ENMA МЕД Эмэгтэйчүүдийн эмнэлэг

ENMA МЕД Эмэгтэйчүүдийн эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ENMA МЕД Эмэгтэйчүүдийн эмнэлэг, Hospital, ХУД 15р хороо, Ulaanbaatar.

БЯЦХАН ОХИДОД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДАЛ ТУЛГАРДАГ УУ?Эцэг эхчүүд бяцхан охидод нь эмэгтэйчүүдийн өвчин үүсч болох тухай тэр...
10/01/2019

БЯЦХАН ОХИДОД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДАЛ ТУЛГАРДАГ УУ?
Эцэг эхчүүд бяцхан охидод нь эмэгтэйчүүдийн өвчин үүсч болох тухай тэр бүр санадаггүй. Ээж нар ихэнхдээ бяцхан охиных нь бэлэг эрхтнээс ялгадас гарч, улайх,
загатнах, хорсох шинж тэмдгүүд илэрч эхлэнгүүт олон дахин угааж арчилгаа сувилгаагаа эрчимжүүлдэг. Гэвч харамсалтай нь энэ нь тэдэнд хүссэн үр дүнг авчирч чаддаггүй.
Төрсний дараа охидын үтрээний бичил орчинг эхийн үтрээний бичил биетнүүд бүрэлдүүлнэ. Иймд залуу эхчүүд маань ялангуяа эмэгтэйчүүдийн талаас эрүүл байх нь маш чухал. Хэрвээ эх жирэмсний төгсгөлд үтрээний дисбактериоз буюу нянгийн
тэнцвэргүйдэл, шээс бэлгийн замын халдвартай байсан бол охид нь мөөгөнцөр болон бусад нянгаар халдварлах бөгөөд эмчлэхэд нилээн төвөгтэй, цаг хугацаа их шаарддаг.
Охины тань бэлэг эрхтний орчмын арьс салст улайх, идээрхэг ялгадас гарах, хорсох, загатнах шинж илрэх, мөн бэлэг эрхтнийх нь хөгжил зөв бус мэт санагдвал та мэргэжлийн эмчид хүүхдээ заавал үзүүлэх шаардлагатай.
Охидын насны тодорхой үеүдэд харилцан адилгүй эмгэг өөрчлөлтүүд тохиолддог. Тухайлбал: 1 сартайгаас 3 хүртэлх насны охидод синехи буюу бэлгийн бага уруул нийлэх (шээсний сүвийн дээхнүүр хоорондоо нийлсэн байдлаар харагддаг) шинж элбэг
тохиолддог. Үүнийг залуу ээж нар анзаарахгүй буюу мэдэхгүй байх нь олонтаа. Энэ үед шээхэд бэрхшээлтэй болох ба халдвар авах магадлал эрс нэмэгддэг байна. Синехи нь төрөх үед халдвар авснаас, мөн ээжүүд хүүхдээ олон дахин угааж хэт арчилснаас үүдэлтэй үүсдэг.
Охидын бэлэг эрхтнийг угаах нь нэг талаас чухал боловч нөгөө талаас маш аюултай үйлдэл юм. Ихэнх ээж нар угаалгыг яаж зөв хийх, ямар зорилгоор хийж буйгаа тэр бүр
мэддэггүй. Савангаар байнга угааж болохгүй. Яагаад гэвэл хүүхдийн үтрээний хэвийн бичил биетнийг устгаж хамгаалах чадварыг нь сулруулснаар өвчин үүсгэгч нян үржих нөхцлийг бүрдүүлнэ, салст бүрхэвчийг хуурайшуулснаар хамгаалах давхаргыг гэмтээнэ.
Хөлс тосны булчирхай гүйцэд ажиллаж эхлээгүй байдаг болохоор тэгж байнга угаах ч шаардлагагүй байдаг. Ер нь 1 хүртэлх насанд бэлэг эрхтнийг буцалсан усаар, түүнээс дээш насанд урсгал бүлээн усаар угаах л хангалттай байдаг.
Тэгвэл 3-аас 10 хүртэлх насны охидод гадна бэлэг эрхтэн үтрээний үрэвсэл (вульвовагинит) элбэг тохиолддог. Үүний шалтгаан юу байж болох вэ?
Хүүхдийн дархлаа, бие махбодын эсэргүүцэл сулрах буюу мөн хүүхэд цэцэрлэг буюу сургуульд дасан зохицох шаардлага тулгарахад үүсдэг янз бүрийн стрессүүд нөлөөлдөг.
Эдгээр нь гадна бэлэг эрхтний салст дээр өвчин үүсгэгч нянгууд өсөж үржих нөхцөлийг бүрдүүлнэ. Гадна бэлэг эрхтэн, үтрээний үрэвслийн үед бэлэг эрхтэн улайх, хавдах шинж
илрэх ба хорсож загатнаснаас хүүхэд тайван бус болж улмаар шээх үед үрэвссэн арьс цочирч зовиур нь улам ихэсдэг. Хүүхдийн нойр нь хямарч уйлаг болно. Эмчлэхэд
төвөгтэй, тухайн хүүхэд бүрт тохирсон цогц эмчилгээг ихэнхдээ хэд хэдэн удаа давтан хийх шаардлагатай байдаг тул эцэг эхчүүдээс тодорхой хэмжээгээр тэвчээр шаарддаг.
Түүнээс гадна бэлгийн замаар дамждаг халдвараар үүсгэгдсэн үрэвсэл хамгийн бяцхан охидод ч тохиолдож болно. Жишээ нь: заг хүйтэн, трихомоноз, хламидиоз гм.
Эдгээр халдвар охидод эхийн хэвлийд байх үед ээжээс нь дамжиж ирдэг. Заримдаа хүүхэд ахуйн замаар ч дээрх халдваруудыг авах тохиолдол байдаг тул охидын эрүүл мэнд эцэг эх, хамт амьдардаг ах дүү нарын эрүүл мэндээс мөн хамаарна.
Заримдаа хүүхэд цагаан хорхойтох үед дээрхтэй адил шинж тэмдгүүд илэрч болохыг анзаарах хэрэгтэй. Мөн ямар нэг харшилын үед (мөн атопик дерматит) гадна бэлэг эрхтэн нь улайх, загатнах шинжүүд гарч болно.
Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагааны үндэс суурь хүүхэд насанд л бүрэлдэн тогтдог тул эцэг эхчүүд анхааралтай байж шээс бэлгийн замын
эрхтнүүдэд ялимгүй ч гэсэн өөрчлөлт гарвал ичиж айх хэрэггүй, ийм байх ёстой юм болов уу ч гэж бодох хэрэггүй шууд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Мэргэжлийн эмч охидын үзлэг хийж шаардлагатай бол бэлгийн замын ялгадаснаас наац бэлдэх (мазок), нян ургуулах, шээс бэлгийн замын халдвар илрүүлэх болон бусад
шинжилгээнүүд хийнэ. Үүний дараа эмч шинжилгээний үр дүнгээс хамаарсан эмчилгээ, эрүүл ахуй, арчилгаа сувилгаа, хоолны дэглэмийн талаар зөвлөнө.
Төгсгөлд нь хэлэхэд таны хүүхдийн эрүүл мэнд эцэг эхчүүд та бүгдийн анхаарал халамжаас ихээхэн хамаарах бөгөөд хүүхдээ эрүүл амьдрах хэвшилд сурган, шаардлагатай тохиолдолд эмчид цаг алдалгүй хандаж байхыг зөвлөж байна. Та бүхэнд эрүүл энх аз жаргалтай амьдралыг хүсье!
Хүндэт эцэг эхчүүдээ! Таны бяцхан гүнжид эмэгтэйчүүдийн асуудал гарвал манай эмнэлэгт хандаж болно. Бид шаардлагатай бүх шинжилгээг хийж мэргэжлийн тусламж үзүүлнэ.

