Долоон Бурхан Хүүхдийн Эмнэлэг- Doloon Burhan Huuhdiin Emneleg

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Долоон Бурхан Хүүхдийн Эмнэлэг- Doloon Burhan Huuhdiin Emneleg

Долоон Бурхан Хүүхдийн Эмнэлэг- Doloon Burhan Huuhdiin Emneleg Хүүхдийн бүх төрлийн үзлэг оношилгоо

25/03/2025

Эмнэлэг өдөр бүр
11-16 цаг хүртэл ажиллана.
Утас:95191495

31/01/2025
01/08/2024
03/12/2023

ХАЛУУРАЛТ
Хүүхэд ханиадны үед 38, 38.5 хүртэл халуурах нь хэвийн. Өөрөөр хэлбэл хүүхдийн дархлаа нь гадны вирустай тэмцэж байгаа хэрэг.
38.5 аас дээш халуурсан үед эм өгнө.
Хувцасыг нь гэрийн температурыг мэдэрч нимгэлэх, толгойд нь хүйтэн жин тавих,арчих ,бүлээн шингэн тасралтгүй өгөх. Шингэн зүйл их өгөх тусам хүүхдийн халуун хөлс, шээсээр нь дамжин гадагшилдаг.
10кг жинтэй бол 100 мл 1 цагт, хоногт 1л, 15 кг тай бол 150 мл цагт…

