07/04/2023
Дааврын өөрчлөлтөөс үүссэн таргалалтыг ч эрүүл хооллолтоор зохицуулан гуалиг болох боломжтой 😍
Олон эмэгтэйчүүд дасгал хийгээд, хоолны дэглэм бариад хүссэн хугацаандаа, хүссэн жиндээ хүрч чаддахгүй байна гэдэг. Мөн энэ асуудлаас болж шантрахад хүргэдэг.
Уг асуудал ихэнхдээ 21- с дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Учир нь эмэгтэй хүн 21 наснаас хойш эм гормоноо алдаж эхэлдэг. Эм гормон алдагдсанаар гоо сайхан, эмэгтэйлэг байдал ч алдагдаж эхэлдэг. Ганц эм гормон гэлтгүй бүх л дааврын алдагдал нь таргалалт, стресс, гоо сайхан бие махбодын олон сөрөг үр дагаварт хүргэдэг. Кортизол, адреналин, эстроген, тестостерон, инсулин, грелин, тиреоид зэрэг гормонуудыг ялгаруулдаг булчирхайнуудын аль нэгний үйл ажиллагаа доголдох нь таргалалтын далд шалтгааны нэг болдог.
Иймд гуалиг болох хүсэлтэй хүн бүр дааврын үйл ажиллагааг тогтвортой байлгах нь маш чухал.
Дааврын алдагдалд орсныг илтгэх 5 шинж тэмдэг:
1. Чи эрүүл хооллосон ч, бэлхүүсний тойрог чинь нэмэгдсээр л байна...
Товчхондоо эмэгтэй хүн нас ахих тусам эстроген гормон давамгайлж тэр нь инсулин гормоны мэдрэг байдлыг нэмэгдүүлж байдаг. Ингэснээр хэвлийн таргалалт үүсэх нөхцөл бүрддэг байна.
2. Чихэрлэг зүйлсээр өлсөнө.
Инсулин дааврын алдагдлаас лептин дааврын ялгарал буурна. Лептин нь хооллож дуусахад цадах дохиог өгч, цатгалан мэдрэмж төрүүлдэг даавар. Тэгэхээр лептин буурсан үед тархинд өлсгөлөнгийн дохио очиж өөх хуримтлуулах шаардлага үүсч энэ үед хурдан хугацаанд идэж болох чихэрлэг зүйлс, нүүрс ус ихээр агуулсан хүнсийг зогсолтгүй идэж эхэлдэг байна.
3. Та байнга стресстэй байдаг...
Хэвлийн таргалалт үүсгэдэг өөр нэг шалтгаан бол кортизол гормоны өөрчлөлт. Товчхондоо стресс бухимдал нь кортизол гормоныг ихэсгэж, энэ нь хэвлийд өөх хуримтлуулдаг байна.
4. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, тогтворгүй...
Эмэгтэйчүүдийн эстроген гормон тогтворгүй байх нь сэтгэлийн хөдөлгөөн ааш зангийн хувьд тогтворгүй байхад хүргэдэг. Энэ нь жин нэмэхэд ч нөлөөлдөг. Гэхдээ эстрогений түвшин ихэвчлэн төрсний дараа мөн цэвэршилтийн үед өөрчлөгддөг.
5. Үргэлж ядарч байдаг ч сайн унтаж амарч чададгүй..
Унтаж амрахгүй байснаар кортизол гормон ихээр ялгарч эхэлдэг. Өндөр кортизол нь бамбайн түвшинг бууруулдаг, ингэснээр бүтэн биеийн таргалалт үүсдэг байна.
Биеийн тэнцвэрт байдлыг хангахад нөлөөлдөг хамгийн гол 5 даавруудыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Zander's Brand Гормон тэнцвэржүүлэх жин хасах цайг гормоны тусгай хөтөлбөртэй уялдуулан хэрэглэж бүсгүйчүүд 14 хоногт 5-10кг хасах боломжтой.
Асуудал юунд байна?
1. Кортизолын: Кортизол нь стрессийн эсрэг хариу урвал үзүүлдэг чухал даавар бөгөөд бөөрний дээд булчирхайгаас ялгардаг. Кортизолын түвшин ихэссэнээс цусны даралт болон цусан дахь сахарын түвшин нэмэгддэг. Дааврын архаг өндөр түвшин нь сэтгэл гутрал, жин нэмэх, хурдан хөгшрөх, цусан дахь сахартай холбоотой асуудлууд, бодисын солилцооны хам шинж бүхий асуудлуудыг үүсгэж болно.
Танд юу ажиглагдах вэ: Нэг ажлаас нөгөө рүү шилжин байнга яарах мэдрэмж төрөх, Жин хасахад хүндрэл гарах, /ялангуяа бэлхүүс хэсгээр/, Сэтгэл санаа байнга өөрчлөгдөж тогтворгүй байх, Гэнэт уурлаж, гэнэт баярлах Шөнө нойр хүрэхгүй эсвэл муу нойртой хонох, Хумс хугарамтгай эсвэл арьстай холбоотой асуудлууд үүсэх, Даралт ихсэх эсвэл цусан дахь сахарын түвшин ихсэх, Ой тогтоолт муудах, ялангуяа стрессийн үед юманд төвлөрч чадахгүй болох, Давстай эсвэл чихэртэй хүнсэнд татагдах, Бэлгийн дур хүсэл буурах
2. Инсулин: Инсулин нь бидний цусан дахь глюкозын хэмжээг зохицуулдаг. Инсулинтэй холбоотой гол асуудал бол инсулин тогтмол нэмэгдсэнээр цаашдаа глюкозыг инсулинд тэсвэртэй болоход хүргэдэг (эсүүд энэ дааварт тэсвэртэй болсноор цусан дахь глюкоз ихсэж чихрийн шижин үүсэх шалтгаан болдог).
