ГУРВАН ГЭГЭЭН МЕД

ГУРВАН ГЭГЭЭН МЕД "Гурван гэгээн мед" эмнэлэг нь бүх төрлийн ЭХО (хэвлий, эмэгтэйчүүд, жирэмсэн) үзлэг хийдэг.

🎀 CDH гэж юу вэ? (Congenital Diaphragmatic Hernia — төрөлхийн өрцний ивэрхий)🍓 Өрц нь цээж болон хэвлийн хөндийг тусгаар...
26/11/2025

🎀 CDH гэж юу вэ?
(Congenital Diaphragmatic Hernia — төрөлхийн өрцний ивэрхий)

🍓 Өрц нь цээж болон хэвлийн хөндийг тусгаарладаг булчинлаг бүтэц бөгөөд хэвлийн эрхтнүүдийг цээжинд шилжихээс хамгаалдаг. CDH үед өрцын бүтцийн хөгжил тасалдсанаас дийлэнхдээ ар тал–хажуу хэсэгт байрлах төрөлхийн дефект үүсч, хэвлийн эрхтнүүд (гэдэс, ходоод, элэг гэх мэт) цээжний хөндий рүү орсон байдаг.

Энэ гажгийн үед уушгины паренхимийн хэвийн өсөлт, хөгжлийг механикаар хааж уушгины хөгжлийн дутмагшил болон уушгины судасны хөгжлийн эмгэгтэй хавсарсан уушгины судасны даралт ихсэлт үүсгэдэг. Иймд төрсний дараах амьсгалын дутагдал нь CDH-ийн үндсэн хүндрэл болдог.

CDH нь ойролцоогоор 3,000 төрөлт тутамд 1 тохиолддог бөгөөд зүүн талын Бохдалекийн диафрагмын ивэрхий хамгийн түгээмэл (≈85%).
________________________________________
CDH-ийн хэлбэрүүд
🍓Бохдалекийн диафрагмын ивэрхий
• Хамгийн түгээмэл төрөл
• Гэдэс, ходоод, элэг, нойр булчирхай хүртэл цээж рүү шилжиж болдог
• Ихэнхдээ уушгины ноцтой гипоплази үүсгэдэг
🍓Morgagni-гийн ивэрхий
• Тун ховор
• Ихэвчлэн хөнгөн илрэлтэй, амьсгалын ноцтой хүндрэл бага
________________________________________
CDH яагаад үүсдэг вэ?
Өрц нь хэвийн үед 10 долоо хоногтойд бүрэн хаагддаг. Гэхдээ CDH үүсэх үед:
• Булчингийн бүрэн хаагдах үйл явц тасалддаг
• 10–15% нь хромосомын гажиг эсвэл генийн мутаци-тай холбоотой
• Ихэвчлэн шалтгаан тодорхойгүй байдаг
Ураг томрох, амьсгалын хөдөлгөөн ихсэх үед ивэрхийн хэмжээ томорч, эрхтнүүд цээжний хөндийрүү түрэх нь нэмэгдэж болно.
________________________________________
CDH-ийг хэрхэн оношлодог вэ?
Хамгийн түгээмэл оношилгоо — 16 долоо хоногоос хойш ургын эхо үзлэг
Цаашид:
• Дэлгэрэнгүй хэт авиа
• Ургийн MRI
• Ургийн зүрхний хэт авиан шинжилгээ
• Генетикийн шинжилгээ

19/11/2025

🎉Манай хамтрагч байгууллага 1-ээр нэмэгдлээ🤝

🏨 "Гурван гэгээн мед" эмнэлэг нь ургийн ЭХО шинжилгээг жирэмсний бүх хугацаанд хийх бөгөөд 11-13 долоо хоногийн ЭХО шинжилгээ + тооцоолол хийнэ.

📲 Манай апп-ын Хөтөч цэс дэх Хөнгөлөлттэй байгууллага хэсгээс “Гурван гэгээн мед” эмнэлгийн лого дээр дарж шинжилгээний жагсаалт болон үнийн мэдээлэлтэй танилцаарай.
💙 Хэрэглэгч та бүхэндээ илүү олон бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр санал болгохдоо бид баяртай байна

Апп татах: https://eejuud-app.mn/
#ээжүүдапп #жирэмснийапп #жирэмснийхяналт #жирэмснийЭХО #ургийнэхооношилгоо

13/11/2025

🍓🍒😍 Ургын өсөлтийг долоо хоногоор жимстэй харьцуулан харвал 👶📏 таны бяцхан гайхамшиг хэрхэн өсөж байгааг төсөөлөхөд тусална! 👇👇

