Монг-Эм Уламжлалтын эмнэлэг

Монг-Эм Уламжлалтын эмнэлэг Монгол эм тан, зүү, бариа уламжлалт бүхий л эмчилгээний талаар манай эмнэлэгт хандаарай.

Тус компани нь 1990 оноос хойш уламжлалт анагаах ухааныг сэргээх, хөгжүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Дотор, үе мөч, мэдрэл, эмэгтэйчүүдийн хавсарсан өвчнүүдийг төвд монголын эртний жороор үйлдвэрлэсэн эм танг зүү төөнүүр, бариа засал, орчин үеийн оношлогооны багаж төхөөрөмжтэй хослуулан оношлон эмчлэх 40 ортой уламжлалт эмчилгээний тасаг, амбулатори, жилд 270 төрлийн,

нийт 4 тн олон найрлагат уламжлалт эм үйлдвэрлэх чадалтай эмийн үйлдвэр, клиник биохимийн лаборатори, ховордсон болон өргөн хэрэглээний эмт ургамал тариалах 28 га плантацитай уламжлалт анагаах ухааны салбарт хэдийн байр сууриа олсон байгууллага юм.
Уламжлалт Анагаах Ухааны хэрэглээ нэмэгдэхийн хирээр түүхий эдийн олдоц багасаж, нөгөө талаас байгаль экологийн тэнцвэрт байдалд хор хөнөөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах шаардлага тулгарч байгаа. Иймд эмнэлэг нь 2012 оноос ховор болон ховордсон эмийн ургамлыг тарималжуулах үйл ажиллагааг бие даан эрхлэн явуулж эхэлсэн.
Орчин үеийн анагаах ухаанаар төвөгтэй эмчлэгддэг үе мөчний өвчнүүд, жишээ нь хэрлэг төст хэрэх, арьсны архаг өвчнүүд, эмэгтэйчүүдийн өвчнүүд, умайн хоргүй хавдар, гуурсан хоолойн багтраа, цусархаг тууралтууд, гүний судасны үрэвсэлт өвчнүүд, ходоод гэдэсний шархлаат өвчнүүд, захын болон төвийн гаралтай, хавдарын бус саажилтууд, нурууны үеийн үрэвсэлт болон дегенератив өөрчлөлтүүд, бөөр давсагны өвчнүүд гэх мэт олон өвчнийг олон найрлагат уламжлалт эм тан, зүү төөнө, хануур шивүүр, бариа засал, дэвтээлгэ, жин, тосон засал, орчин үеийн анагаах ухааны физик эмчилгээний зарим тоног төхөөрөмж, дасгал хөдөлгөөний аргуудыг хослуулан амжилттай хэрэглэн эмчилсээр ирсэн. 20 гаруй жилийн хугацаанд дотоодын үйлчлүүлэгчидээс гадна Украйн, Польш, Дани, Франц, ОХУ, Япон улсуудад үйлчлүүлэгчидийн хүслээр байнга үзлэг, эмчилгээ хийдэг ба ОХУ, Украйн, Польш зэрэг улсуудад уламжлалт эм захиалгаар ханган нийлүүлдэг. Жилд дунджаар 1200 гаруй хэвтэн эмчлүүлэгчид үйлчилдэг

23/04/2026
Иргэд та бүхэн 2026.04.22-ы өдөр төв талбайд болох “Уламжлалт Анагаах Ухааны нээлттэй хаалганы өдөрлөгт” өргөнөөр оролцо...
20/04/2026

Иргэд та бүхэн 2026.04.22-ы өдөр төв талбайд болох “Уламжлалт Анагаах Ухааны нээлттэй хаалганы өдөрлөгт” өргөнөөр оролцоорой.

Уламжлалт Анагаах Ухааныг таниулах өдөр. 2026.04.22УАУ-ы идээ, ундаа, явдал мөрийн зөвлөгөө авч аливаа өвчин эмгэгээс ур...
10/04/2026

Уламжлалт Анагаах Ухааныг таниулах өдөр. 2026.04.22
УАУ-ы идээ, ундаа, явдал мөрийн зөвлөгөө авч аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлээрэй.

🇲🇳 “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар “Монголын уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх тухай” зарлиг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.

🩺 Өдөрлөгийн хүрээнд:
• Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулж, эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ
• Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийж, зөвлөгөө өгнө
• Уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг ард иргэдэд таниулах
• Эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалт, мэдээлэл зохион байгуулна

📊 Өнөөдөр нас баралтын 74%-ийг эзэлж буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл юм.

📅 Хэзээ?
• 2026.04.20 – Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир
• 2026.04.21 – Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг
• 2026.04.22 – Уламжлалт анагаах ухаан
📅 Хаана?
•ЖАНЖИН СҮХБААТАРЫН ТАЛБАЙД

🤝 Тус өдөрлөгийг эрүүл мэндийн салбарын байгууллагууд болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулна.

👉 Иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрүүл Монголын төлөө хамтдаа!

27/03/2026

🌿👉МОНГОЛД ГАНЦХАН БАЙДАГ ТУЙПЛАН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ👈🌿

🧘⌚️Туйплан уухад тохиромжтой цаг: Хавар, намар тэргүүтэн амт хийгээд халуун тэгширсэн цагт болно.

👉Туйплан нь эмийн ургамлын үндэс бөгөөд түүнд агуулагддаг микро элемент, стериод нэгдлүүд нь бие махбодид явагдах бодисын солилцооны гажуудлыг арилгах, холбогч эдийн нийлэгжилтийг саатуулах үйлчлэл үзүүлдэг. Өвчтөн гам дэглэм, зааварчилгааг зөв баримталж чадвал эмчилгээний үр дүн сайн гардаг.

Заалт
✅Үе мөчний архаг өвчин, хэрх
✅Тулай өвчин
✅Холбогч эдийн өвчний зарим эмгэг
✅Арьс харшлын зарим эмгэгууд
✅Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, бөөрний завсрын эдийн эмгэг
✅Биеийг хоргүйжүүлэх гэх мэт орчин үеийн анагаах ухаанд "Арга мухардсан" зарим өвчний эмчилгээнд хэрэглэнэ.

👉Энэхүү эмчилгээ нь эмт бодисоор хөлөргөж, бодисын солилцоог сайжруулж, хий цусны эргэлт, тунгалгийн гуйдлийг нэмэгдүүлж, биологийн идэвхт бодисын ялгаралтыг идэвхжүүлэх замаар хордлого тайлах, өвдөлтийг намдаах, үрэвслийг дарах, хаван хавдрыг хариулан, шар усны гэмийг арилгадаг.

👉Эмчилгээний гам дэглэм: Эмнэлгийн нөхцөлд, эмчийн хяналтан дор эмчилгээний зааврыг мөрдөн 21 хоногийн хугацаанд хийгддэг. Дулаан, агааржуулалт сайтай орчинд цонх салхивч онгойлгохгүй, тусгаарласан өрөө, тайван орчинд эмчилгээ явагдана. Өрөөнд зөвхөн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан орно. Энэ хугацаанд хонины хар мах, шөл идүүлнэ, бусад бүх хүнсний зүйлийг хориглодог жамтай. Гарсаны дараа 21-45 хоногийн туршид норох даарах, хүнд хүчир ажил, сэтгэл хөдлөлөөс сэргийлж гам дэглэмийг сайтар сахина.

Туйплан нь биеийн гадна, дотор, завсар гурав хийгээд зүрх, уушги, элэг, дэлүү, бөөрний өвчин, ходоод, олгой, нарийн гэдэс, давсаг, самс тэргүүтэн өвчин бүгдийг ялгамжтайгаар анагаадаг гайхамшигт рашаан мөн.

Жич: Энэхүү эмчилгээ нь зөвхөн эмч, эмнэлэгийн орчинд хийгддэг. Гэрээр хийх хориотой.

#монголэм #туйплан #УламжлалтАнагаахУхаан

☑️ӨНӨӨДӨР 2026.03.26-ХАВРЫН ДУНД САРЫН ШИНИЙН 8 БАЛЖИННЯМТАЙ САЙН ӨДӨР☑️Өнөөдөр Гал морин жилийн хаврын дунд сарын шиний...
26/03/2026

☑️ӨНӨӨДӨР 2026.03.26-ХАВРЫН ДУНД САРЫН ШИНИЙН 8 БАЛЖИННЯМТАЙ САЙН ӨДӨР☑️

Өнөөдөр Гал морин жилийн хаврын дунд сарын шинийн найман бөгөөд Манал, Дарь эх бурхад залардаг өдөр билээ.

Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй.