10/12/2018

Цэвэршилт гэж юу вэ? Зарим хүмүүс яагаад эрт цэвэршдэг вэ?
Цэвэршилтийн талаарх таны мэдэх ёстой зүйлс


Эмэгтэйчүүдийн цэвэршилт гэж юу болох, үүнээс болж бидний амьдралд ямар өөрчлөлтүүд гардаг, мөн яагаад цагаасаа эрт энэхүү үйл явц явагддаг талаар бид шинжлэх ухааны эх сурвалжтай мэдээллийг хүргэж байна
Цэвэршилт гэж юу вэ?

Тодорхой цаг хугацаа өнгөрөхөд эмэгтэй хүн бүрийн бие организмд цэвэршилт гэх физиологийн хэвийн үйл явц явагддаг билээ. Хэрэв нэг жилийн хугацаанд эмэгтэй хүний өндгөвч өндгөн эс боловсруулаагүй буюу өөрөөр хэлбэл сарын тэмдэг огт ирээгүй бол үүнийг цэвэршилт гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эмэгтэй хүний нөхөн үржлийн үе дууссаныг илтгэдэг. Ихэвчлэн 50 орчим насны эмэгтэйчүүдэд цэвэршилт явагддаг ч хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан хэлбэлзэх нь бий. Хэрэв 40 наснаас өмнө цэвэршилт явагдаж эхэлсэн бол үүнийг цагаасаа өмнө цэвэрших гэж нэрлэдэг бол эрт цэвэршилт нь 40-44 насанд явагддаг байна.

