ADOP-Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • ADOP-Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг

ADOP-Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг Psychological training

22/11/2025

ADOP-Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг-тэй хамтарсан 11-р сарын 29-нд болох "БАЙШИН" метафор картын сургалтад та бүхнийг урьж байна.

Албан ёсны эрхтэй Наталья Буравцова, М.Машталир, Э.Ломакина нарын боловсруулсан "БАЙШИН" зүйрлэл нийлэмжийн картын багц нь хувь хүний болон хүмүүс хоорондын олон талт харилцааг судалж, дүн шинжилгээ хийх боломжийг олгох болно.

Сургалт удирдах багшийн танилцуулга: Д. ЭРДЭНЭЧИМЭГ
Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр, докторант
“Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч,
2001-2023 онд ЦЕГ-ын ЭХГ, НЦУГ-ын чиглэлийн ахлах сэтгэл зүйч, ЦЕГ-ийн хуулийн хэлэст ахлах сэтгэл зүйч
Сэтгэл зүйн зөвлөгөө: Орчин үеийн аргууд ба Метафор карттай ажиллах арга техник
"OH Cards Institute"-ийн метафор карттай ажиллах техник,
Европын сэтгэл заслын холбооны (EAP) "Эерэг сэтгэл заслын зөвлөх"
Сургалт удирдах багшийн танилцуулга: Ж.ЭНХЦЭЦЭГ
Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр,
Байгууллагын сэтгэл зүйч,
“Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч,
“Зөвлөгөө, сэтгэл засалд метафор картыг ашиглах арга зүй” мастер класс сургалт,
“Гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн гэмтэл, уй гашуутай ажиллах метафор карттай ажиллах арга зүй”-н сургалт,
2006-2022 ЦЕГ, ЦДЦСНТ ахлах сэтгэл зүйч, сургагч багш

🏘БАЙШИН багцыг бусад зүйрлэл картуудтай ашиглахад маш тохиромжтой бөгөөд хувь хүний хөгжил, харилцааны зөрчилтэй ажиллах, түүнчлэн сэтгэл зүйн зөвлөгөөнд ашиглах боломжтой.
Жич: Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд Оросын холбооны улсын "Смальта" төвийн карт ашиглах эрхийн гэрчилгээтэй болно.

Сургалт болох өдөр: 11 сарын 29-ны 12:00 цагт
📍 Хаяг: Хүүхдийн паркийн замын урд, Тусгалт төв 10 давхар
☎️ Холбоо барих утас: 70002002, 99179157
Бүртгэлийн линк: https://forms.gle/u5xaRZi7AtoAwgQh9
#сэтгэцзасал
#байшин #гэмтэл
#сэтгэлзүйч #сэтгэлзүй #сэтгэлзасалч

Өдөр бүрийн жижиг дадал таны сэтгэл зүйг хамгаалдаг. 💚Take a mindful pause — your mind works as hard as you do. 🌿
18/10/2025

Өдөр бүрийн жижиг дадал таны сэтгэл зүйг хамгаалдаг. 💚
Take a mindful pause — your mind works as hard as you do. 🌿


💡 Сэтгэцийн эрүүл мэндийг энгийнээр ойлгох нь чухал Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн стрессгүй байхыг хэлдэггүй.  Эн...
15/10/2025

💡 Сэтгэцийн эрүүл мэндийг энгийнээр ойлгох нь чухал

Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн стрессгүй байхыг хэлдэггүй. Энэ нь:
🌱 Өөрийгөө ойлгох – өөрийн мэдрэмж, бодол, хүсэл сонирхлоо ухамсарлах
⚖️ Мэдрэмжээ зохицуулах – стресс, уур уцаар, сэтгэл хөдлөлийг зөв удирдах
💪 Амьдралын сорилтод дасан зохицох – бэрхшээл, өөрчлөлтөд уян хатан хандах чадвар

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар үнэн зөв ойлголттой байх нь өдөр тутмын амьдрал, эрүүл харилцаа, ажил, суралцах үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтой. 💛


With Сэтгэц оношилгоо сэтгэл зүйн төв – I just got recognized as one of their top fans! 🎉
14/10/2025

With Сэтгэц оношилгоо сэтгэл зүйн төв – I just got recognized as one of their top fans! 🎉

🌎 Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр жил бүрийн 10 дугаар сарын 10-нд тохиодог.Энэ өдөр нь сэтгэцийн эрүүл мэндийн ач ...
10/10/2025

🌎 Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр жил бүрийн 10 дугаар сарын 10-нд тохиодог.
Энэ өдөр нь сэтгэцийн эрүүл мэндийн ач холбогдлыг сануулж, түүнд анхаарал хандуулах, хөрөнгө оруулалт хийхийн чухлыг уриалдаг билээ.

