглэлээр суралцаж буй 1, 2-р дамжааны оюутнуудад яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгох, эмнэлзүйн үндсэн ойлголтуудыг гүнзгийрүүлэн таниулах зорилготой сургалт зохион байгуулагдахыг мэдэгдье.
Зорилго:
• Яаралтай үед цаг алдалгүй, зөв аргачлалаар ажиллах мэдлэг олгох
• Анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх
• Онол, практик хослуулсан сургалтаар мэдлэгийг бататгах
Хамрагдах хүрээ:
АЧ АУИС-ийн 1, 2-р дамжааны оюутнууд
Хэзээ, хаана:
2025 оны 11-р сарын 27-ны өдөр
16:00 цагт
АЧ АУИС-ийн 1-р байр, 108 тоот
Холбоо барих:
Утас: 94837107
И-мэйл: drscab@ach.edu.mn
Цахим хуудас: DRS-CAB emergency medical student club