Яагаад цэвэршилт явагддаг вэ?

Америкийн эрүүл мэндийн WebMD сэтгүүлийн мэдээллэснээр бол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон гормоны системд өөрчлөлт орсноор цэвэршилт явагддаг байна. Энгийнээр тайлбарлавал, эмэгтэй хүн нас ахих тусам өндгөн эсний хангамжинд насжилт явагдаж, бие организмд овуляци явагдах нь ч багасдаг аж. Энэ үеэр эмэгтэй хүний гормоны түвшин дээш, доош хэлбэлзэн сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг байна. Тодорхой цаг хугацааны дараа эстроген ба прогестерон гормонууд хангалттай хэмжээгээр ялгарахаа больсноор сарын тэмдэг бүр мөсөн зогсдог. Энэ нь ч хэвийн үйл явц юм. Гэхдээ зарим тохиолдолд химийн болон цацрагийн эмчилгээ, өндгөвчний мэс засал хийлгэсний улмаас 40 наснаас өмнө буюу цагаасаа өмнө цэвэршилт явагдах тохиолдол гардаг байна.

Цэвэршилт явагдаж байгаа үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Тогтворгүй сарын тэмдэг

Цэвэршилт явагдаж эхэлснийг илтгэх нийтлэг шинж тэмдгүүдийн нэг бол сарын тэмдгийн тогтворгүй байдал юм. Жишээлбэл зарим бүсгүйчүүдийн сарын тэмдэг нь хэвийн хэмжээнээс хэт их эсвэл хэт бага ирэх бөгөөд мөчлөг нь урт эсвэл богино хугацаанд үргэлжилдэг. Эсвэл сарын тэмдэг алгасах нь ч бий.

Гэнэт халуун оргих

Цэвэршилтийн үед илэрдэг бас нэгэн түгээмэл шинж тэмдэг бол нүүр болон биеийн бусад хэсгүүд огцом халуун оргих мэт мэдрэмж юм. Энэ үеэр гэнэт халуун оргиж, заримдаа нүүр улайж, биеийн халуун нэмэгдэн, хөлөрдөг. Мөн зарим эмэгтэйчүүдийн зүрхний цохилт түргэсч, хэм алдагдан бүр даарах нь ч бий.

Нойргүйдэх

Өдөр тутмын амьдралд цэвэршилтээс болж үүсдэг бас нэг асуудлуудын нэг бол нойргүйдэл юм. Тухайлбал шөнө дунд халуун оргих мэдрэмж төрснөөр, тайван нойрсоход нь саад болдог гэдгийг Америкийн "National Sleep Foundation" ТББ мэдээллэжээ.

Толгой өвдөх

WebMD сэтгүүлийн мэдээллэснээр цэвэршилтийн үед гормоны хэмжээ хэлбэлзсэнээс болж толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.

Ой санамж болон төвлөрөх чадвар муудах

"The Journal of Clinical Endocrinology & Metabolism" анагаах ухааны сэтгүүлийн хийсэн судалгаанаас үзэхэд эстрогений нэг хэлбэр болох эстрадиол гэх гормон нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс цэвэршилтийн үед эстрогений түвшин багасдаг тул ой санамж, төвлөрөх чадвар муудах шалтгаан болдог гэжээ. Үүнээс гадна, эстрогений хэмжээ багассанаас үүдэн үтрээний хуурайшилт явагддаг аж. Эмэгтэй хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан дээрх шинж тэмдгүүд янз бүрээр (хүчтэй эсвэл сул) илэрдэг байна.