01/11/2022

AUTYZM
1943 онд Лео Каннер гэдэг психологч хүүхдийн мэдрэлийн тогтолцооны хөгжилд саад учрах эмгэгийг аутизм гэж нэрлэсэн нийтлэл бичсэн ба үүнээс эхлэн ийм нэр үүссэн байна. Одоо эрдэмтэд хүмүүстэй харилцах чадваргүй болдог, сурах, санах , тогтоох ойд саад үүсдэг эмгэгийг аутизм гэж нэрлэнэ гэж тогтсон . Энэ эмгэгийн шалтгааныг одоо болтол тайлбарлаж чадаагүй байгаа бөгөөд сүүлийн 30 жилд энэ эмгэг эрс ихэссэн. 1970-д онд АНУ-д 25000 хүүхдэд 1 аутизмтай хүүхэд байсан бол одоо 88 хүүхдэд тутамд 1 аутизмтай хүүхэд байдаг болсон. Эрэгтэй хүүхдүүдэд аутизм эмэгтэй хүүхдүүдээс 5 дахин олон тохиолддог.
1980 онд аспириныг парацетамолоор сольсноос хойш аутизм эрс ихэссэн гэж зарим эрдэмтэд дүгнэсэн байдаг.
2008 онд dr.Schultz "Autism"сэтгүүлд судалгаагаа хэвлүүлсэн бөгөөд уг судалгаанд хүүхдийг 12-15 сартай байх үед гахайн хавдар, улаан бурхан, улаанууд зэрэг өвчний вакцин хийсний дараа халуурахаас сэргийлж парацетамол уулгасан хүүхдүүд ибобруфен уулгасан хүүхдүүдээс илүү их аутизмаар өвчилж байна гэж баталсан байна.
2002 онд Parris M. Kidd элгэнд байдаг организмыг цэвэрлэдэг чухал бодисын нэг болох Cytochrom P450 дутагдахад хүхэржүүлэх процесст саад учирч аутизм үүсдэг гэж баталсан. Бодисын солилцооны үр дүнд үүсдэг хорт бодисууд болох стероидын төрлийн гормонууд, цөсний хүчил болон серотонин, адреналин зэрэг мэдрэлийн импульсийг дамжуулдаг бодисуудаас гадна организмд гаднаас орж ирдэг фенолын төрлийн хорт нэгдлүүдийг хүхрийн тусламжтайгаар задалж усанд уусдаг болгон шээсээр организмаас зайлуулдаг. Энэ процесст хүхэр хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг гэсэн байна.
Alberti Waring гэдэг эрдэмтэн аутизмтай хүүхдүүдийн ихэнх нь L-Cystein гэдэг аминхүчил задрахад хүхрийг салган авах чадваргүй байдаг гэж баталсан байна. Энэ эрдэмтэн ийм хүүхдүүдэд парацетамол уулгаад задрах явцыг нь ажиглахад 90 гаруй хувь нь парацетамолыг задалж хоргүй болгож чадахгүй байжээ.
2012 онд профессор Сенефф ахлагчтай эрдэмтэд аутизм ийм их байгаагын шалтгаан нь организм дахь хүхрийн солилцоо хямарснаас болдог ба ялангуяа чөлөөт хүхэр, хүхэрт холестерин дутагдахад хөнгөнцагаан, мөнгөн ус, ацетаминофен зэргийг организмаас цэвэрлэж чадахгүй болсноос болдог гэж баталсан байна.
"Митохондральная медицина"-н эрдэмтэд аутизмтай 100 хүүхдэд судалгаа хийхэд организмд нь пируват, карнитин нь багассан лактат(сүүний хүчил) , аланин, аммиак ихэссэн байжээ. Энэ нь митохондрид бодисын солилцоо муудсан буюу эс өөрийгөө цэвэрлэж хорт бодисыг саармагжуулж чадахгүй болсонтой холбоотой гэж үзсэн байна. Нас барсан хүүхдүүдийн тархины бор давхаргад нь кальци ихэссэн, исэлдэлтийн уураг(энэ нь чөлөөт радикалууд эрс ихсэж тархины эсийг гэмтээж байгааг үзүүлдэг) их байжээ. Үүнээс гадна аутимтай хүүхдүүдэд В12-вит, Докозахексаены хүчил (DHA) дутагдалтай байжээ. (DHA нь омега-3-н бүрэлдэхүүнд ордог)
Аутизмтай хүүхдүүдэд адреналин, норадерналин, допамин зэрэг мэдрэлийн импульсийг дамжуулдаг бодисууд нь исэлдэж, хортой чөлөөт радикал болон хувирч мэдрэлийн эсээ гэмтээдэг болохыг судлаачид баталсан байдаг .
Серотонин ихээр үүсэж хүүхдүүдийг унтамхай, амархан ядардаг болгодог.
Өөр эрдэмтэд аутизмтай хүүхдүүдэд глютатион, цистеин нь багассан байдаг болохыг баталсан байна.
Аутизмтай хүүхдүүдийн тархины эдэд хөнгөн цагаан ихээр хуримтлагдсан байдаг болохыг Их Британийн эрдэмтэн Christopher Exley баталсан байна.
Глифосат аутизмтай хүүхдийн организид их байдаг болох нь бас батлагдсан.
Зарим эрдэмтэд хоол боловсруулах замын харшил, глютен , сүүний уураг болох казеинд харшилтайн улмаас дархлаа нь хямарч уг эмгэг үүсдэг гэж үздэг.
Энэ онолын дагуу казеин, сахар, глютен зэргийг хоолноос нь хасахад нилээн олон хүүхэд сайжирсан тохиолдол байдаг байна.
Аутизмтай хүүхдүүдийн шээсэнд нь porfirina (порфирин) гэдэг уураг их ялгардаг ба энэ нь мөнгөн ус, хөнгөн цагаан зэрэг хүнд металл организмд байгааг илэрхийлдэг.
Аутизмтай хүүхдийн организмд зэс их болж , цинк дутагдалтай байдаг байна.
Зарим нь гэдэсний ашигтай бактерийн тоо, чанар нь алдагдахад кандида төрлийн мөөгөнцрүүд ихсэж гүйцэт задраагүй том ширхэгтэй уургийг гэдэсний ханаар нэвтрүүлэх ба энэ нь антиген болж тархи мэдрэлийн эсийг гэмтээдэг гэж үздэг.
Аутизмтай хүүхдүүдийн ээжийн унтдаг газарт цахилгаан соронзон долгионы нөлөө эрүүл хүүхэдтэй ээжийнхээс 20 дахин их байсан болохыг эрдэмтэд баталсан байдаг. Wi-Fi мэтийн цахилгаан соронзон долгион нь организмыг хорт бодисоос өөрийгөө цэвэрлэх ажиллагааг нь сулруулдаг байна. Гэх мэтээр маш олон шалтгаанаар аутизм үүсдэг байж болзошгүй байна.
