13/04/2026
Биднийг дэлгэц рүү харж удаан суух үед толгой урагшилж, мөр хавчигддаг тул хүзүүний нугалмуудад ирэх ачаалал хэд дахин нэмэгддэг. Үүний үр дүнд хуян буюу булчингийн зангирал, чангарал үүсэх бөгөөд энэ нь зөвхөн хүзүү хөших төдийхнөөр хязгаарлагддаггүй, биеийн бусад хэсгүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг гинжин урвалыг эхлүүлдэг.
1. Чангарсан булчингууд өөрийнхөө дундуур өнгөрөх судаснуудыг дарж, цусны урсгалыг боогдуулдаг ба улмаар тархинд очих хүчилтөрөгч багасаж, амархан ядарч, сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойрмоглох шинж тэмдэг илэрдэг.
2. Хүзүүний ар дагзны булчин чангарсаар толгойн хуйхны булчингуудыг татаж эхэлдэг. Энэ нь толгойг хавчсан мэт чинэрч өвдөх гол шалтгаан болдог ба ихэвчлэн дагз болон шанаа хэсгээр өвдөлт мэдрэгдэнэ.
3. Хүзүүний булчин байнгын чангаралтай байх нь нурууны дээд хэсгийг урагш бөхийлгөж, бөгтөр харагдуулж эхэлдэг. Энэ нь яваандаа нугалмай хоорондын мөгөөрс сунах, ивэрхий (herniation) үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
👉🏻 Тэгвэл хэрхэн хуянгаа багасгах вэ?
Ажлын байрны суултаа засч, халуун жин тавихын зэрэгцээ тогтмол сунгалтын дасгал хийж цусны эргэлтээ сайжруулах хэрэгтэй байдаг. Мөн хуянг арилгах мэргэжлийн ботокс эмчилгээнд орсоноор чангарсан булчинг амрааж, өвдөлтийг богино хугацаанд үр дүнтэй намдаах боломжтой.
✨Хуянгийн ботоксийг хүзүү сэрвээний булчинд (trapezius muscle) ботокс тарилга хийснээр чангарсан булчин суларч толгой өвдөлт багасаж, хуян хөөрч, хүзүү хөших зовууриуд арилна. Харин гоо зүйн талаасаа та илүү урт хүзүүтэй, тэгшхэн нарийхан мөртэй харагдах боломжтой юм.
📲 Мэдээлэл авах: 7000-4466
Эх сурвалж: Botox for Chronic Neck and Shoulder Tension.