Хэт эрт сарын тэмдэг ирсэн, хүүхэд төрүүлээгүй, мөн тамхи татдаг бол цагаасаа өмнө цэвэрших эрсдэл нэмэгддэг

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тэргүүлэгч эх сурвалжуудын нэг болох "Human Reproduction" сэтгүүл Их Британи, Австрали, Япон болон Скандинавын орнуудын 51,450 эмэгтэйн дунд нийт есөн судалгаа явуулсан байна. Тэдний хийсэн судалгааны үр дүнд сарын тэмдэг нь хамгийн анх 11 ба түүнээс доош насанд ирсэн эмэгтэйчүүдийн 80%-д нь цэвэршилт 40-өөс өмнөх насанд буюу цагаасаа өмнө явагдах эрсдэлтэй байжээ. Харин сарын тэмдэг нь 12-13 настайд нь эхэлсэн эмэгтэйчүүдийн 30% нь 40-44 насандаа буюу эрт цэвэрших эрсдэлтэй байсан аж. Ингээд ч зогсохгүй хэзээ ч жирэмсэлж байгаагүй болон огт хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийн цагаасаа өмнө цэвэрших эрсдэл хоёр дахин нэмэгдэж, эрт цэвэрших магадлал нь 30%-иар ихэссэн байжээ.Мөн сарын тэмдэг нь эрт ирснээс гадна огт хүүхэд төрүүлж байгаагүй 35 орчим насны бүсгүйчүүд хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад цагаасаа өмнө цэвэрших эрсдэл нь тав дахин их байсан бол эрт цэвэрших магадлал нь гурав дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Дээрх шалтгаануудаас гадна, удамшил, сэтгэл санааны хямрал, нийгмийн орчин, амьдралын хэв маяг (тамхи татдаг зуршил) нөхөн үржихүйн чадварт нөлөөлдөг болохыг энэхүү судалгааны ахлах судлаач, Квинслендийн их сургуулийн профессор Гита Мишра онцолсон юм.

Юуг анхаарах вэ?

Зөвхөн цэвэршилтийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд (мэдээж хэвийн хугацаанд) заавал эмчид хандах шаардлагагүй ч жил бүр эмнэлгийн үзлэгт тогтмол орох хэрэгтэй гэж WebMD сэтгүүл үзэж байна. Учир нь цэвэршилт явагдсаны дараа зүрх судасны өвчин, хорт хавдар, ясны сийрэгжилтээр өвчлөх эрсдэл нэмэгддэг гэнэ.

Цэвэршилт бол нас ахихад эмэгтэй хүний бие организмд тохиолддог хэвийн үйл явц юм. Тиймээс тогтсон хугацаандаа цэвэршилт явагдаж, шинж тэмдгүүд нь таныг зовоохгүй байвал эмчилгээ хийлгэх шаардлагагүй байдаг. Мөн та эрүүл амьдралын хэв маяг баримталснаар цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгах боломжтой. Үүний тулд:

Эрүүл хооллох

Ханасан өөх тосны агууламж багатай, загас, жимс, ногоо, эслэг өндөртэй үр тариа зэрэг зүрх судсанд сайнаар нөлөөлөх эрүүл хоол хүнс хэрэглэж занших хэрэгтэй. Мөн кальци, D аминдэмээр баялаг, тослог багатай сүүн бүтээгдэхүүн таны ясны бат бөх байдлыг дэмжинэ.

Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх

Тогтмол дасгал хийснээр та биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж чадна. Мөн дасгал хөдөлгөөн нь зүрх судас ба ясанд сайнаар нөлөөлөхөөс гадна, сэтгэл санааны байдлыг сайжруулдаг.

Кофеин, архи, тамхи болон стрессээ багасгах

Дээрх зүйлс цэвэршилтийн шинж тэмдгүүдийг бүр ч дордуулдаг байна. Тиймээс та эдгээр зуршлуудаа зогсоосноор сайн унтаж амарч, гэнэт халуун оргих мэдрэмжийг багасган, ирээдүйд тохиолдож болох эрүүл мэндийн эрсдэлүүдээс сэргийлэх юм.

Трихомониаз өвчний тухайЭнэ өвчин трихомонад празитаар үүсгэгддэг шээс бэлгийн замын халдварт өвчин юм. Нууц хугацаа 6-2...
02/11/2018