ЭМЧИЛГЭЭ: организмыг хүнд металл болон бусад хорт бодисуудаас цэвэрлэж , глютатионыг сэргээж, дутагдаж байгаа аминхүчлүүд , витамин, минералыг нөхөж, тархинд явагдаж байгаа үрэвслийг зогсоох эмчилгээ хийнэ.
Сан Диего хотод байдаг Хүүхдийн зан төлөвийн өөрчлөлтийг судлах төвийн захирал dr. Bernard Rimland аутизмтай 190 хүүхдэд 24 долоо хоног витамин эмчилгээ хийсэн судалгаагаа 1977 онд хэвлүүлсэн байна. Судалгаа дуусахад 86 хүүхэд (45%) маш их сайжирсан, 78 хүүхэд (41%) сайжирсан, 20хүүхэд (11%) ямарч өөрчлөлт гараагүй, 6 хүүхэд (3%) дордсон гэсэн үр дүн гарсан байна. Судалгаа эхлэхэд эмч нар болон эцэг эхийн маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан тул 300 хүүхдэд хийхээр төлөвлөж байснаа 190 болгон багасгасан байна.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд С-вит 1000мг , В3-вит(ниацинамид) 1000мг, В6-вит 150мг, В2-вит 5мг, В5-вит 50мг, В9-вит 0.1 мг, В12-вит 0.01 мг, В7-вит 0,015мг, В4-вит 60мг, инозитол 60мг, PABA 30 мг, төмөр 10 мг зэргийг уулгажээ. Германы "Митохондрын Анагаах Ухааны" эрдэмтэд метилокобаламин (B12) биотина(В7-вит), магни, омега-3, цинк, В6-вит, бенфотиамина зэргийг уулгаж глютен, фруктоз, нүүрс усгүй хоолны дэглэм бариулахад хүүхдийн байдал түргэн сайжирч байжээ.
Мексикт аутизмтай хүүхдүүдтэй ажилладаг нэгэн эмэгтэй ,аутизмтай 55 хүүхдүүдэд MMS уулгасан ба 70 хоногийн дараа зарим нь ярьж, зарим нь өмнө нь хийдэггүй байсан зүйлээ хийж эхэлсэн гэх мэт эерэг өөрчлөлт гарсан гэж бичсэн ба надтай харилцах хүмүүс www. autismo2. com-хаягаар холбогдож болно гэж МMS-н тухай номонд бичсэн байна.
Janet K. Kern шар сүүний уураг(үүнд казеин, лактоз байдаггүй) уулгахад хүүхдүүдийн глютатион ихсэж байсан байна. Шар сүүний уурганд цистеин их байдаг байна.Хүхэрт нэгдлүүд хэрэгтэй тул үүнээс гадна MSM бас хэрэглэдэг.
Глютатион нь эсийн доторхи антиоксидант тул эсийг цэвэрлэж гэмтэхээс хамгаалдаг. Тиймээс глютатионыг нэмэгдүүлдэг NAC, R-ALA зэрэг бодисуудыг хэрэглэх ба В-н төрлийн витаминууд, L-karnityna, А-вит, Д3-витаминыг хамт хэрэглэнэ. Хүүхдээ сульфат магнитай усанд оруулж арьсаар нь хүхэр, магни шимэгдүүлнэ.
С-вит зарим хорт бодис болон хүнд металлыг организмаас зайлуулдаг тул удаан хугацаанд заавал уух ёстой.
В3-вит ниациамид удаан хугацаанд ууна. 7 настай Мери охиныг оюун ухааны хомсдолтой , зан төлөвийн өөрчлөлттэй гэж үзэж тусгай сургуульд явдаг байсан ба Абрам Хоффер эмч үзээд ниацинамид 1гр-р 3 удаа уулгаж 2 жил болоход ямарч өөрчлөлт гараагүй ба өөр эмчилгээ байхгүй тул витаминаа үргэлжлүүлэн ууж 3 жилийн дараа охин эрүүл болж энгийн сургуульд явсан ба сүүлдээ дээд сургуулиа онц төгсөж хөгжмийн багш болсон жишээ байдаг. Тиймээс би эцэг эхчүүдэд хүүхэддээ Ниацинамид удаан хугацаанд уулгаасай гэж хүсэж байна.
Sulforafan хэрэглэж тархины эсийн глютатионыг нэмэгдүүлнэ. (брокули байцаанаас авдаг хүхэрт бодис)
Karnozyna гэдэг пептидыг хэрэглэж эд эсийг сэргээнэ. Тархины эдийг сэргээхэд тусалдаг.
Байцаа, брокул, цэцэгт байцаа, сонгино, сармис, өндөгний шар зэрэг хүхэр агуулсан бүтээгдэхүүн аль болох их идүүлнэ. Үүнээс гадна тараг , иогурт уулгаж гэдэсний бактерийг дэмжинэ . Харин сүү, нүүрс ус, глютен агуулсан бүтээгдэхүүнүүдийг хориглоно. Аутизмтай хүүхэдтэй айл гэртээ гар утас, компьютер зэргээс татгалзах хэрэгтэй.
Аутизмын эмчилгээнд химийн бодис огт хэрэглэхгүй витамин, минерал аминхүчил, хүхэрт нэгдлүүд хэрэглэхээс гадна организмыг хорт бодисоос цэвэрлэж дархлааг сэргээх эмчилгээг давхар хийнэ. Эмчилгээ ихэвчлэн удаан хугацаанд үргэлжлэх ба энд тэнд гайхамшигтай эмчилж байна гэсэн рекламанд маш цензуртай хандаарай. Одоогоор тийм гайхамшигтай эмчилгээ байхгүй.
Эмчилгээг тэвчээртэй, тууштай удаан хугацаанд хийх ёстойг дахин сануулая.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН 2022-10-30 КРАКОВ хот

26/01/2022

Хаяг:3-р хороолол
Хүрээ дээд сургуулийн эсрэг талд, 32 А байрны 3-давхарт
/40-р сургуулийн ард/
Утас:95191495

Address

ХУД 18 хороо Хүннү 2222 , 215 а байрны 1 р орц 101 тоот
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

+97695191495

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Долоон Бурхан Хүүхдийн Эмнэлэг- Doloon Burhan Huuhdiin Emneleg posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Долоон Бурхан Хүүхдийн Эмнэлэг- Doloon Burhan Huuhdiin Emneleg:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category