23/04/2026
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
📌Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт “Сүрьеэ өвчний шинж тэмдгийн илрүүлэлт хийх, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас зохион байгууллаа.
Сургалтыг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран нийт 75 мэргэжилтнийг хамрууллаа.
📌Монгол улс сүрьеэгийн халдвар өндөртэй орны тоонд ордог бөгөөд 2025 онд сүрьеэгийн 2891 тохиолдол бүртгэгдэж, насны хувьд 1.8% нь 5 хүртэлх насны, 2% нь 5-9 насны, 3.3% нь 10-14 насны, 6.8% нь 15-19 насны хүүхдүүд эзэлж байна. Эрсдэлийн тооцоогоор Монгол улсад 16 мянга орчим хүн сүрьеэгийн халдвартай тохиолдол байна.
📌Сүрьеэгийн халдвараас сэргийлэх, ялангуяа хүүхдийн сүрьеэг бууруулахад сургуулийн эмч, бусад мэргэжилтнүүдийн оролцоо, хамтын ажил чухал байдаг тул энэ удаагийн сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн мэргэжилтнүүдэд чиглүүлэн зохион байгууллаа.