🩵 Энэ жилийн уриа:
“Гамшиг, онцгой байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгоё.”
(Access to services – mental health in catastrophes and emergencies)

Энэхүү уриа нь дэлхий дахинд тогтворгүй байдал, гамшиг, онцгой нөхцөл үүсэх үед ч хүн бүр өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж, шаардлагатай тусламж, дэмжлэг авах боломжтой байх ёстойг онцлон сануулж байна. 🌱







09/10/2025
01/10/2025

🤩 За манай 10 сарын үйл ажиллагааны төлөвлөгөө орлоо. 🤩
1. ADOP-Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг-тэй хамтарсан "Nonimals" метафор картын сургалт
👩‍💼 Сургалт орох багш:
Д.Эрдэнэчимэг /Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр, докторант/
Ж.Энхцэцэг /Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр/
🔗Бүртгүүлэх линк: https://forms.gle/XHGNcjBRE3F92ABQ7

2. Роршахын тестийн арга зүйн сургалт МОДУЛЬ 1.
👩‍💼 Чиглүүлэгч багш
Х.Хандсүрэн /Сэтгэлийн толь сэтгэл зүйн төв/ : Роршахын тестээр судалгаа хийх арга зүй
🔗Бүртгүүлэх линк: https://forms.gle/vMopvB5QZjFWgPTz5
⏰ Сургалт болох өдөр: 10 сарын 11-нд

3. Сэтгэл зүүйн зөвлөгөөний дадлагажих хөтөлбөр (мэргэжилтнүүдэд)
👩‍💼 Сургалтын чиглүүлэгч багш:
Д.Цогзолмаа /Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор/
🔗Бүртгүүлэх линк: https://forms.gle/77UMYjnY52JdkLFW6
⏰ Сургалт болох өдөр: 10 сарын 14, 15, 16нд

4. Хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл
👩‍💼 Сургалтын чиглүүлэгч багш:
Д.Цогзолмаа /Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор/
🔗Бүртгүүлэх линк: https://forms.gle/h2PMk2s5btS9qNsPA
⏰ Сургалт болох өдөр: 10 сарын 17нд

5. SPSS Сургалт
👩‍💼 Сургалтын чиглүүлэгч багш:
Б. Хишигням /МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхмийн багш, доктор (Ph.D), дэд профессор/
🔗Бүртгүүлэх линк: https://forms.gle/hCSHbaQDh23PPZLt7
⏰ Сургалт болох өдөр: 10 сарын 18, 19нд

30/09/2025

ADOP-Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг-тэй хамтарсан 10 сарын 03-нд болох "ҮЛ ОРШИХ АМЬТАН" метафор картын сургалтад та бүхнийг урьж байна.

🐛 Албан ёсны эрхтэй Наталья Буравцова боловсруулсан "ҮЛ ОРШИХ АМЬТАН" зүйрлэл нийлэмжийн 64 иж бүрдэл багц нь хүүхэд, насанд хүрэгчдэд хувийн өвөрмөц байдал, бүтээлч байдлыг таньж, хөгжүүлэх, өөрийгөө ойлгох, хүлээн зөвшөөрөх чадварыг гүнзгийрүүлэх зэрэг янз бүрийн сэтгэл зүйн асуудлуудад туслахаас гадна өсвөр үеийнхний сөрөг, хор хөнөөлтэй зан үйлийг сэтгэлзүйн залруулга хийх, нийгэм-сэтгэл зүйн дасан зохицол, психосоматик эмгэгийн сэтгэлзүйн эмчилгээнд үр дүнтэй туслах болно.

Жич: Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд Оросын холбооны улсын "Смальта" төвийн карт ашиглах эрхийн гэрчилгээтэй болно.
Сургалт болох өдөр: 10 сарын 03-ны 15:00-18:00 цагт
📍 Хаяг: Хүүхдийн паркийн замын урд, Тусгалт төв 10 давхар
☎️ Холбоо барих утас: 70002002, 99179157, 94226333
Бүртгэлийн линк: https://forms.gle/1FtGSbaScNjW8J7k9
@
#сэтгэцзасал

# #байшин
#гэмтэл
#сэтгэлзүйч
#сэтгэлзүй
#сэтгэлзасалч

Address

Сонгинохайрхан дүүрэг
Ulaanbaatar
976

Telephone

+97699032228

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ADOP-Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ADOP-Байгууллагын сэтгэл судлаачдын хөгжлийн нийгэмлэг:

Share

Category