🌱 Эхний гурван сар (1–13 долоо хоног)
4-р долоо хоног: Цэцгийн үр 🌸 — 1–2 мм
6-р долоо хоног: Тариан будаа 🌿 — 4–6 мм
8-р долоо хоног: Үхрийн нүд 🍓 — 1.6 см
10-р долоо хоног: Гүзээлзгэнэ 🍓 — 3.5 см, жижиг хуруунууд бүрэлдэж эхэлнэ, одоо хөдөлж чадна!
12-р долоо хоног: Lime 🍋 — 5.5 см

🌼 Хоёр дахь гурван сар (14–27 долоо хоног)
14-р долоо хоног: Лимон 🍋 — 8.5 см
16-р долоо хоног: Авокадо 🥑 — 11.5 см, нүүрний хувирал гаргаж чадна.
18-р долоо хоног: Чинжүү 🫑 — 14 см
20-р долоо хоног: Банана 🍌 — 16.5 см, хөдөлгөөн мэдрэгдэж эхэлнэ.
24-р долоо хоног: Эрдэнэ шиш 🌽 — 30 см, уушги бүрэлдэж эхэлж байна.
27-р долоо хоног: Цэцэгт байцаа 🥦 — 36 см, нүд нээгдэж чадна

🌷 Гурав дахь гурван сар (28–40 долоо хоног)
28-р долоо хоног: Хаш 🍆 — 38 см, тархи маш хурдан хөгжинө.
32-р долоо хоног: Байцаа 🥬 — 42 см, өөх нэмэгдэж эхэлнэ.
35-р долоо хоног: Амтат гуа 🍈 — 46 см, зүрх хүчтэй цохилно 💓
37-р долоо хоног: Навчит манжин 🌿 — 48 см, бараг бүрэн хугацаанд хүрчээ!
40-р долоо хоног: Тарвас 🍉 — 50–52 см, уулзахад бэлэн боллоо! 👶💞

✨ Долоо хоног бүр шинэ өсөлт, гайхамшгийг авчирдаг — таны хүүхдийн аялал үнэхээр ид шидийн юм!

❤️"Үйлчлүүлэгчиддээ барих🎁Бэлэг"Гурван гэгээн мед эмнэлэг нь шинэ байранд нүүж орсонтой холбогдуулан үйлчлүүлэгчиддээ да...
10/11/2025

❤️"Үйлчлүүлэгчиддээ барих🎁Бэлэг"
Гурван гэгээн мед эмнэлэг нь шинэ байранд нүүж орсонтой холбогдуулан үйлчлүүлэгчиддээ дараах бэлгийг барьж байна.

❤️Ургийн эхо оношилгооны хяналтын багцдаа хямдрал зарлаж байна. Хяналт авах Эрка эмч.
Бид дараах 2 төрлийн хяналтын багц санал болгож байна.

Багц 1:
🎁4 долоо хоногоос 40 долоо хоног хүртэл хяналтын багц.
🎁Ургийн 11 удаагийн эхо оношилгоо
Үүнд:
🎁Жирэмсэн тодорхойлох эхо оношилгоо
🎁Хэвлийн 1 удаагийн эхо оношилгоо
🎁NT, NB эхо оношилгоо, тооцоолол
🎁Хүйс тодорхойлох эхо
🎁Умайн хүзүүний дутмагшил илрүүлэх эхо оношилгоо
🎁5 сарын бүтцийн эхо оношилгоо
🎁Кесар оёдол хэмжих эхо
🎁Сар бүрийн хяналтын эхо оношилгоо, зөвөлгөө
🎀Багцын үнэ: 💰660000₮-аас хямдраад -💰420000₮
Багц 2:
🎁20 долоо хоногоос 40 долоо хоног хүртэл хяналтын багц.
🎁Ургийн 7 удаагийн эхо оношилгоо
Үүнд:
🎁Хүйс тодорхойлох эхо
🎁5 сарын бүтцийн эхо оношилгоо
🎁Кесар оёдол хэмжих эхо
🎁Хэвлийн 1 удаагийн эхо оношилгоо
🎁Сар бүрийн хяналтын эхо оношилгоо, зөвөлгөө
🎀Багцын үнэ: 💰450000₮-аас хямдраад -💰300000₮

🚑🚑🚑Хэрэв та эмнэлэгт ирэх боломжгүй, товлолтын хугацаа болоогүй боловч энэ хямдрал дуусахаас өмнө бүртгүүлэхийг хүсэж байгаа бол утсаар бүртгүүлж болно.

⏱️Хямдралын хугацаа 11 сарын 15 дуустал.
📍Хаяг: 4 замын Maxmall-аар хойш өгсөөд, Мандах их сургууль өнгөрөөд, 2 дахь уулзвараар баруун гар тийш (зүүн зүг рүү) эргээд 3 давхар шар барилгийн 1 давхарт.

