Эмгэг Судлалын Үндэсний Төв

Эмгэг Судлалын Үндэсний Төв Эмгэг Судлалын Үндэсний Төв нь улсын хэмжээнд эмгэг судлалын үндсэн мэргэшлээр лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв юм.

Эмгэг судлалын үндэсний төвийн нийт ажилтнуудад “Ёс зүй ба хандлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллааТус сур...
28/04/2026

Эмгэг судлалын үндэсний төвийн нийт ажилтнуудад “Ёс зүй ба хандлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

Тус сургалтыг Монгол Улсын Ардын багш, Боловсролын ухааны доктор, профессор А.Гүрбадам удирдан явуулж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлага, мэргэжлийн хариуцлага, байгууллагын соёлын талаар үнэ цэнтэй мэдлэг, зөвлөгөөг хүргэлээ 📚💡

Сургалтын үеэр ажилтнууд ёс зүйтэй, хариуцлагатай, эерэг хандлагатай ажиллахын ач холбогдлыг илүү гүнзгий ойлгож, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх бодит санаа, арга барилыг эзэмшсэн үр дүнтэй боллоо ✅

Цаашид байгууллагын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажилтнуудын харилцаа, хандлагыг сайжруулах чиглэлээр ижил төрлийн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна 🔄📈

🩺 “ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2026” онол-практикийн бага хурлын илтгэл хүлээн авч байна.Эмгэг Судлалын Ү...
27/04/2026

🩺 “ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2026” онол-практикийн бага хурлын илтгэл хүлээн авч байна.

Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс Олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан эд, эсийн лабораторийн техникч, технологич нарын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, шинжлэх ухаан болон нотолгоонд суурилсан анагаах ухааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “Эмгэг судлал ба лабораторийн шинжлэх ухаан-2026” онол-практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Иймд тус хурлын илтгэлийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.

📍 Хаана: SKY PLAZA /Японы Элчин сайдын яамны зүүн урд/
📅 Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 12–ны өдөр
Хурлын удирдамж болон эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлагыг албан бичгийн хавсралтаар хүргүүлж байна.
Та бүхэн идэвхтэй оролцоно уу.

📊 2026 оны 1-р улирлын статистик
14/04/2026

📊 2026 оны 1-р улирлын статистик

06/04/2026
🩺 “ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2026” онол-практикийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна.Эмгэг ...
06/04/2026

🩺 “ЭМГЭГ СУДЛАЛ БА ЛАБОРАТОРИЙН ШИНЖЛЭХ УХААН-2026” онол-практикийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эмгэг Судлалын Үндэсний Төв нь Олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан эд, эсийн лабораторийн техникч, технологич нарын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх зорилгоор “Эмгэг судлал ба лабораторийн шинжлэх ухаан-2026” онол-практикийн бага хурал болон ажлын байрны мэргэшүүлэх сургалтыг 2026 оны 05 сарын 12–13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус арга хэмжээний хүрээнд:
• Эмгэг судлал болон лабораторийн шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологи, судалгааны үр дүнг танилцуулах
• Мэргэжлийн туршлага солилцох
• Ажлын байрны ур чадварыг нэмэгдүүлэх сургалтууд зохион байгуулах
зэрэг олон талт үйл ажиллагаа явагдана.

Энэхүү бага хурал нь салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох чухал ач холбогдолтой юм.

📍 Хаана: Эмгэг судлалын үндэсний төв
📅 Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 12–13
Хурлын удирдамж болон эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлагыг энэхүү албан бичгийн хавсралтаар хүргүүлнэ.

Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

“Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сургалт зохион байгууллаа 🏥📚Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүс...
03/04/2026

“Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сургалт зохион байгууллаа 🏥📚

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүсэлтээр анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд ажиллаж буй эмнэлзүйн эмч нарт онош тавилттай холбоотой хууль, эрх зүйн орчин, оношны хэлбэржилт, ӨОУА-10-ын дагуу кодлох мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтыг ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны Гомбын нэрэмжит хүүхдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч Б.Энхчулуун 👨‍⚕️“Эмнэлзүй, эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” сэдвээр удирдан явуулж, “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” стандартын хүрээнд мэдээлэл өглөө 📖.

Тус сургалтад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийт 41 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 👨‍⚕️👩‍⚕️ хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх ийн зэрэгцээ өдөр тутмын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн туршлага, мэдээлэл солилцсон үр дүнтэй боллоо.

“Эрүүл мэндийн салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах” сургалтыг Авлигатай...
02/04/2026

“Эрүүл мэндийн салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах” сургалтыг Авлигатай тэмцэх газраас зохион байгууллаа 🏥⚖️

2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулагдсан тус сургалтаар авлигын хор хөнөөл, түгээмэл хэлбэрүүд, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв 📊📚

Мөн сургалтын үеэр авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохицуулалт, байгууллага болон хувь хүний түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, бодит жишээ, кейсүүдэд тулгуурлан оролцогчдын ойлголтыг нэмэгдүүллээ

Энэхүү сургалт нь ажилтнуудын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой боллоо

“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏥📚Эмгэг судлалын ...
01/04/2026