Трихомониаз өвчний тухай
Энэ өвчин трихомонад празитаар үүсгэгддэг шээс бэлгийн замын халдварт өвчин юм. Нууц хугацаа 6-20 хоног. Трихомониаз нь бүх өвчлөлийн 70% хувьд заг хүйтэн, тэмбүү, хламид зэрэг халдвартай хавсарч явагддаг нь тус нянгийн онцлог юм. Эмэгтэйд үтрээний үрэвсэл, эрэгтэйд шээсний сувгийн үрэвсэл үүсгэдэг. Уг өвний халдварлах зам нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал юм. Жирэмсэн эмэгтэй төрөх явцад хүүхдэдээ халдвар дамжуулах эрсдэлтэй байдаг.
Шинж тэмдэг
Трихомониаз өвчтэй хүнтэй хавьтсанаас хойш 1-4 долоо хоногийн дараа анхны шинж тэмдэг илэрнэ. Халдвар авсан хүмүүсийн тал хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрэхгүй байж болдог. Эмэгтэй хүний үтрээнээс эвгүй үнэртэй шар ногоон хөөсөрхөг ялгадас их хэмжээгээр гардаг бөгөөд бэлэг эрхтний салст улайн үрэвсдэг. Нилээд хүндэрсэн тохиолдолд умайн хүзүү үрэвссэнээс бэлгийн хавьтлийн дараа цус гардаг. Халдвартай эмэгтэй жирэмсэлсэн тохиолдолд шинж тэмдэг нь тодордог. Ихэнх эмэгтэйд шинж тэмдэггүй явагддаг.
Жирэмсэн үед халдвар авбал дутуу төрөх эсвэл жин багатай хүүхэд төрөх эрсдэл байдгаас гадна төрөх явцад хүүхэддээ халдвар халдаах аюултай. Хэрэв та жирэмсэн бол эмчдээ хэлснээр урагт нөлөө багатай, тохирсон эмийг сонгоход чухал юм.
Эмчилгээ
Антибиотикоор эмчилнэ. Заавал мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулсаны дараа өвөрмөц эмчилгээг заалгаж эмчлэх шаардлагатай. Антибиотик эмчилгээг зааврын дагуу хийсэн тохиолдолд үр дүн сайтай. Эмчилгээ хийж байх үед бэлгийн харьцаанд орохгүй байх ба шаардлагатай бол бэлгэвч хэрэглэх хэрэгтэй. Согтууруулах ундаа, халуун ногоог эмчилгээ хийх явцад болон эмчилгээ дууссаны дараа 48 цаг хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Үр дагавар
Умайн хүзүүний эсийг гэмтээж, аажмаар хорт хавдар үүсэх урьдчилсан нөхцлийг бүрдүүлнэ.
Эрэгтэйчүүдэд бэлэг эрхтэн хөвчрөх, дур тавих үед үрийн шингэн ялгарахад бэрхшээл үүсэх зэргээр бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулна.

  💃💃💃💃PRP💃 тариа нь биеийн гэмтсэн эсүүдийг сэргээхийн тулд ашигладаг эмчилгээний арга бөгөөд өөрийнх нь цуснаас авсан ц...
02/11/2018


💃💃💃
💃PRP💃 тариа нь биеийн гэмтсэн эсүүдийг сэргээхийн тулд ашигладаг эмчилгээний арга бөгөөд өөрийнх нь цуснаас авсан цусны ялтсын баяжуулсан сийвэнг арьсанд тарьж эсийн нөхөн төлжүүлэн болон дахин сэргээдэг аргыг хэлнэ.
💃PRP нь өөрийн цуснаас 18-20cc хэмжээний цус авсаны дараа тусгай төхөөрөмжинд хийж коллаген эластинийн найрлага баялаг эс, арьсыг нөхөн төлжүүлдэг элементыг ялгууран гарган авснаар гадны нөлөөллөөс үүдэлтэй арьсны хөгшрөлтийн өөрчлөлттэй арьсны эсүүдэд уян хатан чанар, арьсыг нөхөн сэргээж өгдөг арга юм. Өнгөө алдсан арьсыг гэрэлтүүлж хуурайшсан арьсыг гөлгөр зөөлөн болгож өгөх үр дүнтэй.
PRP ажилбарын сайн талууд
- Ажилбар нь 15-20минут орчим богино хугацаанд, ажилбарын дараа ажил амьдралд төвөг учрахгүй💃
- Өөрийн цусыг ашиглаж байгаа учраас халдвар, аллерги зэргийн сөрөг нөлөө байхгүй💃
2 долоо хоногийн дараагаас бага багаар үр дүн гарна.💃
- Ерөнхийдөө эсийн нөхөн төлжилт нь аажмаар бий болох бөгөөд арьсны уян хатан чанар арьсны өнгө зэргийн үр дүн нь гайхалтай сайн болох юм.
PRP нь юунд сайн бэ?
- Үрчлээ (хацрын үрчлээ, нүдний эргэн,тойрны үрчлээ, амны эргэн тойрны үрчлээ, духны үрчлээ)
- Эсийн өөрчлөлт (сэвх, толбо)
- Сорив (Батганы сорив, нүхжилт)
- Бусад (Нүдний доод хар, арьсны язралт, арьс сулралт)
⏰авах ☎️:77559099

Address

ХУД 15р хороо
Ulaanbaatar
123

Telephone

77559099

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ENMA МЕД Эмэгтэйчүүдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category