27/01/2025
Эрчүүд минь анхааран уншаарай👇🏻
Бүр яг шүү. 👨⚕️“Ачуут гол”эмнэлгийн их эмч, анагаах ухааны доктор Г.Машбат ингэжээ. Эхнэрүүдээ, ээжүүдээ, охидуудаа нөхөртөө, хүүдээ, аавдаа уншуулаарай. Эрчүүд минь уншаарай. 🙏🙏🙏
👤👤👤Эмнэлэгт үзүүлж буй нас тогтсон эрчүүд ийм л тайлбар, хариулт хэлдэг.
🤷Би насаараа өвдөж үзээгүй....
-Эмнэлэг орж үзээ ч үгүй цоо эрүүл хүн байсан. Гэнэт даралт ихсээд гэнэт сахар ихэсчихэж, гэнэт хавдар үүсчихлээ сонин юм бэ.
-Цирроз гэнэ үү тэгж л байна. Юу ч өвддөггүй ш дээ. Зүгээр биз
-Эхнэр дагуулж баахан шинжилгээ өгсөн. Хариу нь эхнэрт байгаа. Бүү мэд, гайгүй биз яавал гэж
-Эмнэлэгт шинжилгээ өгч яадаг юм. Бөөн өвчин хэлнэ. Мэдэхгүй явбал амар шд архиа уугаа л …
-Тарваганы цөс сайн гэнэ. Гөрөөсний цус уучихсан. Ёстой сайн гэсэн
-Юунд сайн гэж?
-Мэдэхгүй ээ сайн л гэсэн шдээ
-Адууны засаа идсэн. Араас нь архи уудаг гэсэн
-Эртээр байгууллага дээр эрт илрүүлэг гэнэ үү баахан шинжилгээ авсан.
-Хариу нь ямар гарсан бэ?
-Мэдэхгүй ээ цаана аа хураацан гайгүй биз …
☝️☝️☝️Үгүй ээ найзуудаа! Эрчүүд та нарын эрүүл мэндийн боловсрол сайнгүй байна.
Дотор эрхтнүүдээ хаана байдаг, яаж ажилладаг, яавал өвддөг, цусны сахар яахаар ихэсдэг, даралт гэж юу болох, элэгний вирус хаагуур ямар замаар бие рүү ордог, өвчин яаж үүсээд ямар замаар хүндэрдэг, сэргийлэх ямар аргууд байдаг зэргийг САЙН МЭДЭХГҮЙ, МЭДЭХИЙГ ХҮСЭХГҮЙ, ХАЙЖ СУДЛАХГҮЙ байгаагаас болдог.
Таны өдөр бүрийн буруу хооллолт, хэт их шарсан, халуун ногоо амтлагчтай хоол, архи виски чинь элэг цөс, ходоод нойр булчирхайг тань цочроон өвчлүүлсээр олон 10 жил болоход архагшиж, эмчилгээ авахгүй хүндэрч, таныг зовоодог ХАВДАР ЦИРРОЗ үүсдэг юм шүү!
☝️Та өдөр бүр дасгал хийх дургүй, хаашаа ч явсан машин унаад байгаа чинь өдөр, сар, жилээр таны жинг нэмнэ. Яагаад гээч та өдрийн 3 удаа маш амттай хоолоо идсээр байгаа ч хөдлөхгүй шатаахгүй байгаагаас таны биед илүүдэл ӨӨХ, САХАР, УУРАГ, ТӨМӨР, ДАВС хуримтлагдснаас та ХӨВСИЙЖ ХӨӨЖ ХУВЦАС Ч БАГТАХГҮЙ АМЬСГААДСАН ТҮҮРТСЭН, БЭЛЦИЙЖ ХАВАГНАСАН ТАРГАН нэгэн болдог юм шүү!
☝️Товчхон хэлбэл ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ӨВТГӨЖ ӨВЧЛҮҮЛДЭГ гэсэн үг юм.
Таны олон сар жилээр хураагдсан ХУР ӨВЧНИЙГ даатгалаар 5-10 хан хоногт хичнээн эм тариагаар бөмбөгдөөд БҮРЭН ТӨГС ЭДГЭХГҮЙ. Өвчин чинь дахиад байгаа учир энэ.
Аптек ороод ганц эм авч уугаад эсвэл танидаг эмч дээрээ очоод хэдэн тариа дусал хийлгэчхээд ЭДГЭРЧИХНЭ гэж бодож байна уу? Уучлаарай САНАСНЫ ГАРЗ. Дээр нь наад УУР УЦААРАА БАГАСГААРАЙ. Юм л бол уурлах юм. Тархины эсүүдээ үхүүлж, зүрхээ даралтаа ихэсгэж хөгшрөлт рүүгээ яагаад яараад байдаг юм бэ?
🤔🤔🤔Яах вэ гэж үү?
ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЭРҮҮЛ БАЙЛГАХ БОЛОМЖТОЙ. АМЬДРАЛЫНХАА ДАДАЛ ХЭВШИЛ, ИДЭЭ УНДАА, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨ УХААЛГААР ТОХИРУУЛ.
Хамгийн эхлээд өөрийгөө ажигла, дүгнэ. Тэгээд шийдвэр гаргаарай!" гэж элэгний эмч, доктор Г.Машбат бичжээ.
Завгүй, богино настай эрчүүддээ түгээж ярилцаж тайлбарлаж ойлгуулаарай хүүхнүүд бүсгүйчүүд ээ! гэсэн байна. Нэг нь эвтэйхэн тайлбарлаж, нөгөөх нь аятайхан сонсож, ярилцах л юм бна даа 💑 👩❤️💋👨 🙏🙏🙏