📞Цаг авах утас: 99916787
Дэлгэрэнгүй мэдээллийг Page Chat болон утсаар залгаж авна уу.

Хэрэгтэй хүндээ Mention хийж түгээгээрэй.

Ураг хэрхэн хөгждөг тухай таныг гайхшруулах сонирхолтой баримтууд! 🤰✨Ургийн хөгжил бол нарийн төвөгтэй, гайхамшигтай зох...
07/11/2025

Ураг хэрхэн хөгждөг тухай таныг гайхшруулах сонирхолтой баримтууд! 🤰✨

Ургийн хөгжил бол нарийн төвөгтэй, гайхамшигтай зохион байгуулалттай үйл явц бөгөөд зарим талаараа бүр итгэмээргүй зүйлс байдаг! Энд таныг алмайруулах шинжлэх ухаанаар батлагдсан 6 баримтыг хүргэж байна 👇

🍎 Тэд амнион шингэний амтыг мэдэрдэг!
Эхийн идэж буй хоол ургийн хүрээлэлд орших амнион шингэний амтанд нөлөөлдөг. Хэрвээ урагт тэр амт таалагдвал илүү ихээр залгина, илүү их хөдөлнө! Хүүхдээ ногоонд дуртай болгохыг хүсэж байна уу? Энэ нь хэвлийд байхаас л эхэлдэг!

😴 Тэд төрөхөөсөө өмнө зүүдэлдэг!
Жирэмсний гурав дахь гурван сард ураг REM унтлагын үе шатыг туулдаг бөгөөд энэ нь зүүдтэй холбоотой байдаг. Гэхдээ ертөнцийг хараагүй ураг юуг зүүдэлдэг бол? Энэ бол нууц хэвээр!

🗣️ Тэд ээжийнхээ дууг ялгадаг!
25 долоо хоногтой үед ураг дуу чимээг сонсож, ээжийнхээ дууг ялгаж чаддаг. Энэ үед тэдний зүрхний цохилт удааширч, тайвширдаг. “Тэд юу ч мэдэрдэггүй” гэвэл үгүй байхнээ.

🚹 Эрэгтэй урагт умайд байхдаа босолт болдог!
Тийм ээ, үнэхээр! Гэхдээ энэ нь бэлгийн биш — дааврын хэвийн хөгжлийн нэг хэсэг юм. 😄

😢 Тэд умайд байхдаа уйлж чаддаг!
Нулимс гарахгүй ч, ураг нүүрний хувирал, эрүү чичрэх, амьсгалын өөрчлөлтөөр “чимээгүй уйлдаг”. Энэ нь рефлекс үү, эсвэл мэдрэмж үү? Шинжлэх ухаан судалсаар байна!

💧 Тэд өөрсдийнхөө шээсийг уудаг!
Амнион шингэний 90 орчим хувь нь ургийн шээс бөгөөд ураг өдөрт олон удаа түүнийг залгина. Аймшигтай сонсогдож магадгүй ч энэ нь бөөрний хөгжлийг дэмжиж, шингэний тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй.

🤯 Байгаль үнэхээр гайхамшигтай биш гэж үү? Илүү олон сонирхолтой жирэмсний баримт, мэдээлэл авахыг хүсвэл биднийг дагаарай! 🌸

05/11/2025

Хаяг: 4 замын Maxmall-аар хойш өгсөөд, Мандах их сургууль өнгөрөөд, 2 дахь уулзвараар баруун гар тийш (зүүн зүг рүү) эргээд 3 давхар шар барилгийн 1 давхарт.

28/10/2025

🩺 Үйлчлүүлэгчдийн анхааралд!

Манай эмнэлэг байршилаа сольж байгаа тул 11-р сарын 1-ээс эхлэн шинэ байранд үйл ажиллагаагаа явуулах болно.
📍 Шинэ хаягийг тун удахгүй мэдээллэх болно.

🕒 10-р сар дуустал хуучин байрандаа хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.
📞 Лавлах утас: 99916787

18/08/2025
Та бүхэн сайхан наадаж байна уу. Баяр наадмын үеэр ажиллах хуваарь:7 Сарын 10-13 хүртэл амарна. 14-аас хэвийн цагийн хув...
09/07/2025

Та бүхэн сайхан наадаж байна уу.
Баяр наадмын үеэр ажиллах хуваарь:
7 Сарын 10-13 хүртэл амарна. 14-аас хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана
цаг авах утас : 99916787

10/06/2025

6 сарын 11 буюу бүх нийтийн амралтын өдөр хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Цаг авах утас: 99916787, 76058305

Address

Ulaanbaatar
16067

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+97699916787

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ГУРВАН ГЭГЭЭН МЕД posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ГУРВАН ГЭГЭЭН МЕД:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram