MyGenes Report

MyGenes Report Манайх шинээр үндсэн болон дэлгэрэнгүй гэсэн 2 төрлийн тайлангаар үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Манай хамт олон харилцагч үйлчлүүлэгч нартаа зориулан "Дэлгэрэнгүй" тайлангийн үйлчилгээндээ 11-р сарыг дуустал 30%-ийн ...
16/11/2023

Манай хамт олон харилцагч үйлчлүүлэгч нартаа зориулан "Дэлгэрэнгүй" тайлангийн үйлчилгээндээ 11-р сарыг дуустал 30%-ийн хямдрал зарлалаа. 🧠🌟🎉

13/06/2023

Манай тайлан нь хувь хүн өөрийгөө танин мэдэх, авъяас чадвараа илрүүлэх, мэргэжлээ сонгох, хичээллэвэл зохих спортын төрөл болон хоббигоо сонгох зэрэгт тусална. Бидэнтэй холбогдох утас 91114367 99075789

🌟ТА ТАРХИ БОЛОН ХУРУУНЫ ХЭЭ ХООРОНДОО ЯМАР ХАМААРАЛТАЙГ МЭДЭХ ҮҮ??🧠🤱Эхийн хэвлийд ураг бүрэлдэх 10-дахь долоо хоногт тар...
18/05/2023

🌟ТА ТАРХИ БОЛОН ХУРУУНЫ ХЭЭ ХООРОНДОО ЯМАР ХАМААРАЛТАЙГ МЭДЭХ ҮҮ??🧠

🤱Эхийн хэвлийд ураг бүрэлдэх 10-дахь долоо хоногт тархи болон хурууны хээ үүсэж эхэлдэг ба энэ 2 эрхтний ажиллагаа өөр ч гэлээ хоорондоо хамааралтайг батлах олон эрдэмтдийн туршилт судалгаа байдаг байна.

🧠Үүний нэг нь "Anencephaly" гэх ургийн өвчнөөр тайлбарладаг ба энэ нь ургийн тархи болон гавлын яс нь бүрэн хөгжөөгүй эсвэл гүйцэт боловсорч амжихгүй төрөх өвчин юм. Энэхүү өвчтэй төрсөн хүүхдүүдийн нийтлэг шинж нь тархигүй эсвэл тархи бүрэн хөгжиж амжилгүй төрсөн хүүхдүүдэд хурууны хээгүй тохиолдол их байдаг нь эрдэмтэн судлаачдыг тархи болон хурууны хээн хамаарлыг судлахад хүргэсэн байна.

✋Энэхүү шинжлэх ухааныг "Dermatoglyphics" гэж нэрлэдэг ба хурууны хээг голчлон судлах шинжлэх ухаан юм. 18 дугаар зуунаас эхлэн энэ шинжлэх ухаан нь судлагдаж буй шинжлэх ухаан нь тархины бүтэц байдлаас хамааран хүний хурууны хээ өөр хоорондоо адилгүй хэлбэр дүрс, нугаламтай байдаг гэсэн дүгнэлтэд олон эрдэмтэд санал нэгддэг байна.

☝Иймд та өөрийн тархины чадвар чадамж, өөрийнхөө тухай илүү мэдэхийг хүсвэл манайд хандан дэлгэрэнгүй болон стандарт тайлан тестэд хамрагдан өөрийгөө илүү мэдэж чадвараа нээн илрүүлэхэд тань бид туслах болно.

📌Та өөрийн цаг завийг хэмнэх үүднээс 99075789 болон 91114367 дугаараар холбогдон цаг авч үйлчлүүлээрэй.

📌Хаяг: Сансарын Емарт дэлгүүрийн урд байрлах Чингис зочид буудлын 4 давхарт 410 тоот оффис "MyGenes Report"

03/05/2023

🌟ХҮНИЙ ЧАДВАР ЧАДАМЖИЙГ ЗӨВХӨН IQ-ЭЭР ХЭМЖИГДДЭГГҮЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

🧠Та бидний сайн мэддэг IQ гэдэг нь "intelligence quotient" гэсэн үгийн товчлол бөгөөд энэ нь тухайн хүний насны бүлэгтэй харьцуулахад оюуны чадамжийг тоон үзүүлэлтээр илэрхийлдэг.

Тэгвэл хүний чадвар чадамж нь IQ-гаас гадна EQ, AQ, CQ гэсэн тоон үзүүлэлтүүд байдаг байна.

🗣EQ нь "Emotional Quotient" буюу "сэтгэл хөдлөлийн оюун ухаан" гэсэн үг бөгөөд энэ нь өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгох, удирдах, илэрхийлэх чадвар, мөн бусдын сэтгэл хөдлөлийг таньж, түүнд тохирсон хариу үйлдэл үзүүлэх чадварыг илэрхийлдэг. Сэтгэл хөдлөлийн оюун ухаанд өрөвдөх сэтгэл, өөрийгөө танин мэдэх, зохицуулах, урам зоригтой байх, нийгмийн харилцааны ур чадвар зэрэг чадварууд багтдаг. Судалгаанаас үзэхэд сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь хувийн болон мэргэжлийн амжилт, сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.

🧏AQ гэдэг нь "Adversity Quotient" гэсэн үгийн товчлол бөгөөд энэ нь хүний сорилт бэрхшээл, бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрэх чадварыг илэрхийлдэг. Үүнд тэсвэр тэвчээр, асуудал шийдвэрлэх, дасан зохицох чадвар, стрессийг удирдах зэрэг ур чадварууд багтдаг. AQ-г хөгжүүлэх нь хувь хүмүүст стресстэй нөхцөл байдлыг илүү сайн даван туулах, хувийн болон мэргэжлийн амьдралдаа саад бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Хэдийгээр IQ эсвэл EQ шиг өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөөгүй ч сүүлийн жилүүдэд AQ хэмээх ойлголт нь хурдацтай тархаж байна.

🌏CQ гэдэг нь "Cultural quotient" гэсэн үг бөгөөд энэ нь тухайн хүний соёлын ялгаа, олон янз байдлыг ойлгох, үнэлэх, үр дүнтэй удирдах чадварыг илэрхийлдэг. Соёлын оюун ухаан нь хувь хүмүүст өөр өөр соёлын нөхцөлд үр дүнтэй ажиллах, харилцах боломжийг олгодог мэдлэг, ур чадвар, хандлагыг агуулдаг. Энэ нь өөр өөр соёлын хэм хэмжээ, хүлээлтэд дасан зохицох чадвартай байхын зэрэгцээ өөрийн соёл урлагийн хэв маяг, чиг хандлагыг ойлгон хүлээн авах чадвар юм. Соёлын өндөр түвшний оюун ухааныг хөгжүүлэх нь өнөөгийн даяаршсан ертөнцөд, хувь хүмүүс болон байгууллагууд ихэвчлэн өөр өөр соёлын гаралтай хүмүүстэй харилцаж байдаг өнөө үед онцгой чухал байж болох юм.

☝️Та өөрийнхөө аль чадвар нь давамгайлсан аль чадвараа илүү хөгжүүлэх шаардлагатайг мэдэхийг хүсвэл манайд хандан тайлангаа гаргуулж мэдэх боломжтой ба өөрийгөө нээн илрүүлэх, илүү танин мэдэхэд тань туслах болно.

📞Та цаг заваа хэмнэх үүднээс 9111 4367 дугаарт холбогдон цаг авч үйлчлүүлээрэй.

📌Манай хаяг: Сансрын Е-март дэлгүүрийн урд байрлах Чингис зочид буудлын 4 давхарт 410 тоот

Манайх шинээр үндсэн болон дэлгэрэнгүй гэсэн 2 төрлийн тайлангаар үйлчилгээ үзүүлж эхэллээ.

02/05/2023

Үнэнчээр өөртөө хариулаарай

📌Та хүүхдээ хүндэлдэг эцэг эх үү? Эсвэл...⁉️
Утас, зурагт руу харсан чигтээ хүүхэдтэйгээ ярьж, сонсож, хариулж түүнийг бүү дорд үз, бүү доромжил. Хүүхдийнхээ нүдрүү хараад ярь, сонс, хариул.

📌 Та төлөвшсөн аав ээж үү⁉️
Хүүхэд уурлахад өөдөөс нь адилхан хүүхэд шиг уурлаад байдаг 30,40 гарсан хөвгүүн, охин бүү байгаарай. Харин тайвшруулаад асуудлыг хэрхэн шийдэж болохыг тайлбарлаж, зааж, харуулж, үлгэрлэж чаддаг төлөвшсөн аав ээж байгаарай👍

📌Чухал ажлаа цуцлаад, төлбөр төлөөд дуртай хамтлагийн тоглолт үзэж найз нартайгаа гарч чаддаг шигээ чухал ажлаа цуцлаад хүүхэд хүмүүжлийн сургалтад төлбөр төлөөд цагаа гаргаад сууж чадах уу⁉️
Хүүхэд бол чухал ажлын садаа биш хүүхэд бол хамгийн чухал ажил🏆

📌Хүүхдийн тань хүмүүжилд асуудал байгааг мэдсэн бол хүмүүжлийн арга барилаа засах хүсэл танд байгаа юу⁉️
Миний үед🧐, би хүүхдээ мэдэж байна😤, хүнээс зөвлөгөө авна гэж юу байсын😒 гэсэн утгагүй, хэнд ч хэрэггүй хэт бардам , шүүмжлэмтгий зангаа хаяхыг танаас хичээнгүйлэн хүсье. Хүүхдийнхээ ирээдүйн амьдралын бүдрүүлэх чулуу байх уу? Амжилтын ахих шат нь байх уу гэдэг үүнээс хамааралтай. Iphone-д nokia-ны цэнэглэгч залгачихаад цэнэг орохгүй байна гээд уурлаад байж болохгүй.

📌Түүний хүүхэд таны хүүхэдтэй тоглоно. Та энэ талаар бодож байсан уу⁉️
Сургууль, цэцэрлэг, гадаа талбайд тэд хамтдаа цагийг өнгөрүүлж хамгийн ихээр бие биедээ нөлөөллөх болно. Өөрөөр хэлбэл нийгмийн асуудал танд, таны гэр бүлд ч хамааралтай. Тиймээс хүүхдийн хүмүүжил, боловсролын асуудал цаашлаад Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, үл хайхрах хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх тал дээр эцэг эх хүний хувьд бүгд ач холбогдол өгч оролцоотой байцгаая

Та л гэр бүлийнхээ төлөө байхгүй бол хэн ч хэзээ ч яг тань шиг таны гэр бүлийн төлөө байхгүй.

29/04/2023

🧠🧠Баруун тархи уу? Зүүн тархи уу? 🧠🧠

1960-аад онд психобиологич, Нобелийн шагналт Рожер В.Сперригийн судалгааны үр дүнд хүний тархи өөр өөр төрлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг нь батлагдаж байжээ. Хүн төрөлхтөн зүүн болон баруун тархиа ажиллуулан амьдралынхаа туршид бүхий л төрлийн зүйлсийг туршин хийдэг аж.

💁‍♀️Зүүн тархи нь аналитик, эмх цэгцтэй байдлыг харуулдаг ба эрдэмтэд дижитал тархи хэмээн ч нэрлэдэг байна. Хэрэв таны зүүн тархи давамгай хөгжсөн бол та унших, бичих, тооцоолох логик сэтгэлгээ, математикийн ухаан зэрэгт илүү чадварлаг байх хандлагатай байна. 🤓♟🏆📊

💁Баруун тархи нь илүү бүтээлч сэтгэхүй дээр суурилдаг ба орчны төсөөлөл, дүрслэх чадвар болон аливаа зүйлсийн гоо зүйн мэдрэмжийг хариуцдаг аж. Баруун тархийг эрдэмтэд хүний аналог тархи ч гэж тодорхойлдог. 🎻🩰🎨🎶

Та логик эсвэл бүтээлч аль нэг талыг давамгай ашигладаг эсэхээс үл хамааран тархиныхаа хоёр талаас зэрэг мэдээлэл хүлээн авдаг. Тархины мэдрэлийн утаснууд нь хоёр тархийг хооронд нь холбож, мэдээллийн хурдны замыг үүсгэдэг.

Жишээлбэл, хүмүүс зүүн тархийг хэл болон логик ухаанаар үнэлдэг бол баруун тархи нь аливаа зүйлийн нөхцөл байдал, өнгө аясыг ойлгоход тусалдаг. Зүүн тархи нь математикийн тэгшитгэлийн хариуг гаргадаг бол баруун тархи нь харьцуулалт, тооцоолол хийхэд тусалдаг байна.

Хэдийгээр тархины хоёр тал харилцан адилгүй үйл ажиллагаа явуулдаг ч хамтран ажиллаж, бие биенээ нөхөж байдаг.