Танд юу ажиглагдах вэ: Амттанд маш хүчтэй татагдана, Нүүрс ус ихтэй шоколад, зайрмаг, шарсан төмс зэргийг зогсолтгүй иднэ, Цусан дахь сахарын түвшин хэвийн хэмжээнээс ихэснэ (85 мл/дл-с их), Хоол хоорондын хугацаанд зовних эсвэл цухалдах мэдрэмж төрнө, Эмэгтэй хүний бэлхүүсний тойрог 89 см болон түүнээс дээш (хүйсний түвшинд), харин эрэгтэй – 102 см болно Биеийн жингийн индекс 25-с их болох, Өндгөвчний олон уйланхайт хам шинж, сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй болох, батга, үсний ургалт хурдсах, заримдаа үргүйдэл болон өндгөвчинд уйланхай үүсэж болно, HDL холестерины түвшин багасах, триглицидийн түвшин ихсэх, Цусны даралт ихэснэ (140/90-с их) Инсулины түвшин өлөн үед 5мкЕд/мл-с их болох
3. Тестостерон: Тестостерон – эмэгтэй хүний өндгөвч, эрэгтэй хүний төмсөг, бөөрний дээд булчирхайгаас ялгардаг даавар. Энэ нь сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл, булчингийн агшилт, ясны ургалт, бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэйчүүдийн 30%-д нь энэхүү даавар ихэсдэг бөгөөд улмаар батга гарах, сарын тэмдгийн мөчлөг тэнцвэргүй болох, биеэр үс их ургах, толгойн үс унах тэр ч бүү хэл үргүйдэлд хүргэдэг. Танд юу ажиглагдах вэ: Батга, Цээжээр үс ургана, Арьс, үс тослогтоно, Толгойн үс унана (заримдаа биеэр ус ургахтай хослон илэрнэ) Суганы өнгө өөрчлөгдөнө/ таны энгийн арьсыг бодвол илүү бараан өнгөтэй болно/, Хүзүү болон биеийн дээд хэсгээр хөхлөнгөртөнө, Цусан дахь сахарын хэмжээ ихэснэ, багасна эсвэл тогтворгүй болно, Огцом уурлана, сэтгэл санаа тогтворгүй болно, Стресс, түгшүүр Өндгөвчний олон уйланхайт хам шинж, үр дүнд нь өндгөвчинд уйланхай үүснэ, үргүйднэ, сарын тэмдгийн мөчлөг 35 хоног хүртэл уртасна
4. Эстроген: Эстроген нь бэлгийн даoаврын бүлэгт ордог бөгөөд эмэгтэй хүний төрх галбирт нөлөөлдөг аж. Гэхдээ энэ даавар заримдаа хэт ихэсдэг – ойролцоогоор 700 гаруй хор эстроген болон хувирах чадвартай байдаг ба ийм байдлаар биед хуримтлагдан, биеийг их хэмжээний даавраар бохирдуулдаг.
Танд юу ажиглагдах вэ: Гэдэс дүүрэх, хавдар эсвэл биед шингэн хуримтлагдана, Папаниколау мазокийн шинжилгээний хариу хэвийн бус гарна, Цус алдалт, ялангуяа цэвэршилтийн үед ажиглагдана, Жин хурдан нэмэх/ялангуяа гуя, өгзгөөр/, Хөх томрох эсвэл хөх хэт мэдрэг болох, Миома, эндометриоз эсвэл сарын тэмдэг өвдөлттэй ирэх, Сэтгэл санаагаар унах, сарын тэмдгийн өмнөх хам шинж, цочромтгой болох, амархан уйлна, гэнэт уурлана, Мигрень эсвэл толгойн бусад төрлийн өвдөлтүүд, Нүүр улайна, Цөсний хүүдийтэй холбоотой асуудлууд гарах.
5. Бамбай булчирхайн даавар: Бамбай булчирхай нь бодисын солилцоог зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал бидний биед биохимийн урвалыг хурдасгах уу эсвэл удаашруулах уу гэдгийг зохицуулдаг. Энэхүү дааврын үйл ажиллагаа нь йод хэрэглэхэд ихэсдэг бөгөөд йод нь ихэнх хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг. Йод нь тирозинтой холбогдож бамбай булчирхайн дааврыг ялгаруулдаг – тироксин (Т4) болон трииодтиронин (Т3). Ойролцоогоор эмэгтэйчүүдийн 10%-д нь бамбай булчирхайн үйл ажиллагаа удааширснаас тиреоид дааврын түвшин буурдаг ба ийм байдлаар энерги нь чухал үйл ажиллагаанд үрэгдэж үс, арьс болон ходоод гэдэсний үйл ажиллагааны хэрэгцээг хангахаа больдог.
Танд юу ажиглагдах вэ: Үс хуурайшиж салаална, амархан орооцолдож унана, Арьс хуурайшиж хөлс ялгаралт багасаж, хумс нимгэн хугарамтгай болно, Жин амархан нэмж, хасахад төвөгтэй болно, шээс хаагдана, өтгөн өдөрт наад зах нь 1 удаа гарна эсвэл өтгөнөө бүрэн гаргаагүй мэт мэдрэмж төрнө, Булчин болон үе мөчний өвдөлт, Гар хөл даарна, халуун эсвэл хүйтнийг тэвчиж чадахгүй болно, Удаан ярина, төвлөрөлт муудна, удаан хариу урвал үзүүлнэ, Өглөөгүүр ядарна, сэтгэлээр унана, Бамбай булчирхай томорно, юм залгихад хүндрэлтэй болно.
Хүндэтгэн ёсолсон.
Zander's Brand