Ууж буй оновчтой эм тан, эмчилж буй сайн эмч, эмчлэгдэж буй хүмүүн өөрөө өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч, чин сэтгэлээсээ шүтэж чадвал хамаг өвчин эдгэж илааршина хэмээдэг.
🙏🙏🙏

🥰ЗАХИАЛГАТ ХООЛ🍴🍽️ Манай монголчуудын уламжлалт хоолнуудын нэг болох гүзээнд битүү чанаж болгосон хонины толгойны шөлөө ...
25/03/2026

🥰ЗАХИАЛГАТ ХООЛ🍴

🍽️ Манай монголчуудын уламжлалт хоолнуудын нэг болох гүзээнд битүү чанаж болгосон хонины толгойны шөлөө ууж хаврын ядаргаагаа нам дараарай.

Гүзээнд чанасан хонины толгой нь хий х*й дарах, тамир тэтгэж, ядаргаа тайлах эмчилгээний журмаар иддэг уламжлалт монгол хоол юм. Чанаж гаргаад гүзээгээ бага зэрэг сэтлээд гарсан уураар нь битүү утвал толгой таллаж өвдөх, толгойн дүүрэнгэ арилах, архаг ядаргаа зэргийг анагаах увдистай. Дунд гарын аягахан шөл гардаг ч маш амттай, шимтэй шөл байх бөгөөд халуунаар нь оочилж уувал нэн тустай.

Уламжлалтаар эрүүлжье
#УламжлалтАнагаахУхаан #монголэм #Монголхоол

👩‍⚕️🧑‍⚕️"Монг-Эм" эмнэлэгийн эмч, сувилагч нарын баг бүрэлдэхүүн💙💙🩺🩺Монголын Уламжлалт Анагаах Ухааныг ёс жаягийн дагуу,...
25/03/2026

👩‍⚕️🧑‍⚕️"Монг-Эм" эмнэлэгийн эмч, сувилагч нарын баг бүрэлдэхүүн💙💙

🩺🩺Монголын Уламжлалт Анагаах Ухааныг ёс жаягийн дагуу, орчин үеийн нотолгоонд тулгуурлан хөгжүүлж, хүн арддаа чанартай эмчилгээ үйлчилгээг тохилог орчинд хүргэх эрхэм зорилготой тус эмнэлэгт мэргэшлийн "Зөвлөх" зэрэгтэй "Гавьяат" эмч 2, "Тэргүүлэх" зэрэгтэй 1 эмч, "Ахлах" зэрэгтэй 2 эмч, УАУ их эмч 6, Ахлах зэрэгтэй сувилагч 2 болон бусад залуу эмч сувилагчид тус тус ажиллаж байна.

ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА 🥰🌏

ХАМГИЙН САЙХАН БЭЛЭГ БОЛ ТАЛАРХАЛ БИЛЭЭ

23/03/2026

Бариа засал эмчилгээ нь хүний биеийн булчин, үе мөч, шөрмөс, мэдрэлийн системд гар болон даралтаар нөлөөлж, цусны эргэлтийг сайжруулан, өвдөлт намдааж, эрүүлжүүлэх уламжлалт анагаах ухааны эмийн бус эмчилгээний арга юм. Энэ нь стресс тайлах, биеийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, энергийн тэнцвэрийг хадгалахад үр дүнтэй. #УламжлалтАнагаахУхаан #Бариа

🚒ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА🚒"Монг-Эм" эмнэлэгийн эмч, эмнэлэгийн ажилчид, ажилтан албан хаагчдад 2026 оны ...
20/03/2026

🚒ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА🚒

"Монг-Эм" эмнэлэгийн эмч, эмнэлэгийн ажилчид, ажилтан албан хаагчдад 2026 оны ээлжит гамшигаас хамгаалах сургалтандаа хамрагдлаа.

👨‍🚒 Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургагч багш Э.Бат-Эрдэнэ гамшиг осол, гал түймэр, газар хөдлөлтийн үед аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр сургалтыг удирдан явууллаа.

Аюулгүй байдал нь бид бүгдийн оролцооноос хамаарах хамгийн чухал үнэ цэнэ юм 🚒👨‍🚒

2026.03.20

Address

Баянзүрх дүүрэг 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Монг-Эм ХХК өөрийн байр
Ulaanbaatar
976

Telephone

+97680606103

Alerts

Be the first to know and let us send you an email when Монг-Эм Уламжлалтын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Монг-Эм Уламжлалтын эмнэлэг:

Share

Category