“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏥📚

Эмгэг судлалын үндэсний төв нь мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах чиг үүргийн хүрээнд дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Умайн хүзүүний эсийн эмгэг судлалын шинжилгээ авах чадамжийг сайжруулах” сургалтыг зохион байгуулж байгаа билээ

Уг сургалтын зорилго нь эрт илрүүлэлт, оношилгооны чанарыг сайжруулах 🔬, шаардлага хангаагүй шинжилгээний хувь хэмжээг бууруулахад чиглэж байна

2025 онд улсын хэмжээнд нийт 101,913 умайн хүзүүний эсийн шинжилгээ хийгдсэнээс 1,635 буюу 1.6% нь шаардлага хангаагүй байна
Энэ нь шинжилгээ авах арга, техник, мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна

2026 онд Сүхбаатар дүүргийн 20 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нарт зохион байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд
03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 3 бүс болгон хуваарилан нийт 31 эмч, сувилагч нарыг хамруулж амжилттай зохион байгуулагдаж дууслаа

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ШАГНАЛААР ШАГНАГДЛАА 🏅Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамнаас хүн ардын эрүүл мэндийг хамг...
30/03/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ШАГНАЛААР ШАГНАГДЛАА 🏅

Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамнаас хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж эмгэг судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагнал гардууллаа.

“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Эмгэг судлалын үндэсний төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны эс судлаач Ж.Нэргүй, Эрүүл Мэндийн Яамны “Жуух бичиг”-ээр Хүүхдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч С.Мөнгөнцэцэг нар шагнагдлаа.

Шагнал авсан анатомийн эмгэг судлаач эмч, эс судлаач нартаа дахин баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Германы Бранденбургын Их Сургуулийн профессор, доктор Thomas Schrader,  Эмгэг Судлалын Үндэсний Төвд ажиллалаа.Германы А...
30/03/2026

Германы Бранденбургын Их Сургуулийн профессор, доктор Thomas Schrader, Эмгэг Судлалын Үндэсний Төвд ажиллалаа.

Германы Ахмад мэргэжилтний байгууллага болох Senior Experten Service (SES)-ийн шугамаар профессор, доктор Thomas Schrader 2026 оны 03 дугаар сарын 03-наас 03 дугаар сарын 27-ны хооронд Эмгэг Судлалын Үндэсний Төв-д ажиллаж, нэг сарын хугацаанд амжилттай хамтран ажиллалаа.

📌Тэрээр дижитал эмгэг судлалын үндэс, бүхэл шилний дүрс (WSI)-ийн боловсруулалт, зурагт анализын аргачлал, QuPath программ ашиглан тоон үнэлгээ хийх, хиймэл оюун ухааны суурь ойлголт ба эмгэг судлал дахь хэрэглээ, оношилгооны процессын дижиталчлал зэрэг нийт 9 сэдвээр онол, практик хосолсон сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.

📌Мөн сургалтын үр дүнд QuPath хиймэл оюун ухаанд суурилсан платформыг нэвтрүүлж, Fluorescence in situ hybridization (FISH) шинжилгээг тоон аргаар үнэлэх, сигнал тоолох боломжийг бүрдүүллээ.

📌Мөн тэрээр бүхэл шилний дижитал зургуудыг төвлөрсөн байдлаар хадгалах, удирдах, хамтран ашиглах боломжийг бүрдүүлэх OMERO нээлттэй эхийн платформын концепцийг боловсруулж, туршилтын орчинд амжилттай нэвтрүүлэн ажиллууллаа.

📍Эдгээр сургалтын хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн орчин үеийн дижитал эмгэг судлал болон хиймэл оюун ухааны хэрэглээний талаарх мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

Өөрийн үнэт цаг хугацаа, арвин мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан профессор, доктор Thomas Schrader-т Эмгэг Судлалын Үндэсний Төв-ийн хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа болон мэргэжлийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

👩‍⚕️👨‍⚕️ Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэе! 💐🩺Хүн төрөлхтний эрүүл мэндийн манаанд зогсож, амьдралын үнэ цэнийг хамга...
30/03/2026

👩‍⚕️👨‍⚕️ Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэе! 💐🩺

Хүн төрөлхтний эрүүл мэндийн манаанд зогсож, амьдралын үнэ цэнийг хамгаалан ажилладаг эрхэм эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхэндээ баярын мэнд хүргэе.

“Зөв оношилгоо – Зөв эмчилгээ” ⚕️ зарчмыг эрхэмлэн, хүний амь нас, эрүүл мэндийн төлөө тасралтгүй хөдөлмөрлөж буй та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, мэргэжлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 🌟

👨👩Жендэрийн үндэсний хорооноос жил бүрийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаад зохион байгуулдаг "Хари...
24/03/2026

👨👩Жендэрийн үндэсний хорооноос жил бүрийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаад зохион байгуулдаг "Харилцан хүндэтгэе" аянд ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН хамт олон нэгдэж байна.

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ-ИЛҮҮ ЗӨВ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ"

Address

Peace Avenue
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 15:00
Tuesday 08:30 - 15:00
Wednesday 08:30 - 15:00
Thursday 08:30 - 15:00
Friday 08:30 - 15:00
Saturday 09:00 - 15:00

Telephone

11-313-820

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмгэг Судлалын Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эмгэг Судлалын Үндэсний Төв:

Share

Category