ТАНЫ БАРУУН ТАРХИ, ЗҮҮН ТАРХИНЫ АЛЬ НЭГ ТАЛ ИЛҮҮ ХӨГЖСӨН БАЙГААГ МӨН ТА АЛЬ САЛБАРЫН ХҮН БОЛОХОО ИЛҮҮ НАРИЙВЧЛАЛТАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ БИДЭНТЭЙ ХОЛБОГДООРОЙ ! БИД ТАНД ТУСЛАХ БОЛНО. 🤗🤗🤗

🔴🟠🟡ТЕМПЕРАНМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?🟥🟧🟨🧠🫀Хүн бүр бие биеэсээ царай, өндөр, биеэр ялгаатай байдагтай адил хүний сэтгэл зүй, аливааг...
27/04/2023

🔴🟠🟡ТЕМПЕРАНМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?🟥🟧🟨

🧠🫀Хүн бүр бие биеэсээ царай, өндөр, биеэр ялгаатай байдагтай адил хүний сэтгэл зүй, аливааг хүлээн авах чадвар өөр байдаг. Зарим хүмүүс хажууд суух танихгүй нэгэнтэй урт удаан яриа өрнүүлэх сонирхолтой байдаг бол аль болох хүнтэй харилцахаас зайлсхийх нэгэн ч байдаг.

😡😄Тэгвэл ТЕМПЕРАНМЕНТ нь таны зан араншин сэтгэл зүйн байдалд чухал нөлөө үзүүлдэг томоохон хүчин зүйл юм. Энэхүү ойлголт нь манай эриний өмнөх 4 дүгээр зуунд Грекийн сэтгэгч Хиппократ нь аливаа хүний үйлдэл зан авир нь 4 төрлийн Темперанменттэй холбоотой байдаг хэмээн тайлбарсанаар эхэлсэн байдаг.

🌈Тус 4 төрлийн Темперанмент нь
-САНГВИНИК
-ФЛЕГМАТИК
-ХОЛЕРИК
-МЕЛАНХОЛИК хэмээн 4 ангилан хуваадаг.

🟥-САНГВИНИК
Тус үг нь латин хэлнээ цус хэмээн орчуулагддаг ба энэ төрлийн хүмүүс нь илүү өөдрөг, нийгэмшсэн, идэвхтэй хэмээн тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл сангвиник темперанменттэй хүмүүс нь яриа хөөрөө сайтай, нөхөрсөг, уран сайхны мэдрэмж өндөр байдаг ч аливаад хайхрамжгүй, эмх замбараагүй, хурдан уйдах хандлагатай байдаг.

🟩-ФЛЕГМАТИК
Энэхүү темперанмент нь сэтгэл хангалуун, тайван, тухтай байдлыг илэрхийлдэг. Энэ төрлийн хүмүүс илүү нягт, удаан, аливаа өөрчлөлт шинэчлэлд дасан зохицохдоо удаан хүмүүс байдаг байна. Аливаа асуудлыг бодож нягталж шийдвэрлэдэг давуу талтай ч хэтэрхий удаан байдал нь сул тал болдог.

🟨-ХОЛЕРИК
Грек хэлний цөс гэсэн үгнээс гаралтай ба энэ төрлийн хүмүүс нь цөстэй буюу хурдан уурладаг аливаад хурдан хариу үйлдэл үзүүлдгээрээ онцгой. Түүгээр ч зогсохгүй бусдаас илүү амбицтай, догдлолтой хүмүүс байдаг.

🟦-МЕЛАНХОЛИК
Хэдийгээр та магадгүй дээрх 3 төрлийн олонтоо сонсож байгаагүй ч энэ төрлийн темперанментийг сонсож байсан байх. Хүмүүс меланхоли, меланхолик гэдгээр удаан, гунигтай гэсэн өнгө аяс утгуудыг илэрхийлдэг бол энэ төрлийн хүмүүс нь анхаарал болгоомж өндөр, дуу муутай, аливаад илүү аналитик талаас ханддаг байна.

🌟Та өөрийнхөө ямар темперанменттэй гэдгээ мэдэхийг хүсвэл манайд хандан тайлангаа гаргуулж өөрийгөө илүү таних мэдэх боломжтой.

🏢Манай хаяг: №410, 4 давхар, Чингис зочид буудал, Улаанбаатар хот
📱Холбогдох утас: +976 91114367 +976 99075789

21/04/2023

Хүн бүрийн хурууны хээ давтагдашгүй байдаг учир төрөлхийн авъяас, чадвар, чадамж хүн бүрд харилцан адилгүй байдаг байна. Өөрийн ген дэх авъяас чадвар, чадамжаа манайхаар тодорхойлуулж өөртөө итгэх итгэл амжилтанд хүрэх боломжоо нэмэгдүүлээрэй

Address

Prospace, Mpm Complex, Unesco Street
Ulaanbaatar
14220

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 12:00 - 17:00

Telephone

+97691114367

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MyGenes Report posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category