19/01/2026
Салалт шийдэл биш. Гэхдээ гарцаагүй салсан нөхцөлд салалт бол сүйрэл ч биш юм. Энэ зовлонг туулж гарсан хүн л мэднэ.
Салбарт ажиллаж байгаа хүний үүднээс өнөөдөр албан болон албан бусаар салж байгаа мянга мянган гэр бүлд тусламж, шийдэл олохоор удтал ажилласны эцэст салалтын үеийн хямралыг даван туулахад зориулсан "Салалт сүйрэл биш..." хөтөлбөрийг боловсруулж дууслаа.
Энэхүү хөтөлбөрт салах гэж байгаа, салж байгаа, салсан хүмүүсийн аль нь ч хамрагдаж болох бөгөөд бид энэ удаад 12 долоо хоногийн хөтөлбөрийг түргэвчлэн 9 хоногт багтааж явуулахаар төлөвлөж байна.
Та энэ хөтөлбөрөөр:
🌻 Одоо ер нь юу болох вэ, юу хүлээх вэ, яаж давах вэ?
🌻 Эдгэрэх хүртэл юу юуг үзэж туулах вэ?
🌻 Уур уцаар, өс хонзонгоо яаж шийдэх вэ?
🌻 Уй гашуу, сэтгэл гутралаа яаж давах вэ?
🌻 Айдас, түгшүүрээ хэрхэн ялах вэ?
🌻 Гэр бүл, найз нөхөдтэйгээ яаж харилцхад юуг анхаарах вэ?
🌻 Санхүүгийн болон эрхзүйн асуудлууд
🌻 Үргэлжилж байгаа зөрчил
🌻 Уучлал үзүүлэх хэрэгтэй юу?
🌻 Хүссэн хүсээгүй дахин харилцах шаардлагатай үед...
🌻 Өөрөө өөрийгөө эргүүлэн олох зам
🌻 Зовлон бэрхшээлийн зарчим... эдгээр үндсэн хийгээд өч төчнөөн бусад чухал сэдвүүдээр та мэргэжлийн судлаачтай, сэтгэлзүйчтэй, өөр хоорондоо ярилцаж, хэлэлцэх замаар суралцаж, асуудлаа шийдэх боломжтой.
Бүртгэл 1/16-18нд явагдаж, 1/19-28 хооронд өдөр бүрийн орой 20:00 цагаас онлайнаар шууд дамжуулагдан,
👨🏫Хичээл
🔎Бүлгийн хэлэлцүүлэг
🙋♂️Зөвлөгчтэй хийгдэх асуулт хариултын цаг гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.
Та бүртгүүлэхийг хүсвэл дараах холбоос дээр дараарай:
https://url-shortener.me/874T
Бид одоогоор монголд байхгүй байгаа тул асуух зүйлээ зөвхөн чатаар асууна уу?
Хөтөлбөрийг гэр бүл судлаач, сэтгэлзүйч Т.Бямбатогтох хөтлөн явуулна